МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC224
Багц цаг: 2

Товч агуулга

Тус хичээлээр хариу үйлдлийн хурдын туршилт, сэтгэц-физикийн аргын туршилт, дохиог илрүүлэх онолын туршилт, сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын туршилтууд болон сэтгэл зүйн ялгаатай байдал, сэтгэлийн хөдөлгөөний туршилтуудыг сэтгэл судлалын аппарат хэрэгслийн тусламжтайгаар хийнэ.

Зорилго

Энэхүү хичээлээр ерөнхий сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлал, туршилтын сэтгэл судлал I хичээлүүдээр үзсэн онолын мэдлэгийг туршилтаар батлан, баяжуулж, оюутнуудыг сэтгэл судлалын туршилтын аппарат, хэрэгсэлтэй ажиллах, бие даан туршилт хийхэд сургах нь хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC214
Багц цаг: 2

Товч агуулга

Туршилтын сэтгэл судлалын үүсэл, хөгжил, туршилтын хувьсагчууд, туршилтыг хэрхэн төлөвлөх талаар мэдлэгтэй болохын зэрэгцээгээр сэтгэц-физикийн аргын туршилт, хариу үйлдлийн хугацааны туршилт, сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, сэтгэлийн хөдөлгөөнийн туршилтуудыг хэрхэн төлөвлөх, хэрхэн хийх талаар судална.

Зорилго

Туршилтын сэтгэл судлал хичээлийг үзэж судалсанаар ерөнхий сэтгэл судлалын хичээл дээр үзсэн сэтгэцийн процессуудыг туршилтын аргаар хэрхэн тодорхойлж болох, туршилтыг хэрхэн төлөвлөх талаар мэдлэг чадвартай болгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC214
Багц цаг: 3

Товч агуулга

Туршилтын сэтгэл судлалын үүсэл, хөгжил, туршилтын хувьсагчууд, туршилтыг хэрхэн төлөвлөх талаар мэдлэгтэй болохын зэрэгцээгээр сэтгэц-физикийн аргын туршилт, хариу үйлдлийн хугацааны туршилт, сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, сэтгэлийн хөдөлгөөнийн туршилтуудыг хэрхэн төлөвлөх, хэрхэн хийх талаар судална.

Зорилго

Туршилтын сэтгэл судлал хичээлийг үзэж судалсанаар ерөнхий сэтгэл судлалын хичээл дээр үзсэн сэтгэцийн процессуудыг туршилтын аргаар хэрхэн тодорхойлж болох, туршилтыг хэрхэн төлөвлөх талаар мэдлэг чадвартай болгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC700
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны арга зүй, аргуудын талаар үндсэн төсөөлөлтэй болгох ба сэтгэл судлалын судалгааг төлөвлөн явуулах чадвартай болгоход чиглэгдэнэ. Түүнээс гадна өөрийн төлөвлөсөн судалгааг явуулах чадварыг эзэмших ба түүнийг хэлбэржүүлэх, судалгааны ажлыг товч, тодорхой илтгэхэд сургана. Мөн энэхүү хичээлээр сэтгэл судлалын судалгааны тоон мэдээлэлд анализ хийн боловсруулах статистик аргуудыг сурна. (Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.)

Зорилго

Шинжлэх ухааны танин мэдэх аргуудыг судлан, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн мэдсэнээр судалгааг явуулах дадалтай болохын зэрэгцээгээр судалгааны үр дүнд чанарын ба тоон боловсруулалт хийхэд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC212
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын хуулийн тухай ойлголт, Математик статистикийн судлагдахуун, холбогдох ойлголтууд, Түүвэр, Өгөгдлийн төрөл ангилал, түүврийн анхан шатны боловсруулалт, Статистикийн хэрэглээний програмуудад өгөгдлийг оруулах, Түүврийн тоон үзүүлэлтүүд, Статистик таамаглал, таамаглал шалгах зарчим, Статистик хэмжүүр, түүнийг хэрэглэх, Зарим параметрийн ба параметрийн бус таамаглалууд тэдгээрийг шалгах хэмжүүрүүдээс, Корреляцийн шинжилгээ, Регрессийн шинжилгээ, Хи квадрат, Дисперсийн шинжилгээ.

Зорилго

Энэхүү хичээлээр мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа таамаглалыг математик статистикийн арга зүйг ашиглан шийдвэрлэх буюу хариулт өгөх, судалгааны ажлын тоон мэдээлэлд статистик боловсруулалтыг хийх, статистикийн мэргэжлийн программ хангамжтай ажиллах, гарсан үр дүнг үнэн зөвөөр дүгнэх чадвар ба дадлыг эзэмшихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC704
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр мэдээлэл боловсруулах үйл явц дахь тархины үйл ажиллагааг судлах судалгааны аргуудын талаар болон хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын ажиллах зарчим, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн ур чадварт суралцах зэргийг танин мэдэх онолоор тайлбарлана.

Зорилго

Энэхүү хичээлээр хүний юмс үзэгдлийг танин мэдэх, мэдээллийг боловсруулах үйл явцад сэтгэцийн процесс болох хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын ажиллах зарчим, түүнчлэн хэл яриа сэтгэхүй, асуудал шийдвэрлэх чадвар зэргийг танин мэдэх онолын үүднээс ахисан түвшинд тайлбарлах мэдлэг чадвартай болгох нь хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SBCS603
Багц цаг: 4

Товч агуулга

Тус хичээл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онол арга зүйг ашиглан зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чадварын талаар мэдлэгтэй болох, ганцаарчилсан зөвлөгөөг зохион байгуулах, зөвлөгөөний үндсэн арга техникийг эзэмших, тохирсон мэргэжлийг оношлох, ажил мэргэжлийн хөгжлийг системтэйгээр хөтлөн чиглүүлэх зэрэг агуулгуудыг багтаана

Зорилго

Энэхүү хичээлээр олон улсад зөвшөөрөгдсөн онолын болон практикт нэвтэрсэн загварын дагуу бие хүний ажил мэргэжлийн зөвлөгөөний эрэлт хэрэгцээг тодорхойлох, асуудалд дүн шинжилгээ хийх, тохирсон мэргэжлийг оношлох, бие хүний мэргэжлийн сонголт ба элсэн орох явцыг системтэйгээр хөтлөн чиглүүлэх мэдлэг, чадвартай болгоход оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар