Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлийн нь masculinity буюу эрэгтэй судлалын салбарын удиртгал хичээл. Тус хичээлийн хүрээнд: эрэгтэйчүүдийн талаарх ерөнхий үзэл бодол, эрэгтэйчүүдийн талаарх соёл хоорондын болон угсаатны үзэл бодол, хөвгүүн үе, насанд хүрэх үеийн амьдрал, асуудал, эрэгтэй ажил, мэрэгжил, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, харилцаан дахь эрэгтэйчүүдийн үүрэг, гэр бүл дэх эрчүүдийн үүрэг, эрэгтэйчүүдийн хөдөлгөөн. “Эрчүүдийн амьдрал”-ын талаар нэмэлт лекцийн материал, онолын талаархи ойлголтыг бий болгоно.
Хичээлийн зорилго нь masculinity салбарын онол, судалгааг өргөнөөр таниулах; masculinity судлал нь феминизмын хөдөлгөөний чухал бас нэгэн тал гэдгийг суралцагчдад ойлгуулах, masculinity шинж чанарыг бусад нийгмийн ангиллын хүрээнд ойлгоход нь туслах; үндэс угсаа, нийгмийн ангилал, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт нийгмийн бусад ангиллын хүрээнд эрэгтэй хүний шинж чанарыг ойлгоход оюутнуудад туслах; шүүмжлэлтэй сэтгэх чадвар, жендэрийн шинжилгээг ашиглах чадварыг хөгжүүлэхэд оршино. Хичээлийн ач холбогдол нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүйс, бэлгийн харьцаа, эрэгтэйлэг байдлын асуудлын талаар тодорхой хэмжээнд ойлголт, мэдээлэл суралцах. Сөрөг нөлөөтэй masculinity буюу эрчүүдийн хэвшмэл ойлголтыг хэрхэн багасгах, түүнтэй тэмцэх, мөн жендэр гэх нэр томъёог эмэгтэйчүүдтэй холбож ойлгож байсан ойлголтын зөрүүг гаргах. Жендэрийн тэгш байдал бол эрэгтэй, эмэгтэйчүүдийг амьдрах, ажиллах тэгш нөхцөлөөр хангах тухай шинжлэх ухаан юм. Masculinity гэдэг нь аливаа нийгмийн хүйсийн харилцаанд эрэгтэйчүүдийн байр суурьтай холбоотой нийгмийн практик хэв маяг
:Энэ хичээл нь харилцан хамаарал ба салбар хоорондын уялдаа холбоо, эдгээр нь феминист судалгаа, мэдлэгтэй хэрхэн холбоотой болохыг судална. Салбар тус бүрийн онол, үзэл баримтлал, түүхэн хөгжлийг авч үзэх бөгөөд харилцан хамаарал ба/эсвэл салбар хоорондын судалгааны ач холбогдолыг тайлбарлан, таниулах эдгээр судалгааны давуу талуудыг эзэмшүүлэх. Хичээлийн эхний хэсэгт эмэгтэйчүүд ба жендэр судлалын салбар хоорондын хэтийн төлөвийг авч үзэх; энэ нь дадлагжуулах үйл явц, салбар хоорондын судалгаа, түүнийг ойлгож эндээс гарч буй асуудлуудыг судлах. Хичээлийн хоёр дахь хэсэгт харилцан хамаарлын үүсэл хөгжлийн талаар сэдвүүд байна. Энэ нь феминист болон жендэрийн онолд суурилсан шинжлэх ухааны салбар дундын хэлбэр болох харилцан хамааралтай холбоотой онол, арга зүйн асуудлыг судална. Оюутнуудыг мөн өөрсдийн судалгааны ажилдаа харилцан хамаарал ба салбар хоорондын ойлголт хэрэгжүүлэхэд сургах болно.
Хичээлийн зорилго нь жендэр судлалын харилцан хамаарал ба салбар хоорондын уялдаа холбоог судлах болно. Хичээлийн ач холбогдол нь суралцагчид нийгмийн олон төрлийн өвөрмөц байдал хэрхэн огтлолцож, харилцан үйлчилж, хувь хүмүүсийн туршлагад нөлөөлж, жендэртэй холбоотой асуудлын талаарх нийгмийн ойлголтонд салбар хоорондын харилцан хамаарал хэрхэн явагддаг талаар судлах болно.
Англи хэлний ярих, сонсох 2, 3 гэх залгамж хичээлүүд оюутанд өдөр тутмын амьдралд өрнөж буй үйл явдлыг англи хэл дээр сонсож ойлгон, ерөнхий англи хэл ашиглан англиар чөлөөтэй ярих чадварыг олгоход түлхүү чиглэсэн байдаг бол энэхүү ахисан түвшний ярих, сонсох 4 хичээлээр оюутан эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын өргөн цар хүрээтэй мэдлэг мэдээлэл, сүүлийн үед дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг TEDx, Youtube, Hidden brain, Invisibilia гэх мэт эх сурвалжуудаар дамжуулан сонсож ойлгон, ойлгосон мэдээллээ дүгнэн нэгтгэж, бусадтай хэлэлцүүлэх, мэтгэлцэх чадварт суралцахын зэрэгцээ гадаадын их сургуулийн эргэн тойронд өрнөдөг багш оюутны харилцан яриа, ангид өрнөдөг хэлэлцүүлэг, бие даалт, төсөл бичих, лекц сонсож хичээлд оролцох зэрэг академик мэдлэгийг англи хэлний олон улсын стандарт шалгалтын сонсох, ярих материал ашиглан олж авна.
Энэхүү ахисан төвшний ярих, сонсох дадал хичээл нь оюутанд олон салбарын өргөн цар хүрээтэй сонсголын эх материалуудаар дамжуулан англи хэлний академик үг хэллэгийг зөв зохистой хэрэглэж хэвшүүлэх, академик сургалтанд зайлшгүй шаардагддаг англи хэл дээрх лекц, илтгэлийг бүрэн дүүрэн ойлгож, тэмдэглэл хөтлөх, сонсож ойлгосон мэдлэг, мэдээллийг нэгтгэн дүгнэж, хэлэлцэж, үзэл бодлоо зөв цэгцтэй, чөлөөтэй илэрхийлж, мэтгэлцэж сургах зорилготой.
Ярих сонсох хичээлээр дунд шатны хэмжээнд танхимд заасан хичээлийг дасгал практикийн аргаар бататгах, оюутнуудад англи тайлбар толь бичиг ашиглан шинэ үг хэллэг хэрэглэхэд сургах, дүрмийн холбогдолтой зүйлийг тайлбарлаж өгөх, дасгалыг сонсгох, уншуулах,сонсох дасгалтай холбоотой бичих, ярих дасгал хийлгэнэ.
Өмнө ангид үзсэн мэдлэгийг бататгаж, ярианы хичээл дээр янз бүрийн сэдвээр яриулж өөрийн санаа бодлоо хүнд ойлгуулах чадвар эзэмшүүлэх, чөлөөт сэдвээр өөрсдөө бэлдэж ярих, бусдын яриаг сонсож асуулт тавьж сургах дадал олгоно.
Энэхүү хичээлийг судалсанаар суралцагч төрөл бүрийн богино харилцан яриа, урт харилцан яриа, лекцийн нэг хэсгийг сонсож, сонсоод ойлгох чадваруудыг сурч эзэмшинэ. Хичээлийн агуулга нь суралцагчийг хэлний чадвараас гадна насан туршид суралцахуйд хөтлөх, хариуцлагатай иргэн байхуйд суралцахад чиглэнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутны англиар сонсох чадварыг сайжруулан дунд шатанд хүргэхэд оршино. Ингэснээр оюутан англиар сэдвийн хувьд огт шинэ биш, бүтцийн хувьд ойлгомжтой бөгөөд тодорхой, өөрийн сонирхол болон мэргэжлийн чиглэлд нийцсэн лекц, яриа зэргийг ойлгох, харилцан яриа, энгийн үг хэллэгтэй лекцийг сонсох явцад зохих хэмжээний тэмдэглэл хөтлөх, харилцан яриа, лекц сонсоод хэлэх гэсэн далд санааг зохих төвшинд олох, ойлгох, дүгнэх, шинэ мэдээлэлийг хураангуйлан нэгтгэх, харьцуулах, цуглуулах, бусадтай хуваалцах чадварт суралцах ач холбогдолтой.
Хичээлийн агуулгад төрөл бүрийн хэвлэл мэдээллийн эх сурвалж, хэрэгслийг ашиглан дарааах сэдвийн хүрээнд хэлмэрчлэх дадлыг эзэмшүүлнэ. Хичээлийн агуулгын хүүрээнд эх мэдээллийн утгын задлан шинжилгээ, нэгтгэн дүгнэх, тогтоох, санах буюу тэмдэглэл хөтлөх, нэр томъёо, үг сонголт, үг оноох, утгыг буулгах дадлага ажил хийнэ. Хэлмэрчлэх дадлыг сургалт семинар, хурал удирдах, үг хэлэх, асуулт тавих, хариулах, гэрээ хэлэлцээр хийх, улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвээр мэдээ орчуулах суурь үндсийг тавина. Орчин үеийн мэдээллийн өргөн хэрэгслийг ашиглан англи – монгол, монгол – англи хэл рүү буулгах дэс дарааллаар хэлмэрчлэх дадлыг олгоно.
Хэлмэрчлэхүй III хичээлээр өмнөх Хэлмэрчлэхүй II хичлээлээр үзсэн хэлмэрчлэхүйн ангилал, хэлмэрчлэхүйн аргын талаарх мэдлэгийг батжуулж, суурь хэл дээрх сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадварыг гүнзгийрүүлж, буулгах хэлний үгийн сан, өгүүлбэрзүй, найруулгазүйн оновчтой арга барил, дадал эзэмшүүлэхэд оршино. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн дадлыг англи- монгол, монгол-англи хэлрүү хийнэ.
Хэлмэрчлэхүй 2 хичээлээр суралцагч хэлмэрчлэхүйн суурь мэдлэг, практик чадвар эзэмшинэ. Оюутны сонсож ойлгох, задлан шинжлэх, тэмдэглэл хөтлөх, ой тогтоох, анхаарлаа төвлөрүүлэх, тогтоосноо өвөр хэл рүү эргээд хөрвүүлэх зэрэг хэлний болон холбогдол бүхий салбар шинжлэх ухааны идэвхтэй, идэвхгүй дадал, чадвараа хөгжүүлнэ. Энэхүү хичээлийг үзсэнээр суралцагсад нэг талаасаа, уулзалт, гэрээ хэлцэл, үг, тайлан, танилцуулга, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга г.м.-ийн онцлог, бэрхшээл, тэдгээрийг давж гарах арга, нөгөө талаас нь, хурал, чуулга, бага хурал, лекц, сургалт семинар, газар дээр нь салбарын байдал, тулгамдсан асуудал, ахуй амьдрал г.м.- тэй танилцах цуваа хэлмэрчлэхүйн тодорхой дадал чадвартай болно.
Хэлмэрчлэхүй, түүний ангилал, аргын талаарх үндсэн ойлголтыг өгч, сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөр хэл рүү буулгах арга барил, дадал эзэмшүүлнэ. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн талаар үндсэн суурь ойлголт олгоно. Хэлмэрчлэх дадлыг англи- монгол, монгол-англи хэл рүү хийнэ.
Хичээлийн агуулга нь уншсан материалыг бүрэн ойлгох, олон төрлийн унших материалтай танилцах, шаардлагатай эсвэл тодорхой мэдээлэл, баримт авах зорилготой унших, нарийвчилсан, хайлт хийсэн, танин мэдэхүйн журмаар унших дадлыг хөгжүүлэх чиглэлийг багтаасан болно.
Бүтээл туурвилыг эх зохиолоос нь уншиж ойлгох, гол утга санааг тодорхойлох, мэдээлэлийг харьцуулах, шүүн тунгаах, үнэлгээ дүгнэлт өгөх, тусгай ба мэргэжлийн үгийн санг контекстээр мэдэх, цуглуулах, цэгцлэн томьёолох, эрдэм шинжилгээний үг хэллэг, үгсийн санг судлах, харьцуулах, дэлгэн харуулах, гадаад эх сурвалжтай бие даан ажиллах замаар оюутнууд англи хэлний унших чадварыг дундын дээд түвшинд, бичих чадварыг дунд түвшинд эзэмшихэд тус хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Энэхүү хичээлийн агуулгад доорхи сэдвийг цэгцтэйгээр онолын түвшинд олгоно. АНУ-ын түүх соёлын талаар сүүлийн үеийн судалгааны бүтээл, номзүй, салбарын судалгааны төлөв байдал, чиг хандлагатай танилцахын зэрэгцээ тодорхой судалгааны бүтээлийн онцлог, судлагдсан байдалтай танилцаж, АНУ-ын түүх соёл судлалын цаашдын төлөв байдал, тулгамдсан асуудал зэргийг судлана.
Монголын Америк судлал 1990-ээд оноос хойш шинэ шатанд гарч хөгжсөн бөгөөд түүний дотор АНУ-ын түүх, соёлын чиглэлээр цөөнгүй судалгааны бүтээл гарчээ. Хичээлээр АНУын түүх соёлын судалгааны талаар тодорхой ойлголттой болох, цаашид эл сэдвээр эрдэм шинжилгээний судалгаа хийх, тулгамдсан асуудал, арга замыг тодорхойлоход оршино.