МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Даваа
"Мэргэжлийн боловсролоор суралцагчдын ур чадвар эзэмшүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан үр дүн", Хүүхдийн хөгжил төлөвшил -2021, 2023-4-7, vol. 2023 - 1, pp. 384-391

Хураангуй

Хураангуй: Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал нь нэг талаасаа боловсрол, боловсролын чанар, нөгөө талаар мэргэжилтэй чадварлаг ажилтан, ажилчин бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажлын байруудыг боловсон хүчнээр хангах асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой, салбар дундын тогтолцоо юм. Манай улсын хувьд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв/МСҮТ/, Политехник коллежид/ПК/-ийн сургалтаар дамжуулан мэргэжилтэй ажилтан, ажилчин бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байна. Ингэхдээ мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх нь энэ салбарын чухал асуудал бөгөөд олон хүчин зүйлийн нөлөөн дор шийдвэрлэгддэг. Энэхүү илтгэлдээ “барилгын засал чимэглэлчин” мэргэжлээр суралцагчдад ур чадвар эзэмшүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан үр дүнг авч үзлээ. Түлхүүр үг: мэргэжлийн ур чадвар, чадамж, сургалтын хөтөлбөр, орчин, сурах арга

Зохиогч(ид): Д.Чимгээ, Ж.Даваа, С.Алтангэрэл, Я.Шийлэгмаа, О.Болорсайхан
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ТАЛААР ХИЙСЭН ЗАРИМ СУДАЛГААНЫ ДҮН", Дээд боловсролын сургалтын технологийн хөгжил-Цахим сургалт, 2023-4-7, vol. 1,2, pp. 85-95

Хураангуй

Сургалтын технологи нь сурах үйлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хүчин зүйл юм. Суралцахуйн үр дүн, түүнийг хэрэгжүүлсэн арга технологийн хэлбэр, шинж чанар, онцлогоос шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл нэг зорилт, нэг ижил агуулгыг өөр арга технологиор шийдвэрлэхэд үр дүн өөр байж болно. Сургалтын арга, технологи нь сургалтын зорилго, зорилттойгоо нягт уялдаж, нөхцөлдсөн байх шаардлагатай. Дээд боловсролын үүрэг, зорилтын өөрчлөлт нь түүний сургалтын технологийн шинэчлэл, хөгжлийг нөхцөлдүүлж байна. Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нийгмийн бүхий л салбарт нэвтэрч байгаагийн дотор дээд боловсролын сургалт, түүний арга технологийн хөгжлийн нэгэн чиглэл боллоо. Энэхүү судалгааны зорилго нь манай дээд боловсролын сургалтад “Цахим сургалт”-хэрэгжүүлж байгаа өнөөгийн түвшин, боломжийг судлан, 2019-2020 онд явагдсан цахим сургалтын үр дүнг танхимийн сургалттай харьцуулан ололт туршлага, эерэг ба сул талыг тодруулан нэгтгэн дүгнэхэд энэхүү судалгааны ач холбогдол, шинэлэг тал оршино.

Зохиогч(ид): Ж.Даваа
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ТАЛААР ХИЙСЭН ЗАРИМ СУДАЛГААНЫ ДҮН" Дээд боловсрол, vol. 1,2, no. 8,9, pp. 85-99, 2023-3-24

https://www.must.edu.mn/mn/

Хураангуй

Сургалтын технологи нь сурах үйлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хүчин зүйл юм. Суралцахуйн үр дүн, түүнийг хэрэгжүүлсэн арга технологийн хэлбэр, шинж чанар, онцлогоос шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл нэг зорилт, нэг ижил агуулгыг өөр арга технологиор шийдвэрлэхэд үр дүн өөр байж болно. Сургалтын арга, технологи нь сургалтын зорилго, зорилттойгоо нягт уялдаж, нөхцөлдсөн байх шаардлагатай. Дээд боловсролын үүрэг, зорилтын өөрчлөлт түүний сургалтын технологийн шинэчлэл, хөгжлийг нөхцөлдүүлж байна. Мэдээлэл харилцаа холбооны технологи/ МХХТ/-ийн хөгжил, хэрэглээ нийгмийн бүхий л салбарт нэвтэрч байгаагийн дотор дээд боловсролын сургалт, түүний арга технологийн хөгжлийн нэгэн чиглэл боллоо. Энэхүү судалгааны зорилго нь манай дээд боловсролын сургалтад МХХТ-ийг “Цахим сургалт”-ыг хэрэгжүүлж байгаа өнөөгийн түвшин, боломжийг судлан, 2019-2020 онд явагдсан цахим сургалтын үр дүнг танхимийн сургалттай харьцуулан ололт туршлага, эерэг ба сул талыг тодруулан нэгтгэн дүгнэхэд оршино. Үүнд энэхүү судалгааны ач холбогдол, шинэлэг тал оршино. Түлхүүр үг Сургалтын технологи, дээд боловсрол, хосолсон сургалт, танхимийн сургалт, цахим сургалт,

Зохиогч(ид): М.Дэлгэржав, Ш.Эрдэнэчимэг, Ж.Даваа
"Шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн гүйцэтгэсэн үүрэг ", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 3, pp. 8

Хураангуй

МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхим нь 1954 онд СнЗ-ийн тогтоолоор Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдах шийдвэр гарч, улмаар 1956 онд МУИС-ийн ректорын тушаалаар байгуулагдсан. Түүхэн цаг хугацааны туршид тус тэнхим нь сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, Боловсрол сэтгэл судлалын тэнхим хэмээн нэрлэх болсон. Уг илтгэлд тэнхимд ажиллаж байсан үе үеийн багш, эрхлэгчид, тэдгээрийн орж байсан хичээл, мэргэжилтэн бэлтгэх бодлогыг дурдаж өгсөн болно. Мөн боловсрол судлалын салбарт төгсөгчид болон сэтгэл судлалын мэргэжилтнүүдийн тухай өгүүлсэн болно. Тэнхимийн эрдэм шинжилэгээний бүтээлүүд болон ном сурах бичиг, гарын авлага, судалгааны бүтээлийг тоочин бичсэн болно.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Ээлжит хичээлийн төлөвлөлтийн судалгаа" Боловсрол судлал 2022(567), vol. 22, pp. 57-66, 2022-6-4

https://www.num.edu.mn/

Хураангуй

Хураангуй: Багшийн өдөр тутмын ажлын нэг бол ээлжит хичээлийн төлөвлөлт бөгөөд ээлжит хичээлээс тухайн сэдвийн агуулга, аргазүй, арга, хэрэглэгдэхүүн, хэрэгсэл зэргийг урьдчилан төлөвлөх хэрэгтэй болдог. Тухайн хичээлийг төлөвлөснөөр эмхцэгцтэй, үрөгөөжтэй заах нөхцөл бүрддэг ч ихэнх багш нар ээлжит хичээлийн төлөвлөгөөг бүтээлчээр хийх нь ховор байдаг. Эсвэл сургалтын менежерт шалгуулахын тулд л боловсруулдаг, хичээл зохион байгуулахдаа төлөвлөлтийн дагуу хичээлээ ордоггүй зэрэг нь асуудал болоод байгаа юм. Ээлжит хичээлийг төлөвлөснөөр сурагчдыг сурах үйл ажиллагаа, идэвхи оролцоо, сурлагын үнэлгээ зэрэгт ахиц гардаг. Тухайн хичээлийг төлөвлөөгүйн улмаас хичээл чанаргүй явагдаж сурагчдад хичээлээ ойлгохгүй байх явдал гарахыг ч үгүйсгэхгүй юм. Ээлжит хичээлийг төлөвлөлтийг хийгээгүйн хор нөлөө болон түүнд нөлөөлж буй шалтгаан зэргийг илрүүлэх нь тулгамдсан асуудал юм. Ээлжит хичээлийг төлөвлөснөөр сургалтын чанар сайжирч, багш хөгжинө, мөн сурагчдын идэвх оролцоо болон сурлагын үнэлгээ нэмэгдэж сурлагын амжилтанд эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс энэхүү сэдвийг сонгож авсан юм. Солонгос хэлний ээлжит хичээл төлөвлөлтийг хэрхэн бүтээлч болгох вэ? Бүтээлчээр төлөвлөхийн ач холбогдол юу вэ? Түлхүүр үг: Хичээл, ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт

Зохиогч(ид): Ж.Даваа
"Барилгын засал-чимэглэлчин” мэргэжлээр суралцагчдад ур чадвар эзэмшүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааны үр дүн " Боловсрол судлал 2022(567), vol. 2022(567), , no. 22, pp. 26-31, 2022-6-4

https://www.num.edu.mn/

Хураангуй

Манай улсын хувьд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (МСҮТ), Политехник коллежи (ПК)-ийн сургалтаар дамжуулан мэргэжилтэй ажилтан, ажилчин бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх хэрэгцээ нэмэгдсээр байна. Дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт -ын гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөөдөр дэлхий нийтээр аж үйлдвэржилтийн үеийн ажилчнаас мэдээллийн эрин үеийн мэдлэгийн ажилтан бэлтгэх цогц систем болох шилжилтийн үе хэдийн эхэлж, энэ нь мэргэжлийн боловсрол, сургалтын уламжлалт байгууллагуудаар олгож буй мэргэжлийн ур чадварыг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг дэвшүүлээд тулгараад байна. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллежид барилгын засал чимэглэлчин мэргэжлээр суралцаж буй суралцагчдын мэргэжлийн ур чадварыг судалж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилго дэвшүүллээ. Түлхүүр үг: Мэргэжлийн боловрол, сургалт, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн ур чадвар, сургалт, суралцагч , барилгын засал чимэглэлчин.

Зохиогч(ид): Ж.Даваа, Л.Шинэ -Эрдэнэ
"Тонгоруу аргаар хичээл боловсруулах асуудалд " Боловсрол судлал, vol. № 21 (552), 2021, no. 552, pp. 88-95, 2021-6-15

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%

Хураангуй

Товч агуулга: Дэлхий нийтээрээ цар тахлын улмаас хөл хорионд орж 1,5 тэрбум суралцагчид зайнаас суралцаж байна. Манай улсын хувьд 2020 статистикийн мэдээгээр ЕБС-д 680,8 суралцагчид теле болон цахимаар хичээлээ үзсэн бөгөөд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нэгэн ярилцлагандаа теле, цахим хичээл үр дүнгүй байгааг хэлсэн. (МҮОНРТ, 2020). Мөн ЮНЕСКО-гийн Бодлого болон насан туршийн боловсролын тогтолцооны асуудал хариуцсан хэлтсийн дарга ноён Борхен Чакрун “КОВИД-19” сэдвээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 5 дахь вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Зайн сургалтын стратегийн үр өгөөж нь үндсэндээ дөрвөн хүчин зүйлээс - техникийн, агуулгын, сурган заах арга зүйн болон хяналт, шинжилгээ, үнэлгээний бэлэн байдлаас шалтгаалж байгааг” онцлон дүгнэсэн. (Зайн сургалтыг зохион байгуулахад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах нь, 2020). Манай улсын хувьд ч эдгээр хүчин зүйлс нөлөөлж байгаа бөгөөд тэр дундаа багшийн заах арга чухал хүчин зүйл юм. Иймд багш, суралцагчдадаа бие даан бүтээлчээр суралцах сургалтын шинэ орчин бүрдүүлэх, үүндээ тохирсон сургалтын шинэ аргыг турших, уламжлалт сургалтын тогтолцооноос илүүтэй бүтээлч шинэ арга хандлага бүхий тогтолцоог бий болгох чухал эргэлтийн үеийн эхэнд ирээд байна. Энэхүү өгүүлэлд ангийн ажил болон гэрийн даалгаврын тухай уламжлалт ойлголтын харьцааг сольсон тонгоруу аргын үүсэл, энэ аргаар хэрхэн хичээл боловсруулах аргачлалыг авч үзсэн болно.

Зохиогч(ид): Ж.Даваа, С.Баярмаа
"Боловсролын бодлогын уламжлал, шинэчлэл" Боловсрол судлал 2021, vol. 21, no. 531, pp. 112-122, 2021-6-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%

Хураангуй

Товч агуулга: Монгол улсын боловсролын бодлого нь эртний үедээ төр ёсны шинжтэй байсан бол Манжийн эрхшээлийн үед бичиг үсгийн боловсролтой хүн багассан учраас бичээч,бичгийн ажилтан бэлтгэж улмаар шинэ үед бүх нийтийн бичиг үсэг тайлагдалтанд чиглэж байлаа. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй байх нь тухайн нийгмийн гол хэрэгцээ байснаас гадна намын үзэл суртал, ухуулгыг таниулах зорилготой хэрэгжиж байв. Харин чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр боловсролын бодлого илүү улс төрийн хараат, зээлдлэгийн шинжтэй буюу Англи, Америкийн боловсролын бодлогыг шууд хуулбарлан хэрэгжүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл намын хөтөлбөр, засгийн эрх мэдлийн хүрээнд хэрэгждэг болсноор гадны санхүүжилтийн тулган хүлээлтээр боловсруулсан залгамж чанар, тогтвортой шинж дутмаг байна. Тус өгүүлэлд Монгол улсын төрөөс боловсролын талаар баримталж ирсэн бодлогод дүн шинжилгээ хийхийг зорилоо. Түлхүүр үг: боловсролын зорилго, боловсролын талаар төрөөс баримталж ирсэн бодлого, бодлогын хэрэгжилт, агуулга, арга зүй.

Зохиогч(ид): Ж.Даваа, Ш.Баярмаа
"Багш ажлын байрандаа хөгжихөд хамтын үйл ажиллагааны нөлөөг нэмэгдүүлэх арга зам" Боловсрол судлал 2021, vol. № 21 (531), 2021,, no. 531, pp. 99-105, 2021-6-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%

Хураангуй

Хураангуй: Аливаа улсын боловсролын хөгжил нь багшийн хөгжил дээр тулгуурладаг. Нийгмийн хөгжил боловсролын хөгжлөөс, боловсролыг хөгжил багшийн хөгжлөөс харилцан урган гарч байдаг диалектик зүй тогтолтой. Иймд багшийг хөгжүүлэх нь сургууль болон суралцагчдын хөгжлийг дэмжинэ гэсэн үг. Багшийн хөгжилд хамтын үйл ажиллагаа ямар нөлөөтэй байгааг тодруулах үүднээс Дундговь аймгийн төвийн 1-р сургууль (А) -йин 51 багш, сургалтын менежер, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний сургууль (Б)-ийн 40 багш, сургалтын менежер, Хэнтийн аймгийн Баян-Адарга сумын сургууль (В) 41 багш нийт 131 хүнийг хамруулан асуулгын аргаар судлав. Энэхүү судалгааны ажлаараа багшийг хөгжүүлэхэд нэг талаас боловсролын салбарын нэгдсэн бодлого байх боловч нөгөө талаас багш өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл байдаг ч бас ажлын байранд хөгжихөд нь чухал үүрэг бүхий хамт олны үйл ажиллагааг чиглүүлэх менежмент чухал. Түлхүүр үг: Багшийн хөгжил, хамтын үйл ажиллагаа, удирдлагын менежмент

Зохиогч(ид): Ж.Даваа, Ё.Даваасүрэн
"Гэр бүлийн хүмүүжлийн уламжлалт аргыг эцэг эхийн анхаарал халамжтай харьцуулсан дүн", Хүүхдийн хөгжил төлөвшил -2021, 2021-4-16, vol. 9, pp. 56-66

Хураангуй

Хураангуй: Гэр бүлийн хүмүүжлийн уламжлалт аргуудаас хамгийн их болон хамгийн бага хэрэглэгдэж байгаа аргуудыг судалсан ба тухайн аргуудыг хэрэглэн хүмүүжүүлж буй эцэг эхийн анхаарал халамжийн хоорондын хамаарлыг авч үзсэн. Гэр бүлийн уламжлалт аргуудыг гаргахдаа Т.Намжил (Намжил.Т, 2020), Ж.Даваа (Даваа, Төлөвшил, хүмүүжил, хөгжил, 2021) үндэс болгосон ба эцэг эхийн анхаарал халамжийг тодруулах аргачлал /Parental Nurturance scale/ (Buri, 1989) ашиглан хүүхдийн байр сууринаас эцэг эхийн анхаарал халамжийг үнэлсэн болно. Судалгаанд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн ахлах ангийн 200 сурагчдыг оролцуулсан. Судалгаагаар гэр бүлийн хүмүүжлийн эерэг аргыг ашиглан хүмүүжиж буй хүүхдүүдэд анхаарал халамжийн хүчин зүйлийг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэж байсан бол сөрөг аргыг ашиглан хүмүүжиж буй хүүхдүүдэд үл ойлгох байдлыг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэж байгааг тодруулсан. Мөн гэр бүлийн хүмүүжилд ашиглагдахаа больсон байх магадлалтай хамаарлын хэдэн аргыг илрүүлсэн бөгөөд энэ бүгдийг илрүүлэн гаргах нь уламжлалт нүүдлийн соёлоос суурин иргэншлийн асар хурдтай өөрчлөлт дунд өсөж буй хүүхдүүдэд хүмүүжлийн шинэ арга барилыг судлан нэвтрүүлэх шаардлага байгааг тодотгох боломжтойг тэмдэглэж байна.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Боловсролын салбарын мэдээллийн хөтөлбөр " Боловсрол судлал 22(531) 2019, vol. 20, no. 530, pp. 42-47, , 2020-5-28

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%

Хураангуй

Өнөө үед мэдлэг, чадварт суурилсан нийгэм төлөвшүүлэх явдал тулгамдсан асуудал болж энэхүү ажилд дээд боловсролын байгууллагын үүрэг оролцоо нэмэгдсээр байна. Сургалтын хөтөлбөрийн хувьд МХХТ- ийн салбарын мэрэгжил эрэлт хэрэгцээтэй байгаагаас агуулгын хувьд компьютерийн ухаанд онолын болон алгоритмын үндсээс эхлээд ухаалаг систем гэх мэт бусад салбаруудын хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийн асуудлууд хамаархаас гадна туршилт, ажиглалт, харилцан хамаарал/багш-оюутан/, мэргэжлийн онцлогт тохирсон арга зүйг тодорхойлох хэрэгтэй. МУ-ын хувьд их сургуулийн сургалтын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа нь COVID-19 нөхцөл байдлын хувьд цахим болон онлайн хэлбэрт шилжиж ажиллаж байгаа нь хоцрогдолгүй сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Үүнээс үүдээд сургууль тус бүрийн сургалтын удирдлагын систем, онлайн системүүдийг цаг үетэйгээ нийлүүлэн хэрэглэж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Зохиогч(ид): Ж.Даваа, Т.Урантөгс
"Их дээд сургуулийн зохион байгуулалтын бүтцийн асуудал" Дээд боловсрол, vol. 1, pp. 69, 2018-1-1

сэтгүүлд хэвлэгдсэн

Хураангуй

: Орчин үеийн нийгэм эдийн засаг, техник технологи, улс төр, оюун санааны хүрээг хамарсан хурдацтай өөрчлөлтийн үед суралцагчдад үйлчлэх нь зөвхөн сургалтын технологийн асуудал биш бөгөөд их, дээд сургуулийн стратеги, үйл ажиллагааны зорилгод тулгуурласан зохион байгуулалтын бүтцээ оновчтой тодорхойлох, тогтвортой, уян хатан байх нь дээд боловсролын чанарт шууд хамааралтай асуудал юм. 2014 оноос манай улсад их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө иж бүрэн утгаар боловсруулан баталгаажуулж мөрдөх ажил өрнөсөн нь бүтэц зохион байгуулалтад асуудал үүсгээд байна. Мөн сургалтын технологийн түвшинд олон асуудал, тэр дундаа бакалаврын түвшний суралцагчид судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах нь их сургуулийн зохион байгуулалтын үндсэн нэгж болох тэнхим хоорондын уялдаа, хамтын ажиллагааны шинэ хандлага, арга зүйг үгүйлсээр байна. Магистрын түвшинд ч судалгааны ажлын хамгаалалтын үйл явц шинэ гарц гаргалгааг шаардаж байна. Түүнчлэн судалгааны болон мэргэжлийн магистр хамгаалсан хүн их, дээд сургуульд багшлах, доктор хамгаалах бол адил эрхтэй байх уу зэрэг дээд боловсролын менежментийн асуудал шийдлээ хүлээж байна. Ийнхүү их, дээд сургуулийн менежментийн орц, явц, гарцыг хамарсан асуудлууд гараад байгаа нь зохион байгуулалтын бүтэц оновчтой, тогтвортой, уян хатан биш байгааг илтгэж, шийдвэрлэхийг шаардаж байна. Монгол улсын болон гадаадын зарим улсын 40 их, дээд сургуулийн зохион байгуулалтын бүтцийг харьцуулан судалсан. Манай их, дээд сургуулийн зохион байгуулалтын бүтэц зэрэгцсэн, нийлмэл, бүтцийн 5-6 шатлалтай байгаа нь түгээмэл болох нь харагдаж байна. Өөрчлөгдөхийн тулд төвлөрлийг сааруулах, нэгж салбар шуурхай байх, хамтран ажиллах соёл төлөвшүүлэх, санхүүгийн хувьд бие даасан байх боломжийг олгох хэрэгтэй байна.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Их, дээд сургуулийн семинар ба оюутны оролцоо", Нийгэм, хүмүүнлэгийн ШУ-ны инноваци ба дээд боловсролын ерөнхий эрдмийн сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, 2016-12-23, vol. ХСИС Үндэсний хурал 2016-12-23, pp. Т.27-31

Хураангуй

Хураангуй: их, дээд сургууль бүтээлч, оролцоотой мэргэжилтэн төлөвшихөд сургалтын бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн үйлчилэх нь өнөө үеийн шинэчлэл нэг хэсэг юм. Иймээс их, дээд сургууль сургалтын технологийн нарийн асуудлыг улам гүнзгийрүүлэн шинэчлэх сайжруулах шаардлага урган гарч байна. Тухайлбал, их, дээд сургууль суралцагчидад мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ аливаад өөрийн байр сууринаас хандах, шилж сонгох, бие даан сурах, ажиллах, амьдрах, аливаад оролцоотой байх зэрэг чадвараа хөгжүүлэн төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэх нь өнөөгийн шинэчлэлийн тулгамдсан асуудал болж байна. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй, бодлого, менежментийн хүрээнд шийдвэрлэх алхамууд шаардлагатай ч багш бүр өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломж байдаг. Түүний нэг нь семинарт оюутны оролцоог нэмэгдүүлэх асуудал юм.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Оюутны сурах чадвар ба сэтгэл ханамж" Боловсрол судлал, vol. 18(454), pp. 4-10, 2016-12-22

Хураангуй

Хурангуй: Өнөөгийн оюутан сурах чадвар эзэмшсэн байдалдаа сэтгэл хангалуун байх нь цаашдаа сайн ажиллах, сайхан амьдрахын чухал хүчин зүйлийн нэг болж байдаг. Оюутны суралцах чадвар хөгжих асуудлыг оюутнаас асуулга авах, ярилцах зэрэг аргаар судлан дүн шинжилгээ хийв. Суралцах чадвартаа судалгаанд хамрагдсан оюутны 8,1% маш хангалуун, 55,7% хангалуун, 31,5% дунд зэрэг, 4.7% сэтгэл хангалуун бус байна. Их, дээд сургууль бүр XXI зууны иргэн ямар чадвартай байх талаар дотоод эрх зүйн болон сургалтын баримт бичигтээ тодорхой тусгаж мөрдөж эхэлж байгаа ч багш нар хичээл бүрийнхээ хөтөлбөрт оюутны эзэмших чадварыг тусган, үнэлж, дүгнэн хөгжүүлэх иж бүрэн даалгавар боловсруулж байнга хэрэгжүүлэх нь дээд боловсролын сургалтын чанарт нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Ингэснээр оюутны суралцах чадвар, тэдний сэтгэл ханамж дээшлэн ирээдүйд ажиллаж амьдрах чадамжаа сайжруулах нэгэн арга зам болно.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Чанартай боловсрол-интернэт хэрэглээ", Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам, 2016-6-25, vol. 16, pp. 133-140

Хураангуй

Хураангуй: Товч агуулга: Олон улсын болон Монгол улсын хувьд Цахим ертөнц буюу интернэт хэрэглэгчийн өнөөгийн байдлын тухай 2016 оны байдлаар 190 гаруй орны 3,4 тэрбум интернэт ашиглаж, Platform-ын хэрэглэгчдийн үзүүлэлтээс харахад facebook нь 1.5 тэрбум хэрэглэгчдийг өөрийн иргэншилд бүртгэсэн сайт юм. 2004 онд анх Харвордын оюутан Марк Цукербергийн санаачилсан энэ сайт өнөөдөр 140 орон идэвхтэй ажиллаж байна. Нийт бүртгэлийн 8.7 хувь нь хуурамч байдаг. Монгол улс 2 сая 122 мянган хэрэглэгч нийтийн сүлжээ ашиглаж, 1 сая 300 мянган хэрэглэгч facebook сайтыг идэвхтэй хэрэглэдэг. Их сургуулиудын хувьд оюутнууд номын сан болон лабораториос үнэгүй хандалт ашиглан facebook, google-ээс мэргэжилтэйгээ холбогдолтой мэдээллийг хайж, үйлчилгээ авдаг. Интернэтээс олж авсан бүх зүйлс нь эргээд өөрт мэдлэг болж байгаа ч үнэн мэдээлэл авч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Оюутны интернет хэрэглээ ба бие даан суралцах чадварын асуудалд", Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам, 2016-6-14, vol. 16, pp. 101-106

Хураангуй

Хураангуй: Хураагуй: Олон улс орны оюутнуудын мэдээллийн хамгийн эрэлттэй эх сурвалж нь интернет болсон байгаа өнөө үед монгол оюутнуудын интернет хэрэглээний асуудал, энэхүү хэрэглээ нь оюутан бие даан суралцахад ямар нөлөөлөлтэй байгаа нь анхарал татаж байна. Иймээс оюутнаас асуулга авах, ярилцах аргаар байдлыг тодруулав. Судалгаанд хамрагдсан манай оюутнуудын 63%“интернет надад шинэ мэдлэг олж авах үндсэн эх сурвалж, сонирхсон асуудлын талаар мэдээлэлтэй байхад хэрэгтэй гэж үзсэн байна. Харин интернет байхгүй болвол яах вэ гэсэн асуултанд оюутны 61% “чөлөөлөгдсөн цаг заваа би өөр зүйлд зарцуулна” 44% “миний амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй” гэж хариулав. Оюутны 25% мэдээллийн үнэ цэнэтэй эх сурвалжаа би алдлаа, 7% миний сурлага хохирох нь гэж үзсэн байгаагаас дүгнэлт хийж болох юм. Оюутны бие даан суралцах чадварт тодорхой утгаар нөлөөлдөгч одоогоор монгол оюутнууд бусад эх сурвалжийг ашиглахад илүү анхаарч байна. Инернетийн мэдээлэлд эргэлзэх нь их байдаг, мөн англи хэлний мэдлэгийн түвшингөөс хамаарч интернет хэрэглээ нь хязгаартай байдаг зэрэг нь монгол оюутны интернет хэрэглээнд нөлөөлдөг байна.

Зохиогч(ид): Ж.Даваа
"Семинарт оюутны оролцоог нэмэгдүүлэх арга: туршилт үр дүн", PRESSING DIDACTICS PROBLEMS OF THE PRESCHOOL, PRIMARY, SECONDARY AND HIGHER EDUCATION, Монгол, 2015-11-27, vol. 1, pp. т.99-106

Хураангуй

Хураангуй: Хураангуй: Семинарские занятия-организационная форма, в процессе которой студенты имеют возможности развивать умения творчески решать проблемы. Семинар-форма коллективной самостоятельной работы, которая способствует углубленному изучению материала и формированию мировоззренческих идей, проявлению в наибольшей степени индивидуальных способностей, коллективного творчества. Так можно сказать, что эффективность семинарских занятий во многом зависит от качества самоподготовки студентов и их активного участия в семинарских занятиях. Таким активным участием является то, что студенты самы организуют, управляют ходом семинарских занятий.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар