МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Concept of Competition Policy of Mongolia
Бүртгэлийн дугаар: P2025-4929
Санхүүжүүлэгч: Валенс Консалтинг ХХК
Мөнгөн дүн: 74.8 сая ₮
Хугацаа: 2024.11.13 - 2024.12.29
Захиалагч: Монгол Улсын Шадар Сайдын Ажлын алба
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол улсын Шадар Сайдын Ажлын албаны чиг үүргийн нэг нь Монгол улсын өрсөлдөөний хуулийг шинэчлэн батлуулах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах орчныг бүрдүүлэх, өрсөлдөөний бодлого болон хуулийн институцийн орчныг төлөвшүүлэхэд чиглэж байгаа болно. Энэ хүрээнд, өрсөлдөөний бодлогын үзэл баримтлалыг боловсруулах, өрсөлдөөний бодлогын салбарын бодлогод тусгагдсан байдлыг харуулах, хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ба дотоод хүчин зүйлсийг хамааралд дүн шинжилгээ хийх зорилготойгоор дэд гэрээ байгуулан ажилласан.

Abstract

One of the functions of the Office of the Deputy Minister of Justice of Mongolia is to revise the Mongolian Competition Law, foster an environment for enhancing law enforcement, and develop a competition policy and legal institutional framework. In this context, a subcontract was signed to develop a competition policy concept, demonstrate the status of competition policy in the field of policy, and analyze the relevance of rapidly changing external and internal factors.

Түлхүүр үгс:
үзэл-баримтлал
өрсөлдөөний-бодлого
Англи нэр: Mining and metallurgy industry and its contribution to the Mongolian economy
Бүртгэлийн дугаар: P2025-4924
Санхүүжүүлэгч: Валенс Консалтинг ХХК
Мөнгөн дүн: 80.0 сая ₮
Хугацаа: 2024.09.26 - 2024.12.26
Захиалагч: Валенс Консалтинг ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

“Уул уурхай, хүнд аж үйлдвэр Монголын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр: төлөв, чиг хандлага“ судалгааны ажлыг МУИС-ийн судалгааны баг гүйцэтгэсэн өнөө үед Монголын эдийн засагт уул уурхайн, хүнд аж үйлдвэрийн салбарын оруулж буй хувь нэмэр, түүний ач холбогдол, Монголын эдийн засгийн сүүлийн 15 жилд бий болсон үсрэнгүй эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн эерэг нөлөө улам тодорхой болж, 2000 оны эхээр нэг хүнд ногдох орлого нь жилд 300 долларт хүрэхгүй, Дэлхийн банкны ангиллаар нэн ядуу шилжилтийн эдийн засагтай гэж тооцогдож байсан Монгол Улс ашигт малтмалын үйлдвэрлэл, экспортоор тэргүүлж, 2025 он гэхэд нэг хүнд ногдох орлого нь 6000 доллар болж, олон улсын судлаачдын үзэж байгаагаар дунд орлоготой орнуудын тоонд орж, цаашид уул уурхайн салбар, хүнд аж үйлдвэрийн төслүүд олноор орсон Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн мегатөслүүдийн ачаар 2028 он гэхэд өнөөгийн 77 их наяд төгрөгийн эдийн засгаас 152 их наяд буюу бараг 30 тэрбум долларын эдийн засагтай болох гэж байна. Одоогийн байдлаар 2001 оноос хойш Монгол Улсын ДНБ, эдийн засагт АНУ-ын доллараар хэмжихэд 20 гаруй дахин өссөн нь нэгэн төрлийн эдийн засгийн гайхамшиг гэж тооцохуйц, дэлхийд хамгийн хурдацтай өссөн 5 эдийн засгийн нэгэн болсон.

Abstract

The research team at the National University of Mongolia conducted the study “Contribution of Mining and Heavy Industry to the Development of the Mongolian Economy: Outlook and Trends.” Today, the contributions of the mining and heavy industry sectors to the Mongolian economy, their importance, and the positive impact on the country's rapid economic growth over the last 15 years have become clearer. In the early 2000s, Mongolia, which was considered a very poor transition economy with a per capita income of less than $300 per year, according to the World Bank, became a leader in mineral production and exports. By 2025, its per capita income is expected to reach $6,000, and according to international researchers, it will become a middle-income country. In the future, thanks to the megaprojects outlined in the government’s 2024-2028 action plan, which will include numerous mining and heavy industry projects, the economy is expected to grow from its current 77 trillion tugriks to 152 trillion tugriks, or nearly 30 billion dollars, by 2028. Currently, since 2001, Mongolia's GDP and economy have grown more than 20 times in US dollar terms, making it one of the five fastest-growing economies in the world, a kind of economic miracle.

Түлхүүр үгс:
уул-уурхай
хүнд-аж-үйлдвэр
чиг-хандлага
Англи нэр: Defining Calculation of Cluster Classification Project
Бүртгэлийн дугаар: P2021-4132
Санхүүжүүлэгч: Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага
Мөнгөн дүн: 16.2 сая ₮
Хугацаа: 2021.04.25 - 2021.08.25
Захиалагч: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Сүүлийн жилүүдэд кластерийн хөгжлийн загвараар хөгжих талаар төрийн бодлогын хэд хэлэн баримт бичигт тусган ажиллаж байгаа билээ. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны дагуу кластерийн ангилал тогтоох, ямар шалгуураар, хэрхэн тооцох талаар журмыг боловсруулсан ажлын хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хүрээнд судалгаа хийж, кластерийн ангилалыг эдийн засгийн үндэслэлтэй тодорхойлон, тооцох журмыг боловсруулах зорилготой төсөл юм.

Abstract

In recent years, cluster development model has been reflected in several government policy documents. In accordance with Article 9.3 of the Law on Small and Medium Enterprises and Services, this project aims to develop cluster classification criteria determining data on operating SMEs of Mongolia using economic justifications.

Түлхүүр үгс:
эдийн-засгийн-төрөлжилт,
Эдийн-засгийн-кластер
Кластерын-ангилал
Англи нэр: Customs Guaranteed area for coal container Transportation
Бүртгэлийн дугаар: P2020-3918
Санхүүжүүлэгч: Бусад
Мөнгөн дүн: 39.8 сая ₮
Хугацаа: 2020.01.04 - 2021.06.28
Захиалагч: Бусад
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол Улс далайд гарцгүй, эрдэс баялгийн асар их нөөцтэй орон бөгөөд эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч нь уул уурхайн салбар юм. ДНБ-ийг бүрдүүлж буй салбаруудын тоон мэдээллээс харахад уул уурхай, олборлолтын салбар сүүлийн 10 жилийн дунджаар 21%-ийг бүрдүүлж байна. Мөн манай улсын нийт экспортын 85 хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, түүн дотроо чулуун нүүрс дангаарааа 40 хувийг эзэлдэг. Хэдийгээр манай улс нь нүүрс экспортлогч томоохон 10 улсад багтдаг хэдий ч, нүүрсийг авто зам ашиглан экспортолж буй цорын ганц улс юм. 2019 оны байдлаар нийт 36,5 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд түүний 99 хувийг БНХАУ руу экспортолжээ. Монгол улс нь БНХАУ-тай 12 боомтоор харьцдаг ба тэдгээрээс авто замын 5 боомтоор нүүрс экспортолж байгаагийн 90 хувийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт болон Шивээ хүрэнгийн боомтуудаар дамжуулан экспортолж байгаа бөгөөд нийт хэмжээгээр Гашуун сухайт боомт тэргүүлж байна. Уг боомтоор гарч буй нүүрсний тээвэрлэлт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс эхэлж, Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсээр дамжин, нийт 239 км замыг туулан хил нэвтэрч байна. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтийн процесст эдийн засаг талаасаа гаалийн нэвтрүүлэх хүчин чадал, тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн тоо, замын хүчин чадал болон уурхайн олборлолтын хэмжээ нөлөөлөхөөс гадна БНХАУ-ын эрэлт ихээхэн нөлөөлдөг. Эдгээр нөлөөлж буй хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаагаас гадна хүрээлэн буй орчин, хүн мал, амьтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг төлөвлөгөөтэй, хариуцах эзэнтэй болгож системтэйгээр багасгах шаардлагатай байна. Тиймээс, тээвэр логистикийн нөхцөл байдлыг оновчтой шийдвэрлэх нь манай улсын нийгэм, эдийн засаг болон экологийн тулгамдсан, зангилаа асуудлуудын нэг билээ. Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн нүүрсний тээвэр, логистикийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагын нийгэм, эдийн засгийн үр нөлөөллийн судалгааг төрийн байгууллага, их сургуулиуд болон хувийн хэвшлийнхэн өөр өөрийн өнцгөөс судалсан боловч нэгдсэн байдлаар эдийн засгийн үр өгөөжийн судалгаа хийгдээгүй байна. Энэхүү төсөл нь нүүрсний экспортод томоохон нөлөөлөл үзүүлж буй Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрсний тээвэр логистикийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, ирээдүйн чиг хандлага болох чингэлэгт тээврийн эдийн засгийн үр ашгийг тодорхойлох зорилгоор хийгдлээ.

Захиалгат-төсөл

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар