МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"The U.S. Foreign Policy Features of Biden Administration and its’ impact to the Mongolia’s Foreign Policy Dilemma during time of the Russia’s invasion of Ukraine", SUSI-Foreign Policy Alumni Conference, Delaware University, USA, 2023-5-12, vol. No.2, pp. 1-12

Хураангуй

The February 2022 Russia’s invasion of Ukraine underscored the clear threat that Russia poses to the existing international order. What actions the United States would, as a main defender of that existing international order, take in response to the crisis in Russia. Indeed, the war in Ukraine seemed to remind the many of the world nations that similar elements of the potential instability are also present in security environment of U.S. allies and friends around the world. The administration of Joseph R. Biden, Jr. as the 46th U.S. President offers new opportunities to examine American foreign policy continuities and changes between presidential administrations. While the Biden Administration’s early approach to foreign policy has been characterized as “restoring American leadership” through diplomatic engagement and rejuvenating alliances with global partners, questions necessarily emerge on whether these changes are critical fissures from past 21st century presidential administrations, a return or continuation of past perspectives on American internationalism, or an amalgamation of the two.

Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: МОНГОЛООС АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФУЛБРАЙТ ХАМФРИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР БОЛОН БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЖИШЭЭН ДЭЭР”", SIRPA FORUM 2022 ГЛОБАЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН СОРИЛТ, БОЛОМЖУУД, Монгол, 2022-12-10, vol. No.1 2023, pp. 1-16

Хураангуй

Хураангуй: Энэхүү сэдвийг хөндөх болсон гол шалтгаан нь сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд улс орнууд дэлхийн бусад улс гүрэнтэй харилцахдаа онолын хувьд аль болох илүү либерал хандлага буюу хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөвшилцөлд хөтлөх дөт замыг эрхэмлэх болсон нь хэдийн нууц биш болжээ. Дээр дурдсан хандлага хэрхэн бодитойгоор, удаан хугацаанд оршин тогтнох нь ард түмэн хоорондын харилцан ойлголцол, хүн хүндээ итгэх илтгэлцэл үүссэн эсэхээс хамааран харилцаа, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй хөгжүүлэх урьдач нөхцлийг бий болгох боломжтой. Зөөлөн хүчний онолыг боловсруулж, түүнийг олон улсын практик түвшинд хэрэглэхэд чухал хувь нэмэр үзүүлсэн хүн бол АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн Жозеф Най билээ. Тэрээр зөөлөн хүч гэдэг нь “хэн нэгэн ямар нэгэн хэлбэрийн албадлага эсвэл төлбөр зарцуулахаас илүүтэйгээр хэн нэгний сэтгэлийг хөдөлгөх юмуу татах аргаар өөрийн хүссэн зорилгодоо хүрэх чадварыг хэлнэ” гэжээ. Энэ нь тухайн орны бусдын сэтгэлд эерэгээр нөлөөлөхүйц соёл, улс төрийн төгс төгөлдөр байдал болон хэрэгжүүлж буй бодлогоор илэрдэг. Энэхүү судалгаандаа АНУ болон БНХАУ-д засгийн газрын тэтгэлэгээр суралцаж ирсэн оюутнууд, тэдний мэдээлэл дээр тулгуурлан харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд аливаа нэг улс тухайлбал БНХАУ зөөлөн хүчээ хэрэгжүүлэхдээ соёлоор, АНУ-ын хувьд гадаад бодлого, соёл, улс төрийн үнэт зүйлс гэсэн гурван чиглэлээр дамжуулан хэрэгжүүлдэг байна. Энэ нь улс бүрийн үнэт зүйлс, эрхэмлэн үзэх үзэл санаа өөр өөр бөгөөд АНУ-д буй хэвлэлийн эрх чөлөө, ЗГББ-ууд БНХАУ—ийн нийгэмд байхгүй, тодорхой нөлөөлөл үзүүлдэггүй нь зөөлөн хүчийг хэрэгжүүлдэггүй гэсэн үг биш бөгөөд харин өөр өөр замаар хэрэгжүүлдэг байж болох, заавал нэг хэлбэртэй, ижил төстэй байх албагүй гэдэг дүгнэлтэнд хүргэж байна.

Зохиогч(ид): И.Бямбабаатар, S.Troy, T.Kemel, Д.Бүдсүрэн, С.Энхцэцэг
"The Impact of Mining Lifecycles in Mongolia and Kyrgyzstan Political, Social, Environmental and Cultural Contexts", 2022-10-1
Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"EVALUATING THE ROLE OF CHINA’S SOFT POWER IN THE MONGOLIA-CHINA EDUCATIONAL COOPERATION BEFORE COVID 19: THE CASE OF THE CHINESE SCHOLARSHIP COMMITTEE PROGRAM (CSC)" World Affairs, vol. №1/2021, pp. 1-25, 2022-5-20

www.sirpanum.edu.mn

Хураангуй

Монгол, Хятад хоёр улс нь өнө эртний харилцаатай мөнхийн хөршүүд билээ. Хоёр тал олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн ч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд боловсролын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй өсч буйг жил бүр БНХАУ-д сурахаар зорьж буй Монголын ирээдүй хойч үе болсон залуусын тооноос харагдаж байна. БНХАУ-ын хувьд ч “Нэг Бүс Нэг Зам” төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй орнуудын оюутнуудад тэтгэлэг олгохыг илүү чухалчилж буйг Хятадын нэгэн сайтад 2020 оны хоёрдугаар сард гаргасан статистик -аас харж болохоор байна. Хятадад засгийн газрын тэтгэлэг болон бусад тэтгэлэгээр сурч буй Монгол оюутнуудын тоо жилээс жилд өсч, Хятадад дэлхийн бусад орнуудаас ирж суралцаж буй нийт оюутнуудын тоонд харьцуулахад эхний 10-13 байранд орж буй нь нэгдүгээрт газарзүйн хувьд ойр, хоёрдугаарт Хятадын хэлийг сурах залуусын сонирхол ихэссэн, гуравдугаарт хөрш орноо судлах зүй ёсны шаардлагатай уялдаж буйг цохон тэмдэглэх ёстой. Энэ нь зөөлөн хүчний бодлогын нэг гол хэмжүүр – боловсролоор дамжуулан Хятад улс зөөлөн хүчний бодлогоо хэр амжилттай хэрэгжүүлж чадаж буйн тод жишээ гэж хэлж болно.

Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"НУ, МУ-ЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АМЕРИКИЙН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: ФУЛБРАЙТ, ХАМФРЕЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЖИШЭЭН ДЭЭР", 2021-2022 оны хаврын улирлын Магистр, Докторын Эрдэм Шинжилгээний Хурал, 2022-4-29, vol. №2, pp. 1-49

Хураангуй

“АНУ-Монголын харилцаан дах зөөлөн хүчний бодлого: Боловсролын хөтөлбөрийн жишээн дээр” сэдэвт эрдэм шинжилгээний судалгааны ажлаараа АНУ-ын Төрийн Департаментаас 1993 оноос хэрэгжүүлж буй Фулбрайт, Хамфрийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын залуу хойч үеийг хөгжүүлэх, ирээдүйн ардчилсан боловсролтой иргэд бэлтгэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг “гуравдагч хөрш”, “стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хөшүүрэг мөн гэх үндэслэлийг дэвшүүлж онолын үндэслэлээ улс төр, олон улсын харилцааны гурван суурь онолын чиглэл дээр тулгуурлан тайлбарлахыг зорълоо.

Зохиогч(ид): Д.Бүдсүрэн, О.Хатанболд
"Chinese Investment and the «Belt & Road» Initiatives in Mongolia (Case of international investment)" Russia and World: Scientific Dialogue, vol. ТОМ 1, №2, no. УДК 930, pp. 46-61, 2022-1-1

https://www.russia-world.ru/jour/article/view/28

Хураангуй

Abstract: In this article we attempt to introduce the current circumstances for the Chinese investment, a basis for mutual trust and coherent cooperation as well as mutual understanding between the two countries in the new period of the Belt and Road Initiatives. In addition, we aimed to investigate thoroughly the above-mentioned circumstances of mutual trust and trustful understanding among citizens, servants and policy makers as called upon to emphasize the human potential and human capital. The article considers the impact of the present structure of the two countries (China-Mongolia) and its level of coherence, efficiency of mutual economy and the value of its conditions. We would like to emphasize that behind any economic policy there must always be agreements, commitments and real cooperation. We believe that foreign relations and cooperation between the two countries are not only measured by investments, but also by the national values, norms, practices, traditions, views and motives of the host country. Therefore, we emphasize that mutual cooperation and investment cannot exist without due account of those mentioned circumstances. In other words, we keynoted the distancing in the relations between individuals, organizations, communities and the government, which are the main influencing forces today. Our proposal is to draw the attention to the lack of communication mechanisms from the two sides. Our attempt is to sum up China’s investment into Mongolia, including the current investment trends and future perspectives which are to be realized within the framework of the project, «The Belt & Road Initiative».

Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"Монгол улсын гуравдагч хөрш", 2021-12-1
Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"The U.S. Foreign Policy Shifts in Joe Biden Administration", SUSI-Foreign Policy Alumni Conference, U.S. University of Delaware, 2021-5-20, vol. No/1, pp. 10

Хураангуй

My article mainly focused on the U.S. foreign policy shifts under Joe Biden administration and how these changes will be applied into the Mongolian foreign policy priorities for next four years.

Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
"Монгол-Хятадын Боловсролын салбарын хамтын ажиллагаанд зөөлөн хүчний гүйцэтгэх үүрэг: ЗГын тэтгэлэгт хөтөлбөрийн жишээн дээр", КОВИД19-ИЙН ҮЕИЙН БНХАУ -- ХЯТАД СУДЛАЛЫН ӨРГӨТГӨСӨН ИХ СЕМИНАР, 2021-1-20, vol. №7, pp. 18

Хураангуй

Дэлхийн даяар тархсан Ковид-19 цар тахал БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого тэр дундаа боловсролын салбарын үйл ажиллагаа, цаашилбал Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж, хувьсан өөрчлөгдөж буй талаар илтгэлдээ тусгаж судлаачийн үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн.

Зохиогч(ид): Д.Бүдсүрэн
""Олон Улсын Харилцааны Хичээл заахад Тулгарсан Сорил, Үр Дүн ба Санал: ОУХ-ны Үндэс ба Даяаршил хичээлийн Жишээн дээр Хийсэн Судалгаа"" Олон улсын харилцаа, vol. 2020 №1/41 (556), no. ISSN 2308-8125, pp. 101-130, 2020-12-20

https://sirpa.num.edu.mn/?page_id=878

Хураангуй

Abstract: The vision of the National University of Mongolia has been defined to be a nationally research-oriented model-university, inspiring the Mongolia’s further progress that is fully consistent with the world standards. In this sense, the top priority of the NUM is to prepare nationwide cadres and experts who manage to valuably contribute to the development of the country by disseminating newly created knowledge, competitive in the world in the fields of natural, social, humanitarian and technological sciences. So I have thrived to share my own experiences teaching IR lessons from the constructivist point of view by enriching the lesson contents in consistence with world standards; re-designing a course syllabus and pragmatically conducting seminar lessons based upon the knowledge creation; and to expose how this helps improve students’ skills and abilities as it is our main duty to proactively and effectively convey the knowledge to students aimed at this priority. Thus, I have made analyses on a respective survey from 81 students out of 145 (55.86%) in the fall semester, and from 60 students out of 116 in the spring semester. Key words: International Relations, Globalization, Teaching, and Research-Based Proactive Learning





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар