МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Ганхүрэл, Б.Гүнбилэг, Н.Лхамцэрэн, Д.Сүнжид, Т.Адъяасүрэн
"Үндсэн хуулийн 6.2 дах хэсэгт дүн шинжилгээ хийх нь " Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 2022 №2, no. 58, pp. 1-54, 2022-5-15

http://law.num.edu.mn/news/40

Хураангуй

Энэхүү судалгаагаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх замаар тус нэмэлт өөрчлөлтөөр хөндөж буй асуудалд анализ хийн, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийг хэрхэн ойлгож, тайлбарлах шаардлагатай талаар тодруулахыг зорьлоо. Ингэхдээ, нэн тэргүүнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг нэмэлт өөрчлөлтийн өмнөх болон дараах гэх цаг хугацааны ялгавартайгаар авч үзэн, түүний үзэл баримтлалд харьцуулалт хийлээ. Судалгаанд дурдагдаж буй Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгтэй холбоотой эрх зүйн судалгаа цөөнгүй боловч 2019 онд нэмэлт өөрчлөлт орсоны дараа, түүнийг өмнөх заалттай нь харьцуулсан судалгаа хараахан хийгдээгүй гэдэг талаараа шинэлэг юм. Харьцуулалтын үр дүнд, хэдийгээр нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэг нь илүү дэлгэрэнгүй агуулгыг тусгаснаараа ач холбогдолтой боловч, үндсэн үзэл баримтлалын агуулгын хувьд нэмэлт өөрчлөлтийн өмнөхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Түүний дараа нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг цогцолбор тус бүрээр нь ангилан, хөндөж буй асуудал болон хамрах салбар эрх зүйн зохицуулалтыг бүлэглэн авч судаллаа. Ингэхдээ, тус заалтад дурдагдсан нэр томъёог үг зүйн хүрээнд болон тухайн цогцолборыг бүхлээр нь буюу зорилго талаас нь тайлбарлахыг оролдлоо. Судалгааны үр дүнд, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт нь манай улсын газрын доорх баялгаа ашиглахдаа баримтлах үндсэн бодлогыг тусгасан гэж дүгнэлээ. Тодруулбал, уул уурхайн салбараас ашиг олж, түүний өгөөжийг иргэддээ баялгийн сангийн тусламжтай тэгш хүртээхийн зэрэгцээ байгаль орчны асуудал болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлийг бий болгосон талаар юм.

Зохиогч(ид): Д.Сүнжид
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба нутгийн удирдлага" Шүүх эрх мэдэл, vol. Nr.1, pp. 21-33, 2020-3-30

Хураангуй

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нутгийн удирдлагын сэдвээр оруулсан өөрчлөлт, түүний үзэл баримтлалыг тайлбарлав.

Зохиогч(ид): Д.Сүнжид
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба нутгийн удирдлага", Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл, 2020-1-13, vol. 1, pp.

Хураангуй

Нутгийн удирдлагын талаар 1992 оны үзэл баримтлал, УИХ-ын гишүүдээс санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тусгасан өөрчлөлт, түүний эрх зүйн үр дагаврын талаар хэлэлцэх

Зохиогч(ид): Д.Сүнжид
"Иргэний оролцооны бодлого, эрх зүйн орчин", Иргэдийн оролцоо, 2019-12-2, vol. 1, pp. 36-45

Хураангуй

Монгол Улсын иргэний оролцооны талаар баримтлах бодлого, түүнийг хууль тогтоомжоор зохицуулсан байдал, хэрэгжилтийн дүн шинжилгээг танилцуулав.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар