Бидний тухай
Багш ажилтан
2015-2019 онд Орос-Монголын археологийн экспедици Ч. Мөнхбаяр болон А.А. Ковалев Баян-нур нуурын ойролцоо (Монгол Улс, Баян-Өлгий аймаг) Ховд голын дээд урсацын сав газарт Чемүрчекийн соёлын хоёр зан үйл болох Хар чулуут, Хулагаш зэрэгт шинжлэх ухааны иж бүрэн малтлага хийж, гурав дахь нь Чулуут булаг судалсан байна. Эдгээр байгууламжууд нь гадна талдаа гайхалтай хүмүүсийн дүрслэл, амьтад, мөн бэлгэдлийн дүрсээр бүрэн чимэглэгдсэн, босоо тэнхлэгт суурилуулсан, ихэвчлэн сайн боловсруулсан, чулуун хавтангаар хийсэн өргөрөгт чиглэсэн асар том тэгш өнцөгт хашаанууд болохыг малтлага харуулж байна. Мөн Хар чулуутын хашааны голд тавьсан том чулуун дээр зураг зурсан. Малтсан байгууламжуудыг нэг үе буюу МЭӨ 3-р мянганы хоёрдугаар хагаст барьж, ашиглаж байжээ. Чемурчек хүмүүсийн хувьд ариун нандин газар нутаг дээр. Энэ нь Чемүрчекийн урлагийн дүрсийн хүрээг бүрэн харуулж, Монгол Алтайн олон хадны сийлбэрийг (Бага Ойгор, Их Ойгор, Хойд хөлцийт, Цагаан салаа, Шивээт хайрхан, Дунд булаг гэх мэт) тодорхойлох боломжийг олгодог. Мөн энэ өгүүлэлд хавтан чулуун дээрх бугын дүрслэлийг Окуневын соёлтой холбоотой дүрслэлүүдтэй харьцуулах болно. Өгүүллийн шинэлэг тал бол зарим буган дүрсийг тайланд гарснаас хойш анх удаа судалгаанд хамруулсан явдал юм.
Увс аймгийн Өмнөговь суманд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн явуулсан археологийн хайгуул судалгааны үр дүнд 20-аад археологийн дурсгалд эрдэм шинжилгээний тодорхойлолт үйлджээ.
Уг өгүүлэлд чемурчек соёлд холбогдох 2 булшнаас гарсан 4 ширхэг хүний нүүрний багны дүрслэлийг Монгол Алтайн орон зайд харьцуулалт хийж нийтлэжээ.
В статье представлен обзор идей авторов, развивающих пространствен ный (топологический) подход к анализу религиозной идентичности. Авторы указывают 14 Society and Security Insights № 3 2024 на необходимость формирования надежной теоретико-методологической базы для от бора атрибутов пространства, религиозных ландшафтов, прямо или косвенно опосреду ющих характеристики религиозной идентичности населения. В качестве цели обзорного материала заявлены поиск методологических оснований для топографического анализа социального пространства, в котором происходит становление религиозной идентично сти населения, и выделение атрибутов этого пространства, подлежащих операционализа ции, социологическому обследованию и дальнейшему картированию.
Монгол нутгийн хадны зурагт дүрслэгдсэн байлдааны зэвсэг бүхий цөөн дүрслэлийн нэг бол байлдааны зээтүү юм. 2008 онд илрүүлсэн Хос өндрийн хадны зургийн байлдааны зээтүү бүхий морьтой хүний дүрслэлийн он цаг, дүрслэл утга зүйн талаар уг өгүүлэлд хөндөх болно. Байлдааны зээтүүний талаарх монгол нутаг дахь судалгааг анх нэгтгэж, уг зургийн он цаг, утга зүйн талаар өгүүлж байгаа явдал нь уг өгүүллийн шинэлэг тал болно. Нутгийн иргэдийн хэлж өгсөн нэр буюу Хос өндөр нэрээр цаашид уг дурсгалыг нэрлэж Орос хэл дээр нийтлэгдсэн “Хоёр үзүүр” нэрийг ашиглахгүй байх нь зүйтэй юм. Ингэж байж газар усны нэр зөв хэрэглэгдэж занших ач холбогдолтой юм.
1733 онд Зүүнгарын Галданцэрэн (1725–1745 он) хаан 1716 онд өөрийн олзон орсон Швед их бууны цэрэг Ренатад орчин үеийн газрын зураг хий хэмээн тод үсгээр бичсэн 238 газрын усны нэр бүхий газрын зургийг өгч эх нутагруу нь буцаажээ. Уг зургийн талаар 1919 онд Ж.Бадделийн бүтээл гаргав. 1984 оны БНМАУ-ын түүх бүтээлд уг бүтээлийн АНУ-д 1963 онд дахин хэвлэсэн хувилбарыг ашиглажээ. Харин Казахстанд Галдан цэрэн хааны газрын зурагт 30 гаруй газар усны нэр нэмсэн Ренатын нэгэн хувилбар зургийн талаар В.И.Волубуев эрдэм шинжилгээний өгүүлэл 1990-ээд онд нийтлэв. Харин Монгол улсад судлаач Г.Мэнэс 2003 онд МНТ дахь Хар дал хужир нэрийг сурвалжлахдаа Ж.Бадделийн бүтээлийн хоёр дахь хэвлэлийг ашиглав. 2008 онд бид Галданцэрэн хааны газрын зургийг Монгол улсад эхийг авч ирэн судалгаанд нэвтрүүлэв. Хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, 2011 онд Шведийн элчин сайдын яамтай хамтран Монгол улсын үндэсний номын санд эхийг залах ёслолыг үйлдэв. 2019 онд Ренатын R зургийг Галданцэрэнгийн зурагтай харьцуулан нийтлэв. Энэ судалгааг Монгол улсад эхлүүлэхэд Оросын эрдэм В.Б.Бородаев чухал үүрэгтэй билээ. ОХУ дахь зүүн гарын хаант улсын хоёр газрын зургийн талаар дорвитой судалгаа хийсэн судлаачид бол В.Б.Бородаев, А.В.Контев юм. Тэд 2011 онд Алтай орчмын Обь болон Эрчис голын дээд хэсгийг таслан авч зарим газрын нэрийг байршилаар нь Швед хэлээр бичсэнийг Орос хэлэнд буулган нийтэлжээ. 2018 онд В.И.Волобуевын “Карта Джунгарского государства 1738 г. И.Г. Рената как историко-географический источник. М.: Пробел-2000, 2018” бүтээл хэвлэгдэв. Амьдарлаа зориулсан уг бүтээлийг дараагийн үеийн судлаачид нийтлэсэн бөгөөд харамсалтай нь Ж.Бадделийн судалгааг үзээгүй, тод монгол бичиг мэддэггүй өмнөх гарсан нэрийг нягтлах боломжгүй учираас газар усны нэрийг буруу уншсан тохиолдол их байна. Гэхдээ түүний бүтээлд бүх газар усны нэрийг тайлбарлаж, өнөөгийн газар усны нэрийг бичсэн явдал нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой билээ. Гэх мэтчилэн уг илтгэлд дээрх газрын зургийн судалгааны талаар өгүүлэх болно.
Тус өгүүлэлд Хар ус нуурын савд орших Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань болон Манхан сумын нутаг дахь археологийн дурсгалуудыг нуурын ай савд орших байрлалыг тэмдэглэж, аялал жуулчлалын газрын зураг хийсэн талаар өгүүлэв.
Ховд аймгийн Манхан сумын нутаг Хороо үзүүр болон Жаргалант сум буюу Ховд хотын төвд илэрсэн хоёр булшнаас гарсан хүн судлалтай холбоотой хэрэглэгдэхүүнийг тус илтгэлд мэдээллэжээ.
Монгол улсын Баруун бүс нутаг дахь Түрэгийн үеийн археологийн судалгааны үр дүнг нэгтгэн уг илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Монгол Алтай дахь 50 гаруй газар дахь тэмээний зургийг түүвэрлэн, тэдний он цаг, утга зүйн асуудлыг хөндөн өгүүлэв. Ялангуяа МЭӨ2700-1600 жилийн тэртээд он цаг нь холбогдох Чемурчек соёлд холбогдох Хар чулуут 1 чемурчек цогцолборын хавтан чулуун дээрх тэмээний зургийг бүрэн хуулбарыг хийж анхлан нийтлэсэн нь тус илтгэлийн нэг онцлог юм.
Монгол улсын баруун бүс нутагт оршин буй хүн чулуун хөшөөдийг ХХ зууны эхэн үеэс эдүгээ хүртэл хэрхэн шүтлэгийн зүйл болгож байгаа асуудлыг Оросын жуулчдын мэдээлэл болон эдүгээгийн мэдээлэл хуримтлагдсан судалгааны эх сурвалжуудад түшиглэн өгүүлэв.
The article describes the bronze flow found in the Mongolian Altai, determines its chemical composition and compares the dating with archaeological sites. In addition, it is believed that the artifact can be associated with the Chemurchek culture (2700–1600 BC) to the Chandmany culture (700–300 BC), and also, probably, with the Khereksur culture (1300–700 BC). The chemical composition of the ring-shaped bronze knife depicted on the deer stone is close to the composition of the bronze inflow, as well as the high prevalence of stilts in the area where the artifact was found and the fact that the object is depicted in rock paintings. This paper is published for the first time in academic circulation, which is an innovative aspect of the report.
1994 онд Ховд аймагт Галданбошигт хааны мэндэлсний 350 жилйн ойг хэрхэн тэмдэглэсэн талаар тухайн үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Д.Ширэндэвтэй хийсэн тэмдэглэл, ойн хөтөлбөр, түүхэн гэрэл зургийг хавсарган нийтлэжээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум буюу Богд хаант Монгол улсын Өөлд хошууны 1890-ээд онд үйлдэгдсэн газрын зургийн талаар өгүүлжээ.
Ховд их сургуулийн 2010 оны археологийн судалгааны явцад малтсан Хуурай салааны ам I булшны гэрийн хананы дүрстэй хээг гэрийн үүсэлтэй холбон, цаашид бусад археологийн дурсгалуудаар гэрийн хөгжлийг харьцуулан гаргахад сайхь өгүүлэл чиглэгджээ.
На чемурчекском ритуальном комплексе середины III тыс. до н.э. в Монгольском Алтае обнаружена могила с погребением мужчины старческого возраста. Череп его исследован по краниометрической и одонтологической программам, выполнена графическая реконструкция. Выявлены морфологические особенности, сближающие погребенного с представителями популяций монголоидного расового ствола. Антропологическое сходство найденного на чемурчекском святилище индивида и носителей елунинской культуры подкрепляет мнение о наличии общности этих культурных образований
This paper presents the analysis of textiles from the tenth century Mongolian rock burial of Üzüür Gyalan. It is the only undisturbed rock burial discovered to date and presents a unique opportunity to examine a complete set of grave goods, both organic and inorganic, included in a Medieval horse-accompanied burial. The high degree of preservaƟ on and the prevalence of woven wool textiles set it apart from other rock burials where silk, sheepskin, and felt garments have been found. Certain features of the assemblage, including the abundance of the woven wools, their technical consistency, and evidence for household rather than specialised production, suggest the work of local weavers. Drawing comparisons with a living nomadic weaving tradition in Ladakh, Tibet, this paper relates aspects of the assemblage to production in a mobile pastoralist context.
Тод үсэг судлалын 370 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын нэгэн томоохон зорилт бол эдүгээ хэдэн тод үсгийн дурсгал, судар ном байгааг тодорхойлох асуудал болов уу хэмээн бодож байна. Тод үсгээрх бүтээлүүд дунд газрын зураг бидний үед хадгалагдан ирсэн судалгаа ХХ зууны хойгуурхан1 тэмдэглэгдэж XXI зууны эхний 10 жилд манай улсын түүхийн судалгаанд нэвтэрсэн2 билээ. Энэхүү илтгэлээр тод үсгээр үйлдэгдсэн зүүн гарын хаант улсын газрын зургийг тус улсын цэргийн олзонд 16 жил байсан Швед цэрэг И.Г. Ренатын нэмэлт хийж R хэмээн нэрлэгдсэн газрын зургийн харьцуулсан судалгааг толилуулхыг хүслээ.
В ходе работ Международной Центральноазиатской археологической экспедиции Санкт-Петербургского государственного музея-института семьи Рерихов и Ховдинского государственного университета (Монголия) в 2014, 2015 и 2018 гг. на территории Баян-Ульги аймака Монголии, в районе озера Даян-нур, были исследованы одна стоянка, четыре ритуальные (?) насыпи и один погребальный курган, при раскопках которых впервые найдены фрагменты керамических сосудов, по ряду признаков аналогичных керамике раннего железного века с территорий Горного Алтая и Казахстана, а также Джунгарии. Авторы статьи ставят задачу ввести не опубликованный ранее материал в научный оборот. Публикуются также сведения о недавних находках горшковидных сосудов раннего железного века с территории прилегающих районов Синьцзяна. Характеристики форм и приемов изготовления обнаруженной при раскопках 2015 и 2018 гг. керамики дают новые аргументы в пользу разнородности населения Монгольского Алтая в раннескифское время, до распространения здесь пазырыкской культуры