Бидний тухай
Багш ажилтан
МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн Археологийн судалгааны баг 2021-2023 онуудад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Гавилуй уулын дурсгалт газар Сяньбигийн үед холбогдох хэд хэдэн бунхант булшийг малтан судлаад байна. Энэхүү ажлын үр дүнд илрүүлэн олсон амьтадын яс, тэдгээрийн заримд нь хадгалагдан үлдсэн шавжийн эд эрхтний хэсгүүдийг энэ удаад судалгааны эргэлтэд оруулж байна. Бидний малтан судалсан бунхант булшны тахилын хэсэгт олон төрлийн амьтадыг хойлго болгон тавьсан нь ихээхэн онцлогтой бөгөөд буга, тарвага зэргээс гадна овог, төрөл тодорхойгүй шувуу болон хөхтөн амьтад байгааг тодорхойлох шаардлагатай байгаа билээ. Мөн буга болон хүний тархины хөндий, амны хөндийд олон тооны шавжийн эд эрхтний хэсгүүд хадгалагдан үлдсэн нь ихээхэн сонирхолтой байгаа юм. Тиймээс бид бунхант булшнаас олдсон хөхтөн амьтад, жигүүртэн амьтадын ясыг орчин үеийн амьтадын ясны эталон цуглуулгатай харьцуулан төрлийг тодорхойлох, шавжийн макро, микро бүтцийг шавжийн цуглуулгатай харьцуулан төрлийг тодорхойлж оршуулгатай холбоотой шинэ мэдээ бий болгохыг зорьж байна.
Бидний малтлага судалгаа хийсэн Өвөр Асгатын дурсгал газар нь хадтай толгойн энгэрт байрлаж байсан учир дурсгалт газрын булшнууд төдий л гүн бус нүхэнд хүнээ оршуулсан байсан нь мэдэгдсэн юм. Хүнээ оршуулахдаа ихэвчлэн ялимгүй баруун хойд зүгт хандуулан биеийг дээш харуулан тэнэгэр байдлаар оршуулсан байсан нь мэдэгдсэн билээ. Харин дурсгалт газрын нэг онцлог нь хүнээ дагалдуулан ямар нэгэн эд өлгийн зүйлийг тавьдаггүй болох нь мэдэгдсэн билээ. Зөвхөн Булш-1 дугаартай дурсгалын 1-р хүний гавлын ясан дотроос улаан өнгийн чулуун хув илэрсэн билээ. Харин Өвөр Асгатын дурсгалт газрын зүүн урд тэгш дэвсэг дээр нэг жижиг тахилын байгууламжийг сонгон малтаж Өвөр Асгатын булшнуудтай холбоо хамаарал бий эсэхийг тодруулахаар малтан судлахад малын яс илэрсэн билээ
Бид энэ жил өнгөрсөн 2022 онд судалгаа хийсэн дурсгалт газар болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Яшил уулын энгэрт байрлах зүүн хойноос баруун урагш цуварсан байрлалтай 3 монгол булшийг малтсан бол энэ жил уг судалгааг үргэлжлүүлэн уг булштай зэрэгцээ орших Булш-04, Булш-05, Булш-06, Тахилын байгууламж-01, Тахилын байгууламж-02, Тахилын байгууламж-03, Яшил уулын урд бэлийн дэнж дээр орших 2 тахилын онгоныг тус тус сонгон малтлага судалгааны ажилаа хийж гүйцэтгэлээ. Яшил уулын Булш-04, Булш-05, Булш-06 дурсгалууд нь гадаад зохион байгуулалтын хувьд нэлээд таруу хашлагатай, 11 дотоод зохион байгуулалтын хувьд 130-150 см гүнтэй нүхэнд талийгаачдыг толгойгоор нь зүүн хойд зүгт хандуулан хэвтүүлж, шавар ваар, ясан зэв, хүрэл, төмөр зэв, төмөр арал, бог малын нүхтэй шагай, чулуун сувс, хүрэл эдлэл зэрэг сонирхолтой олдворуудыг дагалдуулан тавьжээ. Эдгээрээс Булш-05, Булш-06 хүний яс болон эд олдворын анхны байрлал хөдөлсөн байсан бол Булш-04 тоногдсон ул мөр илрээгүй байна. Харин тахилын байгууламжийн гадаад зохион байгуулалтын хувь Тахилын байгууламж-01, Тахилын байгууламж-02 нь зууван дугуй дараастай, Тахилын байгууламж-03 нь дөрвөлжиндүү хэлбэртэй дотроо чулуун дараасгүй хашлага мэдэгдэж байсан бөгөөд эдгээрээс ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй байна. Яшил уулын урд бэлийн дэнж дээр орших 2 Түрэгийн тахилын онгоны гадаад зохион байгуулалтын хувьд дугуй хэлбэрийн битүү чулуун дараастай, дотоод зохион байгуулалтын хувьд Тахилын онгон-01 голдоо 5 модны нүхтэй, тойроод усан татаал шуудуутай, хос төмөр дөрөө, жадны гилбэр зэрэг олон сонирхолтой олдворууд илрэн олдсон болно. Тахилын онгон-02 хувьд мөн адил дугуй битүү чулуун дараастай, дотоод зохион байгуулалтын хувьд ямар нэгэн олдвор хэрэглэгдэхүүн илрээгүй болно
Although approximately 140 years have passed since the development of archaeological research in Mongolia, the research on historic monuments of certain periods is still inadequate. One of these periods is the Xianbei period, who established their own state on their foundation after the Xiongnu State, which established the first state in the history of Central Asia. The entire Xianbei historical period is recorded in the Mongolian historical chronology, but until 2014, any archaeological monuments related to them were not recorded. This caused great confusion among historians and archaeologists. In some cases, issues are raised such that "Xianbei dynasty was really in history?", "Who were they?". Mongolian archaeologists have gradually found the answers to these questions, and nowadays they have confirmed that Xianbei State was located in the territory of present-day Mongolia. Part of it is the result of the 5-year research conducted by the 2nd professor team of the Department of History and Archaeology of Ulaanbaatar School of NUM between 2018 to 2022. In this article, we aimed to introduce the results of the aforementioned team’s initial research work related to the Xianbei period, a new cemetery of the Xianbei period discovered in 2019, and the excavation of the Gavilui Mountain barrow tombs, which was first excavated in 2021.
Летом 2018 г. в рамках совместной монголо-российской экспедиции, организованной сотрудниками Улан-Баторского и Алтайского университетов, проводились археологические исследования в долине Эгийн-гола (Хутаг-Ундур сомон Булганского аймака Монголии). В ходе плановых работ осуществлялись раскопки четырех погребений монгольского времени в местностях Их хутул и Элст хутул. В данной статье детально представлены результаты такой деятельности. Особое внимание уделено зафиксированным надмогильным и внутримогильным сооружениям, а также положению и ориентации погребенных людей. Эти данные отражают специфические моменты реализованного обряда при сравнительном анализе с материалами других средневековых могил, обнаруженных и раскопанных в долине Эгийн-гола. Имеется хорошая перспектива изучения и обобщения сведений об археологических объектах монгольского времени на территории, которая планировалась как зона затопления водохранилища при строительстве гидроэлектростанции.
Хураангуй: МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг энэ жилийн оюутны ээлжит дадлага ажлыг 2022 оны 06-р сарын 06-ны өдрөөс 06-р сарын 29-ний өдрүүдэд зохион байгуулж, энэ хугацаанд Туул голын сав болон Төв аймгийн Өндөр ширээ, Угтаал цайдам, Цээл сумдын нутаг дахь олон үеийн түүхэн дурсгалуудтай танилцахын зэрэгцээгээр Дархан уул аймгийн Хонгор сумын нутаг Гавилуй уул хэмээх газарт Сяньбигийн үеийн 2 бунхант булшийг тус тус малтан судаллаа.
Монгол улсын засгийн газраас “Чулуун соёлын өвийн дурсгалуудыг бүртгэн, баримтжуулах тал дээр анхааран ажиллаж 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр болсон байна. “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын соёлын яам, Улаанбаатар их сургуулийн 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн СоЯ-21/406 тоот дугаар бүхий гэрээг байгуулж, Улаанбаатар их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлөбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.2.4-т заасны дагуу Монгол орны Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн зүүн бүсийн 3 аймгийн Чулуун соёлын өвийн дурсгалыг шинэчлэн бүртгэн баримтжуулах ажлыг гүйцэтгэхээр болсон болно.
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг 2019 оноос хойш Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Их нөөлөгтийн хүннүгийн оршуулгын цогцолбор газарт археологийн малтлага судалгааг тасралтгүй явуулсаар ирсэн билээ. 2022 оны хувьд бид судалгааны цар хүрээг тэлж, Их нөөлөгт ба түүний ойр орчмын дурсгалт газруудад байрлах дундад зууны үеийн оршуулгын дурсгалыг малтан судлах төлөвлөгөөтэй ажилласан юм. Хээрийн шижилгээний ажлын хүрээнд 2022 оны 8-р сарын 29-нөөс 9-р сарын 14-ний өдрийн өдрийг хүртэл 15 хонөгийн хугацааанд Их нөөлөгтөд 7 хүннү булг, Яшил ууланд 3 монгол булш малтан судаллаа. Судалгааны явцад өмнөх жилүүдэд явуулж байсан хүрээлэн буй орчны судалгааг Их нөөлөгт, Өгөөмөр уулын арын энгэр билээр үргэлжлүүлэн хийсний үр дүнд хиргисүүр, дөрвөлжин булш, дугуй булш, монгол булш зэрэг нийт 17 дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэсэн юм. Түүнчлэн Орхонтуул сумын Баянцогт багийн иргэн П.Очир-Уянга хувийн эзэмшлийн хашаандаа газар ухаж байх үед хүний гавлын яс олдсон гэх мэдээллийг шалгах зорилгоор тэдний хашаанд сорилын малтлага явуулж эртний оршуулга байсныг илрүүлсэн болно.
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар баг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Харганын дөрвөлжин дэх Хүннүгийн хааны зуны ордон болох Луут хотын малтлага судалгааг 2020 оноос хойш жил бүр явуулж байгаа билээ. Харин 2020 оны ээлжит хээрийн судалгааг БШУЯ-ны санхүүжилтээр “Хүннүгийн лут хот” төслийн хүрээнд 07-р сарын 31-нээс 09-р сарын 14-нийг хүртэлх 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Бил энэ удаагийн судалгаагаар Харганын дөрвөлжин дэх хотын төв ордны урд хаалгын зохион байгуулалтыг тодруулах зорилгоор өмнөх жилүүдээс илүү том талбайг хамруулан малтан судалсан болно. Түүнчлэн Өлзийн сумын хойно байрлах Жаргалантын хөндийн орчмоор археологийн хүрээлэн буй орчны хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
В 2021 г. были продолжены раскопки на археологическом комплексе Их нуулэгт, состоящем из нескольких могильников хуннуского времени и расположенном в Орхонтуул сомоне Сэлэнгэ аймака Монголии. В результате проведенных работ исследованы четыре погребения на памятниках Их нуулэгт-I и Их нуулэгт-III. Все курганы имели следы грабительских проникновений. Данное обстоятельство отразилось на сохранности надмогильных и внутримогильных сооружений. Зачистка на разных уровнях и детальная фиксация позволили восстановить особенности погребальной практики древнего кочевого населения, входившего в состав империи Хунну. Кроме человеческих костей удалось обнаружить остеологические остатки от животных, а также оставшиеся предметы погребального инвентаря.