МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Моломжамц, Б.Цэвээнсүрэн, Л.Баасандорж
"ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БА ТАТВАРЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА, ҮР ДҮН" Бизнес ба инноваци, vol. 10, no. 1, pp. 129-142, 2024-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/index

Хураангуй

Монгол Улсын Татварын Албанаас “Big data” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд татвар төлөлттэй холбоотой эрсдэлийн үнэлгээ, татварын скоринг гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийг оновчтой таамагладаг болж байна. Энэхүү өгүүллээр уг төслийн хэрэгжүүлэлтийн талаарх үндэсний болон олон улсын туршлага, татварын эрсдэл, скоринг хийх арга зүй, эрсдэлийн ерөнхий үнэлгээ, түүнийг бууруулах болон татварын скорингийг сайжруулах талаарх судалгааг тодорхой судалгаанд тулгарсан бодит жишээгээр тайлбарласан болно.

Зохиогч(ид): Л.Наранчимэг, Б.Хүрэлбаатар, Л.Баасандорж
"Asset Financing Analysis of Business Enterprises" iBusiness, vol. Volume 15, pp. 26-37, 2023-3-1

https://www.scirp.org/journal/paperinformation.aspx?paperid=123570

Хураангуй

From one point, at micro level, the financial sustainability of business enterprises can be interpreted from the measurement values that display the balance of assets and sources. The paper aims to examine the 5 main strategies of asset financing, which is considered as one of the pivot indicators to determine financial sustainability. Moreover, the specifics of each model are thoroughly studied. The company, which has been taken as the research object, has been executing the “appropriate” strategy of asset financing for the last 5 years, and the conclusion has been made as the utilization of long-term loans and liabilities is regarded as appropriate according to the current asset financing strategy. In the first part of this work, I wrote about the features of 5 models of property financing as one of the features of financial stability companies. In the second part of this work, the results of the research, which model was chosen in the company “XXX” of the food industry. Data from 2017-2021 period were selected for the study from one of the largest joint-stock enterprises in Mongolia.

Зохиогч(ид): Л.Баасандорж, Д.Отгонцэцэг
"Орхон аймгийн хүн ам, нийгмийн хамгааллын салбарын жендерийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ" МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. №14 (566), pp. 109-119, 2022-5-1

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар Орхон аймгийн хүн ам, нийгмийн хамгааллын салбарын жендерийн нөхцөл байдал, институцид дүн шинжилгээ хийлээ. Үүний тулд бид уг асуудалтай холбоотой үндэсний хэмжээний баримт бичиг, эрх зүйн актуудыг судлах, зорилтот бүлгүүдэд чиглэн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцах, төр засгийн байгууллага болон Орхон аймгийн гэр бүр хүүхэд залуучуудын хөгжлийн газар, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг судлах, төрийн албаны ажиллагсдаас санал асуулга авах, багийн нийгмийн ажилчид, 0-11 сарын хүүхэдтэй эцэг эхчүүд, ЕБС-ийн суралцагчидтай бүлгийн болон фокус ярилцлага хийх зэргээр судалгаа хийж, тус салбарын жендерийн нөхцөл байдал хэрхэн хангагдаж буйг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг олж илүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид Орхон аймгийн жендерийн хөтөлбөр төлөвлөгөөнд тусгаж болох, санал зөвлөмж зэргийг боловсруулсан болно.

Зохиогч(ид): Л.Баасандорж, Д.Отгонцэцэг
"Банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаа, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ" МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. №14 (566), pp. 32-49, 2022-5-1

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

Тус өгүүллээр Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага (цаашид “ББСБ” гэх)-уудын ашиг, ашигт ажиллагаа түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээг онол арга зүйн үндэслэлтэйгээр судалж, дүгнэлт өгсөн болно. Судалгаанд хамрагдаж буй ББСБ болох “Тэгш саятан”, “Эрдэнэт санхүүгийн нэгдэл” зэрэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хангаж байгаа бол “Ухаа сэрвэн”, “Хамона” зэрэг ББСБ-ууд уг шалгуурыг хангаж чадаагүй байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудаас “Тэгш саятан” ББСБ нь 2017-2021 онуудад хамгийн их ашигтай ажиллаж, ашигт ажиллагааны гол үзүүлэлт болох хөрөнгө оруулалтын өгөөж дунджаар 22.3% байгаа нь бусад байгууллагуудаас хамгийн өндөр байна. Бусад байгууллагуудын хөрөнгө оруулалтын өгөөж нь дунджаар -25.5%, -25.4%, -9.1% байгаа нь ашигт ажиллагааны түвшнийг сайжруулах талаар дорвитой бодлого боловсруулж ажиллуулахыг анхааруулж байна. Мөн уг судалгаагаар дээрх ББСБ-уудын өөрийн хөрөнгийн өгөөжид нөлөөлж буй хүчин зүйлийг өөрийн хөрөнгийн үржүүлэгч, ашгийн марж, активын орлогот байдлын нөлөөллийг ээлжлэн орлуулах аргаар, татвар, зардал, актив, пассивын удирдлагын үр ашиг зэргийн нөлөөллийг ялгаврын тооцооны аргаар, нийт активт эзлэх зээлийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хувийн жин зээл ба өр төлбөрийн харьцаа, нийт зардал ба нийт активын харьцаа, зээлийн болзошгүй эрсдэлийн зардлын нийт зардал эзлэх хувь, хүүгийн зардал ба өрийн харьцаа, нийт орлого ба нийт зардлын харьцаа, нийт орлогод эзлэх хүүгийн орлогын хувь зэргийн нөлөөллийг тогтмол нөлөөний загвар Gretl программаар үнэлж, дүгнэлт өгсөн болно.

Зохиогч(ид): Э.Вандандулам, З.Баттуяа, Л.Баасандорж
"ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН АСУУДЛУУД" Бизнес ба инноваци, vol. Volume 8, Number 1,, pp. 124-139, 2022-3-1

https://bs.num.edu.mn

Хураангуй

Өрхийн эрүүл мэндийн төвүүд нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллагууд бөгөөд улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг. Мөн улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж төвийн байр, тоног төхөөрөмжийг бэлтгэж үйл ажиллагааг тасралтгүй явуулахад улсаас ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Бид энэ судалгаандаа өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн орчин, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, өмчид тавих хяналтын өнөөгийн байдлыг судалж, сайжруулах арга замыг тодорхойлон, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.

Зохиогч(ид): Т.Ууганбаяр, Д.Оюу-Эрдэнэ, Л.Баасандорж
"Банкны цахим үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ" Бизнес ба инноваци, vol. Volume 8, Number 1,, pp. 31-50, 2022-3-1

https://bs.num.edu.mn

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар Орхон аймгийн арилжааны банкнуудын цахим үйлчилгээний чанарыг үнэлж, үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 7 банкны харилцагчдыг түүвэрлэн асуулга судалгаа авч, цахим үйлчилгээний чанарыг тодорхойлох e-SQ аргачлал ашиглан чанарын үнэлгээ хийлээ. Цахим үйлчилгээний чанарт банкны техникийн болон үйл ажиллагааны хүчин зүйлс нөлөөтэй эсэхийг хүчин зүйлийн шинжилгээгээр тодорхойлсон. Харилцагчид банкнуудын цахим үйлчилгээний чанарыг “сайн” гэж үнэлсэн ч анхаарах нийтлэг асуудлууд байгааг судалгааны үр дүн харуулж байна. Хүчин зүйлсийн шинжилгээгээр банкны цахим үйлчилгээний чанарт найдвартай байдал, хариуцлагатай байдал, зохион байгуулалт, үр ашиг, хэрэглэгчийн үнэнч байдал нөлөө үзүүлдэг болохыг тодорхойлсон.

Зохиогч(ид): Л.Баасандорж, З.Баттуяа
"Жижиг үйлдвэрийн газрын өртгийн удирдлагын зарим асуудал", МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурал, 2021-4-23, vol. 2021, pp. 1-10

Хураангуй

Жижиг үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний өртгийн тооцож буй өнөөгийн байдлыг судалж, түүний өртгийг орчин үеийн өртөг тооцох арга хандлагуудын нэг болох АВС аргаар тооцох арга зүйг судалсан болно.

Зохиогч(ид): Л.Баасандорж, Э.Вандандулам
"Компаниудын нэгдлийн өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн тайланг сайжруулах зарим асуудал" МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. 12 (526), pp. 36-44, 2020-5-30

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

Олон компаниуд нэгдэж бизнесийн нэг нэгж болон санхүүгийн тайлангаа нэгтгэн гаргах болсон энэ үед бизнесийн нэгдлийг бүртгэх, тайлагнахад зарим алдаа, дутагдал гарч байгаа нь бидний судалгаанд хамрагдсан байгууллага, Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй толгой компаниудын санхүүгийн тайлангаас харагдаж байна. "ШХ" ХК, болон түүний охин компани "ДХ" ХК-уудын бизнесийн нэгдлийн өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн тайланд байгаа алдаа, дутагдлыг илрүүлж, холбогдох стандарт, журмын дагуу групп компанийн бизнесийн нэгдлийн өдрөөрх санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэх арга зүйг авч үзлээ.

Зохиогч(ид): Л.Баасандорж, Э.Вандандулам
"Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ" МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. 12 (526), pp. 6-16, 2020-5-30

http://erdenet.num.edu.mn/

Хураангуй

Abstract: In the present study, the gender situations in the health sector of Orkhon province and the institution have been analyzed. In order to do so, we studied a law on gender equality and its accompanying documents, and how gender content was reflected in the policy level documents implemented in the Orkhon province. We also assessed how the gender in the health sector is understood and how the gender situations are ensured, and analyzed the sector’s activity reports and data oriented on identifying the burning issues of the sector. Suggestions and recommendations for inclusion in the gender sub-program of Orkhon province have been developed based on the findings of the study.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар