МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Studies on the atmospheric aerosol optical properties of Ulaanbaatar city
Бүртгэлийн дугаар: P2016-1215
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 10.9 сая ₮
Хугацаа: 2015.01.01 - 2017.12.29
Захиалагч: БСШУЯ
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд “байгалийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болгон Гео-шинжлэх ухаанд тулгуурласан онолын суурь судалгаа хийх, антропоген гаралтай орчны бохирдлыг багасгах арга хэрэгсэл, технологи бий болгох” гэсэн зорилтуудын хүрээнд “Улаанбаатар хот орчмын агаар мандал дахь аэрозолын оптик үзүүлэлтийг тодорхойлох, аэрозолын хэмжээ, шинж чанар өдрийн туршид, улирлын болон жилийн туршид хэрхэн өөрчлөгдөж буй зүй тогтлыг илрүүлэх” зорилго тавьлаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдсэний улмаас агаар мандал дахь аэрозолын хэмжээг үнэлэх, түүний хувьсал өөрчлөлтийг судлах асуудал хурцаар тавигдаж байна. 2013 онд МУИС-ийн ШУС-ийн Геологи, геофизикийн тэнхим дээр Ази тивийг хамарсан аэрозолын хэмжилтийн олон улсын SKYNET сүлжээний цогц станцыг суурилуулсан ба Skyradiometer, Pyrgeometer зэрэг хамгийн орчин үеийн, автомат багажуудаар тасралтгүй хэмжилт гүйцэтгэж агаар мандал дахь аэрозолын оптик параметрүүдийг бүрэн тодорхойлох, Ази тивийн улс орнуудад хэмжилт хийж буй SKYNET сүлжээний станцуудын мэдээлэлтэй харьцуулах боломжтой болсон билээ. Энэхүү төслийн хүрээнд агаар мандлын бохирдлын хэмжээг илэрхийлэгч параметрүүд болох аэрозолын интеграль болон спектраль оптик зузаан, аэрозолын хэмжээний түгэлт, нэг сарнилын альбедо, ассимметрийн коэффициент зэргийн хувьсал өөрчлөлтийн судалгааг олон улсын SKYNET сүлжээний нарийвчлал өндөртэй, орчин үеийн багаж төхөөрөмж ашиглан Улаанбаатар хот орчимд гүйцэтгэж агаарын бохирдлын түвшинг тухайн эгшин бүрт үнэлэх, агаарын бохирдлын урт болон богино хугацааны өөрчлөлтийн зүй тогтлыг илрүүлэх болно.

Abstract

Air pollution in Ulaanbaatar has become one of the vital issues that have to be solved urgently. Major contributor of the air pollution could be atmospheric aerosols which supposedly originate from biomass burning, dust and etc. In order to handle air pollution problems of the city one needs to understand or study temporal and spatial change of atmospheric aerosols. The most effective ways of study for atmospheric aerosols are optical techniques which use direct and scattered solar radiation and give evaluation results of air pollution at sites. In 2013, we have installed a SKYNET network station at Department of Geology and Geophysics, National University of Mongolia and aerosol optical properties such as aerosol optical depth, single scattering albedo, assymmetry coefficient, aerosol refractive index and etc. have been measured and evaluated in every 10 minutes. By using the above mentioned aerosol optical properties we will estimate daily, monthly and yearly trends of variation of atmospheric aerosols and evaluate potential sources of air pollution in Ulaanbaatar city.

Түлхүүр үгс:
aerosol-optical-properties
atmospheric-pollution
aerosol-optical-depth
skyradiometer




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар