Бидний тухай
Багш ажилтан
Бусдын зохиолыг хулгайлах буюу плагиаризм нь Латин хэлний plagio буюу “хулгайлах” гэсэн утгатай үг бөгөөд бусдын бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн авч өөрийн нэрээр гаргахыг бүтээлийн хулгай буюу плагиаризм гэж нэрлэдэг. Заримдаа үүнийг оюуны хулгай гэж нэрлэдэг тохиолдол ч бий. Бусдын зохиолыг хулгайлах нийтлэг жишээ бол хэн нэгний бичсэнийг шууд хуулж бичих, эсвэл нэг хэсгийн хуулах, бусдын бичсэнийг товчилж дүгнээд өөрийн болгож бичих, мөн хэн нэгний санааг ашиглаад эсвэл боловсруулж гаргаж, тоо баримт, судалгааны мэдээг ашиглах зэрэг орно. Оюуны өмчтэй ёс суртахууны бус харьцвал тодорхой төвшинд асар их хор уршиг учруулах боломжтой бөгөөд энэ нь улс орны эдийн засгийг зогсонги байдалд оруулах, шинэ санаачлаг бүтээлч эрэлхийлэл унтрах, бизнесийн үйл ажиллагаа уруудаж доройтох, бизнесийн дасан зохицох чадвар муудах зэрэг сөрөг нөлөөтэй. Монгол улсын оюуны өмчөөр хамгаалагдсан эрдэм шинжилгээний ажил, бүтээл зэрэг нь нэгдсэн сан бүртгэлд бүртгэлтэй эсэх нь мэдэгдэхгүй, эрхийн хамгаалалтанд байгаа нь тодорхойгүй, патентлагдсан бүтээл байлаа ч түүнийг үр ашиггүй ашиглаж байгаа зэргээс хамаарч оюуны өмчтэй ёс суртахуунтай харьцахын тулд зайлшгүй хийх ажил, арга хэмжээ Монгол улсын хувьд тулгараад байна.
This program will be an Internet-based plagiarism-prevention service. Young scholars, we, wish that universities and high schools buy licenses to submit essays to the website, which checks the documents for unoriginal content. The results can be used to identify similarities to existing sources or can be used in formative assessment to help students learn how to avoid plagiarism and improve their writing. In Mongolia, there is not any data or organization looking after plagiarism. There is none control on plagiarism. We, young scholars, want and control to plagiarism in Mongolia. This program can be used as a punitive measure to catch scholars, scientists and students who are copying the work of others without acknowledgement, it is also valuable as a feedback mechanism to help students learn what constitutes plagiarism and to help them to develop their academic writing skills.
Түлхүүр үгс: