Бидний тухай
Багш ажилтан
According to the Law of Mongolia on state and local property, the Board of Directors of the company shall have an internal audit committee, and the "Methodology of internal auditing of the public sector" approved by the Ministry of Finance in 2020 sets forth the implementation of the COSO internal control model. In our study, we determined whether the internal control components of the COSO model are effective in the internal control of energy distribution companies by surveying 21 employees of internal control working for these companies by using a questionnaire method. As a result of the internal control, it is considered that the components of the COSO model are more effective than average.
Монгол улсын хэмжээнд хувиараа бизнес эрхлэгчид иргэдийн татварын тайлангийн ирц бага, татвараас зайлсхийх хандлагатай байгаа тул энэхүү судалгаа нь татвар төлөгчдийн татвараас зайлсхийх хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах зорилготой. Бид Орхон аймгийн хувиараа бизнес эрхлэгч 150 иргэнээс асуулгын аргаар судалгааг авч цуглуулсан мэдээллийн бүтцийн тэгшитгэлийн загварчлалыг (SEM) ашиглан дүгнэлт гаргасан. Татварын шударга ёсны талаарх ойлголт, авлига, татварын хяналт шалгалт, хяналт шалгалтын дараа татварын албаны хэрэгжүүлж буй ажлууд, татварын байгууллагын үр ашиг зэрэг үзүүлэлтүүд Орхон аймгийн ХХОАТ төлөгч иргэдийн татвараас зайлсхийх хандлагад нөлөөгүй гэж тодорхойлогдлоо. Харин татварын ялгаварлан гадуурхалт, татварын мэдлэг, татварын тогтолцооны нарийн төвөгтэй байдал зэрэг нь татвараас зайлсхийхэд эерэг нөлөөтэй байна. Мөн иргэдийн татвараас зайлсхийх хандлагад хүн ам зүйн шинжүүд нь хэрхэн нөлөөлж байгааг судлахад хүйсийн байдал нөлөөгүй, боловсролын түвшин дээшлэх нь эерэг нөлөөтэй байна.
Бид энэ судалгаандаа Орхон аймгийн уул уурхайн салбарын жендэрийн нөхцөл байдлын өнөөгийн байдлыг тодорхойлж, тус салбарын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүн, амьд бүхэнд ээлтэй жендэрийн бодлого явуулж байгаа эсэхийг дүгнэж, уул уурхайн компаниуд жендэрийн бодлогоо хэрхэн тодорхойл хэрэгжүүлж байгааг судалж, сайжруулах боломжийг тодорхойллоо.
Уул уурхайн компаниуд байгаль орчны тогтвортой байдлын талаарх өөрсдийн байр сууриа оролцогч, сонирхогч талуудад мэдээлэхийн тулд байгаль орчны тогтвортой байдлын тайланг ашигладаг. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн заалт нь уул уурхайн компаниуд байгаль орчинд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг харуулсан тайланг нийтэд мэдээлж байх шаардлагатайг харуулж байна. Энэхүү судалгаанд Орхон аймагт үйл ажиллаагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд олон нийтэд мэдээлж байгаа Нийгмийн хариуцлагын тайландаа байгаль орчин, түүнийг хамгаалахтай холбоотой сэдвүүдийг хэрхэн тусгасныг судалж сайжруулах боломжийг судаллаа.
Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (УСНББОУС)-ыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нэвтрүүлсэн байдалд үнэлэлт өгөх явдал юм.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллагууд бөгөөд улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг. Мөн улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж төвийн байр, тоног төхөөрөмжийг бэлтгэж үйл ажиллагааг тасралтгүй явуулахад улсаас ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Бид энэ судалгаандаа өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн орчин, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, өмчид тавих хяналтын өнөөгийн байдлыг судалж, сайжруулах арга замыг тодорхойлон, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.
Олон компаниуд нэгдэж бизнесийн нэг нэгж болон санхүүгийн тайлангаа нэгтгэн гаргах болсон энэ үед бизнесийн нэгдлийг бүртгэх, тайлагнахад зарим алдаа, дутагдал гарч байгаа нь бидний судалгаанд хамрагдсан байгууллага, Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй толгой компаниудын санхүүгийн тайлангаас харагдаж байна. "ШХ" ХК, болон түүний охин компани "ДХ" ХК-уудын бизнесийн нэгдлийн өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн тайланд байгаа алдаа, дутагдлыг илрүүлж, холбогдох стандарт, журмын дагуу групп компанийн бизнесийн нэгдлийн өдрөөрх санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэх арга зүйг авч үзлээ.
Abstract: In the present study, the gender situations in the health sector of Orkhon province and the institution have been analyzed. In order to do so, we studied a law on gender equality and its accompanying documents, and how gender content was reflected in the policy level documents implemented in the Orkhon province. We also assessed how the gender in the health sector is understood and how the gender situations are ensured, and analyzed the sector’s activity reports and data oriented on identifying the burning issues of the sector. Suggestions and recommendations for inclusion in the gender sub-program of Orkhon province have been developed based on the findings of the study.