Бидний тухай
Багш ажилтан
Монгол орны хувьд хот суурин газруудад хүн ам суурьших үйл явц ХХ зууны сүүлийн хагаст явагдаж эхэлсэн хэдий ч 1990 оны нийгмийн өөрчлөлттэй холбоотой зөв зохистой суурьшил, хүн амын нягтшилын бодлого алдагдсан. Олон хүн бөөгнөрөн суурьших байгалийн нөхцөл, нөөц багатай манай орны хувьд томоохон хот суурин газрууд ихэвчилэн томоохон голын хөндий, уулын ам хөндийн системд төвлөрсөн шинжтэй байгаа нь хүн амын төвлөрөлтэй уялдан техноген нөлөөлөлд хялбар өртөх, байгаль орчны тэнцэл алдагдах үндсэн шалтгаан болж байна. Энэ судалгааны ажлын хүрээнд баруун бүсийн хөгжлийн томоохон төв болох Завхан аймгийн Улиастай хотын орчны бохирдол, антропогени нөлөөллийг тодорхойлох зорилгын хүрээнд хөрсний хүнд металлаас хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлиийн үнэлгээг тооцоолох, Улаанбаатар хотын хөрсний судалгааны үр дүнг харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Улиастай сумын төвийн бүсд газар ашиглалтын эрчим, төрөл, нягтшилтай уялдуулан хөрсний 38 цэгээс холбогдох стандартын дагуу өнгөн хөрсний дээжлэлт гүйцэтгэсэн бөгөөд хэмжилтийн үр дүнгийн үнэмшилийг нэмэгдүүлэх зорилгоор Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Улиастай төвийн мониторингийн цэгүүдийг хамруулсан. Лабораторийн задлан шинжилгээг МУИС-ийн Хүрээлэн буй орчны лаборатори болон Япон улсын Каназава их сургуулийн Байгаль орчны технологийн хүрээлэнгийн Геохимийн лабораторид хөрсний хүнд элементийн агууламжыг ICP-MS болон ICP-OES аргазүйгээр хэмжилт гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгийн урьдчилсан боловсруулалтаас үзэхэд Улиастай хотын хүрээнд хүнцэлийн агууламж анхаарал татахуйц өндөр агууламтай байгаа бол хүлцэх агууламжаас кобальт, хром зэрэг элементүүд давсан утгатай байгаа бөгөөд бохирдлын гол тархалт нь голын арал орчмын бүс, цахилгаан станц, сургуулийн халаалтын уурын зуух зэрэг газрууд багтаж байна. Улиастай хот нь орчим жилийн хугацаанд баруун бүсийн засаг захиргаа, эдийн засгийн бүс болж байсан газар ашиглалтын түүхтэй бүс нутгийн хувьд хөрсний бохирдол анхаарал татах хэмжээнд хүрсэн байна. Улаанбаатар хот нь нийгэм-эдийн засгийн голлох төв ач холбогдол бүхий суурин газрын хувьд хөрсний бохирдолд хүчтэй өртөн, хар тугалга, хром, азот зэрэг элементүүд цагаан хаалга, баянбүрд, 100-н айлын худалдааны төв, Нарантуул ОУХТ зэрэг газруудад бүртгэгдсэн байна. иймд хөрсний бохирдолоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээг USEPA-ийн аргыг ашиглан хүүхэд том хүн дээр тооцоолсон. Үр дүнд бидний Улаанбаатар хотын гэр хороололд хийгдсэн тооцоотой харьцуулахад Улиастай сумын хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээний үр дүн эрсдэл өндөр гарсан нь суурийн газрын хөрсний хүнд металлын бохирдол хот хөдөөд нүүрснээс шалтгаалан ижилхэн өндөр байгааг харуулж байна.
Үйлдвэрлэлийн биет хүчин зүйлд оруулсан хөрөнгө оруулалтын зэрэгцээ хүний боловсрол мэдлэгт оруулсан хөрөнгө нь капитал болдог зүй тогтлыг онолын хувьд үндэслэн төр засгийн бодлогод тусгахад энэ үзэл баримтлалын ач холбогдол оршино. Иймээс капиталд оруулсан хөрөнгө оруулалт нь ямар хэмжээний өртөг үр өгөөжтэй байна вэ гэдгийг тодорхойлох нь боловсролын эдийн засгийн асуудал байдаг.
Сурагчдад шинэ мэдлэг олгохдоо сургалтын төлөвлөгөөний агуулгад дүн шинжилгээ хийж өмнө үзсэн мэдлэгийг сэргээн сануулах, бататгах давхар зорилготой хичээлээ зааж сурлагын хоцрогдлыг бууруулах зорилгод чиглэн ажилласан. Ингэж ажилласны үр дүнд мэдлэгийг ялгаа(сурлагын хоцрогдол) багасахад дэмжлэг үзүүлсэн. Танхимаар сургалт эхлэхэд түвшин тогтоох шалгалт авч сурагчдын гарааны үнэлгээг хийж аль сэдэв, агуулгын хүрээнд хоцрогдол байгааг илрүүлсэн. Сурагчдын өмнөх болон одоогийн эзэмших мэдлэг чадварын зорилтыг тодорхойлон хэрхэн ижил түвшинд хүргэж болох боломжийг судлан тухайн хичээлийг хэрэгжүүлсний дараа дахин даалгавар боловсруулан “гарааны болон явцын үнэлгээний” хувьд сурагчдын сурлагын хоцрогдлын ялгаатай байдлыг оношилж харьцуулсан дүгнэлтийг Жини коэффициент болон Лоренцын муруй ашиглан шинжилж, сурлагын хоцрогдлын ялгаа багассан байдлыг илэрхийллээ. Мөн эдийн засагт ашиглагдаж буй ядуурлын үзүүлэлтүүдийг боловсролд буулган сурлагын хоцрогдлоор тайлбарлан, сурагчдын сурлагын хоцрогдлын хамрах хүрээ, гүнзгийрэлт, мэдрэмжийн индексүүдийг тооцсон болно.
Мал аж ахуй нь Монгол улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгаар салбарын нэг төдийгүй хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангах үндэс юм. Сүүлийн жилүүдэд ХАА-н үйлдвэрлэл нь Завхан аймгийн ДНБ-ний 50-аас дээш хувийг эзэлж байгаа бол ХАА-н үйлдвэрлэлийн 98-99 хувийг МАА-н салбараас үйлдвэрлэж байна. Алдархаан суманд 2021 оны байдлаар 999 өрх байсны 640 малчин өрх байна. Ө.х: Нийт өрхийн 64%-ийг эзэлж байна. Малчин өрхийн орлогын үндсэн эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд малын тооноос ихээхэн хамаарч байна. Судалгаанаас харахад малчид малын тоог өсгөх замаар орлогоо нэмэгдүүлэх хандлагатай байна. Төр засгийн зүгээс энэ тал дээр төдийлөн дорвитой арга хэмжээ авахгүй малчид өөрсдийн боломжоорой асуудлыг шийдэрлэсээр байна. МАА-н салбарын хөгжил нь мал, бэлчээр, малчин гэсэн гурвалсан холбооны хүрээнд явагддаг. Малчин бэлчээрийн менежерийн үүргийг гүйцэтгэх бөгөөд бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, бэлчээрийн ургацыг тогтвортой, байгалийн аясаар ургах нөхцөлийг бүрдүүлэхэд тогтвортой урт хугацаанд орлогын эх үүсвэрээ хадгалах шаардлагатай байна.
Үйлдвэрлэлийн биет хүчин зүйлд оруулсан хөрөнгө оруулалтын зэрэгцээ хүний боловсрол мэдлэгт оруулсан хөрөнгө нь капитал болдог зүй тогтлыг онолын хувьд үндэслэн төр засгийн бодлогод тусгахад энэ үзэл баримтлалын ач холбогдол оршино. Иймээс капиталд оруулсан хөрөнгө оруулалт нь ямар хэмжээний өртөг үр өгөөжтэй байна вэ гэдгийг тодорхойлох нь боловсролын эдийн засгийн асуудал байдаг.
Content of this unit plan “Probability” is focused on diagnosing students’ knowledge and skills which are acquired in the 6th grade. In the Diagnostic results, (Levels I-VIII) joined errors were grouped students into 4 different levels. In order to reduce these differences, we do researches of content, methodology and preparation of the lesson “Relativity and Probability Comparison”. So the curriculum was tested and improved. During this unit, students will build knowledge by speaking, listening, writing, reading, experimenting, listening to others' ideas, and thinking about the problems they face and what they are learning in the lesson. Implementing the experiment in this way not only helped to understand the nature of the concept, but also helped to reduce the differences. So that it is able to show positive results because the test tasks were easily for the students’ levels. The results were analyzed using the Gini coefficient and the Lorentz curve to express differences. And the poverty indicators used in the economy were analyzed from the educational point of view in order to determine the scope, depth and sensitivity of the results from the assessment of underdeveloped students.
Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар хөгжих болсон өнөө цагт Монгол улс төдийгүй, бүс нутаг, салбарын төвшинд ч хөгжлийн шинэ бодлого, зохицуулалт хийхийг шаардаж байна. Тухайлбал боловсролын салбарын тогтвортой хөгжлийн стратегийн үндсэн зорилго нь өрсөлдөх давуу талуудаа бий болгож, хөгжүүлж, удирдсаны үндсэн тухайн салбарыг жигд тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэнэ. Тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил нь асуудлуудыг хир гүн гүнзгий, ул суурьтай судалсан эсэхээс шалтгаалж, тогтолцооны хандлагын үндсэн дээр хийгддэг. Тогтвортой хөгжлийн стратеги нь юуны өмнө өнөөгийн бодит байдлаа үнэн зөв үнэлэх, тогтолцооны өрсөлдөх чадварын тухай ойлголт, түүнийг зөв удирдах арга зүйн шинэ хандлагуудыг боловсруулснаар амжилттай хэрэгжинэ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн эрхэм зорилго нь хүний хөгжлийн асуудал байдаг. Монгол улсын хувьд хүнээ хөгжлүүлэх асуудлыг тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Манай улсын хувьд боловсролын шинэчлэлийн бодлогын үр өгөөжтэй зорилтын нэг болсон хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн арга зүйгээр цөм хөтөлбөрийг шат шатны боловсролын төвшинд хэрэгжүүлж байна. Боловсрол бол аливаа үндэстэн хөгжин цэцэглэх, эрүүл тэгш нийгмийг бүтээх хамгийн сайн хөрөнгө оруулалт юм. Иймээс “Боловсролыг нэгдүгээрт” гэсэн санаачлагад “Хүүхэд бүрийг сургах, боловсролын чанарыг дээшлүүлэх, дэлхийн иргэнийг хөгжүүлэх” гэсэн 3 гол зүйлийг тусгасан. Иймээс сургалтын байгууллага нь хүүхэд бүр суралцах тэгш эрхийг хангаж өгөх үүрэгтэйгээс гадна зөвхөн сургуульд сурах нь хангалттай бус хүүхдийн амжилттай суралцах үйлд гол нөлөө үзүүлэх багшийн чанарт анхаарч, амьдралын үнэт зүйл, үнэ цэн, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцсанаар хамтдаа амьдрахад илүү дөхөм болно (Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр Бан Ги Мүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нью-Иорк, 2015) гэсэн санаачлагчаас харахад сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь хүүхдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах төдийгүй хувь хүний хөгжилд эерэг үр дүнг авчрах боломжтой.
Agriculture section of the west region produces about 40 percent of general domestic product and Livestock section consists of its over 90 percent. The Livestock section is an important section which provides with raw materials to formulating industries, with foods to the population. The main factor which influences to development of the section is pasture that should be restored the resource. On this side of about a version which how to use the pasture will be discussed. If we can organize the advantages which to compete in the section by providing the sustainable development of the Livestock section, the performing responsible of the section which will be increase widely not only for the region but also the country’s development.