МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP621
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан хайгуулын аргын физик-геологийн үндэс, Цахилгаан хайгуулын тогтмол ба хувьсах гүйдлийн аргууд, Байгалийн цахилгаан орны үүсгүүрүүд, Эрдэс ба чулуулгийн цахилгаан шинж чанар, Албадмал туйлшралын арга, Цахилгаан хайгуулын аргын өгөгдлийн боловсруулалт ба тайлал

Зорилго

Геологи хайгуулын судалгаанд цахилгаан хайгуулын аргыг хэрэглэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлалтыг өндөр түвшинд хийх чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS283
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS282
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP703
Багц цаг: 3

Товч агуулга

Сейсмийн долгионууд. Сейсмийн долгионы тэгшитгэл. Дэлхийн ерөнхий бүтэц ба плитийн тектоник. Газар хөдлөл. Газар хөдлөлийн аюул ба аюулын үнэлгээ. Газар хөдлөлийн хэмжилтийн багажууд ба долгионы мэдээлэл. Дохио боловсруулалт. Байршил. Магнитуд. Спектрийн шинжилгээ. Массивын боловсруулалт. Боловсруулалтын багаж төхөөрөмж ба өгөгдөл

Зорилго

Уян харимхайн долгионы онолын үндсийг эзэмших. Газар хөдлөл, газар хөдлөлийн аюул ба аюулыг үнэлэх аргын талаар мэдлэгтэй болох. Газар хөдлөлийг хэмжих, дохиог боловсруулах талаар мэдлэг эзэмших.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP305
Багц цаг: 3

Товч агуулга

Сейсмийн хайгуулын үндсэн зарчим: Фермагийн зарчим. Ойлт, хугарлын хууль. Үелсэн орчинд долгион ойх, хугарах. Ойлт ба нэвтрэлтийн коэффициент. Зоеффрицийн тэгшитгэл. Сейсмийн дохиог бүртгэх: Сейсмийн үүсгүүрүүд (тэсэлгээ, чичрэгч машин, хийн буу, ...). Геофон, Гидрофон, Геофоны сүлжээ. Сейсмийн шуугиан. Үүсгүүр болон хүлээн авагчийн байрлал. Үүсгүүрийн байрлалын схем. Ойлтын болон хугарлын сейсмийн хайгуулд хэрэглэгдэх багаж төхөөрөмж. Сейсмийн дохио бүртгэх тоон систем. Алс зайнд бүртгэх систем. Хугарсан долгионы арга: Тулгуур хавтгай руу шилжүүлэх. Хугарсан долгионы өгөгдлийг графикийн болон аналитик аргаар боловсруулах. Ойсон долгионы арга: Гүний ерөнхий цэгийн арга. Багцлах. Ойсон долгионы аргын хэмжилтийн өгөгдлийг боловсруулах. Орон зайн болон хугацааны шүүлтүүрүүд. Статик засвар. Рельефийн засвар. Нормаль шилжилтийн засвар. Хурдны спектрийн анализ. Тогтмол хурдны утгаар бүртгэх. Тогтмол хурдны утга ашиглан багцлах. Геофонуудын дохио хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох. Деконволюци. F-K шүүлтүүр ашиглах. Миграци (шилжүүлэх үйлдэл) Сейсмийн өгөгдөлд геологийн тайлал хийх. Далайц ба координатын хамаарал. Сейсмийн босоо шугамчлал: Сейсмийн босоо шугамчлалын аргын үндэс. Дээш болон доош чиглэлд тархаж буй долгионуудыг ялгах. Багцлах. 3D сейсмийн хайгуул: 3D сейсмийн хайгуулын давуу тал. 3D сейсмийн хайгуулын үндэс. Өгөгдлийн боловсруулалт болон миграци. Сейсмийн томограф: Цооног хоорондын болон бүрэн нэвтрэлтийн хэмжилт

Зорилго

Сейсмийн хайгуулын аргын үндсийг ойлгож, судалгааны арга зүйтэй танилцана. Сейсмийн дохиог үүсгэх, бүртгэх үндсэн зарчим, үүсгүүр болон хүлээн авагчдын харилцан байрлалын геометрийг ойлгож авна. Сейсмийн хугарсан, ойсон долгионы аргууд, сейсмийн босоо шугамчлал, 3 хэмжээст сейсмийн хайгуул болон Сейсмийн томографын талаар үндсэн ойлголттой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP602
Багц цаг: 3

Товч агуулга

(Харимхай чанар. Гукийн хууль. Юнгийн модуль. Пуассоны харьцаа. Деформацийн тензор. Харимхай чанарын тензор. ( Хүчлэгийн тензор.) Нэг төрлийн деформаци. Эзэлхүүн модуль. Нэг төрлийн ташилтийн деформациийн хууль. Изотроп биес дах статик тэнцвэр. Саваа болон ялтасны деформаци. Ялтсын тууш деформаци. Ялтсын тахийлт Савааны мушгиралт ба тахийлт. Савааны мушгиралт. Ташилтын долгион үүсэх нь. Савааны тахийлт. Тууш ташилтын долгион. Харимхай бие доторх хөдөлгөөн Харимхайн тогтмолуудыг тодорхойлох . Гидродинамик. Идеал шингэн. Тасралтгүйн тэгшитгэл. Эйлерийн тэгшитгэл Гидростатик. Бернуллийн тэгшитгэл. Энергийн урсгал. Импульсийн урсгал. Хурдны циркуляц хадгалагдах нь. Потенциал хөдөлгөөн. Үл шахагдах шингэн. Эсэргүүцлийн хүч. Гравитацийн долгион. Гравитацийн урт долгион. Үл шахагдах шингэн дэх дотоод долгион. Зуурамтгай шингэний хөдөлгөөний тэгшитгэл. Навье - Стоксын тэгшитгэл. Рейнольдсийн тоо Үл шахагдах шингэн доторх энергийн диссипаци. Хоолойгоор урсах урсгал. Эргэлдэх цилиндрүүдийн хоорондох шингэний хөдөлгөөн Стоксын томъёо. Зуурамтгай шингэний хөдөлгөөний тэгшитгэлийн гаргалгаа. Куетта урсгал

Зорилго

Харимхай нил орчны шинж чанарыг илэрхийлэх Юнгийн модуль, Пуассоны харьцаа болон бусад параметрүүдтэй танилцах. Деформацийн ба хүчлэгийн тензор. Нэг төрлийн деформаци. Саваа болон ялтасны деформациийн хуулиудтай танилцах. Ташилтын долгион үүсэх нь. Тууш ташилтын долгион үүсэх, тархах зүй тогтлыг тайлбарлах. Гидродинамикийн хуулиуд. Идеал шингэн дэх тасралтгүйн тэгшитгэл. Эйлерийн тэгшитгэл Гидростатик. Бернуллийн тэгшитгэл. Энергийн урсгал ба импульсийн урсгалын ойлголтууд, тэдгээрийг хэрэглэх. Гравитацийн долгион. Үл шахагдах шингэн дэх дотоод долгион. Зуурамтгай шингэний хөдөлгөөний тэгшитгэл.Навье - Стоксын тэгшитгэл, түүнийг хэрэглэх аргатай танилцах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP701
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP202
Багц цаг: 3

Товч агуулга

Фортран хэлний үндсэн элементүүд, програмын бүтэц, өгөгдлийн төрөл, операторууд, стандарт болон хэрэглэгчийн функц процедурууд, массив, дэд програм, файлтай ажиллах. Тооцон бодох аргаар интерполяци, функцийн сэжигтэй цэг, тэгшитгэлийн шийд, шугаман тэгшитгэлийн системийн шийд, математик статистик болон янз бүрийн интегралуудыг олох бодлогуудыг шийдэх.

Зорилго

Фортран програмчлалын систем болон тооцон бодох аргуудтай танилцах. Шинжлэх ухааны бодлогууд болон геофизикийн өгөгдлийн тайллын мөн чанарыг ойлгох

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Ггт
Индекс: GEOP704
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар