Бидний тухай
Багш ажилтан
Монгол улс бол Бактриан тэмээгээ хадгалж чадсан цөөхөн орны нэг юм. 2022 он гэхэд тэмээний тоо толгой 470,500-д хүрсэн нь тэмээ маллах, өсгөн үржүүлэх зэрэг хэд хэдэн бодлого, санаачилгын үр дүн юм. Ингэний сүү тэжээллэг чанараараа бусад хивэгчийн сүүтэй харьцуулахад хүний хөхний сүүтэй илүү төстэй. Ингэний сүү нь өөх тос, лактоз багатай боловч эрдэс бодис, витамин С, инсулин ихээр агуулдаг болохыг тогтоожээ. Ингэний сүүний жижиг тосон бөмбөлөгт урт гинжин хэлхээтэй поли ханаагүй тосны хүчлүүд агуулагддаг. Түүний уураг нь үл орлогдох амин хүчлээр баялаг бөгөөд β-лактоглобулин (β-Lg) агуулаагүй тул үнээний сүүнд харшилтай хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Цаашлаад ингэний сүүнд лактоферрин, лактопероксидаза, лизоцим, иммуноглобулин зэрэг хэд хэдэн хамгаалалтын уураг агуулагддаг тул хүний эрүүл мэндэд тустай. Тэмээг ихэвчлэн элсэн цөл гэх мэт хуурай газар өсгөдөг тул тэмээний сүүний олдоц хязгаарлагдмал байдаг. Иймээс ингэний хуурай сүү үйлдвэрлэж, физик-химийн болон тэжээллэг чанарыг нь хадгалах, тохиромжтой хадгалах нөхцөлийг бүрдүүлэх нь хадгалах хугацааг уртасган, тээвэрлэлтийн зардлыг багасгаж, хэрэглээг өргөжүүлэн, дэлхийн зах зээлд хүргэхэд чухал шаардлагатай байна. β-циклодекстриныг өөхөн эд болон амьтны сүүний тосноос холестеролыг арилгах, бууруулахад ашигласан судалгаа хийгдсэн байдаг. Бид энэхүү төслийн ажлыг ингэний сүүний биохимийн найрлага, ингэний сүүний циклодекстринтэй бэлдмэлийг үйлдвэрлэх оптималь нөхцөлийг (циклодекстрины концентраци, хутгах температур, хутгах хугацаа, хутгах хурд, циклодекстрин ба тэмээний сүүний харьцаа) тогтоох, цусан дахь холестерин, глюкозыг бууруулах үйлдлийг судлах зорилгоор явуулна.
Mongolia is one of the few countries that has managed to preserve Bactrian camels. By 2022, the number of camels had climbed to 470,500 as a result of a variety of policies, including incentives for camel herding and rearing. Camel milk is nutritionally more similar to human milk than any other ruminant milk. Camel milk has been found to be low in fat and lactose, but high in minerals, vitamin C, and insulin. Camel milk contains long chained poly-unsaturated fatty acids in small homogenized globules. Its proteins are rich in essential amino acids and free of β-lactoglobulin (β-Lg), making it a suitable option for those who are allergic to β-Lg in cow milk. Furthermore, camel milk contains several protective proteins, such as lactoferrin, lactoperoxidase, lysozyme, and immunoglobulins, making it potentially advantageous to human health. Camels are typically raised in dry places, such as deserts, so the availability of camel milk is limited. As a result, it is important to produce such milk powder and develop appropriate storage conditions to retain its physicochemical and nutritional properties, increase its shelf life, minimize transportation costs, broaden its use, and distribute it to the global market. Studies have been conducted using β-cyclodextrin to remove and reduce cholesterol from adipose tissue and animal milk fat. In this project, we will investigate the biochemical composition of camel milk and the optimal conditions (cyclodextrin and camel milk ratio, stirring temperature, stirring time, stirring speed, drying method) for the production of camel milk cyclodextrin preparations, as well as the effect of reducing blood cholesterol and glucose.
Түлхүүр үгс: