МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: The Economic Impact of Subsidies and Support Given to Agricultural Sector
Бүртгэлийн дугаар: P2026-5118
Санхүүжүүлэгч: Монополын эсрэг газар
Мөнгөн дүн: 42.0 сая ₮
Хугацаа: 2025.09.29 - 2025.12.29
Захиалагч: Монополын эсрэг газар
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол Улс хөдөө аж ахуйн салбараа дэмжих олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, түүний санхүүжилтэд улсын төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч тэрхүү дэмжлэг, урамшууллын бодлогын үр дүн, эдийн засаг, зах зээл, өрсөлдөөн, эдийн засгийн бусад салбарт үзүүлж буй шууд болон дам нөлөөг шинжилж дүгнэсэн судалгааны ажлууд хангалттай бус байна. Тиймд энэхүү судалгааг төрөөс олгож буй дэмжлэг, татаас, хөнгөлөлттэй зээлийн үр дүн, эдийн засаг болон өрсөлдөөнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, улмаар төрийн дэмжлэгийн бодлогыг олон улсын туршлагад үндэслэн боловсронгуй болгох бодлогын зөвлөмж дэвшүүлэх зорилгоор хийж гүйцэтгэв. Энэхүү судалгаанд 2010-2024 онд ХАА-н салбар, түүний дотроос улаан буудай, ноолуур, сүүний чиглэлээр аж ахуй эрхлэгчдэд зориулан хэрэгжүүлсэн бодлого, дэмжлэгийн талаарх мэдээлэл, тоо баримтыг ашиглалаа. Энэ төрлийн судалгааг хийхэд олон улсад өргөн ашигладаг олон төрлийн эконометрикс болон статистик шинжилгээний арга загварууд байдаг. Гэвч Монгол Улсын нөхцөлд салбар тус бүрийн микро түвшний өгөгдлийн олдоц хязгаарлагдмал, мэдээллийн тасралт, ил тод бус байдал, бүс нутгийн өгөгдлийн жигд бус чанар зэрэг хүндрэлүүдээс шалтгаалан тэдгээр аргуудыг иж бүрэн хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна. Иймээс тус судалгаанд бодит өгөгдлийн нөхцөлд найдвартай хэрэгжих, төрийн бодлогын нөлөөг шалтгаант болон динамик байдлаар үнэлэх боломжтой эконометрик аргууд болох тайлбарлах статистик ба трендийн шинжилгээ; мөчлөгийн шинжилгээ; авторегрессийн загвар; ADF тест; ARDL болон ECM загвар; Granger causality тест; VAR загвар ба Impulse Response Function; бүс нутгийн харьцуулсан шинжилгээ (non-spatial) зэрэг аргуудыг сонгон ашигласан болно. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь байгаль цаг уураас ихээхэн хамааралтай, бүтээмж доогуур, бэлтгэн нийлүүлэлт, тээвэр, агуулахын сүлжээ сул хөгжсөн, хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт нь олон улсын зах зээл болон дотоодын төвлөрсөн зах зээлээс харьцангуй хол байрлалтай, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь улирлын шинж чанартай тул төрийн зохицуулалт, дэмжлэг зайлшгүй шаардлагатай юм. ХАА-н салбарыг дэмжих бодлого, мөнгөн урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжээд 20 орчим жил болсон төрөөс тэдгээр дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөг тусад нь үнэлж тайлагнасан судалгаа огт хийгдээгүй байна. Granger-ийн тестийн үр дүнгээс харахад ХАА салбарын өсөлт нь эдийн засгийн өсөлтийн шалтгаан болдоггүй, харин эдийн засгийн өсөлт сайжрах үед 1-2 жилийн хоцролттойгоор ХАА салбарын үйлдвэрлэл, өсөлт мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тэрхүү өсөлтийг эдийн засгийн өсөлт сайжрах үед тус салбарт нэвтрэх хөрөнгө оруулалт, хэрэглээний эрэлт, төрийн мөнгөний болон төсвийн бодлогын дэмжлэг нэмэгдэж байдагтай холбон тайлбарлах боломжтой байна

Abstract

Mongolia has launched numerous projects and programs to support its agricultural sector and has allocated substantial state budget funds to finance them; however, there is limited research evaluating the outcomes of these support and incentive policies and their direct and indirect effects on the economy, markets, competition, and other sectors. Therefore, this study was undertaken to evaluate the effectiveness of government support—including subsidies and soft loans—assess their impacts on the economy and competition, and propose policy recommendations to improve government assistance based on international best practices. There are a variety of econometric and statistical analysis models widely used internationally to conduct this type of research. However, in the Mongolian context, the ability to fully implement these methods is limited due to difficulties such as limited availability of micro-level data for each sector, data discontinuity, lack of transparency, and uneven quality of regional data. Therefore, this study selected econometric methods that can be reliably applied in real-world data conditions and can assess the impact of government policies in a causal and dynamic manner, such as descriptive statistics and trend analysis; cyclical analysis; autoregressive models; ADF test; ARDL and ECM models; Granger causality test; VAR model and Impulse Response Function; and regional comparative analysis (non-spatial). The results of the Granger test show that agricultural growth does not cause economic growth, but rather, when economic growth improves, agricultural production and growth significantly increase with a lag of 1-2 years. This increase can be explained by the increase in investment, consumer demand, and support from government monetary and fiscal policies in the sector when economic growth improves.

Түлхүүр үгс:
үр-нөлөө
Хөдөө-аж-ахуй
Татаас
Улсын-төсөв




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар