Бидний тухай
Багш ажилтан
Чөлөөт цагийн социологийн үүсэл хөгжил, үндсэн ойлголтууд, цагийн төсвийн судалгааны хэрэгцээ шаардлага, чөлөөт цаг социаль үзэгдэл болох нь, цагийн төсвийн ангилалт, чөлөөт цаг ба ажлын цагийн уялдаа холбоо, хамаарал, цагийн төсвийг судлах арга зүй, аргачлал, чөлөөт цагийн ашиглалтын бүтэц ба амьдралын хэв маягийн өөрчлөлт, нийгмийн бүлгүүдийн цаг ашиглалтыг нэмэгдүүлэх боломж. Үндэсний болон олон улсын аргачлалаар хийсэн цаг ашиглалтын судалгаанд тулгуурлан өөрсдөө судалгааны дизайн боловсруулж мэдээлэл цуглуулах, боловсруулах арга зүй, аргачлал зэрэг асуудлыг авч үзнэ.
Чөлөөт цагийн социологийн үүсэл хөгжил, үндсэн ойлголтуудтай танилцаж, цагийн төсөв, цаг ашиглалтын судалгааг бие дааж хийх судалгааны дизайн зохиох анхдагч мэдээллийг боловсруулан цаг ашиглалтын нийлбэр фондыг тооцох арга зүйд суралцуулах, улмаар цагийн төсөв, цаг ашиглалтын судалгаа хийхдээ нийгмийн бүлэг, хүн ам зүйн онцлогоос хамаарсан ялгаатай шинжийг тусгах онол болон арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой.
Соёлын социологийн судлах зүйл, соёлыг судлах социологийн шинжлэх ухааны хандлага, түүний онцлог талыг эргэцүүлэх, соёлын талаарх онолын тайлбарлалууд болон соёлын олон талт ойлголт, нийгэм дэх соёлын хэв маягуудад шинжилгээ хийх, мөн нийгэм соёлын үйл явцуудыг авч үзэх болно. Соёлын социологийн ойлголтын хүрээг тодорхойлж, соёл ба бусад социаль баримт сэлтийн хоорондын хамаарлыг судална. Эцэст нь дэлхийн улс орнуудын болон монголын соёлын бодлогыг судлана.
Уг хичээлийн зорилго нь оюутанд соёлын мөн чанар, соёлын социаль бүрэлдэлт, нийгэм дэх соёлын үзэгдэл, үйл явцын талаар суурь мэдлэг олгож, социологийн үүднээс социаль амьдралын соёлын олон талт байдалд дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино. Хичээлийг судласнаар оюутан нийгмийн олон янз байдалд соёлын үзүүлж буй нөлөөг ойлгох, нийгмийн өөрчлөлт, хөгжлийг соёлын үүднээс шинжлэх, тайлбарлах ур чадвартай болсноор социологийн мэргэжлийн үйлчилгээг нийгмийн бүлэг, байгууллагад илүү оновчтой байдлаар хүргэх, нийгэмд нөлөөлөх ач холбогдолтой.
Нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал тодорхойлох, судалгааны асуудал дэвшүүлэх, судалгаа, судалгааны үндсэн элементүүд, судалгааны төрлүүд, судалгаа хийх үе шатууд, онол-судалгааны тойм үнэлгээ хийх, судалгааны төсөл боловсруулах арга зүй, тоон ба чанарын аргачлал, судалгааны мэдээлэл цуглуулах аргууд, судалгааны үр дүнг унших, тайлагнах арга зүй, судалгааны ажлыг төлөвлөх, гүйцэтгэх арга зүй.
Хүн ам, нийгэм, эдийн засгийн үзэгдэл үйл явцыг судлах судалгааны аргууд, тоон болон чанарын судалгааны ерөнхий аргачлал, судалгааны төсөл боловсруулах, судалгааг төлөвлөх үе шатны тухай мэдлэг, арга зүйтэй танилцана.Өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд тоон болон чанарын судалгааны аргачлалын аль нэгийг сонгон, гүнзгийрүүлсэн байдлаар тухайн арга зүй, аргачлалтай дэлгэрэнгүй танилцаж, онолын мэдлэгээ ашиглан Монгол улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлын хүрээнд судалгааны сэдэв сонгон, онол судалгааны тойм хийх, төсөл боловсруулах, бичил судалгаа явуулах зэрэг бие даах ажлыг гүйцэтгэнэ.
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.
Залуучуудын социологи хичээлээр нийгмийн онцгой социаль бүлэг болох залуучуудын асуудлыг өсвөр залуу наснаас бие хүн болон төлөвших үйл явц, нийгэмшилт, залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, хэрэгцээ сонирхол, мэргэжил боловсрол эзэмших үйл явц, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлт, амьдралын хэв маяг зэрэг биосоциопсихо хандлага. Залуу нас, залуучуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, залуучуудын нийгмийн харилцааны олон талт хэлбэрүүд. Мөн залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, залуучуудад хандсан үйл ажиллагаа явуулдаг ТББ, ОУБ-ын бодлого, хөтөлбөр үйл ажиллагаа зэргийн талаар ойлголт мэдээлэл хүргэх.
Уг хичээлийн зорилго нь залуучуудын социологийн судлах зүйл, үндсэн ойлголтууд, үүрэгтэй танилцаж, залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, залуучуудын дотоод гадаад шинж төрх, залуучуудын асуудлаар хийгдсэн суурь болон хавсрага судалгааны үр дүнг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх арга зүй чадвартай болгоход оршино.
Энэхүү хичээлээр азийн олон нийтийн ялгаатай байдлыг танин мэдэх, тус ялгааг соёлын төлөөлөл болсон гол судлаачдын бодит жишээ, заах аргаар заалгана. Соёлын социологи, Нийгмийн асуудлууд болон бусад социологийн хичээлүүд СШУ-ы онолын үндэстэйгээр нийгмийн үзэгдэл үйл явцыг тайлбарладаг бол энэ хичээл нь азийн орнууд дахь олон нийт, нийгмийн харилцааг эдийн засаг, соёл, уламжлал, экологи, засаглалын хэлбэр, шашин шүтлэг, гэр бүл, насжилт, жендэрийн өргөн цар хүрээнд адилтгал, харьцуулалт хийх замаар бодит нөхцөл байдлыг оюутнуудад ойлгуулахад чиглэнэ.
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:: Тус хичээлийн зорилго нь дэлхий дахинд хамгийн олон хүн амтай, олон соёлын өлгий болсон азийн улс орнуудын соёлын ялгаатай байдлыг тэдний түүх, ахуй амьдрал, шашин шүтлэг, улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан, тухайн соёлын төлөөлөл болсон судлаачид, багш нар нэг хичээлд нэгтгэн заах нь энэ хичээлийн үндсэн зорилго болно. Азийн орнуудын профессорууд МУИС-д ирж бакалаврын түвшинд хичээл заах нь оюутнуудад тухайн соёлыг илүү мэдрэх, жишээ, агуулгыг бүрэн дүүрэн хүлээж авах ач холбогдолтой.