МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: The state of the mobile taxi and ride-hailing software market
Бүртгэлийн дугаар: P2026-5186
Санхүүжүүлэгч: Монополын эсрэг газар
Мөнгөн дүн: 29.8 сая ₮
Хугацаа: 2025.09.09 - 2025.12.24
Захиалагч: Монополын эсрэг газар
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Дэлхий нийтэд сүүлийн арван жилд такси болон түүнтэй төстэй хувийн хөлсний тээврийн үйлчилгээ хурдтай өсөлттэй байгаа нь уг салбарыг судлан зохицуулах шаардлагыг нэмэгдүүлж байна. 2021 онд такси ба жолооч дуудлагын (ride-hailing) үйлчилгээний зах зээлийн нийт хэмжээ 199 тэрбум ам.долларт хүрсэн бол 2028 онд 432 тэрбум ам.долларт хүрэхээр төсөөлөгджээ. Энэ өсөлтийн ихэнхийг уламжлалт такси бус, харин ухаалаг утасны аппликейшнд суурилсан шинэ үйлчилгээ бүрдүүлж байгаа ба 2022–2028 оны хооронд апп-д суурилсан такси үйлчилгээ жил бүр дунджаар 17%-иар өсөх төлөвтэй байна. Монгол Улсын нөхцөлд ч мөн адил такси үйлчилгээний бүтэц, эрэлт хэрэглээ ихээхэн өөрчлөгдөж, шинэ чиг хандлага гарч ирж байна. Сүүлийн жилүүдэд “UBCab” зэрэг апп-д суурилсан үйлчилгээ хурдацтай дэлгэрч, иргэдийн хувьд уламжлалт гудамжнаас такси барих арга замтай эн зэрэгцэх байр суурьтай болжээ. Гэвч энэ шилжилт нь хууль эрхзүйн орчны хувьд шинэ зохицуулалт шаардлагатай нөхцөл үүсгэж байна. Монгол Улсад такси үйлчилгээг зохицуулдаг зарим стандарт, дүрэм бий. Гэвч гар утасны апп ашиглан хувь хүмүүс такси үйлчилгээ үзүүлж буй явдал нь хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдаагүй, өрсөлдөөний орчинд шинэ төрлийн тэгш бус байдал үүсгэх эрсдэлтэй болжээ. Тухайлбал, албан ёсны такси компанийн жолооч тариф, зөвшөөрлийн хатуу зохицуулалтад захирагдах бол апп-ийн жолооч нар харьцангуй чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, үнийн алгоритмаа зах зээлийн эрэлтэд нийцүүлэн өөрчлөх боломжтой байна. Иймд энэхүү судалгааг хийж, Монгол Улсад такси дуудлагын аппликейшнд суурилсан үйлчилгээний зах зээл-ийн бүтэц, нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлд үндэслэл гаргах нь нэн тохиромжтой цаг үеийн шаардлага болоод байна. Иймд энэхүү судалгааны ач холбогдол нь нь инноваци, технологийн дэвшлийг шингээсэн шинэ төрлийн үйлчилгээ (апп-т суурилсан такси) болон уламжлалт такси үйлчилгээний зах зээлд гарч буй өөрчлөлтийг үнэлж, улмаар төрийн бодлого зохицуулалтад шинжлэх ухааны үндэслэл бүхий санал боловсруулахад оршиж байна. Энэ нь нэг талаас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй, хүртээмжтэй тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал бөгөөд нөгөө талаас зах зээлд шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад нэмэр болно. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу зах зээлийн нөхцөл байдал, давамгай байдал оршиж буй эсэхийг тогтмол үнэлж байх нь Өрсөлдөөний байгууллагын үндсэн чиг үүрэг бөгөөд энэ талаар зах зээлийн судалгаа хийх нь урьдчилан сэргийлэх, үндэслэлтэй бодлого төлөвлөх гол хэрэгсэл болдог гэж үздэг. Иймд энэхүү судалгааны дүн нь зөвхөн өрсөлдөөний бодлого төдийгүй тээврийн үйлчилгээний салбарын хөгжлийн стратеги, хотын тээврийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, татварын орчин зэрэг олон талт бодлогод үнэтэй мэдээлэл, баримтлах чиглэл өгч чадах юм.

Abstract

Globally, over the past decade, taxi services and similar private hire transport services have grown rapidly, increasing the need to study and regulate this sector. In 2021, the total market size of taxi and ride-hailing services reached USD 199 billion and was projected to reach USD 432 billion by 2028. Much of this growth is being driven not by traditional taxis, but by new services based on smartphone applications. App-based taxi services are expected to grow at an average annual rate of 17% between 2022 and 2028. In Mongolia, the structure, demand, and usage patterns of taxi services have also changed significantly, with new trends emerging. In recent years, app-based services such as “UBCab” have expanded rapidly and, for many citizens, have become comparable to the traditional practice of hailing a taxi from the street. However, this transition has created a need for new regulatory arrangements within the legal framework. Mongolia has certain standards and rules regulating taxi services. Nevertheless, the provision of taxi services by individuals through mobile applications is not yet fully regulated by law, creating a risk of new forms of inequality in the competitive environment. For example, drivers of official taxi companies are subject to strict regulations on tariffs and permits, whereas app-based drivers operate with relatively greater freedom and can adjust pricing algorithms in line with market demand. Therefore, conducting this study is a timely necessity in order to define in detail the structure and current conditions of Mongolia’s app-based taxi service market and to provide a foundation for future policy directions. Accordingly, the significance of this study lies in evaluating the changes taking place in the market for new technology- and innovation-driven services, namely app-based taxis, as well as traditional taxi services, and in developing scientifically grounded recommendations for public policy and regulation. On the one hand, this is important for protecting consumer interests and developing safe, accessible transport services. On the other hand, it will contribute to creating a fair competitive environment in the market and ensuring the implementation of laws and regulations. Under Mongolia’s Competition Law, regularly assessing market conditions and determining whether a dominant position exists are among the core functions of the competition authority. Market research in this area is therefore regarded as a key tool for prevention and evidence-based policy planning. Thus, the findings of this study can provide valuable information and guidance not only for competition policy, but also for broader policy areas, including the development strategy of the transport services sector, urban transport policy, employment, and the tax environment.

Түлхүүр үгс:
Такси,-шударга-өрсөлдөөн,-өрсөлдөөний-хүч,-зах-зээлийн-давамгайлал




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар