МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ц.Болд, Б.Цэцэнцолмон, С.Бямбадорж, Ч.Тамир
"БОРЖИГИН ОВОГТ БАЯГУД ЯСТ ХАНДЫН НЯМБУУ" Социологи, vol. 17, pp. 3-15, 2024-5-1

Социологи

Хураангуй

Түүхч, социологич, угсаатны зүйч, МУИС-д Угсаатны зүйн тэнхимийг үүсгэн байгуулагч Хандын Нямбуугийн намтар уран бүтээлийн тойм

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
"Урлаг ба антропологийн огтлолцол: Автстри-Монголын эрдэм шинжилгээ, уран бүтээлийн төслийн жишээн дээр", Урлаг судлалын форум - 3, 2023-11-24, vol. 3, pp. 1

Хураангуй

Уг илтгэлд Австри, Монголын хамтарсан эрдэм шинжилгээ, уран бүтээлийн "Нүүдлийн эд өлөг" (Nomadic Artefacts) (2014-2017), "Талын болон торгоны зам дагуух урлагийн улбаа" (Dispersed and Connected. Artistic Fragments along the Steppe and Silk Roads) (2018-2023) төслийн үйл явц, үр дүнгээс танилцуулав. Антропологийн ухаан хэдийгээр нийгмийн шинжлэх ухааны мэдлэг бүтээхийг зорьдогч антропологич хүн хээрийн шинжилгээ хийхдээ хүмүүстэй харилцаж, бусдыг болон өөрийгөө ажиглан дүгнэдэг субьектив шинжийг хадгалдаг. Түүнчлэн судалгааны үр дүнгээ, эрдэм шинжилгээний бүтээл төдийгүй гэрэл зураг, дүрс бичлэг, үзэсгэлэн дэглэлээр илэрхийлэх боломжтой байдаг. Дээрх төслүүдэд эрдэм шинжилгээ, уран бүтээлийг хавсаргасан бөгөөд антропологи, урлаг хоёр олон талаар харилцан сүлэлдсэн, хамсран солбицсон нь бий.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, И.Бямбабаатар
"МУИС-ийн соёлын антропологийн судалгааны тойм", Угсаатан судлал, антропологийн сургалт, судалгааны өнөөгийн байдал, 2023-9-28, vol. 1, pp. 1

Хураангуй

Монгол улсад угсаатан судлал, нийгэм, соёлын антропологийн салбар үүсч хөгжсөн түүхийг онол аргазүйн чиглэл, өөрчлөлт шинэчлэлийг өгүүлнэ. Ингэхдээ МУИС-ийн оруулсан хувь нэмрийг тодорхой судлаачий бүтээл, судалгааны чиглэл, асуудлаар бататган хэлэлцэнэ.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, Б.Төгсбуян
"Representations of Nomadic People: from ‘Barbarians’ to ‘Aristocrats’", Nomadic Ethics and Intercultural Dialogue, Монгол, 2023-6-23, vol. 1, pp. 37

Хураангуй

This paper explores the ways in which 'nomadic people' are represented in public culture and questions the politics and ethics of the representer to the represented. While the stereotypical Eurocentric depiction based on the evolutionary schemes still remains in cultural practices, the knowledge creation of national elites opposes the colonial representation. The pathway can be framed as from 'barbarians' to 'aristocrats'. The discrepancy in the representations of nomadism is also seen in the existing (Western) academic knowledge and the public knowledge in contemporary Mongolia. The former focuses on pasture, migration, and herd-breeding, as a type of political economy and socio-economic system pastoralism. Meanwhile, the latter deals with historical styles, intellectual achievements, wisdom, and virtue to represent nomads. At the same time, the state seeks new applications of the notion of 'nomadic culture' to make a resource of commodification. In either way, it is the creation of the representer about the represented.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
"Are the spirits getting furious? Reactions and actions toward digging the ground", Nomadic Ethics and Intercultural Dialogue, Монгол, 2023-6-23, vol. 1, pp. 33

Хураангуй

Nomadic ethics related to excavations and extractions reflect responses to environmental changes and natural disasters. This paper explores various moral and ritual actions or reactions toward digging the ground. Due to the traditional belief in mother earth and local spirits, digging into the ground is reluctant as it breaks the entrails of the earth (gazriin hevlii). Depending on the purpose and range of digging, be it for construction, archeological excavation, or mineral extraction, different rituals from a simple mantra (by a layman) to a whole session of monks at a monastery are held. Archeological excavation is mostly perceived as a taken-as-granted action for having the state's permission and producing scientific knowledge. For extractions, one should hold rituals for persuading, requesting, calming, and offering to local spirits. The spirits could get "furious" or even "drunk" in response to human actions. Based on ethnographic research conducted in Kharkhorin in 2018-2022, we argue that nomadic ethics are reflected in communicating with nature and finding ways of justifying one's actions.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, L.Maria-Katharina
"From Childhood Train to Minecarts: Imaginaries and Realities of Railway in Mongolia" Acta Mongolica, vol. 21, no. 541, pp. 63-82, 2023-5-31

journal.edu.mn

Хураангуй

This paper explores the historical and contemporary railroad constructions in Mongolia and socio-cultural transformation due to the infrastructural changes. In order to transport the minerals to markets in and above all outside Mongolia, especially China and Russia, states and private companies invest in rail and road transport (plans). When the first long distance railway was built as ‘a gift from Stalin’ between 1947 and 1949, herders who never had seen engine techniques, imagined the railway as a ‘metal snake’ (tomor) that drilled mountains and crossed rivers. Today many people have high hope of this infrastructural modernization and expect better economic development and quality of life as result of the railway expansion. Until now most of the planned new infrastructures such as “The Steppe Road” exist on paper and in the minds. In this research, we are investigating recently realized railway projects in Selenge province in northern Mongolia. The presentation of this infrastructure focuses on the social encounters of and the cultural impact on involved workers, herder families and the natural landscape (including spirit beings). Which economic, ecological and sociocultural changes go hand in hand with the development of the railway? The investigation, based on fieldwork in the years 2017–2019, includes studies on material and visual culture using primary and secondary sources.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, L.Maria-Katharina
"Introduction" Acta Mongolica, vol. 21, no. 541, pp. 5-11, 2023-5-31

journal.num.edu.mn

Хураангуй

This special issue of Acta Mongolica features a compilation of articles presented at the first International Mongolian Studies Symposium Vienna, held at the Weltmuseum Wien from 23 to 24 January 2020. The planned series of Mongolian Studies Symposiums Vienna originated in the idea of focusing on social and cultural anthropology and interdisciplinary approaches including Mongolia- related research on archaeology, history, arts and natural sciences. The symposium aims to be a forum for international Mongolian Studies scholars and artists to present and discuss theoretical and empirical research, exchange knowledge and enhance networking and communication on current research issues and approaches. We intend to bring researchers, scholars and artists together biennially with the aim of discussing recent investigations and works, ongoing research projects and experiences.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
"Музей ба соёлын илэрхийллийн асуудал" Музей судлал, vol. Tomus 23, no. 1-21, pp. 205-211, 2023-4-25



Хураангуй

Музей нь эд өлөг, соёлын дурсгал, үзмэр цуглуулга, баримтжуулал, судалгаа шинжилгээнээс гадна үзүүллэг дэглэл, тайлбар сэлт болон бусад олон үйл ажиллагаагаар дамжуулан соёлын мэдлэг бүтээх, улс төрийн үзэл санаа илэрхийлэх, олон нийтэд нөлөөлөх хүч нөлөөтэй байдгаараа нийгэм соёлын антропологийн чухал судлагдахуун байж ирсэн. Нэн ялангуяа эд өлгийг соёлын эх сурвалжаас нь салган музейн орчинд аваачиж, бусад эд зүйлстэй хамсруулан, өөр орон зайд “үзүүлэн дэглэдэг”. Ингэснээр соёлыг илэрхийлэх арга хэлбэр, гоозүйн болон улс төрийн илэрхийлэл зэрэг асуудал урган гарна. Монголын музейн тухай хуулинд ”үзүүллэг” гэдэг нь “үзмэр, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны аргаар дэглэн үзүүлсэн орон зайг” хэлнэ хэмээн тодорхойлжээ. Эд өлгийг шилж сонгон тусгай орон зайд бусад зүйлстэй хослуулан “шинжлэх ухааны үндэслэлтэй”, “уран сайхны аргаар” дэглэн улс төрч, судлаач, уран бүтээлчийн зорьсон тодорхой мэдлэгийг олон нийтэд түгээж, түүгээрээ нөлөөлж байдаг. Музейн үндсэн зориулалт, онцлогоос болоод эд өлгийн зүйлээс заримыг оруулан заримыг хасах шаардлагатай болдгоороо соёлын цогц тогтолцооны хэсэг бусгийг л харуулах бололцоотой гэж болно. Өөрөөр хэлбэл энэ нь юуг музейн үзмэр болгон цуглуулах, эс цуглуулах, орон зай болон харагдах байдлыг өөрчлөн дэлгэх зэргээс үүдэн эд өлгийн мэдлэг, тайлбар өөрчлөгддөг гэсэн үг юм. Үүгээрээ музей бүхэлдээ нийгэм, соёлын илэрхийлэл, судалгаа шинжилгээний судлагдахуун “эд өлөг” болдог (Ames 1986). Энэ илтгэлд угсаатны зүйн мэдлэг, үзүүллэг дэглэлээр дамжуулан соёлын төсөөлөл бий болгох, улс төрийн утга санааг хэрхэн илэрхийлдэг тухай угсаатны зүйн болон орон нутаг судлалын үзмэрийн жишээгээр харуулахыг зорьлоо.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, Б.Төгсбуян
"Нүүдлийн соёлын дүрслэл ба зангилаа асуудал", Урлаг судлалын форум-2, 2022-11-25, vol. 2, pp. 89-92

Хураангуй

Өнгөрсөн зууныг хүртэл нийгмий шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны бүхий л салбарт Өрнөдийн угсаатан төвт (“этноцентрист”) үзэл давамгайлж, нүүдлийн соёлыг суурин иргэншлээс ялган зааглах, сөргүүлэн эсрэгцүүлэх, харьцуулан жиших, шатлан ангилах мэдлэгийг эрчимтэй бүтээж ирсэн. Үүний дүнд нүүдэлчдийг болон нүүдлийн соёлыг “бүдүүлэг”, “зэрлэг”, “соёлгүй”, “харанхуй”, “экзотик”, “сонин хачин” хэмээн тодорхойлох хэвшмэл дүр төрх бүрдэж, нэн ялангуяа соёл, урлагийн бүтээлд биелэлээ олсныг бэлхэнээ харж болно.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
"Соёлын шинэ хэрэгцээ бүтээхүй буюу үндэсний сонгодог урлаг бүрэлдэх үйл явц ", Мэргэжлийн урлаг 85, 2022-11-14, vol. 1, pp.

Хураангуй

Хорьдугаар зуунд Монголд нутагшуулсан Өрнөдийн мэргэжлийн сонгодог урлаг нь социалист соёлын байгууллын ололт төдий бус шинэ "соёлын хэрэгцээ", таашаал сонирхол бий болгох, нийгмийн ялгаатай давхарга бүрдүүлэх, үндэстэн-улсын "үндэсний соёл"-ыг илтгэх зэргээр нийгэм, соёлд олон талаар үр нөлөөтэй байсан гэж болно. Энэ өгүүлэлд Европ төвт соёлын үнэт зүйл болох сонгодог хөгжмийг марксист нийгмийн хувьслын шатлалд тулгуурлан нэвтрүүлсэн үйл явцын тухай өгүүлэхийг зорьлоо. Ингэхдээ сонгодог хөгжмийг нийгэмд тулгасан дан ганц тогтолцоо гэхээсээ олон хүний хүч оролцоо, санаа бодол, үйл хөдлөлд тулгуурласан олон талт үйл ажиллагаа талаас нь авч үзсэн. Түүнчлэн социализмын үед бүтээн бий болгосон соёлын шаталсан бүтэц, нийгмийн давхаргын харилцаа нь социализмын дараах Монголын төрийн үндэсний үзэлд тулгуурласан үзэл санаа, улс төрийн арга хэрэгслийн эх сурвалж, үндэсний бахархалын нэг хэсэг болсон тухай хэлэлцэнэ.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
""Үндэсний соёл" хэмээх ойлголтын тухайд" Монголын соёл, урлаг судлал, vol. Tomus XLII, no. Fasciculus 1-38, pp. 88-93, 2022-5-11



Хураангуй

Уг өгүүлэлд Монголын төрийн бичиг баримт, эрдэм судлал, олон нийтийн хэлэлцүүлэгт хэдийнээ тогтсон "үндэсний соёл" хэмээх ойлголт хэрхэн бүтэн бий болж, хувьсан өөрчлөгдөж ирснийг задлан дүн шинжилгээ хийхийг зорьлоо. Ингэхдээ уг ухагдахууныг нь аандаа “бүрэлдэж”, “төлөвшиж” ирсэн нэгдмэл цул органик гэж үздэг примордиал (primordial) зарчмаар бус улс төрийн бодлого, нийгмийн хамрах хүрээ, олон нийтийн дэмжлэг, эргүүцэл зэрэг үйл явцын үр дүнд бий болдог нийгэм, соёлын шинжтэй үйл явц гэж үзэх конструктивист (constructivist) зарчмаар тайлбарлах гэж оролдсон.

Зохиогч(ид): L.Maria-Katharina, Б.Цэцэнцолмон
"Connected to be Dispersed: Road and Railway Projects in Mongolia", Symposium in context of the special exhibition Dust & Silk, Австри, 2022-5-10, vol. Vol. 2, pp. 4

Хураангуй

Roads and railway plans in Mongolia had been often connected to mining and transportation of mineral extracts. The railway history of the 20th century created positive imaginations modified by Soviet modernisation. New narratives and imaginations have arisen with road and rail infrastructures to be connected to the Belt and Road Initiative (BRI) or the “New Silk Road”. Some of the roads planned on paper have been realised and connected to the international network of transport and trading routes. In addition to the impact on the natural environment caused by mining and building infrastructure, historically and at present, one mainly observes full freight wagons and trucks leaving Mongolia, dispersing resources and returning empty, and increasing the loads of goods traversing the country.

Зохиогч(ид): L.Maria-Katharina, Б.Цэцэнцолмон
"Contemporary Mongolian Art & Mongol Zurag (Mongolian Painting)", Symposium in context of the special exhibition Dust & Silk, Австри, 2022-4-28, vol. Vol. 2, pp. 4

Хураангуй

The Mongolian painting style, Mongol Zurag, used and newly reinterpreted by contemporary artists, carries elements of Buddhist thangka painting. As a specific style it was constructed and coined in the mid-20th century during communist rule in Mongolia. Despite the political repressions against Buddhism and Buddhist art in Mongolia, as part of Mongol Zurag techniques of thangka painting continued to be taught even though in an officially secular Soviet-defined setting at the School of Fine Arts in Ulaanbaatar. In this presentation we trace the formation and transformation of this art style which is flourishing today in new ways and reinterpretations in the oeuvres of contemporary artists such as Nomin Bold and Khosbayar Narankhuu, whose paintings are exhibited in the exhibition Dust & Silk.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, L.Maria-Katharina
"Creating Mongol Dsurag and Re-creating Buddhist Art Tradition in Mongolia", Aspects of Mongolian Buddhism: Tradition and Innovation, Унгар, 2022-4-5, vol. Vol. 3, pp. 333-349

Хураангуй

The suppression of Buddhist tradition in the communist era played a significant role in the social imagination of the “revival” and “innovation” of Buddhist art in Mongolia. Artists are in a pathway to (re-)identify and (re-)create the Buddhist art tradition from pre-communist time. The Buddhist Art School of Gandan Monastery, as well as private schools and artists started to strive for producing “Mongolian Buddhist art”. Based on fieldwork in the years of 2014–2018, including interviews with artists, monks, art collectors, and professors, this paper examines the ways of (re-) creating Buddhist art in Mongolia and its transformation in different social-political situations.1 It further discusses how Buddhist art was secularised and nationalised as basis for the Mongol Dsurag painting style in the socialist time, and flourished separate from secular art within the Buddhist revival after the 1990s. Furthermore, Mongol Dsurag as a new cultural construct inherited from the socialist time has been (re-)nationalised and institutionalised after the collapse of the communist system. However, it has also been diffused with a variety of contemporary techniques and styles in the last decades. Buddhist art is being commodified at the same time being instrumentalised to express national identity in Mongolia.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон, L.Maria-Katharina
"“Dispersed & Connected. Plans, Imaginaries, and Realities of Railway Projects in Mongolia”", Mongolei-Colloquien im Wintersemester, Герман, 2022-1-19, vol. 1, pp. 11

Хураангуй

This lecture presents research on recent railway projects in Selenge and Gobi provinces in Mongolia by addressing railway plans and narratives from a historical perspective. New imaginations and expectations have arisen in connection with planned rail infrastructures such as the “Steppe Road” and the “New Silk Road” which to date mostly exist on the papers of planners and in the minds of residents. We further argue that railroads not only connect but also separate, traverse, and disperse. Thus, the critical question remains whether the rail system connects Mongolia or whether is it rather used as a transit zone for outside interests.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
"Музей ба соёлын илэрхийллийн асуудлууд", ШИНЖЛЭХ УХААН ДАХЬ МУЗЕЙН ОРОЛЦОО, 2021-11-10, vol. 2, pp.

Хураангуй

Энэ илтгэлд угсаатны зүйн мэдлэг, үзүүллэг дэглэлээр дамжуулан соёлын төсөөлөл бий болгох, улс төрийн утга санааг хэрхэн илэрхийлдэг тухай угсаатны зүйн болон орон нутаг судлалын үзмэрийн жишээгээр харуулахыг зорьлоо. Өмнөх нийгмээс уламжилсан улс төрийн ангилал, нийгмийн хувьслын онолын үзэл санаа, угсаатны олонлог болон хот, хөдөөгийн соёлын хүрээг тодотгох илэрхийллүүдийг эргэн нягталж, соёлын олон талыг тусгах, олон нийтийн оролцоог ханган шинэчлэн боловсруулах нь орчин үеийн музейн өмнө тулгарч буй асуудал юм.

Зохиогч(ид): Б.Цэцэнцолмон
"“CulturaContinuity and Discontinuity: Morin Khuur Practices in Post-Socialist Mongolia", The Second Morin Khuur Festival in the USA, USA, 2021-10-9, vol. 2, pp. 13

Хураангуй

This paper presents morin khuur practices within the (re)emergence, (dis)continuities, and transformations of cultural constructs, ideologies and settings in post-socialist Mongolia. Along with the Democratic Revolution, nationalism based on a (pre-socialist) cultural past became central. Socialist national culture became a source for the ‘market economy’ and a vehicle to manipulate political ideologies. The process was re-nationalisation of what was nationalised in the socialist era. The state stuck to the system built by state socialism by heavily prioritising professional arts institutions. Meanwhile, freelance (underground) artists emerge more in liberated ways, genres, expressions and ideologies.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар