Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээл нь пүүсийн маркетингийн үйл ажиллагааны гадаад зах зээлтэй холбоотой хэсгийг хамардаг бөгөөд олон улсын зах зээл дэх улс орнуудын эдийн засаг, худалдаа, соёл, улс төр, эрх зүйн орчны бодит болон ялгаатай нөхцөл байдлыг судалдаг. Цаашилбал, гадаад зах зээлд ажиллаж буй пүүс тодорхой улс орны онцлог нөхцөл байдлыг өөрийн маркетингийн стратегид хэрхэн тусгадаг болохыг авч үзнэ. Түүнчлэн пүүс олон улсын маркетингийнхаа үйл ажиллагаандаа тусгавал зохих гадаад зах зээл рүү нэвтрэх төрөл бүрийн хувилбарууд, төлөвлөх болон асуудал шийдвэрлэх арга техникүүд, маркетингийн хольцын стратегиудыг танилцуулах болно.
Олон улсын маркетинг хичээлийн үндсэн зорилго нь оюутанд олон улсын зах зээл дэх эрэлт нийлүүлэлт, бизнесийн ялгаатай өвөрмөц орчин нөхцлийн талаархи ойлголтыг олгож, пүүсийн маркетингийн үйл ажиллагааг гадаад зах зээлдээр удирдан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана
Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.
Энэхүү хичээлээр орчин үеийн маркетингийн мэдээллийн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болох дотоод мэдээллийн систем, гадаад мэдээллийн систем, маркетингийн судалгааны систем, мэдээлэл боловсруулах системийн талаархи ойлголтууд, чиг хандлагуудыг авч үзнэ. Түүнчилэн маркетингийн судалгааг хэрхэн явуулах, судалгааны үйл явц болох судалгааны асуудал ба судалгааны зорилтуудыг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийх, үр дүнг гаргах, үр дүнд тулгуурлан шийдвэр гаргах зэргийг судлахын зэрэгцээ маркетингийн бүтээмжийг хэрхэн хэмжих аргуудыг авч үзнэ.
Байгууллагын шийдвэр гаргах үндэс болсон маркетингийн судалгааны онол арга зүйг зохих түвшинд эзэмшүүлж, судалгааны үр дүнг маркетингийн удирдлагын оновчтой шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар мэдлэг чадвар олгоход оршино. Маркетингийн судалгаа хичээлийг судлах нь судалгааны арга зүйг зөв эзэмшиж, удирдлагын хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөв тодорхойлох, маркетингийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахад тус дөхөм болох ач холбогдолтой.
Глобал зах зээл дээр ажиллах жижиглэн худалдааны үндсэн үзэл баримтлал, онол, зарчимыг судлах. Үнэ цэнэ нь тогтвортой, хурдацтай өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн зан төлөв, өрсөлдөх чадварыг бий болгох глобал жижиглэнгийн худалдаачдын стратегийн шийдвэр гаргах, өрсөлдөх давуу талыг хөгжүүлэхэд онол, арга зүйд суралцах, Хэрэглэгч төвтэй жижиглэнгийн худалдааны үзэл баримтлалд үндэслэж, хуваарилалтын суваг дахь жижиглэн худалдааны үүрэг, суваг дахь эрх мэдэл, жижиглэн худалдааны стратеги; байршлын шийдвэр; барааны нэр төрлийн төлөвлөлт; жижиглэн худалдааны харилцаа, идэвхжүүлэлт; үнийн стратеги.
Глобал зах зээлд жижиглэн худалдааны байгууллагыг удирдан зохион байгуулах, худалдаалах барааны нэр төрөл, үйлчилгээ, үнэ үнийн бодлого, урамшуулал сурталчилгааг зохион байгуулах, онол арга зүйд суралцах
Борлуулалтын удирдлага, түүний үндсэн ойлголт, нийгэм ёс зүйн асуудлууд, борлуулалтын албаны удирдлага зохион байгуулалт, ажиллах хүчний нөөцийг удирдах, барааг борлуулах газар нутгийг хуваарилах, газар нутаг, цаг хугацааны менежмент, борлуулалтыг амжилттай зохион байгуулах арга техник, үе шат, шууд борлуулалтын арга, хэлбэрүүд гэсэн бүлэг сэдвүүдийг судална.
Бизнесийн байгууллагын үндсэн асуудал болох бараа, үйлчилгээний борлуулалтыг зохион байгуулах, хэрэглэгчтэй байнгын найдвартай харилцаа холбоо тогтоох бараа үйлчилгээг борлуулах арга техникийг эзэмшүүлэхэд оршино.
Байгууллагын маркетингийн онолын үндсэн концепц, хэтийн төлөв хандлага; Байгууллагын зах зээлийн судалгааны арга зүй, хэрэглээний зах зээлийн судалгааны аргаас ялгагдах онцлог. Судалгааны үндсэн үе шатууд, мэдээлэл боловсруулалт, тайлан дүн шинжилгээ; Үйлдвэрлэгч, зуучлагч, засгийн газар болон ашгийн бус байгууллагын зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, төлөвшил, хэтийн төлөв. Байгууллагын зах зээлийн бүтэц, бүрэлдэхүүн, эцсийн хэрэглэгчийн зах зээлээс ялгагдах онцлог; Байгууллагын худалдан авах төвийн зан төлөв болон худалдан авах шийд гаргахад нөлөөлөх хүчин зүйлс. Зан төлөвийн орчин үеийн загварууд, тэдгээрийн практик хэрэглээ; Үйлдвэрлэгч ба зуучлагч байгууллагын ажил хэргийн уялдаа холбоо, онцлог.Байгууллагуудын харилцааны хэлбэрүүд, тэдгээрийн хөгжил, төлөвшил; Байгууллагын зорилтот зах зээл ба бүтээгдэхүүний хоногшилтын стратеги; Байгууллагын зах зээлийг үнэлэх нь; Борлуулалтын албаны удирдлага, зохион байгуулалтын онцлог. Борлуулалтын албаны шийдвэрлэх үндсэн асуудлууд; Байгууллагын зах зээл дэх үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт, тэдгээрийн маркетингийн стратеги, тактикийн шийдвэр гаргах арга зүй г.м
Бизнесийн хоорондын харилцааны онцлогт тохирсон маркетингийн бодлого, стратегийг тодорхойлж, тухайн зах зээл дэх харилцааны бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга барилд суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино. Академик компетенц: • Байгууллага хоорондын харилцааны маркетингийн орчин үеийн бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Бизнесийн хоорондын харилцааны нарийн төвөгтэй өнөөгийн бодит орчинд маркетингийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх • Байгууллагын зан төлөвийн онцлогт тохирсон шийдвэр гаргах арга зүйд суралцах Судалгааны компетенц: • Бизнесийн зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх чадвар • Бизнесийн зах зээлийн талаарх маркетингийн хоёрдогч судалгааны тайлан, мэдээллүүдэд анализ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар • Байгууллага-худалдан авагчийн зан төлөвийн хандлага, худалдан авах шийдвэр гаргалтыг судлах арга барил эзэмшүүлэх • Салбарын түвшинд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар Ерөнхий компетенц: • Маркетингийн судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах болон харилцааны чадвар эзэмших • Бизнесийн зах зээлийн онцлогт тохирсон онвчтой шийдвэрийг гаргаж сурах