МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Оюунцэцэг, О.Нүржигмаа, Г.Отгонсүрэн
"A Study of the Current State of ESG Reporting", 19th International Conference Sustainable Development-Finance, Монгол, 2024-12-13, vol. 1, pp. 1-6

Хураангуй

Тогтвортой байдлын тайлагнал гэдэг нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлж байх байгууллагын хэвшүүлэх дадал юм. КОВИД-19 цар тахал байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн бөгөөд БОНЗ-ын ил тод байдал, тайлагналын мэдээллийн эрэлт хэрэгцээ цаашид ч нэмэгдсээр байх болно. Байгаль орчин, нийгэм, засаглалын буюу тогтвортой байдлын тайлагналыг нэвтрүүлэх нь одоогийн бизнесийн практикийг сайжруулахад нэмэр болох төдийгүй тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам юм. Тогтвортой байдлын тайланг сайжруулснаар компаниуд, зах зээлийн оролцогчдын үр ашгийг дээшлүүлэхээс гадна шинэ боломжуудын үүд хаалгыг нээж өгдөг. Иймд олон улсад хэрэгжүүлж буй БОНЗ болон тогтвортой байдлын тайлангийн стандарт, тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж, өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгаа юм.

Зохиогч(ид): Г.Отгонсүрэн, Н.Батжаргал, О.Нүржигмаа, О.Пүрэвдорж
"АНАЛИЗ ФАКТОРОВ, ВЛИЯЮЩИХ НА ЗЕЛЕНЫЕ ФИНАНСОВЫЕ ИНСТРУМЕНТЫ В МОНГОЛИИ" Интернаука, vol. 19(289), no. 2687-0142, pp. 220, 2023-5-30

DOI:10.32743/26870142.2023.19.289.357871

Хураангуй

Во всем мире финансирование, связанное с устойчивым развитием, быстро растет и оценивается в 322 миллиарда долларов США в 2021 году, из которых на «зеленые» кредиты приходится около 10%, тогда как в нашей стране оно составляет 305,8 миллиарда тугриков по состоянию на третий квартал 2022 года. Что является снижением по сравнению с 2020 годом. Зеленые кредиты используются коммерческими банками в 4 секторах и 3769 заемщиков, что составляет 1,4% от общего кредитного портфеля, считаются недостаточными показателями. Факторы, способствующие этой неадекватности «зеленых» финансов, изучаются с помощью качественных исследований, основанных на некоторых методологиях исследования.

Зохиогч(ид): О.Пүрэвдорж, О.Нүржигмаа
""САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГИЙН СУДАЛГАА"" Бизнес ба инноваци, vol. Vol. 9 No. 1 (2023), pp. 84-99, 2023-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/issue/view/431

Хураангуй

Санхүүгийн хяналт шалгалт нь мэргэжлийн түвшинд хийгддэг хяналт шалгалт бөгөөд манай улсын хувьд төрөөс санхүүгийн хяналт шалгалтыг төрийн аудитын болон төрийн захиргааны хяналт шалгалт гэсэн хоёр үндсэн чиглэлээр хийж байна. Энэхүү судалгааны ажилд санхүүгийн хяналт шалгалтын төрөл, ангилал, хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим, хяналт шалгалт хийх арга зүйг онолын хувьд авч үзэхийн зэрэгцээ төрөөс аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдэж буй санхүүгийн хяналт шалгалтуудын үр дүнд динамик судалгаа хийж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргаар үнэлэлт, дүгнэлт өгсөн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар