Бидний тухай
Багш ажилтан
Дүрслэлийн антропологи нь соёл, нийгмийн байгуулал, хүний өдөр тутмын зан харилцааг баримтжуулан буулгахтай холбоотой салбар ухаан юм. Үүнийг тодорхойлох гол зүйл нь дүрслэлийн арга хэрэгслийг угсаатны судалгаа, бүтээлд ашиглахад оршино. Уг хичээлээр угсаатан судлал дахь дуу, дүрс бичлэгийн хэрэглээг танилцуулна. Оюутнууд угсаатны зүйн болон баримтат арга техникт суралцана. Угсаатны романтизм, колоничлолын үеийн дүрслэл, соёлын илэрхийлэл, соёлын ижилслийг дүрслэх, шинжлэх ухаан, урлаг хоорондынн зааг ялгаа зэрэг онол, ёсзүйн асуудлыг уншиж, хэлэлцэхээс гадна дүрслэлийн этнограф мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх дадлага хийнэ. Үүнд: Дүрслэлийн антропологийн тодорхойлолт, Дижитал техник хэрэгсэл технологийн өөрчлөлтийн онцлог, этнограф зураг дүрслэл, хээрийн судалгааны ажлын аргазүй, Хээрийн судалгааны технологи, Колоничлолын үеийн дүрслэл, Зураг авах техник хэрэгсэл, Баримтат фотт зураг, Угсаатны баримтат кино, Угсаатны романтизм, зэрэг сэдвүүдийг судлана.
Угсаатны зүйн дүрсийн судалгааны онолын асуудлыг хэлэлцэх, этнограф фото зураг, этнограф киноны нийгмийн онолын чиг баримжаа түүхэн өөрчлөлттэй танилцаж, этнограф зураг, дүрс авах аргад суралцуулж, дижитал техник ашиглах тухай ерөнхий ойлголт өгөхөд уг хичээлийн зорилго оршино. Оюутнууд дүрслэлийн антропологийн судалгааны онцлог, онолын маргаан, технологийн хөгжлийн онцлог шинжийг ойлгож, этнограф зураг дүрсийн судалгааны туршлагатай болно.
Судалгаа хийх, судалгааны ажил бичих, эх хэрэглэхүүн цуглуулах ажлын талаарх эрдэм шинжилгээний судалгааг судлан үзэх болно. Өөрөөр хэлбэл, судалгаа яаж хийх талаарх судалгааг авч үзнэ. Судалгааны арга зүйг танилцуулахаас гадна энэ шатнаас илүү гүнзгий дараагийн шатанд хүрч судалгааны арга зүйн талаарх задлан шинжилгээ, судалгааны ажил хийхэд тулгарч байдаг бодтой асуудлууд, энэ асуудлуудад антропологичид хэрхэн хариулж байгааг энэ хичээлээр хэлэлцэх юм. Тухайлбал, судалгааны үр дүнтэй судлагдсан орон нутгийн хүмүүс санал нийлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байвал байвал судлаач яах ёстой вэ, антропологичид цэрэг армийнханд туслах хэрэгтэй юу гэх мэтийн сэдвүүдийг хөндөнө.
Нийгэм соёлын антропологийн ухаан хүний нийгэмд ямар үр дүн авч ирдэг, юуг хэрхэн яаж судалдаг ухаан болохыг онолын задлан шинжилгээний түвшинд авч үзсэнийг оюутнуудад танилцуулах нь хичээлийн үндсэн зорилго юм. Антропологийн судалгааны арга зүйн талаарх задлан шинжилгээ, судалгаа, гол гол маргаан хэлэлцүүлгүүдийг танилцуулан, судалгаа хийх ёс зүйн чиг баримжааг тогтоон өгч, судалгааны загвар боловсруулах, төлөвлөх ажил, хээрийн шинжилгээний ажилд бэлтгэх зорилготой. Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Хичээлийн сэдэв тус бүрээр нарийвчлан сонгон авсан бүтээлүүдийн агуулга болон тус бүтээлийн зохиогчийг лекцийн хичээлээр нэг бүрчлэн танилцуулана. Хичээл тус бүр дээр антропологийн арга зүй, ёс зүй, хандлагын аль нэгэн талыг шүүмжлэлтэй авч үзэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг монголын жишээн дээр шинжлэн ярилцана