МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Exploring pre-service teachers’ and teacher educators’ perceptions of readiness to teach
Бүртгэлийн дугаар: P2023-4590
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 11.2 сая ₮
Хугацаа: 2024.01.01 - 2025.12.30
Захиалагч: National University of Mongolia, Department of British and American Studies
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болохын тулд Англи хэл сурч буй Монголчуудын тоо жилээс жилд хурдацтай өсч байна. Нийгэмд гарч буй энэхүү өөрчлөлт, даяаршилын улмаас англи хэлний боловсролд Монголын засгийн газар ач холбогдол өгсөөр ирсэн хэдий ч Монголд англи хэлний багшийн боловсролын талаар олон улсад хэвлүүлсэн эмпирик судалгаа цөөн байна. Австралийн Засгийн газраас зохих стандартад хүргэхийн тулд үндэсний шалгалтын тогтолцоог нэвтрүүлсэн ч ирээдүйн багш нарын англи хэлний мэдлэг санаа зовоосон асуудал хэвээр байна. Энэ талын судалгаа ч мөн хомс байгаа тул уг төсөл нь багш мэргэжлээр суралцаж буй Монгол, Австрали оюутнуудын багшлахад бэлэн эсэх талаар судлах зорилготой юм. Түүнчлэн багш бэлтгэх хөтөлбөрийн багш нараас тус хөтөлбөр болон багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудынх нь талаар судалгаа авч, харьцуулан судлах болно. Ийнхүү багш, оюутнуудыг оролцуулснаар бид тэдний багшийн боловсролын хөтөлбөрөөс хүлээсэн хүлээлт, санал бодол хоорондоо зөрүүтэй байгаа эсэхийг тодорхойлж, ямар бэрхшээл тулгарч байгааг судлах боломжтой болох юм. 15-20 англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй Монгол, Австрали оюутан, багш бэлтгэх хөтөлбөрийн багш нараас дэлгэрэнгүй ярилцлага авч, 50-60 оюутан, багшаас санал асуулга авснаар тэдэнд тулгарч буй асуудлуудыг нарийвчлан судлах боломжтой болно. Энэхүү харьцуулсан судалгаа нь Австрали, Монголын нөхцөлд багш бэлтгэх хөтөлбөрийн чанарыг сайжруулахад судалгааны үндэслэлтэй шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах болно. Мөн Монгол улсад Англи хэлний багш бэлтгэж буй хөтөлбөрийн өнөөгийн байдлыг бодитой үнэлэхэд ач холбогдолтой.

Abstract

The number of the people who are learning English has been increasing steadily in recent years. Though the Mongolian government has emphasised English education responding to changes in society and globalisation, there is limited internationally available empirical research on English language teacher education in Mongolia. Likewise, in the Australian context, the English language proficiency of future teachers still remains a concern, despite the Government’s introduction of a national testing scheme to ensure appropriate standards are achieved. To address these linguistic gaps, the project aims to examine pre-service teachers' perceptions around their own readiness for the classroom. In addition, teacher educators' perspectives of teacher preparation programs and pre-service teachers will be investigated. By involving not only pre-service teachers but also teacher educators in the study, we can identify if there is a mismatch between their expectations from teacher education program and explore what challenges they face in their respective journeys. We are aiming to interview 15-20 pre-service teachers and teacher educators, and take survey from 50-60 students and teachers who are involved in teacher preparation programs to investigate the challenges they are encountering. The study will contribute to making informed decisions on improving the quality of teacher preparation programs in both the Australian and Mongolian contexts with shared lessons to be learned and applied through this comparative research approach.

Түлхүүр үгс:
readiness-to-teach
pre-service-teachers
teacher-educators'-perceptions
Mongolia-and-Australia
Comparative-study
Англи нэр: English language education and educational inequality in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2020-3958
Санхүүжүүлэгч: Korea Foundation for Advanced Studies
Мөнгөн дүн: 87.0 сая ₮
Хугацаа: 2021.08.31 - 2022.08.31
Захиалагч: Монгол Улсын Их Сургуулийн Их Британи, Америк Судлалын Тэнхим
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Англи хэлний хичээлийг улсын сургуулиудад 5-р ангиас эхлэн заах Монгол Улсын засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш 30 орчим жил болжээ. Гэсэн хэдий ч БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан их дээд сургуульд элсэх англи хэлний шалгалтын дүнгийн статистик мэдээллээс харахад сүүлийн хэдэн жилийн хугацаанд улсын сургууль төгсөгчид хувийн сургууль төгсөгчдөөс хамаагүй доогуур үнэлгээ авсан байна. Энэ нь боловсролын байгууллагын орчин, дэд бүтэц, хангамж, сурагчдын нийгмийн гарал, эдийн засгийн байдал, хотын төв/захын болон хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэлний чадварлаг, сайн багш дутагдалтай байгаа зэргээс шалтгаалан англи хэлний чанартай боловсрол эзэмшихэд хүндрэлтэй байгааг тодорхой харуулж байгаа юм. Мөн Монголд англи хэлний боловсролтой холбоотой үүссэн боловсролын тэгш бус байдлын тухай судалгаа олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд бараг хэвлэгдээгүй байна. Иймээс энэхүү судалгаа нь англи хэлний боловсролтой холбоотой Монголд үүссэн боловсролын тэгш бус байдлыг судлах, үр дүнг нь Web of Science JCR индекстэй олон улсын сэтгүүлд хэвлэн нийтлүүлэх зорилготой юм. Францын социологич Пьер Бурдьегийн капитал, фийлдийн онол, үзэл баримтлалд тулгуурлан судлах болно. Хувийн болон улсын сургуулийн хориос гучин багш, мөн тэдгээр сургуульд хүүхдүүдээ сургадаг эцэг эхчүүдээс англи хэлний боловсролын өнөөгийн байдлын талаар ярилцлагын аргаар судалгаа авах ба 200 орчим оюутнаас англи хэл болон дунд сургуулийн англи хэлний сургалтын тухай тэдний үзэл бодлыг нь сонсох, англи хэлний мэдлэгийн түвшинг нь тодорхойлуулах судалгаа авна. Тус судалгаа нь хувийн болон улсын ЕБС-ийн сурагчид англи хэл сурах ижил тэгш боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, улмаар тэдний ирээдүйд, ажил хөдөлмөр эрхлэхэд нь англи хэлний боловсрол хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан харах боломж олгоно. Судалгааны ач холбогдол нь Монголын зарим ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын өнөөгийн байдлыг тодорхойлох, сурагчдыг нийгмийн гарлаас нь үл хамааран тэгш, хүртээмжтэй боловсрол олгох нөхцөл боломжоор хэрхэн хангах талаар зөвлөмж гаргахад оршино.

Abstract

It has been nearly 30 years since the Mongolian government made English language education compulsory from Year 5 at primary level in public schools. However, according to the recent statistics on the university English language entrance exam results by the Education Evaluation Centre under the Ministry of Education and Science in Mongolia, public school graduates had much lower scores than private school graduates during the last few years. This clearly shows that there is a divide in accessing good quality English language education in Mongolia depending on educational infrastructure and resources, students’ socio-economic status, and a lack of high-quality English teachers not only in suburban and rural schools but also in some urban public schools. Nevertheless, the study, published in internationally prestigious journals, about the existing educational inequality related to English language education in Mongolia is quite limited. This study, thus, aims to explore the inequalities in English language education in Mongolia and to publish it internationally in the academic journals indexed in Web of Science. Drawing on French sociologist Pierre Bourdieu’s conceptual tools of different types of capital and field, the study will investigate the complexity of educational inequality in Mongolia. Twenty to thirty teachers and parents will be involved in in-depth interviews about English education in Mongolia with the researcher. About 200 students will be asked to fill in the survey about their perceptions of English language and effectiveness of English language teaching, and to assess their English language levels. The participants will be from public and private schools in Ulaanbaatar which would help to find out what differences exist between English language education in public and private schools and whether the students have equal opportunities to learn English in their schools and to eventually access education and employment using their English language skills. Importantly, the study will be useful to evaluate the current situation of English language education at some secondary schools in Mongolia and make recommendations for providing more equal educational opportunities and contexts regardless of students’ social background.

Түлхүүр үгс:
Mongolia
English-language-education
sociology-of-education
educational-inequality




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар