МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Ч.Батбаатар, Р.Шарбанди
"Монгол Улсын бизнесийн орчин: Гадаад худалдаа эрхлэх нөхцөл байдал", EU Trade Day 2024, 2024-5-15, vol. 1, pp. 20

Хураангуй

Судалгааны баг Монголын бизнесийн орчин 2023 судалгаанд нийт 3772 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд 2023 онд Монголын бизнесийн орчин 2.68 оноогоор буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байна. Монгол улсад гадаад худалдаа эрхлэхэд "хүндрэлтэй" байгаа ба дотоод, гадаад тээвэрлэлтийн нөхцөл байдал, валютын ханшийн хэлбэлзэл, гадаад худалдааны санхүүжилт олох боломж хамгийн их бэрхшээл учруулж байна.

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, М.Цолмон, Р.Шарбанди, Б.Угтахжаргал
"Study on Ethics and Etiquettes of Business Relationships in Mongolia" Knowledge Transformation and Innovation in Global Society: Perspective in a Changing Asia, vol. 1 , no. 1, pp. 537-551, 2024-2-28

https://link.springer.com/chapter/10.1007/978-981-99-7301-9_27

Хураангуй

In the context of business, ethics encompasses the behavior, values, norms, and attitudes of all members within an organization and its stakeholders. Etiquette is closely linked to ethics and is influenced by national culture, social norms, and traditions within the business environment. This research examines the dynamics of business ethics and etiquette in Mongolia. To conduct this research, the same methodology used in a previous study conducted a comprehensive review of research studies on business ethics and etiquette in the context of China, identifying sixteen characteristics of business ethics and one hundred sixty-one characteristics of business etiquette. While both countries acknowledge the importance of ethics in business relationships, there are notable variations in their prioritization and perception. The findings of this study highlight the influence of cultural nuances on business practices in each country. Moreover, the study underscores the significance of understanding and adapting to the specific ethical and etiquette expectations within each cultural context for successful business engagements. These insights contribute to cross-cultural business understanding and offer valuable guidance to organizations operating in both Mongolia and China.

Зохиогч(ид): Ж.Тунгалаг, Р.Шарбанди
"A study of some examples transfer pricing regulations on investing countries in mongolia" The Journal of Mongolian Area Studies, vol. 9, no. 1, pp. 65-78, 2024-1-31

https://scholar.kyobobook.co.kr/article/detail/4010068923342

Хураангуй

Over the past two decades, transfer pricing has become one of the most important international tax issues. Transfer pricing is a neutral concept that simply refers to the determination of transfer prices for transactions between associated parties. But, a common way for MNCs to shift profits is through the manipulation of transfer prices. MNCs can charge artificially low or high prices for sales between related parties, thereby shifting profits and reducing their overall tax liabilities (de Mooij and Liu, 2020). It can therefore have a direct impact on a country’s tax base. To protect its tax base from being eroded through transfer mispricing, a country needs to have appropriate transfer pricing legislation and take steps to ensure that it is effectively administered.

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Р.Шарбанди, Ч.Батбаатар
"Дорнод аймгийн бизнесийн орчин ", Дорнодын Шинэ Сэргэлт 2023, 2023-9-22, vol. 2023, pp. 1-12

Хураангуй

Монгол улсын зүүн бүсийн, түүний дотор Дорнод аймгийн бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдал, үнэлгээ, тулгамдаж буй асуудал, Төр-Бизнес- Их сургуулийн хамтын үйл ажиллагаа, түншлэлийн боломж

Зохиогч(ид): Ж.Тунгалаг, Р.Шарбанди
"Assessing Transfer Pricing Regulation: A Comparative study of Investing Countries in Mongolia", The 2nd World Allied Trade Associations Quadrennial Meeting 2023 Jointly with the 30th IAGBT-KITRI Biannual International Conference and Research Symposium Theme: “Leveraging Business and Trade Recovery Strategies and Insights for Inclusive Growth in the Global Economy”, Солонгос , 2023-8-17, vol. 30th, pp. 11

Хураангуй

Over the past two decades, transfer pricing has become one of the most important international tax issues. Transfer pricing is a neutral concept that simply refers to the determination of transfer prices for transactions between associated parties. But, a common way for MNCs to shift profits is through the manipulation of transfer prices. MNCs can charge artificially low or high prices for sales between related parties, thereby shifting profits and reducing their overall tax liabilities (de Mooij and Liu, 2020). It can therefore have a direct impact on a country’s tax base. To protect its tax base from being eroded through transfer mispricing, a country needs to have appropriate transfer pricing legislation and take steps to ensure that it is effectively administered.

Зохиогч(ид): Т.Мөнх-Эрдэнэ, Р.Шарбанди
"Factors Influencing E-Commerce Development In Mongolia", The 2nd World Allied Trade Associations Quadrennial Meeting 2023 Jointly with the 30th IAGBT-KITRI Biannual International Conference and Research Symposium Theme: “Leveraging Business and Trade Recovery Strategies and Insights for Inclusive Growth in the Global Economy”, Солонгос, 2023-8-16, vol. The 2nd World Allied Trade Associations Quadrennial Meeting 2023 Jointly with the 30th IAGBT-KITRI Biannual International Conference and Research Symposium, pp. 6-7

Хураангуй

Mongolia is developing country with a population of 3.4 million, 48% of the people are living in the capital city. Other half of the population are living in rural areas where transportation and electricity infrastructures are poor and have a low population density. Those features (attribute) give rise to the demand for e-commerce advancement, while impeding its progress on the other side. Although Mongolia has faster growing ICT marketplace, e-commerce activities have not progressed as a similar speed. For this reason, we examine the current challenges and opportunities of e-commerce development in Mongolia.

Зохиогч(ид): Р.Шарбанди, Ө.Номинцэцэг, Ц.Цолмон
"Монгол Улсын уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх боломж: Экспортыг дэмжих төв" Бизнес ба инноваци, vol. 9, pp. 4-20, 2023-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4966?fbclid=IwAR3SG1GSH-JX5SqXrgLsQeAgnaDvKp80LQ-HuD1ChwlOPAFNKviQG7b4kLw

Хураангуй

Экспортыг дэмжих төв (ЭДТ) байгуулах нь уул уурхайн бус салбарын худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. ЭДТ нь экспортыг хөгжүүлэх, дэмжих зорилготой бөгөөд гадаад зах зээлээ тэлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд олон төрлийн үйлчилгээ болон дэмжлэг үзүүлдэг. ЭДТ–ийн гол давуу талуудын нэг нь уул уурхайн бус салбарын бизнест бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээл, хэрэглэгчдийг тодорхойлоход тусалдаг. Тус төв нь зах зээлийн судалгаа хийх, гадаад худалдааны тарифын саад тотгор болон бусад зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээл дээрх боломжит худалдан авагч, борлуулагч нартай холбох боломжоор хангадаг. Үндсэндээ энэхүү төв нь гадаад зах зээлд уул уурхайн бус салбарын хэрэглэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээс хараат байдлыг үлэмж бууруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Шинжилгээний үр дүнд ЭДТ–ийн бодлогын дамми хувьсагч эерэг, ач холбогдолтой гарсан бөгөөд энэ нь Монгол улс аливаа улсад ЭДТ байгуулахад тус улс руу хийх уул уурхайн бус экспорт нэмэгдэх боломжтойг харуулсан. Харин Монгол улсын ДНБ, нэрлэсэн валютын ханш, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг хувьсагчдын коэффициент буурч, импортлогч орны ДНБ, газар зүйн зай, хиллэдэг эсэх, экспортын төвлөрөл зэрэг хувьсагчдын коэффициент өссөн үзүүлэлттэй гарсан.

Зохиогч(ид): Р.Шарбанди, Б.Даваасүрэн, М.Цолмон, Б.Угтахжаргал
"Study on Ethics and Etiquettes of Business Relationship in Mongolia", 17th IFEAMA International Conference: On Knowledge Transformation and Innovation in Global Society: From the Perspectives in a Transforming Asia, Vietnam, 2023-3-29, vol. 17, pp. 0

Хураангуй

ABSTRACT As the current trend in business development shifts from a socially-oriented approach to a responsible business concept that values, protects, and respects individual rights, the issue of business ethics is becoming specifically more critical than ever before. Countries around the world were forced to consider issues of ethics of business at the level of state policy due to big fraud and scandals happened in global business in early of this century. The purpose of this study aimed to determine ethics and etiquettes of Mongolian businessmen at different stages of business (inception stage, development stage, maintenance stage, dissolution stage) studying theoretical aspects and research methodology of ethics in business and business etiquettes.

Зохиогч(ид): Р.Шарбанди, Ц.Цолмон
"Олон улсын худалдаа хичээлийн хамтлагийн заах арга зүй, туршлага", Бизнесийн удирдлагын мэдлэг ур чадварыг хичээлээр дамжуулан хүргэх, заах арга зүй, 2023-1-23, vol. 0, pp. 0

Хураангуй

Олон улсын худалдаа хичээлийн хамтлагийн хичээл заах арга зүй, ялангуяа хичээл сургалтад идэвхтэй сургалтын арга зүйг ашиглаж байгаа туршлага, оюутны оролцоог хангах аргууд, суралцагчид олгох мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн талаар илтгэсэн.

Зохиогч(ид): Ө.Зулбаяр, Ө.Номинцэцэг, С.Санасэр, Ц.Цолмон, Р.Шарбанди, Ж.Ариунаа
""Олон улсын бизнес" хичээлийн хамтлагийн туршлага", Бизнесийн удирдлагын мэдлэг ур чадварыг хичээлээр дамжуулан хүргэх, заах арга зүй, 2023-1-23, vol. 1, pp. 1-31

Хураангуй

Тус эрдэм шинжилгээний хуралд ОУБ хичээлийн онцлог, CLO- PLO уялдаа, ном сурах бичиг, семинарын хичээлийн бүрдэл хэсгүүд, лекцийг удирдан явуулах арга барил, семинарыг удирдан явуулах арга барил, MS sharepoint ашиглан хичээлийн цахим хуудас үүсгэх зэрэг агуулгаар илтгэл хэлэлцүүллээ.

Зохиогч(ид): М.Цолмон, Б.Даваасүрэн, Р.Шарбанди, Б.Угтахжаргал
"EXAMINING BUSINESS ETHICS AND ETIQUETTES OF BUSINESS RELATIONSHIP IN MONGOLIA", Emerging Trends in Sustainability and Innovation Climate change, Lifestyle, and Human Resources Development, Итали, 2022-9-15, vol. 1, pp. 14

Хураангуй

The study aims to explore the ethics and business etiquettes of Mongolian businessmen at various stages of their business ventures, including the inception stage, development stage, maintenance stage, and dissolution stage. This research is motivated by the global shift towards responsible business practices and the increasing importance of business ethics in the modern era. Given the rise of high-profile fraud and scandals in the early 21st century, countries worldwide have recognized the need to address business ethics at the level of state policy. This recognition has led to a growing emphasis on promoting ethical conduct, protecting individual rights, and ensuring accountability in the business sector. By conducting this study, the aim is to gain a better understanding of the ethical considerations and business etiquettes observed by Mongolian businessmen. This knowledge can be valuable for policymakers, business owners, and stakeholders in Mongolia, as it can inform the development of regulations, guidelines, and practices that promote ethical conduct and responsible business behavior in the country.

Зохиогч(ид): М.Цолмон, Б.Даваасүрэн, Б.Угтахжаргал, Р.Шарбанди
"МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ" Бизнес ба инноваци, vol. 8, no. 2, pp. 8, 2022-5-20

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Энэ зууны эхээр гарсан бизнесийн луйвар, дуулиант хэргүүдээс үүдэн бизнесийн ёс зүйн асуудлыг улс орнууд төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлага тулгарсан төдийгүй олон улсын байгууллагууд хүлээсэн үүргийнхээ хүрээнд зайлшгүй авч үзэх асуудал нь болсон байна. Энэхүү судалгааны өгүүлэл нь бизнесийн ёс зүй (business ethics)-ийн талаарх онолын үндэслэл, судалгааны арга зүйг судалж, онол арга зүйн судалгаанд үндэслэн Монголын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцааны ялгаатай үе шат (эхлэл, өсөлт, тогтворжилт, уналт) дахь бизнесийн ёс зүйн түвшин хийгээд бизнес эрхлэх нийтлэг зан төлөвийн онцлогийг тодорхойлохыг гол зорилгоо болгов.

Зохиогч(ид): Б.Угтахжаргал, Б.Даваасүрэн, Р.Шарбанди, М.Цолмон
"Монголын бизнес эрхлэгчдийн бизнесийн ёс зүй ба бизнесийн харилцааны нийтлэг зан төлөвийн судалгаа ", “МОНГОЛ ДАХЬ БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД”, Монгол, Словени, Англи Австрали, Канад, 2022-5-18, vol. 2, pp. 3-41

Хураангуй

Бидний энэхүү судалгааны зорилго нь Монголын бизнес эрхлэгчдийн Бизнесийн ёс зүй (business ethics), түүнээс улбаалсан ойлголт болох бизнесийн харилцааны нийтлэг зан төлөв (business etiquettes) –ийн онцлогийг тодорхойлох явдал бөгөөд зорилгыг дараах зорилтуудаар хангах боломжтой гэж үзэв. Үүнд: Бизнесийн ёс зүй, бизнесийн харилцааны нийтлэг зан төлөвийн талаарх онол арга зүйн үндэслэлийг шинжлэн судлах Онол арга зүйн судалгаанд үндэслэн Монголын бизнес эрхлэгчдийн бизнесийн ёс зүйн болон бизнесийн харилцааны нийтлэг зан төлөвийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох зэрэг болно ABSTRACT As the current trend in business development shifts from a socially-oriented approach to a responsible business concept that values, protects, and respects individual rights, the issue of business ethics is becoming specifically more critical than ever before. Countries around the world were forced to consider issues of ethics of business at the level of state policy due to big fraud and scandals happened in global business in early of this century. The purpose of this study aimed to determine ethics and etiquettes of Mongolian businessmen at different stages of business (inception stage, development stage, maintenance stage, dissolution stage) studying theoretical aspects and research methodology of ethics in business and business etiquettes.

Зохиогч(ид): Р.Шарбанди, Б.Даваасүрэн
"Гадаад худалдаа эрхлэгчдийн бизнесийн орчны нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд" Бизнес ба инноваци, vol. Volume 7, no. Number 4, pp. 32-47, 2021-12-22

https://bs.num.edu.mn/%d1%81%d1%8d%d1%82%d0%b3%d2%af%d2%af%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b4%d1%83%d0%b3%d0%b0%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%b4/

Хураангуй

Хураангуй: Гадаад худалдаа эрхлэх нь бизнес эрхлэгчийн мэдлэг, туршлага, ур чадвараас гадна төрийн бодлого, зохицуулалт, төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа, олон улсын болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг тусламж, гадаад худалдаа эрхлэгчдэд зориулсан бизнесийн үйлчилгээ, цаашилбал бизнесийн орчны ерөнхий төлөв байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Энэхүү судалгаагаар Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд тулгарч буй сорилт бэрхшээл, нөхцөл байдлыг гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээр үнэлүүлж, цаашид гадаад худалдаа эрхлэх илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд анхаарч ажиллавал зохих бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг зорьлоо. Судалгаанд оролцогчид Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд хүндрэлтэй хэмээн дүгнэсэн бөгөөд гадаад худалдаанд оролцогч бүхий л талууд үйл ажиллагаагаа уялдуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Д.Энх-Отгон, Р.Шарбанди, Д.Сувдаа
"Some Opportunities for Improvement of Mongolian Business Environment", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Монгол улс, 2021-12-17, vol. 1, pp. 12

Хураангуй

Бизнес эрхлэх орчныг тогтмол хугацаанд судлан шинжилж, сайжруулах шаардлага боломжийг тодорхойлж байх нь бизнесийн орчныг тааламжтай, тогтвортой байлгах нэг чухал хүчин зүйл юм. Бизнестэй холбоотой аливаа шийдвэр, бодлогын ба хууль эрх зүйн баримт бичгийг гаргахад судалгааны үр дүнд үндэслэх нь өөрчлөлтийн үр нөлөө бизнест эерэг байх үндсэн суурь болно. 2020 онд дэлхий дахинаа гарсан цар тахлын улмаас томоохон сорилт тулгарч, нийгэм эдийн засагт хүнд нөхцөл байдал бий болсон бөгөөд хүндрэлийг даван туулах, эдийн засгийг сэргээх хариуцлагатай энэ цаг үед бизнесийг дэмжих, бизнесийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход улам илүү анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Монголын бизнесийн орчны 2017, 2020 онуудад хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн Монголын бизнесийн орчинд тулгарч буй асуудлуудыг илрүүлэн, улмаар бизнесийн орчинг сайжруулах боломжуудыг тодорхойлох зорилгыг тавьсан болно.

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Ж.Оюунчимэг, О.Түмэн-Амар, Р.Шарбанди
"Монголын Бизнесийн орчин ", Нийгэм эдийн хөгжил, Дэд бүтцийн хөгжил, Ногоон хөгжил, 2021-11-19, vol. 1, pp. 36

Хураангуй

Үндэсний баялгийг бүтээдэг бизнес эрхлэгчдийн үргэлж сонирхдог асуулт нь бид ямар орчинд бизнес эрхэлж байна, энэ орчин нь цаашид яаж өөрчлөгдөх бол, хир тогтвортой байх вэ? гэсэн асуултууд байдаг. Бизнес эрхлэх орчинг таатай, тогтвортой байлгах нь төрийн бодлогын үндсэн чиг үүрэг бөгөөд тэрхүү бодлого нь ул суурьтай, бодит судалгааны үр дүнд үндэслэгдэх нь нэн чухал юм. Хэдийгээр олон улсын түвшинд Doing Business зэрэг бизнес эрхлэхтэй холбоотой судалгаанууд явагддаг боловч эдгээр судалгаа нь улс орнуудын нийтлэг шаардлагад үндэслэн хийгддэг учраас тухайн орны өвөрмөц онцлог шинжийг бүрэн агуулаагүй байдаг. Иймээс МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажлын хэсэг гарган Монгол улсын эдийн засаг, бизнесийн салбарын онцлогт тохирсон бизнесийн орчны судалгааны агуулга, аргачлалыг боловсруулан 2017 онд анх удаа үндэсний хэмжээнд явуулсан бөгөөд судалгааны аргачлалыг сайжруулан, 2020 онд хоёр дахь удаа судалгааг явуулан судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулсан. Энэ удаагийн судалгаа нь дэлхий дахинд хурдтай тархаж буй Ковид-19 цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээнүүд нь эдийн засагт сөргөөр хүчтэй нөлөөлж, улмаар Монгол улсын эдийн засгийг 2020 онд 5.3 хувиар агшсан таагүй үед явагдлаа. Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээг эдийн засгийн орчин, засаглал хууль эрх зүйн орчин, нийгэм соёлын орчин, дэд бүтэц технологийн орчин, бизнесийн байгууллагын дотоод орчин гэсэн 5 ерөнхий орчныг тодорхойлох дэд үзүүлэлтүүдээр үнэлүүлж үр дүнг тооцоолон гаргасан. 2020 оны байдлаар Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2.91 буюу дундаж түвшинд үнэлэгдсэн бөгөөд засаглал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн орчин асуудалтай буюу хамгийн бага үнэлгээг авсан. Бизнесийн орчны ерөнхий үнэлгээг салбараар авч үзэхэд гадаадын хөрөнгө оруулалт татдаг гол салбар болох уул уурхай, хамгийн олон ажиллах хүч шингээдэг худалдааны салбарууд бизнесийн орчны үнэлгээнд хамгийн бага үнэлгээ өгсөн бөгөөд 2017 онтой харьцуулахад худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэх нөхцөл муудаж байгааг энэхүү судалгааны үр дүн харууллаа. Түүнчлэн бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлууд нь санхүүжилт авах боломж, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал, төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдал хамгийн их хүндрэл үүсгэж байгаа болохыг энэхүү судалгаа илрүүллээ. Түлхүүр үгс: Бизнесийн орчин, Эдийн засгийн орчин, Засаглал хууль эрх зүйн орчин, Нийгэм соёлын орчин, Дэд бүтэц технологийн орчин, Байгууллагын дотоод орчин

Зохиогч(ид): Р.Шарбанди, Ж.Тунгалаг
"Монгол Улсын импортын тарифын бус зохицуулалтын өнөөгийн байдал, сайжруулах боломж" Бизнес ба инноваци, vol. Volume 7, no. Number 3, pp. 47-63, 2021-9-1

https://bs.num.edu.mn/%d1%81%d1%8d%d1%82%d0%b3%d2%af%d2%af%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b4%d1%83%d0%b3%d0%b0%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%b4/

Хураангуй

Хураангуй: Худалдааг хөнгөвчлөх, чөлөөлөхөд чиглэсэн олон талт, бүс нутгийн, хоёр талт хэлэлцээрүүдийн үр дүнд гадаад худалдааг тарифаар зохицуулах боломж улам бүр хумигдаж, эсрэгээр тарифын бус зохицуулалтын ашиглалт нэмэгдэж байна. Харин Монгол Улс тухайд стратегийн хүнс болон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд цөөн тооны нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортод зохицуулалт хийдгийг эс тооцвол гадаад худалдааг голчлон тарифаар зохицуулж байна. Олон улсын туршлагаас харахад: (1) тарифын бус арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх; (2) зохицуулалтын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах, хянах чанарын дэд бүтцийг бий болгох, (3) тарифын бус арга хэмжээний хэрэгжилтийг хангах эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангах нь тарифын бус зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Иймд эдгээр механизм Монгол Улсад бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч, сайжруулах арга замын талаар санал дэвшүүлэхэд энэхүү өгүүллийн зорилго чиглэлээ.

Зохиогч(ид): Б.Угтахжаргал, Б.Даваасүрэн, М.Цолмон, Р.Шарбанди
"Монголын бизнесийн харилцаан дахь ёс зүйн төлөв байдал ", БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРЧМЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ, 2021-7-6, vol. 1, pp. 1-18

Хураангуй

Ёс зүй гэдэг нь зөв бурууг дүгнэх ёс суртахууны хэм хэмжээ байдаг бол бизнесийн ёс зүй нь бизнесийн харилцаанд оролцогч аливаа байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын бүх түвшинд илрэн гарч ирж байдаг онцлогтой. Хэрэглэгч болон байгууллагын бизнесийн оролцогч талууд (ажиллагсад, түншүүд, хөрөнгө оруулагчид гэх мэт) ёс зүйн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгож, тодорхой хүлээлттэй байдаг болсон бөгөөд XXI зуунд ёс зүйтэй бизнес эрхлэх шаардлага хэрэгцээ бүхий л байгууллагуудад бий болж байна. Энэхүү судалгааны ажилдаа бид Монголын бизнесийн харилцааны ёс зүйн түвшинг олон улсын аргачлалаар тодорхойлохыг зорьлоо.

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Р.Шарбанди
"Экспортын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, экспортыг дэмжих бодлого чиглэл", Export Mongolia 2020: Экспортын нэгдсэн сүлжээ, 2020-12-15, vol. 1, pp.

Хураангуй

Экспортын үйл ажиллагаа эрхлэх нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, экспортыг дэмжих бодлого чиглэл

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Р.Шарбанди
"Монголын Бизнесийн орчин, Экспортлогчдод тулгарч буй асуудлууд", EU Trade Day 2024, 2020-10-27, vol. 1, pp. 1

Хураангуй

Монголын бизнесийн орчны судалгаа-2020 товч танилцуулга Гадаад худалдааны орчин Гадаад худалдаа эрхлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл Төрийн бодлого, дэмжлэгийн нөлөөлөл Экспортыг дэмжихэд чиглэсэн бодлого, санаачлага

Зохиогч(ид): Р.Шарбанди
"Transfer Pricing Regulation in Mongolia" Asia-Pacific Journal of Business, vol. 10, pp. 197-204, 2019-12-4

Хураангуй

The transfer pricing mechanism is a tool commonly used to transfer the tax base from countries with high taxation in countries with low taxation. In many countries, this financial operations generate significant tax revenue losses. In an attempt to limit tax revenue losses, many public authorities have introduced regulations on transfer pricing, but the effectiveness of these rules has proved limited, and they contributed to the increasing complexity of tax laws and to the appearance of additional costs for companies. Historically, transfer pricing (TP) was not a substantial issue in Mongolia. The tax legislation contains basic TP rules, but there is limited guidance and enforcement in practice. At the moment, Mongolian tax authorities are not conducting specific transfer pricing audits. Nevertheless, tax authorities are starting to pay more attention to transactions between related parties and potential transfer pricing adjustments. This study examines a transfer pricing regulations of Mongolia.

Зохиогч(ид): Р.Шарбанди, Г.Мөнхбаясгалан
"Глобал жижиглэн худалдааны орчин дахь Монгол Улс" Бизнес ба инноваци, vol. 16, pp. 154-167, 2019-7-1

bs.num.edu.mn

Хураангуй

Жижиглэн худалдаа нь үйлдвэрлэгч–хэрэглэгчийг холбох үндсэн суваг болохын хувьд энэ салбарын бүтэц, хүртээмж, үр ашиг, үйлчилгээний чанар, хөгжлийн түвшин эдийн засгийн бусад салбарт чухал нөлөөтэй юм. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагч, глобал худалдаачдад төдийлөн нээлттэй бус байсан жижиглэн худалдааны салбарын төлөв байдал өөрчлөгдөж, олон улсад танигдсан хүчирхэг глобал жижиглэн худалдааны компаниуд үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр тэлж, байр сууриа батжуулсаар байна. Жижиглэн худалдааны салбарт гадаадын сүлжээ дэлгүүр, өрсөлдөгч компаниуд орж ирэх нь өрсөлдөөнийг нэмэх, орчин үеийн технологи, ноу-хау нэвтрэх, менежментийн ур чадвар, мэдлэг, арга барил шилжих, ажиллах хүчийг чадавхижуулах, хэрэглэгчийн сонголтыг өргөжүүлэх, хэрэглээний соёлыг дээшлүүлэх зэрэг олон эерэг үр дагавартай ч тэдэнтэй өрсөлдөх боломж, хүч чадалгүй жижиг, эмзэг жижиглэн худалдаачдыг зах зээлээс шахах, зах зээлд давамгай байр суурь эзлэх, улмаар жижиглэн худалдааны салбарын бүтэц, хэв маягийг өөрчлөх зэрэг сөрөг нөлөө үүсгэж болзошгүй юм. Тийм ч учраас жижиглэн худалдааны салбарын глобалчлалын эерэг, сөрөг үр дагаварыг тооцоолж, түүнд нийцүүлэн бодлого, зохицуулалтаа тодорхойлох нь хөгжиж буй орнуудын төр засаг, бодлого боловсруулагчдад шинэ сорилт үүсгэж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар