МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM413
Багц цаг: 3

Товч агуулга

Хүнсний үндсэн түүхий эд (амьтны ба ургамлын гаралт) болон гол хүнсний бүтээгдэхүүн (нүүрс ус-, уураг- ба тосоор баялаг хүнс, алкалоид агуулсан хүнс болон биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн хүнс)-ий химийн бүтэц-найрлага, хүнс үйлдвэрлэлд шаардагддаг хүнсний нэмэлт, хүнсний бохирдол, хорт бодис, үүсэх үнэр амтны химизмээс гадна хүнсний зонхилох биохимийн бүрэлдэхүүн (уураг, нүүрс ус, липид, эрдэс, витамин) –ийг хэрхэн тодорхойлох талаар оюутанд заана.

Зорилго

Хүнсний түүхий эд ба гол хүнсний бүтээгдэхүүний химийн бүтэц найрлагыг тодорхойлох, физик хими болон биологийн шинж чанарын талаар болон тэдгээрийн шинжилгээний талаарх хүнсний химийн орчин үеийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM414
Багц цаг: 3

Товч агуулга

Амьтан ба ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг хүн амын чухал хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн (сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, ургамлын тос, тосон бүтээгдэхүүн, шарбуурцагт хүнс, алкалоид агуулсан хүнс-цай, кофе ба какао,боловсруулсан хүнсний ногоо болон жимс, чихэр, шоколад, биотехнологийн аргаар үйлдвэрлэсэн хүнс-пиво, дарс болон архи, ус, ундаа) үйлдвэрлэх, савлах, хадгалах технологи, процесс, хими-физик-механик-биотехнологийн процессын схем, өгөгдөхүүнд суурилсан хүнсний технологийн орчин үеийн мэдлэг олгоно.

Зорилго

Хүнсний түүхий эдийг хими-, физик- ба биологийн аргаар боловсруулан хүнсний бүтээгдэхүүн болгон хувиргах технологийн талаархи хүнсний технологийн орчин үеийн мэдлэг, чадварыг оюутанд эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM100
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг энэхүү хичээлийг ойлгомжтой болгоход зориулан заана. Химийн шинжлэх ухааны суурь мэдлэгтээ тулгуурлан орчин цагийн шинжлэх ухаан, технологийн асуудлууд, хөгжлийн чиг хандлагыг, • Хүрээлэн буй орчин, нөөц баялагын хими • Хими ба хэрэглээ • Хими ба эрүүл мэнд гэсэн бүлэг сэдвийн хүрээнд судлана.

Зорилго

Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар зориогүй оюутнуудад химийн шинжлэх ухааны суурь ойлголтыг эзэмшүүлэх замаар, орчин цагийн химийн шинжлэх ухаан, технологитой холбоотой аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй, ухаалаг, хариуцлагатай ханддаг чадвар төлөвшүүлэхэд оршино. Химийн шинжлэх ухааны өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн талаар тодорхой ойлголттой болж шинжлэх ухаан технологийн дэвшлийг хэрэглэх, аюулгүй амьдрах химийн суурь мэдлэг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM818
Багц цаг: 3

Товч агуулга

Суралцагч уураг, нүүрс ус, липидийн бүтэц, үүргийг тодорхойлдог гол аргуудын үндэстэй танилцаж үүрэгтэй харилцан холбооны талаар мэдлэгтэй болно. Мөн лабораторын хичээлээр өөрийн судалгааны обьектын анхан шатны анализуудыг хийж гүйцэтгэн үр дүнгээ боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл болон илтгэл бичиж бэлтгэх аргазүйг суралцах болно

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь уураг, липид, нүүрс усны анализ, ялангуяа тэдгээрийн бүтэц судлах аргууд, тэдгээрийг үүрэгтэй нь холбон судлахад оршино. Энэ хичээлийг судласнаар оюутан амьд организмын гол химийн бүрэлдэхүүнүүд болон уураг, нүүрс ус, липидийн анализын орчин үеийн аргууд, тэдгээрийн үүрэг функцийг илрүүлэх, тодорхойлох аргуудын үндсийн шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM207
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр орчин үеийн органик химийн хөгжилт, ололт амжилт, органик нэгдлийн бүтэц байгуулалт, шинж чанартай танилцаад зогсохгүй амьд организмын дотор явагдах биологийн процесст органик нэгдлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаар, мөн органик нэгдлийн байгалийн эх булаг, түүнийг практикт хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно. Үүнд: Органик нэгдлийн бүтэц, шинж чанар, амьд организмд гүйцэтгэх үүрэг ач холбогдлын талаар зохих мэдлэг авна. Органик химийн дэлхий дахины болоод манай орны хөгжлийн өнөөгийн түвшингийн талаар зохих мэдлэг авна. Органик бодисыг таних (элементийн болон функциональ бүлгийн чанарын анализ), цэвэрлэх энгийн аргуудтай танилцаж, органик химийн лабораторит ажиллах мэдлэг, дадал эзэмшинэ.

Зорилго

Органик нэгдлүүдийн бүтэц байгууламж, химийн шинж чанар, ялангуяа биологийн процесст органик нэгдлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаар өргөн хүрээтэй мэдлэг олгох болон органик нэгдлийг таних чанарын аргыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM205
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн шинжлэх ухааны суурь ойлголт, ухагдахуун, химийн үндсэн хуулиуд, атомын бүтэц, химийн холбоо, химийн бодис, химийн хувирал (урвал)-ын өөрчлөлт мөн чанарыг тайлбарлах онол хуулиудыг судлана. Химийн кинетик, термодинамик ба хүчил суурь болон исэлдэн ангижрах урвал зэргийг судална. Лабораторит аюулгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, туршилтыг явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж чадах чадвартай болгоход оршино.

Зорилго

Байгалийн ухааныг химийн хэлээр тайлбарлах, физик, биологи, геологийн шинжлэх ухаан дахь химийн шинжлэх ухааны оролцоо, харилцан уялдааны ойлголтыг химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан тайлбарлах, химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM101
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн бодис, химийн хувирал өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, химийн шинж чанарыг тайлбарлах үндсэн зарчмуудыг атомын электрон давхраат бүтэц, үелэх тогтолцоо, химийн химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч, холимог бодисын шинж чанар, химийн урвал, химийн урвалыг судлах онол арга зүй, органик бодис, биохими, полимерийн хими, цөмийн химийг хамарсан үндсэн агуулгын хүрээнд судална. Химийн лаборатори, түүний үндсэн тоног төхөөрөмж, химийн сав суулга, багаж хэрэгслүүдтэй танилцан, химийн бодисыг хадгалах, бодистой харьцах аюулгүй ажиллагаанд суралцана. Химийн сорил гүйцэтгэх үндсэн арга барилуудыг эзэмшин Химийн бодисыг цэвэрлэх, анализ хийх лабораторийн ажлуудыг гүйцэтгэнэ.

Зорилго

Байгалийн шинжлэх ухаан, инженерийн салбараар суралцах оюутнууд зайлшгүй эзэмшигдсэн байх шаардлагатай химийн шинжлэх ухааны үндсэн ойлголт ухагдахуун, бодисыг танин мэдэх химийн үндсэн зарчмуудыг судлуулах замаар химийн бодис, түүний шинж чанарыг танин мэдэх онол арга зүй, сорил туршилтын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Онолын агуулгыг семинар болон лабораторийн хичээлтэй холбон, химийн шинжлэх ухааны үүднээс асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар