МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL709
Багц цаг: 2

Товч агуулга

Уг хичээлээр оюутнуудын англи хэлний хэлэхүйн 4 чадварыг хөгжүүлэхээс гадна бие даан мэргэжлийн түвшиний эх бичвэрийг уншиж ойлгох, тухайн түвшиний бичвэр бичихэд хэрэгцээтэй үг хэллэгийг эзэмшүүлнэ. Мөн оюутнууд IELTS, TOEFL-ийн шалгалтын даалгавруудыг хийж гүйцэтгэн тухайн шалгалтуудыг амжилттай өгөх стратегийг эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэлний хэлэхүйн 4 чадварыг ахисан түвшинд эзэмшинэ. Ингэснээр гадаадын их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцахад шаардлагатай IELTS, TOEFL-ийн оноо авах боломжтой болж, эрдэм шинжилгээний ажилдаа англи хэлийг бүтээлчээр хэрэглэж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL200
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр англи хэлний нэр үг, тэмдэг нэр, төлөөний үг, угтвар үг, үйл үг, үйл хавсрал, холбоос үг зэрэг үгсийн аймгийг онолын түвшинд гүнзгийрүүлэн судалж хэрэглээний ялгааг тодорхойлон, англи хэлний хэл зүйн онцлогуудыг танин мэдэж, зөв хэрэглэж сурна.

Зорилго

Англи хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн В2 түвшинд англи хэлний хэл зүйн ерөнхий мэдлэг олгох онолын үндсийг таних, хэл зүйн айн онцлог шинжийг тодорхойлох ба оюутны англи хэлний онолын мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL400
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь англи хэлний үгийн сангийн бүтэц, гарал үүсэл, түүхэн хөгжил, онцлог, үгсийн утгын холбоо хамаарал, үг бүтэх ёс, үгийн хэрэглээний төрлүүд, нийгэм соёлын нөлөө, толь зүй гэсэн сэдвүүдийг хамарна.

Зорилго

Англи хэлний үгийн санг хэл шинжлэлийн ухааны үүднээс cудлан, онолын суурь ойлголтуудтай танилцан, тус хэлний үгийн сангийн түүх, зүй тогтол, тогтолцоо, цаашдын чиг хандлагыг ойлгон, танин мэднэ. Энэхүү хичээлийг судалснаар дараах ач холбогдолтой: 1. Англи хэлний үгийн сан судлалын онолын суурь мэдлэгтэй танилцах. 2. Англи хэлний үгийн сангийн зүй тогтол, тогтолцоо, цаашдын хандлагын талаар мэдэх. 3. Хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхдээ үгийн сан судлалын хичээлээр олсон мэдлэгээ ашиглах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: EEDU402
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга нь сургалттын хэрэглэгдэхүүн боловсруулахад хэрэгтэй мэдээлэл цуглуулах, хэрэглэгдэхүүн боловсруулах үйл явц, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэлэх үйл явц, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад шаардлагатай өөр бусад шинэлэг санаа гэсэн ерөнхий сэдвүүдийг хамарна.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар англи хэл заахад хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, чанарыг сайжруулах талаар мэдлэг эзэмшинэ. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахтай холбоотой үг хэллэг, ойлголтууд, хэрэглэгдэж буй сургалтын хэрэглэгдэхүүнд системтэйгээр дүн шинжилгээ хийж үнэлгээ өгч сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: EEDU300
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь англи хэлний өнөөгийн байдал, багш болон суралцагчдын хэв шинж, тэдний сурах болон сургахуйн онцлогууд, заах аргын онол, хандлагууд, хэлэхүйн 4 чадварыг заах, техник технологи ашиглах, хичээл төлөвлөх, үнэлэх зэрэг агуулгуудыг багтаасан болно.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар оюутнууд англи хэл заах аргын сүүлийн үеийн түгээмэл хандлагууд, заах аргын онол, арга барил, техник, багш, суралцагчдын ерөнхий хэв шинж, багшийн үүрэг, ангийг хэрхэн удирдан залах, анги, оюутан, багшид тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, хичээлд хэрхэн техник технологи ашиглах, хэлэхүйн 4 чадварыг заах, судлагдахууны хөтөлбөр, нэгж хичээлийн төлөвлөгөө боловсруулах, шалгалт, түүний төрлүүд, цаашид оюутнууд яаж бие даан хөгжих арга замуудын талаар анхан шатны түвшинд эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL601
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр оюутнууд англи хэл заах аргын сүүлийн үеийн болон уламжлалт онол, арга зүйг судлан, суралцагчийн сурах онцлог, хэрэгцээнд тохируулан хэлэхүйн дөрвөн чадвар, шинэ үг хэллэг болон хэл зүйг хэрхэн заах, хэл соёлын холбоо хамаарал, багшийн мэргэжлийн хөгжлийн талаар харьцуулан шинжилнэ. Мөн хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах, хэлний мэдлэг, чадварыг үнэлэх аргуудыг бүтээлчээр ашиглан өөрийн зааж буй хичээлээрээ дамжуулан идэвхтэй судлаач багш байх чадварыг эзэмшинэ.

Зорилго

Тус хичээлээр оюутнууд англи хэл заах онол, арга зүйн мэдлэгээ гүнзгийрүүлэн, орчин үеийн болон уламжлалт онол, арга зүйг судлан, дүн шинжилгээ хийж, идэвхтэй судлаач багш байх чадвараа хөгжүүлнэ. Мөн энэхүү хичээлийн чиглэлээр судалгааны асуудал боловсруулах, өгөгдсөн сэдвийн хүрээнд ажиглалт хийх, харьцуулсан судалгаа хийхийн зэрэгцээ сурч мэдсэнээ өөрийн мэргэжлийн дадлага болон практикт үр бүтээлтэй хэрэглэх боломж олгоно. Багаар болон бие даан үр бүтээлтэйгээр ажиллах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх ур чадвараа хөгжүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL708
Багц цаг: 2

Товч агуулга

Уг хичээлээр оюутнууд англи хэлний заах аргын сүүлийн үеийн болон уламжлалт онол аргазүйтэй танилцан, суралцагчийн сурах онцлог, хэрэгцээнд тохируулан хэлний дөрвөн чадвар, шинэ үг хэллэг болон хэл зүйг хэрхэн заах, хэл соёлыг харьцуулан заах дадлыг эзэмшихийн зэрэгцээ тус хичээлийн агуулгын хүрээнд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадамжтай болно. Мөн хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах, хэлний мэдлэг чадварыг үнэлэх аргуудыг бүтээлчээр ашиглан өөрийн зааж буй хичээлээрээ дамжуулан идэвхтэй судлаач багш байх чадварыг эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэл заах аргын сүүлийн үеийн түгээмэл хандлагууд, заах аргын онол, арга барил, техник, багшийн ёс зүй, үүрэг зэргийг судлан, хэлэхүйн 4 чадварыг заах аргазүйн талаар ахисан түвшинд эзэмшинэ. Англи хэл заах аргазүйн хичээлийг судласнаар тухайн хэлийг заах аргад задлан шинжилгээ хийх, шүүмжтэй хандах, оюутны хэрэгцээ шаардлага, түвшин, сурах, сургах нөхцөлд нь тохирсон заах арга, техникийг бүтээлчээр хэрэглэж сурна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар