МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR302
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр онол, практикийн өргөн хүрээний асуудлуудыг хамарч судлах бөгөөд хичээлийн эхний хэсэгт оюутнуудад онолыг олон улсын худалдааны сонгодог болон альтернатив онолуудад тулгуурлан заана. Хичээлийн хоёр дахь хэсэгт либераль болон хамгаалах бодлогуудыг оролцуулан худалдааны бодлогыг судалж, тэдгээрийн эдийн засгийн өсөлт, орлогын хуваарилалт, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөлтэй танилцана. Хичээлийн гурав дахь хэсэг даяаршин буй дэлхий ертөнц дэх тодорхой пүүсийн олон улсын худалдааны үйл ажиллагааг хамарна. Харин дөрөв дэх хэсэгт ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрүүдийг оролцуулан орчин үеийн олон улсын худалдааг зохицуулж буй худалдааны олон талт зохицуулалт, түүний арга хэрэгслүүдийг судална.

Зорилго

Даяаршин буй ертөнцөд бизнесийн гараагаа эхлэх гэж буй ирээдүйн мэргэжилтнүүдэд олон улсын худалдааны талаарх онол, практикийн мэдлэгийг олгож, олон улсын худалдаа, гадаад зах зээлийн орчинд явагдаж буй аливаа үйл ажиллагаа, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгож мэдрэх, гарч буй өөрчлөлтийг өөрийн эрхэлж ажил хэрэгт тусган ашиглах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн гол зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: INTD201
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд :  Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд  ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци  ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл  ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс  Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага

Зорилго

Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR331
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн агуулгын хүрээнд гаалийн байгууллагын менежментийн зорилго, функц онол арга зүйн асуудлууд, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын элементүүд, санхүү, техник технологийн нөөц ашиглалт, стратегийн болон гадаад дотоод орчны өөрчлөлтийн менежмент, нөлөөлөх хүчин зүйлсүүд, гаалийн үйлчилгээ, гаалийн хяналтын техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн зохистой бодлогын асуудлыг цогцоор нь судална. Гаалийн байгууллага үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалж, гадаад худалдааны гинжин сүлжээг аюулгүй байлгах, хөнгөвчлөхөд үйл ажиллагаа, гаалийн хяналтын концепци, арга технологийн шинэчлэл хийх шаардлага, арга зам, бүх түвшний автоматжуулалт, хил хяналтын болон бизнесийн байгууллага, хөрш зэргэлдээ болон гадаад орны гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэл, олон улсын конвенциуд болон ДГБ-ын бодлогын зорилтууд, баримт бичиг, стандартын хэрэгжүүлэх ач холбогдол, арга технологи, хэрэгжилтийн талаар онолын болон практик үйл ажиллагаатай холбон судална. Гаалийн байгууллагын хүний нөөцийн зохистой удирдлагын чиглэлээрхи цогц асуудлууд, гаалийн ажилтнуудын ариун шудрага байдал, мэргэшсэн байх шаардлага, ДГБ-ын Арушагийн тунхаглалын ач холбогдол, сахилга, хариуцлага, ёс зүйн асуудлууд, үйлчилгээний стандартын талаархи асуудлыг судлана. Мөн ГУБ-ын хандлага, албаны ёс зүйн цогц асуудлууд, гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллага болон ГУБ-д тавигдаж буй шаардлага, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл орчин, баг бүрдүүлэх зорилго, хүний нөөцийн төлөвлөлт, шалгаруулалт, гаалийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй цагийг багасгах зарчим арга зүй, /Time release study/, цаг төлөвлөлт, цагийн менежментийн арга зүйн талаар судална.

Зорилго

“Гадаад худалдаа, гаалийн удирдлага”-ын чиглэлээр суралцаж буй оюутнуудад даяаршсан сүлжээт гаалийн сүлжээ нь олон улсын худалдааны шинэ орон зайд гаалийнменежментийн онол, практикийн асуудлыг судалж, гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, зохион байгуулалт, гадаад дотоод орчны өөрчлөлт, гадаад худалдааг хөнгөвчлөхөд, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх арга зам, гаальчдын үүрэг оролцоо, гаалийн хяналтын технологи, XXI зууны гаалийн хөгжлийн цогц асуудлуудын талаар мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Монгол Улсын гаалийн байгууллагаүйл ажиллагааныхаа үндсэн зорилтын хүрээнд эх орныхоо эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг ханган, гадаад худалдааг хөнгөвчлөн ажиллахад Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ гэх/-ын гишүүний хувьд олон улсын стандарт, зорилтуудыг хэрэгжүүлэх, гадаад орнууд болон тэдгээрийн гаалийн байгууллагуудтай “Хилийн зурвасаар зааглагдаж, гаалийн үйлчилгээгээр холбогдоно” гэсэн зарчмаар ажиллах шаардлага, арга зүй, ач холбогдлын талаархи цогц мэдлэг, мэдээллийг сургалтаар дамжуулан олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: INTD401
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.

Зорилго

Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар