МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG113
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG113
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG803
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG101
Багц цаг: 3

Товч агуулга

Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.

Зорилго

Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG332
Багц цаг: 3

Товч агуулга

Өнө эртнээс харилцаа холбоотой, хаяа нийлэн оршиж ирснээс гадна, гарал үүслийн хувьд төрөл хэлтэнд тооцогдон, хэв шинжийн ангиллаар нэгэн язгуур хэлтэнд багтдаг учир монгол ба манж хэлний үгийн сангийн харилцан нөлөөллийг судлах, дундын ба ормол үгсийг ялган таних нь адармаатай бэрх асуудал юм. Манж хэлний үгсийн санг бүрдүүлэгч үндсэн нэгж болох нийлмэл үг, хоршоо үг, хэлц, нэр томьёоны ерөнхий төлөв, онцлогийг тодруулан, манж хэлэн дэх ормол үгийн тоймыг авч үзнэ. Манж хэлний толь бичгийн дурсгалуудтай танилцуулж, уламжлалынх нь талаар мэдлэг олгон дүйх монгол нэр томьёог толь бичгүүдэд хэрхэн онолдуулж ирсэн талаар ажиглалт хийнэ.

Зорилго

Манж хэлний үгийн сангийн онцлогтой танилцсаны үндсэнд үгийн сангийн түүхэн харьцуулсан судалгаа хийх, манж хэлээрх сурвалж, аливаа бичгийн дурсгалыг судлах арга дадлагыг эзэмшүүлнэ. Манж угсаатны хэл соёлын өвөрмөц онцлог, үгийн гарал утгын хувьсал болон хэлний харилцан нөлөөлөлтэй хэрхэн холбогдохыг ажиглан, холбогдох судалгааны бүтээлтэй танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG701
Багц цаг: 3

Товч агуулга

 Манж хэлний үүсэл хөгжил хийгээд манж бичгийн хэлэн дэх монголчуудын бичгийн соёлын нөлөө тусгал  Манж нарын өөрсдийн туурвисан утга зохиолын зүйл, тэдгээрийн ангилал, голлох бүтээл туурвилууд, судлагдсан байдал  Манж хэлээрх орчуулгын зохиолууд  Манж угсаатны аман зохиолын уламжлал  Монголчуудын манжаар бичсэн утга зохиолын зүйлүүд

Зорилго

Манж үсгийн бичмэл болон бар хэвлэл, гүймэг болон таталган бичиг, тулгарын үсэг бүхий аливаа дурсгалыг уншин ашиглах, түүнд эх бичгийн судалгаа хийх арга дадлагад суралцуулах, манж утга зохиолын ерөнхий төлөв байдлын талаар зайлшгүй тойм мэдлэг эзэмшүүлэх, Манж хэлээрх сурвалжийг уншиж ухаарах, зөв орчуулах, манж эхийн төрөл, зүйлийг оновчтой зөв тодорхойлох, үг хэллэгийг зөв орчуулах дадлагыг нэмэгдүүлэх зорилготой. Өнөө бидэнд хадгалагдан үлдсэн манж монголын түүх, соёл, хэл, шашин, хууль цаазтай холбоотой олон зүйл эх сурвалжуудыг харьцуулан үзэж судалгааны эргэлтэд оруулах чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG258
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG342
Багц цаг: 3

Товч агуулга

Манжийн утга зохиолын ерөнхий төлөв байдал, түүний судалгааны тоймтой танилцуулан манжийн бичгийн дурсгалын олон төрөл зүйлээс сонгон унших, орчуулж тайлбарлах, эх бичиг судлалын үүднээс задлан шинжлэх дадлага хийнэ. Манжийн дусал бинтгүй үсгийн бичгийн онцлог, түүнийг тайлан унших, манжийн али гали үсэг хийгээд энэтхэг төвөдийн үг, тарни тэмдэглэх арга зэрэгтэй танилцана.

Зорилго

Тус хичээлээр манж үсгийн бичмэл болон бар хэвлэл, гүймэг болон таталган бичиг, тулгарын үсэг бүхий аливаа дурсгалыг уншин ашиглах, түүнд эх бичгийн судалгаа хийх арга дадлагад суралцуулна. Мөн манж утга зохиолын ерөнхий төлөв байдлын талаар тойм мэдлэг эзэмшүүлнэ. Манж хэлээрх сурвалжийг уншиж ухаарах, зөв орчуулах чадварыг эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар