МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): З.Баттуяа, Д.Отгонцэцэг
"МАЛ АЖ АХУЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОНЦЛОГ. ", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2022-5-17, vol. 1, pp. 12

Хураангуй

ХАА-н үйл ажиллагаатай холбоотой тэр дундаа сүүний чиглэлийн үхэрийн фермерийн биологийн хөрөнгө ба түүнээс хүлээн авсан ХАА-н бүтээгдэхүүнийг нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах онол арга зүйг практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судалж харуулахад судалгааны ажлын зорилго оршино.

Зохиогч(ид): З.Баттуяа, Э.Вандандулам
"УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАГНАЛ (Орхон аймгийн жишээн дээр)" МУИС Эрдэнэт сургууль эрдэм шинжилгээний бичиг, vol. 14, no. 1, pp. 12, 2022-5-4

erdenet.num@gmail.com

Хураангуй

Уул уурхайн компаниуд байгаль орчны тогтвортой байдлын талаарх өөрсдийн байр сууриа оролцогч, сонирхогч талуудад мэдээлэхийн тулд байгаль орчны тогтвортой байдлын тайланг ашигладаг. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн заалт нь уул уурхайн компаниуд байгаль орчинд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг харуулсан тайланг нийтэд мэдээлж байх шаардлагатайг харуулж байна. Энэхүү судалгаанд Орхон аймагт үйл ажиллаагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд олон нийтэд мэдээлж байгаа Нийгмийн хариуцлагын тайландаа байгаль орчин, түүнийг хамгаалахтай холбоотой сэдвүүдийг хэрхэн тусгасныг судалж сайжруулах боломжийг судаллаа.

Зохиогч(ид): З.Баттуяа, Э.Вандандулам
"УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ /Орхон аймгийн улсын секторын байгууллагуудын жишээгээр/" МУИС Эрдэнэт сургууль эрдэм шинжилгээний бичиг, vol. 14, pp. 9, 2022-5-4

erdenet.num@gmail.com

Хураангуй

Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (УСНББОУС)-ыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нэвтрүүлсэн байдалд үнэлэлт өгөх явдал юм.

Зохиогч(ид): Э.Вандандулам, З.Баттуяа, Л.Баасандорж
"ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН АСУУДЛУУД" Бизнес ба инноваци, vol. Volume 8, Number 1,, pp. 124-139, 2022-3-1

https://bs.num.edu.mn

Хураангуй

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллагууд бөгөөд улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг. Мөн улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж төвийн байр, тоног төхөөрөмжийг бэлтгэж үйл ажиллагааг тасралтгүй явуулахад улсаас ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Бид энэ судалгаандаа өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн орчин, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, өмчид тавих хяналтын өнөөгийн байдлыг судалж, сайжруулах арга замыг тодорхойлон, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.

Зохиогч(ид): З.Баттуяа
"Жижиг үйлдвэрийн газрын өртгийн удирдлагын зарим асуудал", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 2021, pp. 1-10

Хураангуй

Жижиг үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний өртөг тооцолтын өнөөгийн байдлыг судалж, үйлдэлд суурилсан аргаар бүтээгдэхүүний өртгийг тооцоолоход уг судалгааны ажлын зорилго оршино. Уг зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд: 1. Судалгааны объектоор сонгон авсан байгууллагын үйлдвэрлэлийн зардлын бүртгэл хөтлөлт, бүтээгдэхүүний өртөг тооцож буй өнөөгийн арга хандлагыг судалж дүгнэлт өгөх 2. Судалгааны объектоор сонгон авсан байгууллагын бүтээгдэхүүний өртгийг үйлдэлд суурилсан аргаар тооцож, дүгнэлт өгөх

Зохиогч(ид): Л.Баасандорж, З.Баттуяа
"Жижиг үйлдвэрийн газрын өртгийн удирдлагын зарим асуудал", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 2021, pp. 1-10

Хураангуй

Жижиг үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний өртгийн тооцож буй өнөөгийн байдлыг судалж, түүний өртгийг орчин үеийн өртөг тооцох арга хандлагуудын нэг болох АВС аргаар тооцох арга зүйг судалсан болно.

Зохиогч(ид): З.Баттуяа, Б.Үнэнбат
"ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХЭРЭГЛЭЭ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ " МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. 13, no. 1, pp. 36-44, 2021-3-19

erdenet.num@gmail.com

Хураангуй

Эрчим хүчээр хөгжлийг бид бүтээж байгаа. Өндөр барилга, гудамжны гэрэл, хүүхдийн цэцэрлэг, бүх сургууль, эмнэлэг гээд эрчим хүч ашигладаггүй ямар ч салбар үгүй болсон. Эрчим хүч зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг мэддэг атлаа хамгийн үрэлгэн ханддаг хүмүүс нь бид өөрсдөө. Эрчим хүчийг хэдий хэрийн өртгөөр үйлдвэрлэж байгааг төдийлөн мэдэхгүй атлаа хүссэнээрээ хэрэглэж чаддаг. Эрчим хүчний зарцуулалт, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт ихтэй энэ үед эрчим хүчний үр ашиг нь эдийн засгийн салбаруудын байгаль орчин үзүүлж бай нөлөөллийг бууруулах, салбарын өрсөлдөх чадварыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Эрчим хүчний нийлүүлэлт, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед цаашдын эрчим хүчний хэрэглээг тодорхойлохын тулд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлох нь чухал юм. Энэхүү судалгааны ажлаар бид эрчим хүчний салбар бусад салбарт үзүүлэх нөлөөллийг 2017 оны Салбар хоорондын тэнцэлд тулгуурлан бүтцийн шинжилгээ хийж үзсэн. Бүтцийн шинжилгээ хийхэд логарифм Дивиз индекс-I аргыг ашигласан. Эрчим хүчээр хөгжлийг бид бүтээж байгаа. Өндөр барилга, гудамжны гэрэл, хүүхдийн цэцэрлэг, бүх сургууль, эмнэлэг гээд эрчим хүч ашигладаггүй ямар ч салбар үгүй болсон. Эрчим хүч зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг мэддэг атлаа хамгийн үрэлгэн ханддаг хүмүүс нь бид өөрсдөө. Эрчим хүчийг хэдий хэрийн өртгөөр үйлдвэрлэж байгааг төдийлөн мэдэхгүй атлаа хүссэнээрээ хэрэглэж чаддаг. Эрчим хүчний зарцуулалт, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт ихтэй энэ үед эрчим хүчний үр ашиг нь эдийн засгийн салбаруудын байгаль орчин үзүүлж бай нөлөөллийг бууруулах, салбарын өрсөлдөх чадварыг хадгалахад гол үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Эрчим хүчний нийлүүлэлт, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед цаашдын эрчим хүчний хэрэглээг тодорхойлохын тулд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлох нь чухал юм. Энэхүү судалгааны ажлаар бид эрчим хүчний салбар бусад салбарт үзүүлэх нөлөөллийг 2017 оны Салбар хоорондын тэнцэлд тулгуурлан бүтцийн шинжилгээ хийж үзсэн. Бүтцийн шинжилгээ хийхэд логарифм Дивиз индекс-I аргыг ашигласан.

Зохиогч(ид): Б.Үнэнбат, С.Батбилэг, З.Баттуяа
"Цахилгаан эрчим хүчний салбарын бусад салбарт үзүүлэх нөлөө" Бизнес ба инноваци, vol. Volume 6. Number 1, pp. 87-99, 2020-3-30

https://bs.num.edu.mn

Хураангуй

Судалгааны ажлаар 20177 оны монгол улсын салбар хоорондын тэнцлийг ашиглан эдийн засгийн 55 салбарын нэг болох цахилгаан, хий, агааржуулалтын салбарыг цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүч, бусад гэсэн 3 дэд салбар болгон салгаж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр бусад салбаруудад үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор 57х57 хэмжээстэй болгон дахин байгуулан судалсан болно. Салбар хоорондын тэнцлийн I квадрат нь салбаруудын орц гарцыг өртгөөр нь харуулсан байдаг тул салбарыг дэд салбар болгон задлахад зардлын бүртгэлийн хамсарсан зардлын хуваарилалын аргын нэг болох биет хэмжигдэхүүний аргыг ашиглан дэд салбар болгон салган, Леонтьевийн орц гарцын загварт шугаман алгебрийн аргыг ашиглан бус салбартаа нөлөөлөх нөлөөллийг авч үзсэн.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар