Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээлээр оюутан микробиологийн шинжлэх ухаан, түүний судлагдахууны талаар ерөнхий ойлголт авахаас гадна бичил биетнийг бидний өдөр тутмын амьдралд, хэрэглээний түвшинд яаж, ямар зорилгоор ашиглаж байгаа талаар судлана. Хэрэглээний микробиологи нь бичил организмыг хэрхэн үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой тухай, биотехнологи, биоинженерчлэлийн зорилгоор хэрэглэгдэж буй бичил биетнүүдийн тухай, тэдгээрийг хэрэглэх, хөгжүүлэх арга зүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн үндэс, уламжлалт ба орчин үеийн, ирээдүйд төрөн гарах технологийн ойлголтууд зэрэг өргөн цар хүрээг хамаарна.

Энэхүү хичээл нь ХБО-ы халуун хүйтэн, агаартай агааргүй эрс тэс нөхцөлөөс чийглэг, дулаан тааламжтай орчин хүртэлх, айлын гэрээс хотын гудамж хүртэлх бүхий л нөхцөлд учирч болох бичил биетний олон төрөл зүйлийг таньж мэдэх, микробыг агаар, ус, хөрснөөс ялган авах, ургуулах, тодорхойлох, хэрэглэх, устгах талаар суралцагчидад мэдлэг олгоно. Хаягдал ус боловсруулах үеийн микроорганизмууд, тэдгээрийг таних чадврыг эзэмшүүлнэ. Хөрс, усны бохирдолын үед гарах өөрчлөлтийг популяцийн анализын аргаар судлах, индикатор бичил биетэн ашиглах, ХБО-нд өвчин үүсгэгчдийн тархах арга замыг тогтоох талаар оюутан суралцана.
Тус хичээлээр оюутанд микроорганизмуудын тархалт, бичил биетнүүд бидний бие эрхтэнээс эхлэн, хөрс шороо, агаар, ус зэрэг хүрээлэн буй бүхий л орчин нөхцөлд популяц үүсгэн амьдарч нүдэнд өртөхгүй үй түмэн үйл ажиллагаа, хувирал өөрчлөлтийг гүйцэтгэж байдаг талаар, тэдгээрийг ХБО-ны судалгаагаар хэрхэн илрүүлэх, таних, ашиглах боломжтой тухай онолын мэдлэг олгоно.
Хүрээлэн буй орчны биоинженерчлэл нь агуулгын хувьд дараах зүйлсийг агуулна. Үүнд инженерчлэлийн үндэс, хөрс судлал, био-хаягдлын менежмент, усны менежмент, ус цэвэршүүлэлт, дахин ашиглах технологи, фиторемедейшн, биоремедейшн, цацраг идэвхт хог хаягдлын менежмент, хүнд металл ба түүний саармагжуулалт, нийлмэл биотехнологийн процессууд, түүний хэрэглээ, биоабсорбацийн асуудлууд орно. Семинар дээр оюутнууд орчны биоинженерчлэлтэй холбоотой.
Энэхүү хичээлийн гол зорилго нь хүрээлэн буй орчны биоинженерчлэлийн нарийн нийлмэл асуудлыг задлан шинжилж, суралцагчдад шинжлэх ухааны үндэстэйгээр, инженерийн шийдлийг ашиглах мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино. Орчны биоинженерчлэл хичээл үзсэнээр уул уурхайн нөхөн сэргээлт, хот төлөвлөлт, том талбайд хүний амьдралтай холбоотой зохион байгуулалт менежмент хийх инженерийн мэдлэг чадвартай болно.
Хичээлийн гол зорилго нь суралцагч бактери, хөгц мөөгөнцөр зэрэг микроорганизмуудыг ялган авах, өсгөвөрлөх, тодорхойлох, хадгалах, харьцуулах зэрэг суурь арга зүйг эзэмшинэ. Мөн эрүүл ахуй, үйлдвэрлэлийн микробиологийн үндсэн үйл ажиллагаа ойлгуулж, түүн дээр суурилсан үйлдвэрлэлийн талаарх мэдлэг, үндсэн зарчмыг оюутанд ойлгуулахад оршино. Энэхүү хичээл нь цаашид биоинженерчлэлийн үндэс, рекомбинант технологийн талаар гүнзгийрэн судлахад эхний гарааны үндсэн ойлголтыг оюутанд өгөх чухал ач холбогдолтой.

Тус хичээл нь дараах сэдвүүдийг агуулна. Үүнд: 1-р бүлэг агуулга: Биологийн системийн онцлог шинж чанарууд, амьд организмын ангилал зүй, эс-эд-эрхтэн-эрхтэнтогтолцоо-организм-популяцийн түвшингийн зохион байгуулалтын онцлог, тэдгээр дахь мэдээллийн урсгалын шинж чанарууд, био-инженерчлэлчлэлд тулгардаг ёс зүйн асуудлууд, генийн инженерчлэл, екомбинант технологи, үүдэл эсийн технологи, амьтны эсийн био-инженерчлэлчлэл, эдийн био-инженерчлэлчлэл, эрхтэн, эрхтэний системийн био-инженерчлэлчлэл зэрэг асуудлууд орно. 2-р бүлэг агуулга: Бодис, энергийн солилцооны үндэс, биохимийн инженерчлэл, бодисын солилцооны инженерчлэл, ургамлын биотехнологийн үндэс, түүнд хэрэглэгддэг гол арга техникүүд, орчны био-инженерчлэлчлэлд ургамлыг ашиглах нь, ургамлын метаболит, түүний хэрэглээ, эмийн загварчлал, эмийг байнд хүргэх технологийн асуудлууд орно. 3-р бүлэг агуулга: Микроорганизмын ангилал зүй, түүний тархалт, микроорганизмын физиологи, биохимийн асуудлууд, микробиологийн ферментацийн үйлдвэрлэл, био-процесс инженерчлэл, биореакторын бүтэц, үйл ажиллагаа, хүнсний био-инженерчлэлчлэл, орчны био- инженерчлэлчлэлд микроорганизмыг ашиглах нь, биоматериал, нано-биоинженерчлэл, радиобиологийн асуудлууд орно. Семинараар дээр дурдсан сэдэвтэй холбоотой судалгааны ажлуудыг жишээ болгон ярилцаж оюутнуудад хичээлийн сэдвүүдийг амьдрал дээр бодитоор ойлгоход дөхөмтэй байдлаар заана.
Био-инженерчлэлчлэлийн үндэс хичээлийн зорилго нь био-инженерчлэл, химийн инженер, нано-инженер, цөмийн инженер, байгалийн шинжлэх ухааны судлаачид, эмч, зэрэг мэргэжлээр сурч буй хүний эзэмшсэн байх ёстой биологийн обьектийн талаарх хамгийн наад захын суурь ойлголтууд, улмаар биологийн системийг инженерчлэлийн арга зүй, хандлагыг ашиглан өөрчлөн хувиргах, түүн дээр түшиглэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарган авах, түүнийг бусад төрлийн инженерчлэлийн ажлуудтай уялдуулан холбоход шаардлагатай мэдлэгийг анхан шатны түвшинд, биологийн обьектийн хувьд системчилсан байдлаар ойлгуулахад оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр биологийн систем ба био- инженерчлэлийн талаарх суурь мэдлэг олж авч цаашид уг мэдлэгийг өөрийн ажиллах нарийн мэргэжлийнхээ талбарт өөрт ашигтайгаар хэрэглэх чадвартай болох ач холбогдолтой.
Энэхүү хичээлээр оюутан өөрийн сонирхсон сэдвийн дагуу семинарын хичээлд бэлдэх ба лекцийн хичээлээр бидний өдөр тутмын амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн гаралтай биологийн идэвхит нэгдлүүдийн талаар суралцах болно. Тус хичээлээр биологийн идэвхит нэгдлүүдийг гарган авах, идэвхийг тодорхойлох болон сайжруулан хөгжүүлэх боломж, стандартчилах арга зам зэрэг хэрхэн био-бүтээгдэхүүний технологи арга зүйг хөгжүүлэх, үйлдвэрлэх талаар судална.
Онолын болон лаборатори, практикын хичээлүүдийг хослуулан ажиллах, шинэ санаа төрүүлэх, өөрийн мэргэжлийг ашиглан хэрхэн хэрэглээний бүтээгдэхүүн бий болгох, нэвтрүүлэх талаар зохих мэдлэг олгон, урамшуулах, сэдэл төрүүлэх зорилготой.