Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр интернет, цахим технологийн талаарх ойлголт, цахим худалдааны хэлбэр, төрлүүд, түүнчлэн цахим худалдааны аюулгүй байдал, төлбөр тооцоо, хууль эрх зүйн зохицуулалт, нийгэм ёс зүйн асуудлуудыг судлана. Бизнесийн болон бусад үйл ажиллагаандаа орчин үеийн мэдээллийн технологи, интернет орчныг ашиглан хэрэглэгчидтэй байнгын харилцаатай байх, ажил үүргээ хялбарчлах, оновчтой шийдлийг ашиглах арга барил, сэтгэхүйтэй болгоно.
Интернет, мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт арга хэлбэрүүдийг ашиглан бизнес эрхлэх, худалдаа, бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа интернет орчин, харилцаа холбооны технологийг ашиглах мэдлэг, дадал, чадвараас суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Зар сурталчилгаа түүний үүсэл хөгжил, ангилал рекламны үйл ажиллагаа түүний онцлог, зар сурталчилгааны нийгэм, эдийн засаг, ёс зүйн болон эрх зүйн зохицуулах асуудлууд, сурталчилгааны дизайныг зорилтот хэрэглэгчдэд хүргэх аргачлал.
Бизнесийн байгууллагын маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай идэвхжүүлэлтийн төрлүүд, арга хэрэгсэлийн онцлог чанар ялангуяа реклам сурталчилгааг хэрхэн оновчтой зохион байгуулах, хоногшуулах, PR-ийн үйл ажиллагаа зэрэг онол, практикийн асуудлуудыг судалж, мэдэх.
Олон нийттэй харилцах харилцаа хичээл нь оюутнуудад уг чиглэлийн иж бүрэн ойлголт өгөх зорилготой бөгөөд олон улсын PR, ашгийн болон ашгийн бус байгууллагын бодлого, хямралын үеийн харилцаа холбооны бодлогын сэдвийг хамарна. Хичээлийн хүрээнд оюутнуудад стратеги сэтгэлгээ болон төлөвлөлтийн ур чадвар, түүнчлэн бичгийн болон харилцаа холбооны ур чадварыг олгох бөгөөд орчин үеийн харилцаа холбоонд гүйцэтгэх цахим буюу нийгмийн сүлжээний үүргийг таниулах зорилготой.
Олон нийттэй харилцах харилцаа хичээл нь оюутнуудад Олон Нийтийн Харилцааны ач холбогдлыг таниулах, аливаа байгууллага институцын нэр хүндийг өргөх, өндөр байлгах үйл ажиллагааг хэрхэн удирдан чиглүүлэх, нийтэд хүрэх харилцааны сувгуудыг оновчтой ашиглах, хэрэв нэр хүндийг сэвтээх эрсдэл үүсвэл түүнийг хэрхэн даван туулах зэрэг ур чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой.
Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана
Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.
Энэхүү хичээлээр оюутнууд цахим орчны динамик өрнөлд маркетингийг үр дүнтэй хийхэд шаардагдах стратеги, арга техникүүдийн талаар цогц ойлголтыг өгч өнөөгийн бизнесийн орчинд цахим платформууд ямар ач холбогдолтойг, мөн нийгмийн сүлжээний үр дүнтэй маркетингийн кампанит ажлыг хэрхэн хөгжүүлэх, сонирхолтой контент үүсгэх зэрэг талаар мэдлэгтэй болохоос гадна кампанит ажлын үр дүнд шинжилгээ хийх, цахим орчныг удирдах талаар суралцах болно. Мөн шинээр гарч ирж буй чиг хандлага, ёс суртахууны асуудлуудын талаар судалж брэндээ сурталчлах, хүмүүсийн анхаарлыг татах, бизнесийн өсөлтийг дэмжих зэрэгт цахим орчны боломжуудыг ашиглах практик ур чадварыг эзэмшинэ.
Уг хичээл нь оюутнуудад цахим болон нийгмийн сүлжээний хэрэглэгдэхүүнүүдийг оновчтой ашиглах, маркетингийн кампанит ажил өрнүүлэх, зорилтот зах зээлтэйгээ үр дүнтэй харилцааг тогтоох, кампанит ажлын үр дүнг хэмжих мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой.