Бидний тухай
Багш ажилтан
ХАА-н үйл ажиллагаатай холбоотой тэр дундаа сүүний чиглэлийн үхэрийн фермерийн биологийн хөрөнгө ба түүнээс хүлээн авсан ХАА-н бүтээгдэхүүнийг нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах онол арга зүйг практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судалж харуулахад судалгааны ажлын зорилго оршино.
Бид энэ судалгаандаа Орхон аймгийн уул уурхайн салбарын жендэрийн нөхцөл байдлын өнөөгийн байдлыг тодорхойлж, тус салбарын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүн, амьд бүхэнд ээлтэй жендэрийн бодлого явуулж байгаа эсэхийг дүгнэж, уул уурхайн компаниуд жендэрийн бодлогоо хэрхэн тодорхойл хэрэгжүүлж байгааг судалж, сайжруулах боломжийг тодорхойллоо.
Энэхүү судалгааны ажлаар Орхон аймгийн хүн ам, нийгмийн хамгааллын салбарын жендерийн нөхцөл байдал, институцид дүн шинжилгээ хийлээ. Үүний тулд бид уг асуудалтай холбоотой үндэсний хэмжээний баримт бичиг, эрх зүйн актуудыг судлах, зорилтот бүлгүүдэд чиглэн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцах, төр засгийн байгууллага болон Орхон аймгийн гэр бүр хүүхэд залуучуудын хөгжлийн газар, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг судлах, төрийн албаны ажиллагсдаас санал асуулга авах, багийн нийгмийн ажилчид, 0-11 сарын хүүхэдтэй эцэг эхчүүд, ЕБС-ийн суралцагчидтай бүлгийн болон фокус ярилцлага хийх зэргээр судалгаа хийж, тус салбарын жендерийн нөхцөл байдал хэрхэн хангагдаж буйг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг олж илүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид Орхон аймгийн жендерийн хөтөлбөр төлөвлөгөөнд тусгаж болох, санал зөвлөмж зэргийг боловсруулсан болно.
Тус өгүүллээр Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага (цаашид “ББСБ” гэх)-уудын ашиг, ашигт ажиллагаа түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээг онол арга зүйн үндэслэлтэйгээр судалж, дүгнэлт өгсөн болно. Судалгаанд хамрагдаж буй ББСБ болох “Тэгш саятан”, “Эрдэнэт санхүүгийн нэгдэл” зэрэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хангаж байгаа бол “Ухаа сэрвэн”, “Хамона” зэрэг ББСБ-ууд уг шалгуурыг хангаж чадаагүй байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудаас “Тэгш саятан” ББСБ нь 2017-2021 онуудад хамгийн их ашигтай ажиллаж, ашигт ажиллагааны гол үзүүлэлт болох хөрөнгө оруулалтын өгөөж дунджаар 22.3% байгаа нь бусад байгууллагуудаас хамгийн өндөр байна. Бусад байгууллагуудын хөрөнгө оруулалтын өгөөж нь дунджаар -25.5%, -25.4%, -9.1% байгаа нь ашигт ажиллагааны түвшнийг сайжруулах талаар дорвитой бодлого боловсруулж ажиллуулахыг анхааруулж байна. Мөн уг судалгаагаар дээрх ББСБ-уудын өөрийн хөрөнгийн өгөөжид нөлөөлж буй хүчин зүйлийг өөрийн хөрөнгийн үржүүлэгч, ашгийн марж, активын орлогот байдлын нөлөөллийг ээлжлэн орлуулах аргаар, татвар, зардал, актив, пассивын удирдлагын үр ашиг зэргийн нөлөөллийг ялгаврын тооцооны аргаар, нийт активт эзлэх зээлийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хувийн жин зээл ба өр төлбөрийн харьцаа, нийт зардал ба нийт активын харьцаа, зээлийн болзошгүй эрсдэлийн зардлын нийт зардал эзлэх хувь, хүүгийн зардал ба өрийн харьцаа, нийт орлого ба нийт зардлын харьцаа, нийт орлогод эзлэх хүүгийн орлогын хувь зэргийн нөлөөллийг тогтмол нөлөөний загвар Gretl программаар үнэлж, дүгнэлт өгсөн болно.
Булган аймагт мэдээлийн технологийг ашиглан аялал жуулчлал, армарлын баазыг хөгжүүлэх боломж байгааг тодорхолох.