Бидний тухай
Багш ажилтан
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл” нь 2019 оны 3 дугаар сараас үйл ажиллагаа эхлүүлсэн ба Герман, Австрали, Өмнөд Солонгос улсуудын Засгийн газар энэхүү төслийг санхүүжилдэг.Тус хөтөлбөр нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны хамтын ажиллагаатай хэрэгждэг болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, тэдгээрийг ажил эрхлэх боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажилладаг. Үүнтэй холбогдуулан түнш сургуулиудын дэд бүтцийн тэгш хүртээмжтэй нөхцөлийг үнэлэх, дээшлүүлэх, ХБИ-тэй ажилллах болон тэгш хамруулалтын талаар сургалтад хамруулах болон мэргэжлийн чиг баримжаатай холбоотой мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан. Энэхүү төсөл нь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор МУИС-ийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрийн багш нар “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сонгогдсон аж ахуйн нэгжүүдийн ХБИ-ийг ажиллуулах орчин, нөхцөл байдлын хүртээмж ба тэгш хамруулалтын үнэлгээг 2020 оны 6 сарын 11-нээс 6 сарын 26-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
The “Cooperative Technical and Vocational Education and Training” (cTVET) project is implemented by GIZ in cooperation with the Mongolian Ministry of Labor and Social Protection; co-financed by the German, Australian and Korean governments. The project aims to improve quality of Technical Vocational Education and Training (TVET) offered in Mongolia. cTVET project is paying special attention to the inclusion of PwD into the TVET schools and their subsequent employment opportunities. In this regard, the activities to assessment and improvement of partner schools’ infrastructure accessibility and staff training on DET and inclusive education as well as specialization training of career guidance counsellors in PwD counselling have been conducted. The UmnuGobi Polytechnic College at Dalanzadgad has been actively improving its inclusive character by implementing accessibility and inclusion activities with the support of the cTVET project. In order to promote employment opportunities for its current and future students with disabilities, cTVET is organizing a job opportunity assessment of selected number employers in Umnugobi, which are potential employers for UPC graduates with mobility, hearing and vision impairments (in the following PwD).
Түлхүүр үгс:Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хааж “хөл хорио” тогтоож, телевизээр тогтсон хуваарийн дагуу теле-хичээл үзэх болсноор удаан хугацаагаар ангийнхантайгаа уулзахгүй байх, хичээлээс гадуурх дугуйлан, секц зэрэг олон хэлбэрийн хөтөлбөрт хамрагдахгүй байх, сургууль олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байх нь хүүхэд ганцаардах, ганцаардлаас үүдэлтэй дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх, хичээлээ хангалттай сурахгүй байна гэсэн түгшүүр, айдастай болох, сургалтын шинэ хэлбэр болох теле-хичээлийн ачааллаас үүдэн стрессдэх, ээнэгшлийн хэрэгцээ нь хангагдахгүй байх улмаар суралцах сэдэл нь буурах зэрэг асуудлыг дагуулсан байна. Нөгөө талаас энэ нь хүүхдэд шинээр бий болсон сэтгэл зүйн сөрөг байдал, хандлага үүсэх шалтгаан, үр дагавар болсон. КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио нь хүүхдүүд тэдний эцэг эх, багшид шинэ туршлага байсан төдийгүй тухайн нөхцөл байдалд дасан зохицож тасралтгүй сургах, суралцах нь бэрхшээл, асуудлыг дагуулсан. Тухайлбал, хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох, хөл хорионы улмаас аав ээж нь ажилгүй болж өрхийн орлого буурч байгаад сэтгэл зовж түгших, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл, суралцахуйд тусалж чадахгүй байгаадаа шаналж зовинох, багш нар хүүхдүүдтэйгээ өдөр бүр амьд харилцаа үүсгэж, сургалтын үйл явцыг бүрэн хянаж, тусалж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байх зэрэг нийтлэг асуудалтай тулгарах болсон байна. Монгол улс, тэр дундаа боловсролын салбар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил богино хугацаанд цаг алдалгүй шинжлэн судалж, баримт нотолгоонд суурилсан оновчтой шийдвэр гаргахад онцгойлон анхаарч буй цаг үед НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсрол, шинжлах ухааны яамны захиалгаар “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдлийг илрүүлэх судалгаа”-г хийсэн. Судалгааны хүрээнд сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг хаасан, хөл хорио тогтоосон нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа болон хүүхэд, эцэг эх, багшид тулгарч буй асуудал, бэрхшээлийг тодруулан улмаар шинэ хичээлийн жил эхлэхэд сурагчдын нийгэм-сэтгэл зүйн бэлэн байдлыг тодорхойлж, болзошгүй эрсдэлийг бууруулах санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны мэдээллийг тоон судалгааны аргууд болох сэтгэл зүйн тест, шалгах асуулт болон чанарын судалгааны аргууд болох сэтгэл зүйн проектив тест, ярилцлага зэргийг ашиглан мужилсан санамсаргүй түүврийн аргаар сонгосон түүврээс цуглуулсан. Судалгааны түүвэрт Баянхонгор, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэдний эцэг эх, багш нар багтсан. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн нийгэм-сэтгэл зүйн нөхцөл байдлыг тандах зорилгоор судалгаанд оролцсон, хүүхэд нь цэцэрлэгт явж байсан (цэцэрлэгийг түр хугацаагаар хаахаас өмнө) цөөн эцэг эхээс урьдчилан бэлдсэн асуултын дагуу мэдээлэл цуглуулсан. Судалгааг 2020 оны 7-8 дугаар сард зохион байгуулж, судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмж зэргийг хичээлийн шинэ жилээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон боловсролын салбарын багш, судлаач, мэргэжилтнүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх шахуу хөтөлбөртэй ажилласан. Судалгааны зарим үг дүнгээс дурдвал, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 56.2 хувьд дасан зохицох чадвар сул байна. Үүнийг судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд аюултай ээнэгшлийн шинжүүд болох зан үйлийн түрэмгий байдал, стресс бухимдал, бусдаас буруу хайх, хэт мэдрэмтгий байдал зэрэг илэрсэнтэй холбон тайлбарлаж байна. Дасан зохицох чадвар нь хүүхдийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, аюултай ээнэгшил нь ганцаардал, уйтгар гуниг, харилцааны асуудлуудыг дагуулж байна. Нийгэм-сэтгэл хөдлөл, хүүхдүүдийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг судалж шинжлэх явцад сургууль хаасан хугацаанд гурван сурагч тутмын нэгний гэр бүлийн харилцаа тааруу, гурван сурагч тутмын нэгнийх нь найз нөхдийн харилцаа тааруу гэсэн үр дүн гарсан. Хүүхдүүдийн нийгэм-сэтгэл зүйн асуудлын хүрээнд сургуульдаа хандах хандлага, зан үйлийн өөрчлөлтийг шинжлэн үзэхэд сурагчид танхимын хичээлд эерэг хандлагатай, багш болон найз нөхдөө санасан байгаа бол нөгөө талд теле-хичээлээс залхаж халширсан байна. Танхимын хичээлд эерэг хандлагатай байх нөхцөл нь ангийн найз нөхөдтэйгөө уулзах, хамт хичээллэхэд голлож байгаа бол теле-хичээлд сөрөг хандлагатай байхад теле-хичээл хурдан гарч өнгөрдөг, ойлгоогүй зүйлээ асуух боломжгүй, амьд харилцаа байхгүй зэрэг нь голлох шалтгаан болж байна. Мөн хүүхдүүд өөрсдийгөө хөл хорионы үед найз нөхдөөсөө хөндийрсөн, сурлагаар хоцрогдсон гэж үзэж байна. Сургууль түр хаасан, хөл хорио тогтоосон хугацаанд хүүхдүүдийн амьдралын дэглэм өөрчлөгдсөн байна. Тухайлбал, хүүхдүүд хэт орой унтаж хожуу босох болсон, их иддэг болсон, хөдөлгөөний дутагдалд орсон төдийгүй цахим хэрэглээ нь нэмэгдсэн зэргийг дурдаж байна. Сургуулийн дунд ангийнхан буюу 6-13 насны хүүхдүүдэд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Мөн сурлагаар хоцрогдох, КОВИД-19 вирус халдах, өвчлөх, хичээл эхлэхэд шалгалт өгөх, сургууль дээрээ эргэн очихдоо зожиг болсон байх, анги улирахаас айх, санаа зовних зэрэг нь сурагчдын дунд түгээмэл байна. Судалгааны үр дүнгээс харахад сургууль түр хугацаагаар хаасан, хөл хорио тогоосон үеийн хүүхдүүдийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлд гарч буй асуудлууд нь цаашид удаан үргэлжилбэл тэдний бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүй болон бие хүний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хүүхдүүдийн дасан зохицох чадвар сул, түүнийг илтгэх гол хүчин зүйл болох харилцаанд бэрхшээл үүсч байгаа нь сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийн асуудлуудыг дагуулж байна. Мөн дасан зохицох чадварт нөлөөлөх ээнэгшлийн түгшүүр илэрч байна. Эдгээр нь удаан хугацаагаар үргэлжилбэл буруу зан үйлд автах, донтох, бусдын нөлөөнд орох, сурлагаар хоцрох, сурах сэдэлгүй болох, танин мэдэхүйн бэрхшээлүүд үүсэх, сургуулиас завсардах, сургуулиа орхих эрсдэлтэй байгаа тул судлаачдын зүгээс эцэг эх гэр бүл, багш сургууль, салбарын яам болон холбогдох байгууллагууд цаг алдалгүй юу хийх, ямар арга хэмжээ авах талаар санал зөвлөмж боловсруулсан. Эн тэргүүнд хүүхдүүдийн КОВИД-19 цар тахлын айдсыг багасгах зорилгоор мэдээллийг гэр бүлд, сургууль дээр, нийгмийн орчинд хүүхдэд ойлгомжтой байдлаар түгээх, шинэ хичээлийн жил эхлэх үед хүүхдүүдийн хичээлийн агуулгын хоцрогдлыг сэтгэл зүйн дарамтгүйгээр, шалгалтын айдасгүйгээр зохион байгуулах нь нэн чухал байна. Түүнчлэн хөл хорионоос үүдэлтэй нөхцөл байдал, үр дагавар цаашид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, багийг сургууль, боловсролын байгууллагуудад ажиллуулахыг зөвлөж байна. Сурагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, баг нь их, дээд сургуулийн мэргэжлийн тэнхим, сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгооны байгууллагуудтай хамтран ажиллаж эцэг эхчүүд, хүүхдүүд болон гэр бүлийн таатай, зохистой харилцааг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулахыг санал болгож байгаа юм.
In order to prevent the spread of the COVID-19 pandemic, Mongolia suspended all schools and kindergartens from 3 February to 31 May 2020, and switched from classroom learning to distance learning approach. During this period, secondary school and kindergarten education content was broadcast on TV channels in the form of tele-lessons. With the suspension of schools and kindergartens and imposition of “lockdown”, children started watching tele-lessons according to set schedules. Being unable to meet their classmates for an extended period or engage in extracurricular, school or community activities, children experienced feelings of loneliness; spent more time looking at screens due to loneliness, developed anxiety and fear, feeling that their learning was not sufficient. On top of these, stress resulted from trying to adjust to a new mode of tele-education, as well as unfulfilled needs for attachment, have led to decreased motivation for learning and caused psychological distress and negative attitudes in children. The COVID-19 pandemic lockdown was not only a new experience for children, parents and teachers, but it also has posed many challenges to adapt to a new situation to ensure continuous teaching and learning amid the pandemic. It was very common for children to experience worries and frustrations, caused by disagreements with their families, or by the fact that their parents losing jobs due to lockdown and household income declining, or for parents to experience worries that they were not be able to help their children with their studies, or for teachers to experience frustration not being able to have in person interactions with their students on a daily basis and monitor the learning process and offer help as needed. At a time when Mongolia, including the education sector, focuses on monitoring and analyzing the COVID-19 situations, like the rest of the world, in order to make effective and evidence-based decisions, the UNICEF and the Ministry of Education and Science had commissioned a “Study for psycho-social risks of children associated with prolonged school and kindergarten closures”. The study focuses on the impact of school and kindergarten closures and lockdown on children's psychology and the challenges, facing children, parents and teachers, and aims to determine the level of students' psychosocial readiness for the start of the new academic year and present recommendations for mitigation of potential risks. Researchers of the National University of Mongolia, guided by research ethics, conducted the study, using advanced research techniques to identify the psychosocial, social-emotional issues and risks faced by children during the COVID-19 pandemic with a firm belief that identification of the issues and risks and prediction of adverse effects, and development of evidence-based recommendations shall help build resilience for future adversity and overcome challenges. The survey data were collected from a randomly selected sample using quantitative research methods such as psychological tests, probing questions, and qualitative research methods such as psychological projective tests and interviews. Bayankhongor and Khentii provinces and Bayanzurkh and Songinokhairkhan districts of Ulaanbaatar have been covered by the survey sample. The survey was conducted among the secondary school students, their parents and teachers. In order to explore the psycho-social situation of preschool children, data were collected using pre-prepared questions from a small number of parents, who participated in the study and whose children attended kindergarten (before the kindergartens were suspended). The research was conducted under tight schedule - the survey was conducted in July-August 2020, and the research findings, conclusions, and recommendations had to be presented to the Ministry of Education and Science, UNICEF, and teachers, researchers, and education professionals before the start of the academic year. Summarizing the main findings of the research, 56.2 percent of the children surveyed had low adaptability skills. The children surveyed demonstrated some symptoms of reactive attachment disorder such as aggressive behavior, stress, frustration, blaming others, and hypersensitivity. Low adaptability has adverse affects in children’s relationships, emotions, and behavior, such as loneliness, sadness, and communication problems caused by reactive attachment disorder. In the course of exploring/studying children’s social-emotional state, relationships, emotions, and feelings, it has been found out that one in three students experienced problems in family relationships and one in three experienced problems in their friendships during the school closure period. In the context of children's psychosocial well-being, changes in their attitudes and behaviors toward school have been analyzed. It is found out that the students have a more positive attitude toward in-person classroom learning mode as they miss their teachers and friends, on the other hand, they are tired of tele-lessons. Positive attitude toward in-person classroom learning is mostly linked to the experience of meeting and studying with their classmates, while negative attitude toward tele-lessons is linked to its fast pace, lack of personal interaction and impossibility to ask questions. Children feel isolated from their peers during the lockdown period and worried that they might have lagged in school. During the school suspension and lockdown, children's lifestyles have changed. For example, children stay up late and wake up late, overeat, lack physical activity, and their use of electronic media increased. Stress and anxiety are higher than normal among the lower secondary school children, aged 6-13, and the majority of students fear the outbreak of COVID-19 pandemic and worry that they might lag behind in school. They need support to cope with fear. Fear and anxiety related to worry that they might lag behind in school, get infected with the COVID-19 virus, get sick, to have to pass exams when the schools re-open, feelings of shyness when they return to school, and to be afraid of having to repeat a grade are very common among the children. Research has shown that communication, emotional and behavioral issues that children face during temporary school closures and lockdown may adversely affect their physical, cognitive, social and personal development if they persist for an extended period of time. Children's low adaptability skills, of which the main indicator is relational problems, lead to emotional and behavioral issues. Moreover, attachment anxiety, which impacts adaptability skills is evident. If they persist in children for a long time, they pose risks such as falling into bad behavior, addiction, giving into other’s influence, lagging in learning, losing motivation to learn, having cognitive problems, dropping out of school and quitting school. The researchers developed recommendations on priority actions that need to be immediately taken by parents, families, teachers, schools, line ministries, and relevant agencies. In order to reduce children’s stress and anxiety about COVID-19, children should be provided with age appropriate information in the family, school and community settings, and actions need to be taken to eliminate the lag in the education curriculum content without causing any exam related stress, anxiety at the beginning of the new academic year. It is further recommended that schools and educational institutions set up a team of specialists, who provide psychological support for secondary school students in order to prevent potential risks and consequences of school closures. The team of specialists should collaborate with university faculties specialized in the field, psychological diagnostic and counselling services to organize activities aimed at supporting and promoting strong and positive family relationships between parents and children.
Түлхүүр үгс:Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол улсад “Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” (cTVET) төслийн хүрээнд олон улсын болон үндэсний талуудтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэлийг дэмжин ажиллаж байна. Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Герман, Австрали болон Солонгосын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлдэг. Төсөл нь үйл ажиллагааны гурван талбараас бүрдэх бөгөөд хувийн салбарын оролцоотой буюу тогтвортой, үр дүнтэй салбарт суурилсан эдийн засгийн өсөлтөд шаардагдах зүйлсийг сайжруулахад чиглэгддэг. Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монголын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нэмэлт үйл ажиллагаанууд явагдаж байна. Энэхүү ажлын даалгавар нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө өгөх зэрэг хүртээмжтэй, тэгш хамрагдалт бүхий боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн талаар мэргэшсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдэд зориулсан цахим сургалтын агуулга бий болгоход төвлөрнө. Ковид-19 цар тахлаас улбаатай өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы нөхцөл байдалд үүсэж буй бүрэн цахим сургалт болон цахимаар зөвлөгөө өгөх ур чадварын хэрэгцээг хангах зорилготой юм.
The “Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH” supports the Vocational Education and Training reform process in Mongolia together with international and national counterparts within the “Cooperative Technical and Vocational Education and Training” (cTVET) Project. The Project is jointly implemented with the Mongolian Ministry of Labour and Social Protection and financed by the German, Australian and Korean Governments. The Project consists of three fields of action, which are geared to improve the requirements for a sustainable and effective resource sector-based economic growth under involvement of the private sector. In response to the Covid-19 pandemic additional activities are taken up, to support the Mongolian TVET sector to cope with the pandemic. This assignment focuses on creation of e-learning content for training of career guidance counsellors specialized in accessible and inclusive education and employment practices, i.e., counselling of persons with disabilities (PwD) and employers of PwD. Recognizing the limitations on face-to-face training and counselling arising from Covid-19 pandemic-related restrictions, the need for a fully elearning course as well as e-counselling skills is being addressed by this assignment. For the purposes of these Terms of Reference (ToRs), “client” refers to the GIZ cTVET project team that is commissioning this assignment. “Provider” refers to the educational institution developing and producing the e-learning content. If there are differences between the English and Mongolian versions of these ToRs, the English version shall be considered the correct one.
Түлхүүр үгс:Энэхүү ажил нь Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудад ерөнхий чадвар (амьдралын чадвар, нийгмийн чадвар) болон ажил мэргэжлийн чиг баримжааг түвшний ялгаатай байдлаар хөгжүүлнэ. Дээрх зорилгод хүрэх үндсэн хоёр зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг шийдвэрлэнэ. Зорилт нэг. Оюутны ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр эрхлэлтийн бие даасан тогтолцоог хөгжүүлэх талаар судалгаа хийх. Дэд зорилт: - Оюутан дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой, эзэмших ёстой ерөнхий чадваруудын талаарх гадаад, дотоодын их дээд сургуулийн туршлага, судалгааны ажлуудыг судлан, харьцуулалт хийх - Монгол Улсын төрийн өмчийн их, дээд сургуулийн ерөнхий эрдмийн хичээлээр оюутнуудад эзэмшүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг судлах - Их, дээд сургуулиудын оюутны хөгжлийн албанаас мэдээлэл авах. Бусад судалгааны мэдээллийг цуглуулах - Зорилтот бүлэгт фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах Зорилт хоёр. Оюутанд ерөнхий чадвар (амьдралын чадвар, нийгмийн чадвар) болон ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах Дэд зорилт: - Судалгааны ажлуудыг харьцуулан, оюутнуудын чадварыг хөгжүүлэх сургалтын модуль боловсруулах - Сургалтын модуль, гарын авлага боловсруулах - Боловсруулсан зөвлөх үйлчилгээг туршиж үзэх - Холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах
They are highly educated, hardworking and employed people of Mongolia. It is important to focus on enhancing the experience and interests of nearby tourism. Goal one. Independently handles student work-related paperwork and employment. Sub-objectives: - To study and compare the experience and research work of foreign and domestic universities on the general skills that students should do and acquire in four years - To study the knowledge, skills and attitudes of students to acquire general academic subjects in Mongolian state-owned universities and colleges - Obtain information from the Student Development Office of universities. Collect other research data - Organize focus group discussions with the target group Goal two. Provide students with general skills (life skills, social skills) and career counseling and capacity building training Sub-objectives: - Compare research papers and develop a training module to develop students' skills - Development of training modules and manuals - Test the developed consulting services - Organize discussions among relevant organizations and experts Within the framework of the set goals and objectives, the following results will be achieved. These include: i Stakeholder situation research, analysis and assessment will be conducted. ii Develop a general skills and career guidance training module for university students according to their level of study. iii A general skills and career guidance training manual for university students will be developed and published. iv Organize trainings for specialists and students of relevant departments of universities and colleges. v Advocacy work will be carried out to disseminate the results of the work to the public.
Түлхүүр үгс: