МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT427
Багц цаг: 3

Товч агуулга

Нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, хүний нөөцийн менежмент, мэдээллийн систем зэрэг бизнесийн тодорхой нэг чиг үүрэгт чиглэсэн бусад хичээлүүдтэй харьцуулбал Стратегийн удирдлага нь том дүр зураг харуулах хичээл юм.Энэхүү хичээл нь бизнесийн удирдлагын бүхий л хүрээ, асуудлыг хөндөнө. Анхаарлын төвд аж ахуй бүхлээрээ байх бөгөөд түүний үйл ажиллагаа явуулж буй эсвэл явуулах боломжтой салбарууд, салбарын дотоод дахь өрсөлдөөн, байнгын өөрчлөлт, өөрчлөлт, өрсөлдөөний дундах байгууллагын урт болон богино хугацааны чиг баримжаа, өрсөлдөөний давуу чанар, давуу чанарын суурь болсон нөөц боломж гээд байгууллагын ирээдүй, амжилттай холбоотой бүх асуудлыг ярилцана.

Зорилго

Хичээлийн үндсэн зорилго нь яагаад сайн стратегийн удирдлагын тогтолцоо нь бизнесийн шилдэг гүйцэтгэлийг бий болгож байгааг ойлгуулах, улмаар стратегийн шинжилгээний аргачлалуудыг танилцуулж, стратегийн сонголтыг зөв хийн, сонгосон стратегийг системтэй хэрэгжүүлэхэд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT312
Багц цаг: 3

Товч агуулга

Бүтээмжийн тухай ойлголт, эдийн засагт бүтээмжийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, бүтээмжийн онолын хөгжлийн түүх, бүтээмжийн удирдлагын чиг хандлага, бүтээмийн хэмжилт, нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ, бүтээмж дээшлүүлэх орчин үеийн аргууд, тогтвортой хөгжлийг бий болгох ногоон бүтээмжийн үзэл баримтлал, бүтээмжийн удирдлагын тогтолцоо зэрэг сэдвүүдийг хамарна.

Зорилго

Бүтээмжийн удирдлагын онол, арга зүйн суурь мэдлэгийг өгөх замаар бүтээмийн хэмжилт, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ, үнэлгээг зохих түвшинд хийж, бүтээмж дээшлүүлэх орчин үеийн аргуудыг үйлдвэр, аж ахуйн байгууллагад нэвтрүүлэн хэрэгжүүлэх чадварыг оюутанд олгох

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT418
Багц цаг: 3

Товч агуулга

Мэдлэг ба мэдээллийн ялгаа, мэдлэгийн ангилал, мэдлэгийн менежментийн үндсэн ойлголт, мэдлэгийн менежментийн мөчлөг: Мэдлэг олж авах, бүтээх, дамжуулах ба хуваалцах, хэрэглэх үе шат, арга хэрэгсэл, техникүүд, мэдлэгийн менежментийн үндсэн загварууд, мэдлэгийн менежментийн дэд бүтэц, байгууллагын соёлын гүйцэтгэх үүрэг, мэдлэгийн менежментийн багийг бүрдүүлэх, суралцагч байгууллага, мэдлэгийн эдийн засаг ба нийгэм, Мэдлэг, оюуны өмчийг хамгаалах нь зэрэг сэдвүүдийг хамарна.

Зорилго

Мэдлэгт суурилсан эдийн засгийн орчинд мэдлэгийн байгууллагад гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, мэдлэгийн менементийн онол, арга зүйн үндсэн ойлголт, зарчим, арга хэрэгсэлүүдийн талаарх мэдлэгийг оюутанд олгох.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT202
Багц цаг: 3

Товч агуулга

Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.

Зорилго

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: INTD571
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар