Бидний тухай
Багш ажилтан
Дэлхий нийтийн цахим хэрэглээний шилжилттэй холбоотойгоор нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарууд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны хөгжилтэй уялдуулан судалгаа хийх шаардлага тулгарч байна. Нийгэм, соёлын антропологид “дижитал антропологи”, “антропологи 2.0”, “кибер антропологи” гэх мэт дэд салбар, ойлголт ухагдахуун шинээр бий болж, цахим, дижитал орчин нь нийгмийн харилцаа өрнөх талбар, нийгэм, соёлын нэгээхэн хэсэг (Aouragh, 2018) болон өргөжин тэлсээр байна. Дижитал антропологи бол хүн-технологийн харилцаа, түүнд гарч буй огтлолцлыг нийгэм, соёлын орон зайд судалдаг чиглэл юм. Антропологийн судалгааны үндсэн арга зүй хээрийн шинжилгээний талбар, цаг хугацаа, орон зайн тухай ойлголт, судалгааны сэдвүүд ч мөн технологийн хөгжлийг даган өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд дижитал орчин дахь хүний нийгэм, соёлын амьдрал, зан дадлыг судлах антропологийн судалгааны хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгарч буй юм. Монголчуудын нийгмийн амьдралд дижитал платформ болох нийгмийн сүлжээний хэрэглээ өндөр байгаа нь фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2,2 сая буюу Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь, интернет хэрэглэгчийн тоо нийт хүн амын 64,7%, гар утасны хэрэглээ 6-аас дээш настай хүн амын 87,8% зэрэг судалгааны үр дүнгээс харагддаг. Энэхүү төсөл нь монголчуудын дижитал орчинд хувь хүний болон хамтын “ижилсэл” (identity) бүтээх, хамтын бүлэглэл (groupism) үүсгэх үйл явцыг судлахыг зорьж байна. Антропологийн үүднээс ижилсэл бүтээх үйл явцыг (identity construction) улс төр, нийгэм, соёлын нөхцөлд (улс, үндэстэн, угсаа гарвал, ажил мэргэжил, хүйс г.м.) тайлбарлаж ирсэн бол дижитал орчинд хувийн мэдээлэл (хэрэглэгчийн нэр, нууц үг, биометрик мэдээлэл, бусад нууцлал г.м.) зэрэг бусад зүйл хавсран тодорхойлдог болсон. Үүнээс гадна, хувь хүмүүс дижитал орчин дахь “би”-гээ цаг хугацаа, орон зайгаас үл хамааран аливаа ижилсэл, бүлэгт хамруулан илэрхийлэх нь элбэг болж. Хувь хүн цахим орчинд космополитан (Монголд байгаа хүн Их Британийн “1980-аад оны панк-рок” бүлгийн гишүүн г.м.) ижилслээс “нуугдмал ижилсэл” (нэр, нүүрээ нуун хуурамч хаяг ашиглах) бүтээх өргөн сонголттой. Хүмүүсийн тодорхой зорилгоор авч буй селфи, видео, богино видео контентоос (reels) эхлэн дээр дурдсан хэрэглэгчийн нэр, биометрик мэдээлэл зэрэг нь бүгд нийгэм-соёлын харилцаанд зохих нөлөө үзүүлж байна. Уг судалгааны төслийн хүрээнд нэгдүгээрт, Олон улсын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ийн 2023 онд дэвшүүлсэн “Дижитал антропологийг судалгааны салбарт нэвтрүүлэх” зорилтын хүрээнд антропологийн судалгааны арга зүйгээр дижитал талбарт судалгаа хийх, хоёрдугаарт, фэйсбүүк, инстаграм, Х (twitter) зэрэг нийгмийн сүлжээний платформд хувь хүн болон нийгмийн бүлгүүдийн дижитал ижилсэл бүтээх зан дадал, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааныг тодруулах, улмаар дижитал харилцаа нийгмийн бүтцэд хэрхэн нөлөөлөх арга замыг тодруулахыг зорино. гуравдугаарт, судалгааны үр дүнг импакт фактор өндөр олон улсын эрдэм шинжилгээний хянан магадлагаа бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлнэ. дөрөвдүгээрт, дижитал антропологийн онол аргазүй, судалгааны үр дүнг антропологийн болон мэдээллийн технологийн судлаач оюутнуудад танилцуулах онлайн сургалт, семинар зохион байгуулна. Уг төсөл нь цаашид “Дижитал антропологи”-ийн хичээлийн хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлийн цаашдын судалгаа явуулах онол, аргазүй, төлөвлөгөөний үндэс болно.
Along with the global shift towards digital environment and usage, social and humanities fields face the necessity of conducting research aligning with the development of information technology and artificial intelligence. In social and cultural anthropology, new subfields and concepts such as “digital anthropology,” "anthropology 2.0," and "cyber anthropology" have emerged. The digital environment is recognized as a realm of social interaction, an integral part of society and culture (Aouragh, 2018). Digital anthropology, which explores human-technology relations and their intersections in social and cultural settings, has gained prominence in this context. The fundamental methodology of anthropologists, the concepts of time and space, and research topics are evolving with technological advancements. Consequently, there is an inevitable need for anthropological research to delve into the social and cultural lives and behaviors of individuals within the digital environment. The use of social networks as digital platforms is prevalent among Mongolians. Statistics reveal that the number of Facebook users exceeds 2.2 million, representing over 70% of Mongolia's total population. Moreover, internet usage encompasses 64.7% of the population, and over 87.8% of individuals above 6 years old utilize mobile phones, as indicated by research findings. This project aims to investigate the process of personal and collective identity formation and groupism among Mongolians in the digital sphere. Anthropologically, the construction of identity has been contextualized within political, social, and cultural settings (country, nation, ethnicity, occupation, gender, etc.). However, in the digital environment, personal information (such as usernames, passwords, and biometric data), and privacy settings define aspects of identity. Moreover, individuals commonly express their "self" in the digital realm, transcending the constraints of time and space to embrace various identities or groups. Online identity construction or creation options range widely, from a cosmopolitan approach (e.g., a Mongolian being part of a British "1980s punk rock" group) to adopting a "hidden identity" (using another one's identity). Selfies, videos, short-form content like reels, usernames, and biometric data all significantly influence socio-cultural interactions. Within this research project's framework, the primary goals include utilizing anthropological research methodologies to study the digital landscape in line with the 2023 objective of "Introducing Digital Anthropology in Research" proposed by UNESCO. Furthermore, the aim is to examine individuals' and social groups' behaviors in crafting digital identities on platforms such as Facebook, Instagram, and Twitter, analyzing influencing factors and motivations. Additionally, the project seeks to elucidate how digital communication shapes social structures. Subsequently, the research findings will be disseminated through publication in a high-impact international journal. Finally, the project aims to organize training sessions and seminars to introduce the theory, methodology of digital anthropology, and research outcomes to students in anthropology and information technology research. This project will serve as the foundational basis for developing the theory, methodology, and curriculum for further research in the digital anthropology field.
Түлхүүр үгс: