МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Diversity in Asian Community
Бүртгэлийн дугаар: P2024-4695
Санхүүжүүлэгч: Eurasia Foundation
Мөнгөн дүн: 83.2 сая ₮
Хугацаа: 2023.08.30 - 2024.05.29
Захиалагч: Eurasia Foundation
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Еврази Сан нь 2010 оны 9-р сараас эхлэн Азийн олон нийт хичээлд тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд хамгийн анхны тэтгэлэгийг Япон улсын Нихон их сургуулийн Олон улсын харилцааны коллеж авч байжээ. Одоогоор тус сан 58 улсын 566 хичээлийн төслийг санхүүжүүлээд байгаа бөгөөд манай тэнхим монгол улсаас тэтгэлэг авч буй 4 дэх сургууль болж байгаа ч энэ цаг хугацаанд тэтгэлэг авч буй их сургууль бол МУИС байна. Тэтгэлэгийн үндсэн шаардлага нь хичээл тус бүрийг өөр багш заах, багш нарын хичээлийн материал, хичээл орох үеийн зураг, видео бичлэг, ашигласан материалыг баримтжуулж сангийн сайтад байршуулах, багш бүр оюутнуудад тараах материал бэлдэж, нэмэлтээр судлах агуулга гаргаж өгөх болно. http://www.eurasia.or.jp/en/subsidies/totalNumber.html дээрх линкээр ороход энэ хичээлийн нэр тавигдсан бөгөөд хичээл орж эхлэх үед хичээл зааж буй багш нарын мэдээлэл, бичлэг, хичээлийн агуулга тус сайтад орно. МУИС-ийн зүгээс уг хичээлийг хөтөлбөртөө багтааснаар оюутнуудад нэгж хичээлийн хүрээнд ялгаатай үзэл бодол, багш нар, аргыг харах, ойлгох боломж нэмэгдэнэ. Хичээл заах багш нарын хувьд нэмэлт орлого бий болно. Тэнхим, салбарын хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ. Хичээлийн хөтөлбөр сайжирч, цаашид олон улсад санал болгох жишиг хөтөлбөртэй болох суурь нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж энэ хичээлийг санал болгож байна. Нэмэлт мэдээллийг дээрх линкээр орж эсвэл багшаас асууж тодруулах боломжтой. Хичээлийн хөтөлбөр, агуулгууд хөтөлбөр бүрэн дууссаны дараа сангийн эмхэтгэлд орж хэвлэгдэн гарна.

Abstract

In the course ``Diversity in Asian Communities: A Comparative Study of Agricultural and Nomadic Societies,'' we compared the lifestyle cultures of agricultural societies and nomadic societies in Asia from a sociological perspective, and examined the diversity of Asian community civilizations. We will examine the practical significance that diversity and the exchange of civilizations bring to human society. Since the beginning of the 21st century, supported by science and technology, human society has achieved globalization at an unprecedented speed, and the movement of people, goods, and money has brought the world together politically, economically, and culturally. It is becoming more and more. The prevalence of new liberalism in political systems, the formation of a unified economic market, and the fusion of cultures have brought countries closer to each other and created a ``global village,'' which has provided great convenience for our lives and interactions. On the other hand, there are various negative chains such as ideological clashes between nations, the global spread of terrorism, the gap between rich and poor due to monopolization of capital resources, loss of cultural diversity, and pandemics of infectious diseases such as COVID-19. It is also true that he was born. The challenge we face is how to promote exchange and trust between people, create a peaceful international society, and overcome the negative problems brought about by globalization. This will be a challenge to be overcome. Traditional cultural wisdom is thought to play a major role in solving this problem. In this course, we will focus on Asia, comparing the agricultural and nomadic cultures of three countries that belong to the Asian community, specifically Mongolia, Japan, and China, from the perspectives of sociology and cultural anthropology, using field materials. Delve into the traditional cultural wisdom hidden in agriculture and nomadic life, and recognize in advance the value of each to modern society. This course focuses on instructors from the National University of Mongolia, as well as instructors specializing in sociology, cultural anthropology, and social work from Japan and China.The course is aimed at university students and focuses on the nomadic traditional culture of Mongolia and the Inner Mongolia Autonomous Region of China. I would like to study the traditional knowledge of agricultural culture in Japan, reaffirm the value of traditional wisdom and local culture through comparative research, and deepen my understanding of the role and value of traditional cultural wisdom in solving modern social problems. Ultimately, by considering the state of the two civilizations in the Asian community, we will stimulate the younger generation's interest in history and reality, global and local, cultural homogeneity and diversity, and encourage ethnic groups in Asian countries and the world as a whole. The aim is to raise awareness of the importance of mutual understanding and exchange between and among countries.

Түлхүүр үгс:
diversity
culture
asian-community
Англи нэр: Livestock commercialization project baseline study
Бүртгэлийн дугаар: P2021-4017
Санхүүжүүлэгч: Дэлхийн банк
Мөнгөн дүн: 5.0 сая ₮
Хугацаа: 2021.03.31 - 2021.09.29
Захиалагч: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн суурь судалгааг 13 аймгийн 68 сумын 2080 малчин өрх, 166 малын эмч, малчдын хоршоо, фермер, ченж буюу дундын зуучлагч нарын 86 төлөөлөл, Улаанбаатар хотын 350 хэрэглэгчдийн дунд явуулж үр дүнг хүргүүлж байна. Судалгааны мэдээлэл цуглуулалт, шивэлтийн ажлыг 2021 оны 1-р сараас 3-р сарын хугацаанд гүйцэтгэж, мэдээлэл боловсруулах, тайлан бичих ажлыг 4-р сард хийлээ. Судалгааны үр дүнг төслийн эрчимжүүлсэн сум, төслийн өргөтгөсөн сум, төслийн бус сумдаар ялган, төсөл эхлэхээс өмнөх гарааны нөхцөлийг төслийн зорилтот үзүүлэлтээр харууллаа. Малчин өрхүүд мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 3-7 хувийг гэрээгээр борлуулсан ба энэ тохиолдол төслийн өргөтгөсөн суманд хамгийн өндөр байсан. Гэрээгээр борлуулах нь бүтээгдэхүүний үнэд нөлөөтэй эсэхийг судлахад бүх төрлийн бүтээгдэхүүний хувьд ялгаагүй үр дүн гарсан (sig.>0.05).

Abstract

Livestock commercialization project baseline study was conducted among 2,080 herder households in 68 soums of 13 aimags, 166 veterinarians, 86 representatives of herder cooperatives, farmers, changers or intermediaries, and 350 consumers in Ulaanbaatar. The survey data collection and typing was carried out from January to March 2021, and the data processing and reporting was completed in April. The results of the survey were differentiated into project-intensive soums, extended project soums, and non-project soums, and the pre-project start conditions were shown in terms of project targets. Herder households sold 3-7 percent of their livestock products on a contract basis, the highest rate in the project's expanded soum. The study of whether contract sales affect the price of a product showed similar results for all types of products (sig.> 0.05).

Түлхүүр үгс:
мал-аж-ахуй
нэмүү-өртгийн-сүлжээ
малчин-өрхийн-орлого
малын-ашиг-шимийн-гарц
малын-тэжээл
малын-эрүүл-мэнд
Англи нэр: Content user survey in social media and network
Бүртгэлийн дугаар: P2020-3896
Санхүүжүүлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Мөнгөн дүн: 40.9 сая ₮
Хугацаа: 2019.10.18 - 2020.01.01
Захиалагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Орчин үеийн хүмүүсийн мэдээлэл авах, харилцаа холбоо тогтоох гол хэрэгсэл интернэт хэрэглээ, цахим орчны нөхцөл байдлын талаар судлах нь чухал ач холбогдолтой, тулгамдсан асуудал юм.. Хэрэглэгчдийн цахим хэрэглээ, нийгмийн сүлжээн дэх контент ашиглалтын талаар өргөн хүрээнд мэдээлэл цуглуулах нь бизнес маркетингийн ач холбогдлоос гадна хэрэглэгчдийн аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгмийн харилцааны салбарт ч нөлөө үзүүлж байна. Контент хэрэглэгчийн зан үйл контент хэрэглээний хандлагыг бизнес, мэдээллийн технологи, улс төр, нийгмийн салбарын судалгаа эдүгээ UX (user experience) буюу хэрэглэгчийн тухайн контентийг хэрэглэхэд хүргэж буй хүчин зүйлсийн асуудалд голлон анхаарах болж байна. Энэ удаагийн судалгаа нь монгол дахь цахим хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягийг зан үйлтэй нь хослуулан судалж байгаагаараа онцлог юм.

Abstract

Content user behavior, content consumption trends, business, information technology, political and social research are now focusing on UX (user experience) or the factors that lead users to use that content. This study aimed to examine the use of patterns of content users in Mongolia in combination with their behavior.

Англи нэр: Content user survey data collection
Бүртгэлийн дугаар: P2020-3823
Санхүүжүүлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Мөнгөн дүн: 38.2 сая ₮
Хугацаа: 2019.09.29 - 2020.01.02
Захиалагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Хэрэглэгчдийн цахим орчны хэрэглээний талаар зорилтот бүлгүүдээс цахимаар судалгааны мэдээлэл цуглуулж, цахим дата бааз үүсгэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү ажлыг гүйцэтгэсэн. Цахим орчин, нийгмийн сүлжээний хэрэглээ судалгаа нь цахим орчинд (contentsurvey.mn) домайн хаягаар судалгаанд хамрагдагчдаас судалгаа авч мэдээллийн бааз үүсгэсэн ба мэдээллийн бааз үүсгэсэн програм хангамж нь динамик систем бөгөөд захиалагч тал цаашид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, дараа дараагийн судалгааны мэдээлэл цуглуулалтыг үүгээр дамжуулан цуглуулах боломжтой. Энэхүү ажлын онцлог нь 4156 хүний түүвэртэй, насанд хүрэгчид, оюутнууд, сурагчид гэсэн хүн ам зүйн 3 бүлгээс цахимаар, онлайн платформ ашиглан мэдээлэл цуглуулсанд оршиж байгаа юм. Судалгааны програмын мэдээлэл ба сайтын техник үзүүлэлтийг харуулбал № Агуулагдах систем, модуль Тайлбар 1 Удирдлагын модуль - Агуулга удирдах /админ хэсгээс асуулга оруулах, нэмэх, засах, устгах/ Судалгааны асуулт боловсруулалт дээрх бүх төрлийн хариулт нэмэх багц Судалгаа тус бүрийн ангиллууд болон бүлгүүдийг удирдах талбар Судалгаанд оролцогчийн хувийн мэдээлэл бүртгэлийн форм Судалгаануудын шүүлтийн форм Дизайн удирдах /Судалгаанд хамрагдагчдад судалгааг харуулах буюу харагдах байдлыг загварчлах/ Систем удирдах /Санал асуулгыг бүртгэх, тайлан гаргах/ Админ контрол /Админ талбарын модуль удирдах талбар/ 3 Хайлтын модуль Санал асуулгыг гурван төрлөөр буюу насны ангилал бүлгээр хайлт хийх 4 Архив модуль Санал асуулгын програм дээр хийгдсэн үйлдлүүд болон сайтад нэвтэрч судалгаанд хамрагдсан хүмүүсийн судалгааг архивлах. 5 Сайтын админ төрөл удирдах модуль Сайтын админ буюу асуулга боловсруулах, асуулга нэмэх хасах, засах болон хандах эрх, сайт дээр гүйцэтгэх үүргээр ангилан нэвтрэх эрхийн дагуу програм дээр үйлдэл хийх эрх олгох модуль. 6 Тайлангийн Data модуль Судалгаанд оролцогчдын ангиллын дагуу өгөгдлүүлийг гаргах тайлангийн хэсэг Contentsurvey.mn сайтын техникийн үзүүлэлт 1 Сервер Ubuntu, Apache Server • 2 Core CPU • 4 GB RAM • 60 GB Storage • Unlimited Bandwidth • 1 IP free 2 Өгөгдлийн сан MySql 3 Сайтыг бүтээхэд ашигласан програм хангамжийн хэл CodeIgniter Framework, JQuery, MySql, JavaScript, NodeJs, VueJs

Abstract

The research team of the Institute of Social Research of NUM executed the data collection work among teenagers, students, and adults. Data collection conducted during October and November in 2019 in Ulaanbaatar, Khentii, Selenge, Govi-Altai, Tuv, and Darkhan-Uul aimags. The peculiarity of the research is that the data collection conducted through data collection applications.

Түлхүүр үгс:
Харилцаа-холбоо,-контент-хэрэглээ
хүүхэд,-насанд-хүрэгчид,-цахим-орчин




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар