МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: History of Mongol Empire
Бүртгэлийн дугаар: P2022-4296
Санхүүжүүлэгч: Боловсрол шинжлэх ухааны яам
Мөнгөн дүн: 69.3 сая ₮
Хугацаа: 2022.05.12 - 2023.12.30
Захиалагч: МУИС-ийн Түүхийн тэнхим
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Ази Европ тивийг дамнан байгуулагдсан Монголын эзэнт гүрний задрал нь хэдэн зуун жил үргэлжилж, Евразийн олон үндэстний түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний дөрвөн улс болох Юань гүрэн, Зүчийн улс, Цагадайн улс, Ил хаант улсын задралын үйл явц нь тус тусдаа явагдаж, тухайн бүс нутгийнхаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хөгжил, угсаатны үйл явцад үлэмж нөлөө үзүүлсэн байдаг. Ийнхүү эзэнт гүрний задралын явцад хүчний дахин хуваарилалт явагдаж, олон улсын харилцааны шинэ дэг журам бүрэлдэх, шинэ улс үндэстнүүд үүсэн төлөвших нөхцөлийг бүрдүүлсэнээрээ дэлхийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд энэ бол Монголын эзэнт гүрний өв билээ. Төслийн хүрээнд, Монголын эзэнт гүрний (Их Монгол улс, Юань, Алтан орд (Зүчийн улс), Ил хаант, Цагадайн улс) улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг таван ботиор цогц байдлаар нэгтгэн дүгнэсэн суурь судалгааны цогц бүтээл туурвихад төслийн гол зорилго оршино. Юань, Зүчи (Алтан орд), Цагадай, Ил хаант улсын задралын үр дүнд байгуулагдсан Монгол угсааны улсуудын түүхийг нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ эзэнт гүрний задралын явцад үүссэн угсаатан үндэстнүүд бүрэлдэн тогтноход Монголчуудын оролцоо нөлөө, төрийн уламжлалыг нэгтгэн дүгнэсэн, судалгааны шинэлэг арга зүй, чиг хандлагын үүднээс Монголын эзэнт гүрний задралын түүхийг бүхэлд нь хамран бичсэн «Монголын эзэнт гүрний задрал» (130 х.х.) таван боть цогц бүтээл хэвлэгдэн гарна.

Abstract

Түлхүүр үгс:
Монголын-эзэнт-гүрэн,-Эзэнт-гүрний-задрал,-улс-төрийн-бутрал
Англи нэр: A New Perspective on the History of Members of "Negdel"
Бүртгэлийн дугаар: P2020-3822
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 36.7 сая ₮
Хугацаа: 2018.05.08 - 2022.11.29
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монголын түүхэнд нэн тодоор тэмдэглэгдэн үлдсэн хөдөө аж ахуйн нэгдлүүдийн түүхийг түүнд ажиллаж байсан малчдын аж амьдралд тулгуурлан судалж, шинээр эргэн харах зорилготой суурь судалгааны төсөл. Энэхүү төсөл нь социалист мал аж ахуйн бодит дүр зургийг сэргээн гаргах, улмаар цаашид Монгол улсад хоршооллын хөдөлгөөний үйл явцад зөв менежмент хийхэд хэрэглэгдэх эх хэрэглэгдэхүүн бий болгох ач холбогдолтой.

Abstract

A research project to study the history of agricultural cooperatives in the history of Mongolia based on the lives of the herders who worked there. This project is important to restore the real history of socialist cooperatives in agriculture and to create a source material for the management of the cooperative movement in Mongolia.

Түлхүүр үгс:
мал-аж-ахуй
хөдөө-аж-ахуйн-нэгдэл
социалист-үйлдвэрлэлийн-харилцаа
Монголын-орчин-үеийн-түүх
эдийн-засгийн-түүх
социализм
улс-төрийн-эдийн-засгийн-ухаан




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар