МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Л.Энхтүшиг
"Дасгал хөдөлгөөний сэтгэл зүй", 2025-12-1
Зохиогч(ид): Л.Энхтүшиг, О.Ундрал
"“ЭЕШ-ын өмнөх түгшүүрийг даван туулахад хөгжмийн сэтгэл заслыг туршсан нь”" Боловсрол судлал 28(628), vol. 628, no. 28, pp. 117-120, 2025-12-1

https://journals.mn/issues/cmk0t5hb50006kj4t4d80s757

Хураангуй

Шалгалтын түгшүүр нь хангалтгүй дүн авахаас айж, шалгалтын явцад сандрах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж суралцагчийн мэдлэг, чадвараа бүрэн илэрхийлэх боломжийг бууруулж байдаг. Уг судалгаагаар Улаанбаатар хотын төгсөх ангийн баруун, зүүн, төвийн бүсийн 3 сургуулийн (n=214) сурагчдын шалгалтын түгшүүр болон нөхцөл байдлын түгшүүрийг судалж, ЭЕШ-ын өмнөх түгшүүрийг эергээр даван туулах, бууруулахад хөгжмийн терапийн аргыг үнэлэх зорилгоор 14 хоногийн хөтөлбөр хэрэгжүүлэн гүйцэтгэсэн. Үр дүнд, хөгжмийн сэтгэл заслын арга нь сэтгэл зүйн сургалт болон бүлгийн уулзалтын хөтөлбөртэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий эерэг нөлөө үзүүлсэн.

Зохиогч(ид): Б.Баярмаа, Н.Ариунзаяа, Б.Түвшинтөр, Л.Энхтүшиг
""THE CONSOLIDATION OF THE CONCEPT OF PRESS FREEDOM WITHIN THE MONGOLIAN MEDIA SYSTEM"" Znanstvena misel journal, vol. №101/2025 , no. ISSN 3124-1123, pp. 74-77, 2025-5-6

https://zenodo.org/records/15294185

Хураангуй

This article explores the early intellectual roots of press freedom in Mongolia by analyzing Ulsyn Erkh (The Power of the State), a 1914 treatise by Jamsrangiin Tseveen-one of Mongolia’s earliest public intellectuals and legal thinkers. Through qualitative documentary analysis, the study identifies core liberal principles embedded in Tseveen’s work, including the rights to free speech, publication, and public discourse. The findings reveal that these ideas anticipated Mongolia’s later constitutional guarantees of press freedom and challenge the dominant narrative that such concepts were only introduced after the 1990 democratic revolution. The research situates Tseveen’s text within the broader context of early 20th-century Mongolian political awakening and national sov- ereignty, highlighting the development of an indigenous legal consciousness. By revisiting this foundational work, the study contributes to a more nuanced understanding of the historical development of press freedom in Mongolia and affirms the enduring relevance of Tseveen’s ideas in contemporary legal and journalistic discourse

Зохиогч(ид): Л.Энхтүшиг
"Хил хамгаалах байгууллагын хилийн салбар дахь эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэнд", Жендэрийн эрх тэгш байдал: Сургамж, боломж, шийдэл улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, 2024-11-19, vol. 1, pp. 3

Хураангуй

Улс орны хамгийн хол цэгт, хүнд нөхцөлд ажилладаг Хил хамгаалах байгуулагын цэргийн алба хаагч, ажилтнуудын сэтгэлзүйн профайлинг бүтээх зорилготой судалгаа бөгөөд тал хээрийн бүс, говь цөлийн бүс, хангай тайгын бүс зэрэг хил хамгаалалтын бүсчлэлээр, баруун, зүүн аймаг зэрэг газарзүйн байршил, цэргийн алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдын байгууллагын (цэргийн хүний талаар стандартчилсан ойлголт) соёлд хэр зэрэг дасан зохицсон, цэргийн байгууллагын энгийн ажилчдын сэтгэлзүйн байдал, хүйсийн хувьд ялгаатай эсэхийг Сүхбаатар аймгийн Хил хамгаалах байгууллагуудаас судалгааны мэдээлэл цуглуулж, өгөгдөлд шинжилгээ хийв.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар