Бидний тухай
Багш ажилтан
1. Экзистенциалист философийн үүсэл, үзэл санааны эх сурвалжууд 2. Феноменологи арга зүй ба Хайдеггерын боловсруулсан суурь онтологи 3. Экзистенциалист философийн арга зүйн үүднээс Ясперс түүхийн философийг авч үзсэн нь 4. Ухасмар ба бие, хүн ба ертөнцийн харьцааны талаархи Мерло-Понтигийн боловсруулсан экзистенциалист философийн онцлог 5. Марсель ба христос шашны неосократизм 6. Ёс суртахуун, эрх чөлөөний тухай Сартр, Камю нарын философи үзэл. Орчин үеийн урлагийн философи дахь францын экзистенциализмын үзүүлсэн нөлөө 7. Эмэгтэй хүний оршихуйн талаархи Симон дө Бовуарын экзистенциалист үзэл
Магистрант нарт Би-гийн ахуйн тухай экзистенциализмын янз бүрийн философи үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн эзэмшүүлж, тэдгээр баримтлал нийгэм хүмүүнлэгийн ухаануудын цаашдын хөгжилд үзүүлсэн нөлөө, ач холбогдолыг авч үзнэ.
Хичээлийн агуулга нь өрнө дахины философи сэтгэлгээний чухал хэсэг болох 16 дугаар зуунаас 19 дүгээр зуун хүртэлх философийн түүхийг багтаан авч үзэх бөгөөд Ф.Бэкон, Р.Декарт зэргээс эхлээд Английн эмпиризм болон Эх газрын рационализм, Францын соён гэгээрүүлэгчид болон Германы сонгодог философийн төлөөлөгчдийг авч үзэн судлах болно.)
Энхүү хичээлийн зорилго, ач холбогдол нь оюутныг философийн түүхийн нэг томоохон хэсэг болох шинэ үеийн болон германы сонгодог философийн талаар мэргэжлийн түвшинд ойлголттой, энэ сэдвээр бие даасан эргэцүүлэл явуулах мэдлэг, чадвартай, эх зохиол дээр ажиллах чаддаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Удиртгал энэхүү хичээлээр оюутнууд философийн үндсэн суурь асуудал руу нэвтэрч, философийн чухал сэдвүүдийг судалж, философи сэтгэлгээний түүхэн дэх томоохон сэтгэгчидтэй танилцана. Бодол төрүүлсэн харилцан яриа, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсноор философийн үндэслэгээг задлан шинжлэх, шүүмжлэлтэй үнэлэх чадварыг эзэмшинэ. Энэхүү хичээл нь метафизик, танин мэдэхүй, ёс зүй, гоо зүй, нийгэм, улс төрийн философийг багтаасан философийн өргөн хүрээний салбаруудыг хамарна.
Бодит байдал гэж юу вэ? Түүнийг хэрхэн танин мэдэх вэ? Мэдэж буйгаа үнэн гэдгийг хэрхэн тогтоох вэ? Би хэн бэ? Яагаад сайн байх ёстой вэ? гэх зэрэг философийн гол асуултуудад хариулсан философичдийн үзэл баримтлалыг энэ хичээлээр судлах зорилготой. Философид суралцаж, ялгаатай үзэл санаануудад шүүмжлэлтэй, хүндэтгэлтэй хандаж, асуудлыг тал бүрээс шинжин, үндэслэлтэй шийдэл дэьшүүлэх, мэтгэлцэх чадварт сургадагаараа ач холбогдолтой.
• Амьдралын философи: Шопенгауэр, Ницше, Бергсон, Дильтей, Зиммель нарын сургааль (“хүсэл эрмэлзлэл”, “амьдрал”, “эзэрхэх хүсэл”, “үргэлжлэл”, “герменевтик арга”) • Германы экзистенциализм: Хайдеггер, Ясперс • Францын экзистенциализм: Сартр, Камю, Мерло-Понти, Марсель • Экзистенциализмын бусад төлөөлөгчид. Экзистенциализм ба феноменологи аргазүй • Фрейдизм. Биехүний бүтцийг сэтгэл судлалын үүднээс шинжилсэн нь. “Ухамсар”, “үл ухамсарлахуй”, “дээд ухамсар” хэмээх ойлголтууд. Фрейдизм дэх соёлын тухай философи ойлголт • Неофрейдизм: Юнг, Адлер, Фромм. “Архетип”, “хамтын үл ухамсарлахуй”, “нийгмээс дайжихуй”, “хайр” хэмээх гол ойлголтууд • Дильтей, Шлейермахер, Хайдеггер нарын философи үзлийн онцлог, аргазүйн ач холбогдол • Гадамер, ойлгохуйн уг чанарын тухай түүний философи баримтлал • Пирс, прагматист философийн үндэслэгч болох нь • Жеймс, Дьюи нарын прагматизм • Америкийн реалист чиглэлүүд болох неореализм болон шүүмжлэлт реализмын мэдлэгийн тухай үзэл баримтлал
Хүн, хүний амьдралын мөн чанар, утга учрын асуудлын талаар орчин үеийн философи онолын мэдлэг эзэмшихийн сацуу хүний жинхэнэ ахуйг ойлгох иррационалист хандалагыг мэдэхэд оршино. Мөн орчин үеийн философийн бусад чухал баримтлалууд болох герменевтик, прагматизм болон неореализм, шүүмжлэлт реализмын талаар онолын суурь мэдлэг эзэмших болно.