МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Эрдэнэцэцэг, Т.Эрдэнэцэцэг, М.Сайханаа
"ПРИЧИНЫ, ПОСЛЕДСТВИЯ НЕФОРМАЛЬНОЙ ЭКОНОМИКИ И ПУТИ К ФОРМИРОВАНИЮ ", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVII хурал, ОХУ, 2025-9-26, vol. 6666-25, pp. 10

Хураангуй

В нашей стране, включая сельское хозяйство, около 4 из 10 человек работают в этом секторе. По состоянию на конец 2023 года примерно 70% пастушков и 45% самозанятых не охвачены системой социального страхования. Несмотря на высокие ставки взносов, отдача от них недостаточна. Причиной этого является то, что физические и юридические лица, работающие в неофиционном секторе, не платят страховые взносы. Работники этого сектора зачастую остаются за пределами социальной защиты, поэтому для эффективной реализации комплексных мероприятий, ориентированных на них, крайне важно создать единую информационную базу данных неофициальных работников и реализовать межсекторные политики и стратегии, основанные на справедливых и равноправных принципах.

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг
"МОНГОЛ УЛСЫН БИЗНЕСИЙН ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, САЙЖРУУЛАХ БОЛОМЖ", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVII хурал, Орос, 2025-9-25, vol. 1, pp. 5

Хураангуй

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн орчин нь олон хүчин зүйлээс бүрддэг бөгөөд төрөөс хэрэгжүүлдэг засаглалын гол үзэл баримтлалууд тухайлбал бизнесийн зохицуулалт, татвар, хууль журам, шүүх эрх мэдэл, дэд бүтэц, санхүүгийн үйлчилгээ зэргийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм. Бизнесийн орчны судалгаа нь бизнес эрхлэгчдээс төрийн байгууллагууд болон санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн бодлого болон шийдвэр нь тэдний бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг асууж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой юм. Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчны судалгааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимээс анх удаагаа 2002 онд явуулсан бөгөөд 2017 оноос эхлэн 3 жил тутамд явуулдаг болсон байна. Тус судалгаа нь Монгол улс дахь эдийн засаг, бизнесийн орчин нь бизнес эрхлэгчдийн хувьд хир тааламжтай байгаа болон бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулахад ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодорхойлохыг зорьж, тодорхой дүгнэлт саналуудыг дэвшүүлсэн байдаг. Монгол Улсын бизнесийн орчны нөхцөл байдлыг 2017, 2020, 2023 оны байдлаар үнэлэх, бизнес эрхлэгчдээс тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, бизнесийн орчныг сайжруулах талаар төр засгийн зүгээс юу хийвэл зохистойг тодруулахыг зорьлоо.

Зохиогч(ид): Г.Адьяабаатар, Б.Эрдэнэцэцэг, Т.Эрдэнэцэцэг
"Монгол Улсын уул уулхайн бүтээгдэхүүний экспорт: Өсөлтийн задаргаа ба Гравитацын үнэлгээ", Regional development, mineral resource, agriculture and tourism, Монгол, 2025-5-23, vol. 1, pp. 8

Хураангуй

Сүүлийн жилүүдэд экспортын өсөлтийг өргөжих ба эрчимжих маржинуудаар нь задалж судлах хандлага нэмэгдэж байна. Энэ нь нийт өсөлтийг судлахаас илүү нарийвчилсан мэдээллээр хангах боломж олгодог. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын уул уурхайн экспортын өсөлтөд экспортын өргөжих ба эрчимжих маржины оруулж буй хувь нэмрийг тооцоолж, уул уулрхайн экспортод нөлөөлөх импортлогч орны хүчин зүйлсийг шинжиллээ. Түүврийн хувьд Монгол Улсын экспортын өсөлтийн задаргаанд 1997-2022 оны, гравицын үнэлгээнд 2010-2019 оны тоон мэдээллийг ашигласан. Өгөгдлийн эх сурвалж нь CEPII-ийн BACI өгөгдлийн сан. Энэ өгөгдлийн санд дэлхийн 200 гаруй улсын экспортын мэдээлэл Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 6 оронтой код бүхий нарийвчлалтайгаар агуулагддаг. Уг судалгаанд 1996 оны 5115 ангилал бүхий өгөгдлийг ашигласан. Энэ ангилалаар Уул уурхайн бүтээгдэхүүний бүлэгт 148 төрлийн бараа багтаж байна. Уг судалгаанд экспортын өсөлтийн задаргааг Amiti (2010) нарын арга зүй, уул уурхайн экспортын гравитацын үнэлгээг POLS, REM, PPML зэрэг аргуудаар үнэлсэн болно. Судалгааны үр дүнд Монгол Улсын уул уурхайн экспортын өөрчлөлтөд эрчимжих маржины хувь нэмэр маш өндөр, төрөлжилт муу байна. Гравитацын үнэлгээний хувьд импортлогч орнуудын ДНБ, алслагдмал байдал, хөгш зэргэлдээ байдлаас бусад хүчин зүйлс Монгол Улсын уул уурхайн экспортод нөлөөгүй болох нь харагдлаа.

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг, Г.Адьяабаатар
"Мал аж ахуйн салбарт учирч буй хүндрэл бэрхшээл, хөгжүүлэх боломж", Regional development, mineral resource, agriculture and tourism, Монгол, 2025-5-23, vol. 1, pp. 9

Хураангуй

Манай орны хөдөө аж ахуй нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл гэсэн хоёр томоохон салбараас бүрддэг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, нэгдсэн удирдлага арга зүйгээр ханган хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байсан нь мал аж ахуй, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд аймаг, сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой юм. Зах зээлийн эдийн засгийн шилжилт, төрийн өмч хувийн өмчид шилжсэн явдал, үйлдвэр аж ахуйн газрууд олноороо үүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, мал аж ахуй, газар тариалан эрхлэх мэдлэг ур чадвараар дутмаг ажиллах хүчин олноороо энэ салбарт шилжин ажилласан зэрэг нь хөдөө аж ахуйн салбарт эерэг болон сөрөг олон өөрчлөлтийг бий болгосон. Малыг малчдад хувьчилж өгсөнөөр малчид мал аж ахуйгаа өөрсдөө бие даан эрхлэх болсон. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаран хувийг ХАА-н салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ ханш тогтворгүй, жилээс жилд буурч байгаа, боловсруулалтын түвшин хангалтгүй, байгаль цаг уурын болон бусад хүндрэл бэрхшээл ойр ойрхон тохиолдож байгаа зэрэг нь мал аж ахуйг эрхлэхэд улам бүр хүндрэлтэй болгосоор байна. Иймд малчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх боломжийн талаар судалж, дүгнэлт өгөхийг зорьлоо.

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэцэцэг
"Монгол улсын хүний хөгжлийн индексд хийсэн судалгаа", Regional development, mineral resource, agriculture and tourism, Монгол, 2025-5-23, vol. 1, pp. 13

Хураангуй

Нэгдсэн үндэсний байгууллага нь 1990 оноос хүний сайн сайхан амьдралыг дэмжих хүний хөгжлийн олон янзын индекс үзүүлэлтүүдийг боловсруулан, улам бүр боловсронгуй болгосоор байна. Эдгээр индекс үзүүлэлтүүдээс хүний хөгжлийн индекс нь хамгийн гол титэм үзүүлэлт юм. Дэлхийн олон улс орнууд үндэснийхээ хүний хөгжлийн илтгэлээ боловсруулан, түүгээр дамжуулан засгийн газрууд бодлогын сонголтоо хийх шинжилгээний хэрэгсэлээ болгон ашиглаж байна. Манай улсын хувьд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн техник санхүүжилтийн дэмжлэгтэйгээр 1997 оноос эхлэн 3 жил тутамд үндэснийхээ хүний хөгжлийн илтгэлийг бэлтгэн гаргаж байгаа 2003 оны илтгэлдээ 2000 оноос эхлэн хүний хөгжлийн индексийг анх удаа аймгуудаар задлан тооцжээ. Энэ нь бүс нутгийг хөгжүүлэхэд ямар үзүүлэлтүүдийг харгалзан үзэх талаар төр засгийн удирдлагуудад шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэлээр хангахад чухал нөлөөтэй юм. Гэвч хүний хөгжлийн индексийн үзүүлэлт нь хүний хөгжлийг бүрэн илэрхийлж чадах үзүүлэлт биш ба дундаж төдий л үзүүлэлт гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Энэхүү судалгаанаас өөрийн аймгийн үзүүлэлтийг бусад аймгуудтай, бүсийн үзүүлэлтээ бусад бүсүүдтэй харьцуулан харж, дүгнэлт өгч, индексээр дамжуулан бодлогын шийдвэр гаргахдаа ашиглах шинжилгээний хэрэгсэлээ болгон ашиглах боломжтой юм.

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг
"Монгол улсын гэр бүл цуцлалтын өнөөгийн байдалд хийсэн судалгаа", ХХI зууны-Монгол гэр бүл, Монгол, 2025-5-14, vol. 1, pp. 6

Хураангуй

Гэрлэлт, гэр бүл гэдэг эр эм хоёрын түр зуурын зугаа цэнгэл, учрал тохиолдлын явдал бус харин хүний амьдралд тохиолдох биологи нийгэм эдийн засаг, ёс суртахууны нэгдмэл шинж чанарыг агуулсан өвөрмөц онцгой холбоо юм. Иймд гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлэхэд аз жаргалтай гэр бүл байхын тулд сүүлийн үед Монгол улсад төдийгүй дэлхийн улс орон болгонд хань ижлээ сайтар судлан сонгох, танин мэдэх асуудал чухлаар тавигдаж байна. Гэр бүл цуцлалт гэдэг нь зохих шатны шүүхээр гэрлэлтээ дуусгавар болсныг илэрхийлнэ. Монгол улсад сүүлийн жилүүдэд гэр бүл цуцлалт ихээр нэмэгдэж байгаад дүгнэлт өгөхийг зорьлоо

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг
"Монгол улсын гэр бүл цуцлалтын өнөөгийн байдалд хийсэн судалгаа", XXI зууны - Монгол гэр бүл, 2025-5-14, vol. 1, pp. 8

Хураангуй

Гэрлэлт, гэр бүл гэдэг эр эм хоёрын түр зуурын зугаа цэнгэл, учрал тохиолдлын явдал бус харин хүний амьдралд тохиолдох биологи, нийгэм эдийн засаг, ёс суртахууны нэгдмэл шинж чанарыг агуулсан өвөрмөц холбоо юм. Иймээс гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлэхэд аз жаргалтай гэр бүлтэй байхын тулд сүүлийн үед Монгол улсад төдийгүй, дэлхийн улс оронд хань ижлээ сайтар судлан сонгох, танин мэдэх асуудал чухлаар тавигдаж байна. Хамтран амьдарч, бие биенээ танин мэддэг болсон тохиолдолд хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлдэг хэв шинж нэгэнт тогтоод удаж байна. Гэр бүл цуцлалт гэдэг нь зохих шатны шүүхээр гэрлэлтээ дуусгавар болсныг илэрхийлнэ. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсын нийгэм эдийн засаг болон хүн ам зүйд олон сөрөг өөрчлөлтүүд гарсан бөгөөд үүний нэг нь гэр бүл цуцлалтын асуудал юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед гэр бүл цуцлалт харьцангуй бага байсан бөгөөд сүүлийн жилүүдэд гэр бүл цуцлалтын тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймд гэр бүл цуцлалтын өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт өгөх нь чухал байна.

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг
"Баруун бүсийн нийгэм эдийн засгийн хөгжлийг судалгаанд үндэслэн тодорхойлсон байдлын судалгаа", Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Судалгааны их сургууль, 2024-5-2, vol. 02052024, pp. 7

Хураангуй

Баруун бүс нутаг нь Монгол орны нутаг дэвсгэрийн 26,6 хувь буюу 415,3 мянган км квадрат газар нутагтай, нийт хүн амын 14,9 хувь буюу 407,9 мянган хүн амтай, улсын мал сүргийн 24,7 хувь буюу 10,8 сая толгой малтай, түлш эрчим хүчний арвин нөөцтэй, МАА газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд таатай үржил шимт өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай бүс нутаг юм. Иймд энэ бүс нутгийг хөгжүүлэх асуудал төр засгийн анхаарлын төвд ямагт байх ёстой юм. Монгол улсын бүсчилсэн хөгжл ийн үзэл баримтлалын хүрээнд Баруун бүс нутагт Баян-Өлгий,Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг хамруулж Улиастай, Ховд хотуудыг баруун бүсийн тулгуур төв болгосон төрийн бодлого хэрэгжиж эхлээд 20 гаран жил болж байна. Баруун бүсэд байрладаг их сургуулийн багшийн хувьд баруун бүсийн нийгэм эдийн засгийн байдлын талаар зарим нэг судалгааг хийсэн ба эдгээрээ нэгтгэн нэгдсэн дүгнэлт өгөхийг зорьлоо.

Зохиогч(ид): Т.Эрдэнэцэцэг
"Ховд аймгийн Бизнесийн орчны судалгаа", ХАМТЫН АЖИЛЛАГАА БА СУДАЛГАА СЭДЭВТ ДОКТОРАНТ, ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ, 2023-12-19, vol. 19122023, pp. 20

Хураангуй

Монголын бизнесийн орчны 2020 оны судалгаа нь 2017 онтой харьцуулахад 0,46 пунктээр сайжирсан ч бизнесийн орчны үнэлгээ хангалттай сайн биш, сайжруулахын тулд Засгийн газраас зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй гэж бизнес эрхлэгчид үзсэн байна. Энэхүү судалгааг доорхи 4 бүлгээр явуулсан байна Монголын бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсийн ерөнхий үнэлгээ Бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсийн нарийвчилсан үнэлгээ Бизнесийн орчныг сайжруулах нь Судалгаанд оролцогсдын ерөнхий мэдээлэл Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгджээ. Ховд аймгийн хувьд ерөнхий үнэлгээ нь 2,88 ба улсын дунджаас (2.91) 0.03 пунктаар доогуур үнэлэгдсэн байна. Харин Баян-Өлгий аймаг (3.2) улсдаа тэргүүлсэн бол дараа нь Дорноговь Увс Өвөрхангай аймгууд удаалсан байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар