Бидний тухай
Багш ажилтан
Анги, хамт олны сэтгэл зүйн орчин нь сурагчдын сургууль, нийгэмд дасан зохицох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд түүнчлэн сурагчдын танин мэдэхүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус судалгаагаар сурагчдын хичээлийн оролцоонд анги, хамт олны сэтгэл зүйн орчны нөлөөллийг судлах зорилготой. Судалгаанд Жан Гуанруны боловсруулсан "Миний анги" болон Фан Лайтан нарын боловсруулсан "Суралцах үйл ажиллагааны оролцооны хэмжүүр"-ийг ашиглан 223 бага сургуулийн сурагчдаас судалгаа авав. Судалгааниы үр дүнд бага ангийн сурагчдын анги, хамт олны сэтгэл зүйн орчин, суралцах үйл ажиллагааны оролцоо нь хүйс болон ангийн хувьд ялгаагүй боловч зарим үзүүлэлтүүдийн хувьд ялгаатай байлаа. Бага ангийн сурагчдын анги, хамт олны сэтгэл зүйн орчин ба суралцах үйл ажиллагааны оролцооны хооронд эерэг хамааралтай (r=0.44**) бол хичээлийн ачаалал нь суралцах үйл ажиллагааны оролцоотой сөрөг хамааралтай байна (r=-0.20**). Бага ангийн сурагчдын анги, хамт олны сэтгэл зүйн орчин нь суралцах үйл ажиллагааны оролцоонд эерэг нөлөө үзүүлж байдаг, ангийн дэг журам, багш сурагчдын харилцаа болон үе тэнгийн дэмжлэг нь сурагчдын оролцоог ахиулж байгааг харуулж байна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын Баруун Бүсийн таван аймгийн өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор хийгдсэн. Судалгаанд 13-18 насны 1482 оролцогч оролцлоо. Өсвөр насныхны амьдардаг орчин (гэртээ, айлд, дотуур байранд), нас, хүйс, эцэг эхийн боловсролын түвшин, суралцаж буй сургуулийн байршил (аймаг, сум) зэрэг хүн амын хүчин зүйлээс шалтгаалан сэтгэл гутрал, түгшүүр болон зарим дэд үзүүлэлтүүд ялгаатай байгаа эсэхийг олон хувьсагчтай регрессийн шинжилгээгээр судалсан. Сэтгэл зүйн асуудлыг хүүхдийн сэтгэл гутрал, түгшүүрийн хэмжүүрийн урт хувилбараар (RCADS – 47) үнэлэхэд хөвгүүдийн сандралын илрэл өндөр байсан бол охидын улигт бодол, албадмал үйлийн илрэл болон салан хагацахаас айх сэтгэл түгшилтийн илрэл илүү өндөр байв. Насны хувьд 13-15 насныхны нийгмээс айх айдас, улигт бодол албадмал үйл, сэтгэл түгээмлээр түгшилтийн илрэл өндөр байсан бол 16-18 насныханд салан хагацахаас айх, сандралын илрэл илүү өндөр илэрч байв. Гэртээ амьдардаг өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлын түвшин харьцангуй бага байсан бол айлд болон дотуур байранд амьдардаг өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, түгшүүр, сандрал, салан хагацахаас айх болон нийгмийн түгшүүрийн илрэл өндөр байв (p=0.012). Эдгээр үр дүн нь өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь орчны хүчин зүйлстэй хамааралтай болохыг харуулсан.
Энэхүү судалгаа нь уул уурхайн салбар ба оффисын ажилтнуудын дунд сэтгэл зүйн сөрөг үзүүлэлтүүдийн хамаарал ба ажлаас халшрах хам шинжийг харьцуулан шинжилж үзсэн бөгөөд нийт 260 хүн оролцсон. Манн-Витни Ю ба Спирманы корреляцийн статистик аргуудыг ашиглан, сэтгэл зүйн сөрөг үзүүлэлтүүдийн бүлгүүд хоорондын хамаарлыг тодорхойлж, тэдгээрийн ажлаас халшрах хам шинжид нөлөөллийг хэмжсэн. Судалгааны үр дүнгээс харахад, сэтгэл гутрал ба стресс нь ажлаас халшрах хам шинжтэй маш чухал хамааралтай байгааг илэрхийлсэн бөгөөд эдгээр хүчин зүйлүүд нь оффис болон уул уурхайн ажилтнуудад ижил түвшинд нөлөөлж байна. Мөн нас ба хүйсээс үл хамааран эдгээр сэтгэл зүйн хүчин зүйлс нь уул уурхайн ажилтнуудад илүү өндөр харьцангуй түвшинд байгааг харуулж байна. Энэхүү судалгаа нь ажлын орчны бүтээмж, ажилтны сэтгэл ханамж, эрүүл мэндэд анхаарал тавих шаардлагыг онцолсон бөгөөд уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслах бодлого, арга хэмжээг боловсруулахад чиглэгдсэн юм.
Энэхүү судалгаагаар нийгмийн сүлжээн дэх мэдээ, мэдээллийн гарчгийг 18-25 насны залуучууд уншихад бий болох сэтгэл хөдлөл болон сэтгэл хөдлөлийн зохицуулалтыг тэдний сэтгэл зүйн уян хатан чанартай харьцуулан судалсан юм. Судалгаанд 18-25 насны 95 хүн оролцсон бөгөөд тэдний сэтгэл хөдлөлийн зохицуулалт болон сэтгэл зүйн уян хатан чанарыг тодорхойлохдоо Гросс-Жоннын Сэтгэл хөдлөлийн зохицуулалтын асуулга (ERQ), Коннор-Дэвидсоны уян хатан чанарын хэмжүүр (CD-RISC-25)-ийг ашигласан. Мөн хандалтаар тэргүүлдэг, мэргэжлийн редакц бүхий 5 мэдээллийн сайтын нийгмийн сүлжээнд хамгийн олон хүнд хүрсэн мэдээний 20 гарчгийг сонгон авч, тухайн гарчгийг уншихад судалгаанд оролцогчдод төрсөн сэтгэл хөдлөлийн байдал (эерэг, сөрөг, саармаг)-ыг тодорхойлсон. Мэдээний гарчгийг уншаад эерэг, сөрөг, саармаг сэтгэл хөдлөл бий болох нь тухайн хүний сэтгэл зүйн уян хатан чанар болон сэтгэл хөдлөлийн зохицуулалттай хамааралтай эсэхэд статистик шинжилгээг хийхэд сэтгэл зүйн уян хатан чанар болон сэтгэл хөдлөлийн зохицуулалтаас шалтгаалан нийгмийн сүлжээн дэх мэдээллийг уншаад төрөх эерэг, сөрөг, саармаг сэтгэл хөдлөлүүд ялгаатай байлаа.
Монголын хүүхэд залуучуудын мэргэжил сонголт, АМЧБО үйлчилгээний хэрэгцээг тодорхойлж, тэдгээрт АМЧБО үйлчилгээний үзэл баримтлал, аргазүйг боловсруулж, АМЧБО тогтоцолцооны зураглал бүхий бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.
Эрсдэлт зан үйл гэдэг нь эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгэмд сөргөөр нөлөөлж буй таагүй үр дагавар бүхий үйлдэл, зан үйлийн хэв маягийг хэлнэ. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд ямар нэгэн эрсдэлтэй зүйл хийх болон эрсдэлт өртөх байдал нь насанд хүрсэн хүмүүсээс илүү өндөр. Ялангуяа 15-17 насны хүүхдүүдэд эрсдэлт зан үйл хийх хандлага нэмэгддэг байна. Эрсдэл зан үйлийг бууруулахад нийгмийн дэмжлэгээс гадна сэтгэл зүйн нөөц (psychological capital) чухал үүрэгтэй юм. Тиймээс эцэг эх, найз нөхдийн дэмжлэг, сэтгэл зүйн нөөцийн нэг болох өөрийн чадвартаа итгэх итгэл, эрсдэлт зан үйлийн хоорондын дам болон шууд нөлөөг судлахыг зорилоо. Судалгаанд нийт 264 ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд өөрийн чадварт итгэх итгэлийг тодорхойлох хэмжүүр, эрсдэлт зан үйлийг илрүүлэх хэмжүүр, эцэг эх, найз нөхдийн дэмжлэгийг үнэлэх анкетийн аргыг ашиглан судалгаа хийлээ. Судалгаагаар 10 хүүхэд тутмын 9 нь эрсдэлт зан үйл хийх хандлагатай, 10 хүүхэд тутмын 8 нь эрсдэлд өртөх магадлалтай байна. Нийт оролцогчдын дийлэнх буюу 60.3 хувь нь нийгмийн чадвараа сайн гэж үнэлдэг, чадвартаа итгэдэг байна. Өөрийн чадварт итгэх итгэл, нийгмийн дэмжлэг болон эрсдэлт зан үйл хооронд зуучлагч хувьсагчийн шинжилгээ хийж үзэхэд эцэг эхийн дэмжлэг нь өсвөр насныханы эрсдэлт зан үйлийг бууруулахад шууд байдлаар нөлөө үзүүлэхгүй хэдий ч хүүхдийнхээ хичээл сурлага дээр нь илүү анхаарч, суралцахтай холбоотой саад бэрхшээлийг даван туулахад туслах нь тэдний эрсдэлт зан үйлийг бууруулах боломжтой хэмээн судалгааны үр дүнгээс гарлаа. Харин найз нөхдийн дэмжлэг нь хүүхдүүдийн хүчирхийлэл, дээрэлхэлд өртөх эрсдэлийг шууд болон дам байдлаар буруулахыг судалгааны үр дүн харуулав.
This article discusses the current state of career guidance services provision in matching college graduates’ qualifications with the labor market demand in Mongolia. In this context, a research study conducted by the National University of Mongolia will be presented. Therefore, in addition to the need to review the academic curricula, this also highlights the issue of whether the system of career guidance counseling for transition to the labor market is in place to ensure a match between the graduates’ skills and the employers’ demands.
Academic self-concept refers to the perception or belief a student has about their own academic abilities. Test anxiety refers to the psychological and physiological symptoms that some individuals experience before, during, or after taking a test. This study aims to explore the relationship between academic self-concept and test anxiety among high school students. In this study, Liu and Wang's Self-Concept Scale and Spielberger's Test Anxiety Inventory were utilized to assess students' academic self-concept and test anxiety, respectively. A total of 600 high school students participated in the study. The results showed that female students had a higher level of academic self-concept and test anxiety compared to male students. Additionally, 10th-grade students showed higher levels of test anxiety compared to students in other grades. However, there was no significant difference in academic self-concept levels when comparing students from different grades, as the overall levels were similar across all students. Furthermore, the study found an inverse relationship between academic self-concept and test anxiety. In other words, students who rated their learning abilities more positively experienced less anxiety during tests, according to the study’s findings.
Энэхүү судалгаа нь эхнэр нөхрийн гэрлэлтийн сэтгэл ханамжид нөлөөлөх зарим хүчин зүйлсийн буюу эхнэр нөхрийн ээнэгшил, сэтгэл хөдлөлийн оюун ухааны нөлөөг судлах зорилготой юм. Судалгаанд насанд хүрэгчдийн ээнэгшлийн хэв шинжийг тодорхойлох асуулга (AAQ), гэрлэлтийн сэтгэл ханамжийг тодорхойлох Волтер Хадсоны “Гэрлэлтийн сэтгэл ханамжийн хэмжүүр” (IMS) болон сэтгэл хөдлөлийн оюун ухааныг судлах “TEIQue-SF” тестийг ашигласан. Судалгаанд гэрлээд 3-аас дээш жил болж буй 212 хүн (25-65 насны 106 эмэгтэй, 106 эрэгтэй) хамрагдсан. Судалгаанд туршигдагч хоорондын дизайныг ашиглан үл хамаарах хувьсагчаар эхнэр нөхрийн ээнэгшил, дундын хувьсагчаар сэтгэл хөдлөлийн оюун ухаан, хамаарах хувьсагчаар гэрлэлтийн сэтгэл ханамжийг авч үзлээ. Судалгааны үр дүнг боловсруулахдаа Колмогров-Смирновын шинжилгээ (Kolmogorov-Smirnov), Вилкогсоны шинжилгээ (Wilcoxon t test), бие даасан т хэмжүүр (Independent t test), Крускал-Воллис тест (Kruskal Wallis H test), Мани Уитни Ю тест (Mann-Whitney U test), хосолсон түүврүүдийн т шинжилгээ (Paired samples t test), Эндрю Ф.Хейсийн шинжилгээ (PROCESS v4.2 by Andrew F.Hayes)-г тус тус ашиглав. Эхнэр нөхрийн аюултай ээнэгшил (түгшүүрт, тодорхойгүй) ба сэтгэл хөдлөлийн оюун ухааны хооронд сул хамааралтай ба сэтгэл хөдлөлөө удирдах чадамжийн 5.2-8.5 хувийн өөрчлөлтийг эхнэр нөхрийн аюултай ээнэгшлээр нь тайлбарлана. Нөхрийн гэрлэлтийн сэтгэл ханамжийн 8.9 хувийн өөрчлөлтийг тэдний аюултай ээнэгшил, сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадамжаар тайлбарлана. Эхнэрийн аюултай ээнэгшил ба сэтгэл хөдлөлийн оюун ухааны чадамжийн хооронд сул хамааралтай. Эхнэрийн аюултай ээнэгшлийн 8.5 хувийн өөрчлөлтийг сэтгэл хөдлөлийн оюун ухаанаар тайлбарлаж болох нь статистик шинжилгээний үр дүнгээс гарлаа.
Тус судалгааны ажлаар эерэг сэтгэл судлалын судлагдахуун болох сэтгэл зүйн уян хатан чадварын ганцаардалд нөлөөлөх шууд болон дам нөлөөг өөрийн үнэлэмжээр дамжуулан судлахыг зорилоо. Судалгаанд Коннор-Дэвидсоны уян хатан чадварын хэмжүүр (CD-RISC-25), UCLA ганцаардлын хэмжүүр (3 дахь хувилбар), Розенбергийн өөрийн үнэлэмжийн хэмжүүр (RSES)-ийг тус тус ашиглав. Судалгаанд нийт 190 хүн оролцсоноос 18-25 насныхан 72 хувь, 55-аас дээш насныхан 28 хувийг эзэлж байна. Судалгаанд туршигдагч хоорондын дизайн (Between-subject design)-ыг ашигласан ба үл хамаарах хувьсагч нь сэтгэл зүйн уян хатан чадвар, зуучлагч хувьсагч (mediating variable) нь өөрийн үнэлэмж, хамаарах хувьсагч нь ганцаардал байлаа. Судалгааны тоон үр дүнг боловсруулахдаа бие даасан түүврийн хэмжүүр, Манн-Витни Ю, Крускал Воллис Эйч, Андрей Хейс нарын процессийн (Independent t test, Mann-Whitney U test, Kruskal Wallis H test, PROCESS v4.2 by Andrew F.Hayes) шинжилгээнүүдийг ашигласан болно. Уян хатан чадвар ганцаардалд сөрөг шууд нөлөө үзүүлж байгаа бол өөрийн үнэлэмжээр дамжихаар мөн адил сөрөг дам нөлөө үзүүлдэг нь судалгааны үр дүнээс гарлаа. Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх нь ганцаардлыг нэмэх хандлагатай. Тиймээс өөрийгөө бодит байдалтай нийцүүлэн үнэлж сурах, ингэснээр сэтгэл зүйн уян хатан чадвар нэмэгдэж, ганцаардал буурч, үүсэж болох сэтгэл зүй, зан үйлийн бэрхшээл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой гэж дүгнэж байна.
Сэтгэл зүйн сайн сайхан байдалд үзүүлэх уян хатан чадварын нөлөөг асрамжийн газар амьдардаг бүтэн өнчин болон эцэг эхтэйгээ цуг амьдардаг хүүхдүүдийн жишээн дээр харьцуулан судаллаа. Судалгаанд Карл Риффийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг тодорхойлох асуулга болон уян хатан чадварыг тодорхойлох асуулга (The Child and Youth Resilience Measure-28)-ыг ашиглав. Судалгаанд 13-18 насны 100 хүүхэд оролцлоо. Судалгааны үр дүнгээр, бүтэн өнчин хүүхдүүд сэтгэл зүйн сайн сайхан байдлын хүрээлэн буй орчноо удирдах үзүүлэлт, уян хатан чадварын асран хамгаалагчтай харилцах харилцааны үзүүлэлтүүд нь эцэг эхтэй хүүхдээс эрс ялгаатай доогуур түвшинд байв. Харин тэдний бүлэгт харьяалагдах мэдрэмж эцэг эхтэй хүүхдээс илүү өндөр байлаа. Уян хатан чадварын хувь хүний үзүүлэлт болох эргэн тойрныхоо хүмүүстэй хамтран ажиллах, өөртөө болон бусдад хор хөнөөл учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг, найзуудынхаа дэмжлэгийг мэдрэх байдал нь ихсэх тусам сэтгэл зүйн сайн сайхан байдал буурч байгаа нь регрессийн шинжилгээний үр дүнгээс гарсан. Энэ үр дүнг бусдаас хамааралтай болох, аюултай ээнэгшлийн шинжтэй холбон тайлбарлаж болно хэмээн дүгнэлээ.
Abstract Sense of agency (SoA) is the sense of having control over one’s own actions and through them events in the outside world. Sometimes temporal cues, that is temporal contiguity between action and efect, or temporal expectation regarding the occurrence of the efect are used to infer whether one has agency over an efect. This has mainly been investigated in Western cultures. However, Western and Eastern cultures difer in their time concepts and thus their usage of temporal cues may also difer. We investigated whether Western and Eastern cultures (Austrian vs. Mongolian students) use temporal cues diferently. Participants performed adaption blocks in which actions were followed by immediate (immediate efect group) or by delayed (delayed efect group) efects. In subsequent test blocks the action–efect delay was varied and participants’ SoA over the efect was assessed. In Austrian students, the immediate efect group experienced more SoA for short action–efect delays, whereas the reverse was true for the delayed efect group. Thus, temporal expectation rather than temporal contiguity is used as predominant agency cue. In Mongolian students, SoA did not signifcantly difer between diferent action–efect delays in both groups, indicating that Mongolian students hardly rely on temporal cues. In conclusion, due to linear time concepts in Western cultures, the timing of an efect may be an important agency cue in Austrian students. However, due to cyclical time concepts in some Eastern cultures, it may be a less important agency cue in Mongolian students. Thus, the use of temporal agency cues is culture-dependent.
Abstract Humans are facing an unprecedented historical crisis and challenge. To identify the strategies that we can use to cope with historical crisis and challenge, we should investigate two well-studied strategies: “slow strategy, ” which is essentially an investment in the future, and “fast strategy” or “live fast, die young.” According to “The Ant and the Grasshopper, ” Aesop’s fable, which is under the pretext of intertemporal choice of social insects, the “slow” rather than the “fast” strategy is recommended for those who want to survive the environmental crisis. Intertemporal choice requires tradeoffs among outcomes whose effects occur at different times. In the commonly accepted language of intertemporal choice, the Ant, whose choice is the “larger but later” (LL) option, is more likely to survive the harsh winter than the Grasshopper, whose choice is the “smaller but sooner” (SS) option. To determine the optimal intertemporal choice strategy that can help us to cope with the COVID-19 20 心理学报 第54卷 pandemic, we included 26, 355 participants from 18 Asian, African, European, American, and Oceanian countries in the present study. We investigated the participants’ preferences in intertemporal choice with double-dated mixed outcomes, evaluated the degree of change in their intertemporal choice by differentiating the common currency in peacetime and epidemic time (i.e., two kinds of change indicators used for differentiating currencies and stages, respectively). We then asked them to rate their self-rated surviving achievement in the fight against COVID-19. Considering that individuals’ surviving achievements were affected by individual- and religious-level factors, we analyzed all data by using multilevel linear analysis to reflect the data’s hierarchical structure. After considering individual differences in personal factors and religious factors, we constructed two-level models to explore the effects of the change in intertemporal choice on self-rated surviving achievement, and measured the moderating role of cultural orientation in terms of Hofstede’s six culture dimensions. The findings of the cross-national survey revealed that Change Indicator 1 (∆ currency) and Change Indicator 2 (∆ stage) of Chinese/Singaporeans could jointly predict their self-rated surviving achievement. Meanwhile, only Change Indicator 2 (∆ stage) alone could predict the self-rated surviving achievement of people in the cultural circle that included the India, Malaysia, Philippines, and Nigeria. Neither Change Indicator 1 (∆ currency) nor Change Indicator 2 (∆ stage) of the people in other cultures could significantly predict their self-rated surviving achievement. On the basis of the gist of The Book of Change and the resulting findings, we suggested that 1) how you differentially (flexibly) made an intertemporal choice in peacetime and epidemic time would reflect the extent to which you would survive the war against COVID-19. In addition, 2) the mindset of change might shape the competitive advantage of a nation, such as China, in response to the historical crisis. The closer the cultural distance of a country or nation from China, the greater the possibility of benefitting from a similar competitive advantage. It is our hope that our findings would contribute to answer the question of what are “Psychological Characteristics and Behaviors of Chinese People in Response to Historical Crisis?” Key words intertemporal choice with double-dated mixed outcomes, change in intertemporal choice, self-rated surviving achievement, biàn tōng (change and through), 18-country cross-national comparison
Although, Mongolia carried out “Digital Mongolia” national programme in 2005-2012, the National Programme to develop Integrated Registration System in 2008-2012, and the E-Governance National Programme in 2012-2016, the operation to separate information communication networks and services could not be successfully completed. The main reason is the inertia of mentality of the previous system to continue the state ownership of databases of all types, to monopolize of all profits for the government and to use for exercising power in implementing activities in information and communication sector resulting in ineffectiveness of political system and governance. In order to assess the digital governance issues and challenges of Mongolia, we intend to analyse policy documents, and conduct case research and make an inductive conclusion.
Дэлхийн дахинд шинэ төрлийн халдварт вирус дэлгэрсэнтэй холбоотойгоор ДЭМБ цар тахал хэмээн зарлаж улс орнууд өөрсдийн эрсдэлийн менежментийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын 4-т заасныг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр УОК-ын даргын тушаал -аар “Гамшгаас хамгаалах тухай хууль” -ийн 11.2, 11.3.3-т заасныг үндэслэн “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжин ажилласан болно. Манай улсын хувьд дотоод халдвар 11 сарын 11-нд зарлагдан 12-ны өдрөөс УОК-ын саналын дагуу Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болно. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой нийгмийн дунд эргэлзээ, үл итгэх байдал хүчтэй илэрч байна. Учир нь гаргасан шийдвэр болгон нь өдөр бүр өөрчлөгдөх, баттай эх сурвалжын мэдээлэл хоорондоо зөрөх зэрэг тодорхойгүй гайхсан байдалтай эхний долоо хоног өнгөрсөн болно. Энэхүү байдалтай зэрэгцэн аж ахуй нэгж, иргэдийн эдийн засгийн байдал, өдөр тутмын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, авах арга хэмжээ мөн тодорхой бус байсан нь нийгмийг ихэд бухимдуулсан. Товчхондоо дүгнэж үзэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын үе буюу 10 сарын турш УОК-ын хийсэн үйл ажиллагааны үр дүн гарсангүй хэмээн хэлж болох юм. Иймээс төрийн засаглалын чадамжид эргэлзэх нийгмийн уур амьсгал бүрэлдсэн байна хэмээн үзэн нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа хийхийг зорьсон.
In order to prevent the spread of the COVID-19 pandemic, Mongolia suspended all schools and kindergartens from 3 February to 31May2020, and switched from classroom learning to distance learning approach. During this period, secondary school and kindergarten education content was broadcasting TV channels in the form of tele-lessons. The lockdown was not only a new experience for children, parents and teachers, but it also has posed many challenges to adapt to a new situation to ensure continuous teaching and learning amid the pandemic. The survey data were collected from a randomly selected sample using quantitative research methods such as psychological tests, probing questions, and qualitative research methods such as psychological projective tests and interviews. The survey was conducted among the secondary school students, their parents and teachers. Being unable to meet their classmates for an extended period or engage in extracurricular, school or community activities, children experienced feelings of loneliness; spent more time looking at screens due to loneliness, developed anxiety and fear, feeling that their learning was not sufficient. On top of these, stress resulted from trying to adjust to a new mode of tele-education, as well as unfulfilled needs for attachment, have led to decreased motivation for learning and caused psychological distress and negative attitudes in children.
Монголын нийгэмд 90 оноос хойшхи гарсан эерэг өөрчлөлт нь иргэдэд сурч боловсрох, ажиллах, амьдрахад олон сайхан боломжуудыг бий болгосон билээ. Тухайлбал түүх соёлын талаар илүү дэлгэрэнгүй нээлттэй мэдлэгтэй болж эхэлсэн, гадаад орнуудын талаар бодитой мэдээллийг авч эхэлсэн, гадаадад сурч ажиллах боломжийг нээлттэй болгосон, хувийн салбарыг хөгжүүлэх боломжуудыг өгсөн зэрэг олон эерэг өөрчлөлт нь Монголын ард түмний үнэт зүйлд ч нөлөөлж эхэлсэн гэж бодож байна. Гэсэн хэдий ч сөрөг нөлөөлөл бас нэлээд байгаа тул сөрөг үзэгдэл, үйл явцад сэтгэл зүйн шинжилгээ хийхийг хичээлээ.
Mongolia is one of the most sparsely populated countries in the world due to its size. Almost half of the population lives in rural areas, mostly as nomads. At the same time, the Mongolian economy needs qualified specialists. For example, there is currently a shortage of around 40,000 skilled workers in the raw materials sector. The Mongolian VET system is currently unable to meet this demand. A major reason for this is certainly the lack of vocational orientation among school leavers and the inadequate provision of professional career guidance and information. In addition, counsellors often lack the necessary qualifications. The National University of Mongolia (NUM) has recognised this need for action. Since 2017 a Master's programme in Career Studies – since 2018 also in distance learning format – has been implemented. Yearly, up to 30 students with work experience in related fields are qualified as career counsellors. The distance learning programme is mainly used by students from the rural regions of Mongolia. After completing their studies, graduates can offer professional counselling services in their provinces. In this way, vocational guidance and counselling will also be disseminated in the rural regions of Mongolia. The distance learning programme can serve as good practice for other countries that are in the process of transformation. The programme thus forms the basis for future development projects, e. g. capacity building in career guidance in the international higher education sector.