Бидний тухай
Багш ажилтан
Модны өсөлт, биомассын хуримтлал тухайн модны титмийн хөгжлөөс ихээхэн хамаардаг. Тус судалгааны ажлын зорилго нь ойжуулалтаар тарьж ургуулсан таримал нарсан ойн (Pinus sylvestris L.) моддын титмийн морфологи үзүүлэлтүүдийн ишний өндөр болон диаметрийн өсөлтөнд үзүүлэх нөлөөллийг илрүүлэхэд оршино. Судалгаанд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны 12 настай таримал ойд судалгааны 50 м × 50 м (2500 м 2 ) хэмжээтэй 2 ширхэг дээж талбайг байгуулан моддын ишний өндөр, диаметр болон титмийн өндөр, титэм эхлэх өндөр, титмийн диаметрийг ишнээс баруун, зүүн, хойд, өмнөд чиглэлд хэмжиж тодорхойлов. Судалгааны үр дүнгээс үзвэл модны ишний өндөр болон диаметрийн өсөлтийн явцыг үзвэл ойжуулалт хийсний эхний жилүүдэд жилйн өсөлт харьцангуй бага боловч аажимдаа эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Энд тарилт хийгдсэн эхний 2 жилд дунджаар 5.9 – 7.8 см өссөн бол 3 дахь жилээс өсөлтийн хэмжээ эрчимтэй нэмэгдэн 12 насанд жилийн өсөлт 49.3±2.2 см хүрч байна. Мөн титмийн дундаж диаметр хойноос – урагш (122.4±1.5 см), зүүнээс - баруун (126.8±1.6 см) чиглэлд ойролцоо утгатай буюу титмийн хөгжил бүх чиглэлд тэгш хэмтэй явагдаж буй бөгөөд нийт модны титмийн дундаж өндөр 174.1±2.2 см буюу мөчрийн цэвэршилт энэ насанд ажиглагдахгүй байна. Түүнчлэн таримал модны ишний өндөр, диаметрийн үзүүлэлтүүд титмийн өндөр (r=0.92) болон диаметрээс (r=0.84) хүчтэй хамааралтай байгаа нь модны өсөлтөнд титмийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэж буйг илтгэж байна.
Tree growth and its biomass accumulation are dependent on their crown development. The aim of this study was to determine the relationships between tree stem growth and crown morphological parameters in the Scots pine (Pinus sylvestris L.) plantations. Two 12- years old 50 м × 50 м (2500 m2) sized sample plot were established in the Tujiin nars National park, Selenge province. In sample plots, tree height, stem diameter, crown base, crown diameter in four directions were measured. Our results showed a gradual increase in annual increment starting from third year following transplanting the seedlings in the field. Here, very little height increment was observed during the first 2 years (5.9 – 7.8 cm/year), and which gradually rise up to 49.3±2.2 cm/year at the 12 years of age. Therefore, we found symmetrical crown development on the plantation, where the crown radius in 4 directions had almost the same meaning. We conclude that stem growth dependents on crown height and diameter in the plantation.
Хуш модны физиологийн судлах нь энэ модны төрөл зүйл уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг ойлгоход модны жилийн цагирагийн өсөлт болон физиологийн судалгаа хийсэн зарим үр дүнгээс танилцуулж байна.