МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Social knowledge: the challenges of modern technogenic civilization
Бүртгэлийн дугаар: P2020-3791
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 0.0 сая ₮
Хугацаа: 2019.10.31 - 2023.03.30
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Дэлхий дахинд мэдээлэл-компьютерийн хувьсгалын нөлөөгөөр бүрэлдсэн мэдээлэлжсэн нийгэмд философи зэрэг хүмүүнлэгийн ухааны өмнө шийдвэрлэвэл зохих асуудал нэлээд байгаа билээ. Өнөөгийн Монголд улс орныхоо түүхэн болон өнөөгийн байдлыг шинжилсэн бүтээл цөөнгүй гарч байгаа боловч манай төсөлд санал болгож байгаа сэдвээр судалгаа үгүйлэгдэж байна. Тиймээс мэдээлэл бол орчин үеийн техноугшилт нийгэмд мэдлэгийг хуримтлуулах, хадгалах гол хэрэгсэл бөгөөд хөгжлийн стратегийн үндсэн нөөц болж байгааг тооцон, энэ үйл явц Монголд хэрэгжиж буй төвшин, цаашдын хүлээгдэж байгаа чиглэлүүд юу юу болохыг философийн үүднээс авч үзэх нь санал болгож буй төсөл дэмжигдсэн нөхцөлд манай судалгааны гол зорилго байх болно. Ийм судалгаанд бас дараах зүйлийг харгалзах ёстой. Үүнд: • “Мэдлэгт суурилсан нийгэм”, “мэдлэгийн нийгэм” зэрэг шинэ ойлголтууд бий болсон; • Эдгээр ойлголтоор илэрч буй нийгэмд чухамхүү мэдээллийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч, ихэнх хөдөлмөр эрхлэх насныхан байна; • Үүний үр дагавар болж аливаа мэргэжлийн үйл ажиллагаанд интеллектуальчлал, харилцаа холбооны виртуальчлал, мэдээллийн орон зайн медиачлалын үйл явц өрнөж байна; • Мэдээлэлжсэн хөгжилтэй эдийн засаг бүхий улс орнууд дэлхийн санхүүгийн хямралаас гарах, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар нь дээшлэх зэрэг бололцоо илүү байгаа аж. Орчин үеийн техноугшилт нийгэмд өрнөж буй глобаль өөрчлөлтүүд ба мэдээллийн коммуникатив шинжийг философи онолын хүрээнд авч үзэх, үүнээс үүдэн нийгмийн ухаанд тулгарч буй сорилтууд, Монголын нийгмийн өвөрмөц онцлогийн талаархи нийгмийн судалгаа, зайлшгүй тулгамдаж байна.

Abstract

In the contemporary society formed under the influence of information-computer revolution throughout the world, many issues that should be addressed have been proposed for the humanities including philosophy. There is an urgent need to investigate global configurations and communicative features of information in modern technogenic society in perspectives of philosophical theories. Consequently, it calls the actuality of the research on characteristics of Mongolian society as well as challenges facing with the social and human sciences. Therefore, taking into account that information comes to be a main instrument for accumulating and storing knowledge in the contemporary society, and a key resource for development strategy, we have set a goal to consider the current level of this process in Mongolia, and its future trends from the philosophical point of view. The expected results of the project are: proper definition for the meaning of theoretical concept “technological civilization”; analysis on how the concept engage with Mongolian current society; evaluation for research works pertaining to social philosophy in Mongolia since 1990; and assessment concerning methodological innovations in our philosophical thinking since the mentioned period. Furthermore the expected results will be presented at scientific conferences, publications and journals.

Түлхүүр үгс:
мэдээлэлжсэн-нийгэм
мэдлэгийн-нийгэм
техноугшилт-иргэншил
Англи нэр: Elements of ethno-sport in sports-gaming therapy of chemical and non-chemical addictions of young people
Бүртгэлийн дугаар: P2017-1327
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 4.3 сая ₮
Хугацаа: 2016.02.29 - 2017.02.15
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

“Залуучуудын химийн ба химийн бус донтолтыг биеийн тамираар анагаах этноспортын асуудал” сэдэвтэй ажлыг гүйцэтгэж байна. Химийн ба химийн бус донтолтын байдал өнөөдөр олон улсын хэмжээнд асуудал болон тавигдаж, төр, засгаас нь тодорхой арга хэмжээнүүд авч, эрдэмтэд нь судалсаар байна. Манай төр, засгаас гэхэд энэ чиглэлийн асуудалд анхаарч цөөнгүй шийдвэр гаргасан байдаг ч үнэндээ хэрэгжилт хангалтгүй байгаа нь илэрхий байдаг. Иймд судлагдан буй асуудал манай хоёр улс орны (ОХУ, Монгол Улс) хувьд ихээхэн зуршмал шинжтэй болсон байгаа нь ажиглалтаас харагдаж байгаа бөгөөд хоёр орны харилцаа улам бүр өргөжин хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд энэ чиглэлээр хамтран ажиллаж, судалгааны тодорхой ажил эхлүүлэх шаардлагатай байна. Залуучуудыг донтолтоос сэргийлэхэд зохих ялгавартай аргыг сонгон түлхүү ашиглахад анхаарах хэрэгтэй юм. Эрдэм шинжилгээний энэхүү үндсэн ажлын хүрээнд манай хоёр орны залуучуудын дотор анкетийн аргаар судалгаа явуулж, асуулгад хариулсан өгөгдлийг харьцуулан судлаж үзсэн юм. Төсөл хэрэгжүүлэх богино хугацаанд бид эх сурвалж судлах, мэдээлэл цуглуулах, өгүүлэл бичиж хэвлүүлэх, 2 монографи бэлтгэх болон тэдгээрийг хэвлүүлэх, этноспортын төвлөрсөн илэрхийлэл болох Монгол улсын их баяр “Наадам”-ыг хамтарсан төсөлд оролцогч гадаадын зочиддоо үзүүлэх, тэдэнтэй иргэд наадамчид, тамирчид, дасгалжуулагчид, судлаачдыг уулзуулж, манай үндэсний спортын онцлог хийгээд залуу үеийнхэний хүмүүжил хөгжилд тэдгээрийн үзүүлэх ач тус, нөлөөлөлийг мэдүүлэх (2016 оны 7 дүгээр сарын 11-13-нд Улаанбаатар хотноо), монгол, орос эрдэмтдийн дугуй ширээний ярилцлага зохион байгуулах (2016 оны 9 дүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо) болон төсөлд оролцогчдын цугларалтын үеэр онол, практикийн чанартай мэтгэлцээн, санал солилцох ярилцлага зэргийг зохион байгуулсан.

Abstract

The addiction and the alexithymia have spread among young generation is the main reason why this topic has been studied. Ethno-sport has a great significance for someone who wants to have an orientation in main concepts of life, positive approach in healthy lifestyle, confidence in himself and creative manner. Since national game, sport and ethno-sport are the effective tools for preventing young people to have an addictive manner, it has been emphasized. Project results and originality: • Method for evaluating young generations approach of foundational value for life and attitude for exercising physical training and sport will been formulated. • In order to identify value which can prevent youth to have a chemical and non-chemical addiction, Mongolian and Russian young people’s orientation in value will have been compared and analyzed. • This compared research have extensive significance in integration which has been happening in Euro-Asian region. Possible usages from result: As a result of the project of humanity, research paper and monograph will be published. Data and recommendation will be delivered to the authorities of executive and legislative governance. Contents of these works will be valuable material for solving problems of life of Mongolia and have a great theoretical and practical importance in policy and implementation of government. In addition, the project will be used as literary work for professional inquiry and material for an educational sector.

Түлхүүр үгс:
Химийн-донтолт
архи,-согтууруулах-ундаа,
хар-тамхи,
мансууруулах-бодис,
сэтгэл-хөдлөл,-мэдрэхүйгээ-илэрхийлэх,
сэтгэцийг-өөрчлөх-бодис,
хүмүүсийн-харилцаа,




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар