МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Legal Regulations for Amendments to The Constitution of Mongolia: Its Practical Application", Asian Comparative Constitutional Law: Volume II - Constitutional Amendments, Англи, 2023-4-27, vol. 2, pp. 20

Хураангуй

Монгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа батласан юм. “Ардын Их хурлаар хэлэлцэж, баталсан шинэ Үндсэн хууль хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад нийцэж, ардчилал, шинэчлэл, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, хөгжил дэвшлийн баталгаа болно” гэж үзжээ. Тус хуулийг хэрэглэх хугацаанд 1999, 2000, 2019, 2022 онуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг зохицуулжээ. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тус харилцааг дэлгэрүүлэн зохицуулж байна. Энэ сэдвийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн зохицуулалт, түүний дагуу хийсэн нэмэлт, өөрчлөлтүүдийн түүхэн тоймыг товчлон хүргэх болно. Энэхүү өгүүллээ дараах хоёр бүлэгт хуваана. I. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн зохицуулалт. Энэ хэсэгт Үндсэн хуульд дараах асуултад хариулах болно. Үүнд: -Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлах эрх бүхий этгээд -Нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах журам -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий этгээдийн тухай -Нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигдах хязгаарлалт -Нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийн тухай II. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан практик. Энэ хэсэгт Үндсэн хуульд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн хийж байсан талаар өгүүлэх болно. Үүнд: -1999 оны нэмэлт, өөрчлөлт буюу парламентын бүтэлгүйтэл -2000 оны нэмэлт, өөрчлөлт -2019 оны нэмэлт өөрчлөлт -2022 оны нэмэлт өөрчлөлт буюу Цэц Үндсэн бүтцийн тайлбарыг хэрэглэсэн нь Тэдгээрийг хийх болсон шалтгаан, агуулгыг гаргаж өгөх болно.

Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Asian Comparative Constitutional Law: Volume I - Constitution-Making", 2023-4-26
Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Үндсэн хууль бүтээх үйл ажиллагаа: 1992 онд Үндсэн хууль батлахад нөлөөлсөн нийгмийн хүчин зүйлсийг тодорхойлох" Эрх зүй сэтгүүл, vol. 59, no. 03/59, pp. 1-27, 2022-12-1

http://law.num.edu.mn/news/40

Хураангуй

1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр өөрчлөн байгуулалт хийх нь монголын нийгмийн түүхэн зайлшгүй шаардлага болсон юм. Энэхүү түүхэн шаардлагын гадаад үндсэн шалтгаан нь 1917 оноос эхтэй социализм гүнзгий хямралд орж, улмаар задран унаж, түүний нэг бүрэлдэхүүнд байсан Монгол Улс даган хямарсан. Үүний шалтгааныг задлан үзвэл дараах хоёр үндсэн хүчин зүйлийг дурдаж болно: 1. Европт үүссэн социалист үзэл санаа, нэн ялангуяа марксизм-ленинизмийн олон үндэслэл дорно дахины нөхцөл, түүний дотор Монгол орны нөхцөл байдалд төдийлөн тохирохгүй байсан. Нүүдлийн соёл иргэншилтэй, гүнзгий шашин шүтлэгтэй, төрт ёсны баялаг уламжлалтай, хот, сууринд амьдарч дадаагүй улсад марксизм, ленинизм зохицолдоогүй гэж дүгнэж болно. 2. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаанд социалист систем, түүний гол түшиг тулгуур зөвлөлт улсаас эдийн засгийн талаар шууд хараат байсан учир нэгэнт тулгуур нь нурахаар цаашид социализмын замаар урагшлах боломжгүй болсон байна. Харин дотоод үндсэн шалтгааны талаар Ж. Болдбаатар, Д. Лүндээжанцан нар тодорхойлохдоо: 1. Улс оронд захиран тушаах систем хүчээ авч, нэг намын ноёрхол тогтсон байсан, 2. Өмчийн олон хэлбэр, ялангуяа хувийн өмчийг үл зөвшөөрч, зах зээлийн механизмыг үндсэндээ үгүйсгэсэн, төвлөрсөн төлөвлөгөөнд хатуу баригдаж байсан, 3. Нийгмийн оюун санааны амьдралыг нэг үзэл сурталд захируулан дэглэж, олон ургальч үзэл бодлыг хааж боож байсан, 4. Үндсэндээ ганц тулгуурт гадаад бодлого явуулж, ЗХУ, социалист системийн орнуудын хүрээнд харилцаагаа явцууруулж байсан. Үүн дээр нэмээд оюун санааны хүрээнд үндэсний эв нэгдлийн талаарх, тэр дундаа үндэсний ялгарах онцлогыг монголчууд хүсэмжилсэн гэдгийг шалтгаан хэмээн тодруулж болох юм. С.Нарангэрэл “Хүн ам цөөтэй монголчуудын хувьд үндэсний эв нэгдэл хүч чадлынх нь уг сурвалж, юу юунаас илүү эрхэмлэх зүйл болсоор ирсэн” гэж дурдсан байна.

Зохиогч(ид): Д.Ганхүрэл, Б.Гүнбилэг, Н.Лхамцэрэн, Д.Сүнжид, Т.Адъяасүрэн
"Үндсэн хуулийн 6.2 дах хэсэгт дүн шинжилгээ хийх нь " Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 2022 №2, no. 58, pp. 1-54, 2022-5-15

http://law.num.edu.mn/news/40

Хураангуй

Энэхүү судалгаагаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх замаар тус нэмэлт өөрчлөлтөөр хөндөж буй асуудалд анализ хийн, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийг хэрхэн ойлгож, тайлбарлах шаардлагатай талаар тодруулахыг зорьлоо. Ингэхдээ, нэн тэргүүнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг нэмэлт өөрчлөлтийн өмнөх болон дараах гэх цаг хугацааны ялгавартайгаар авч үзэн, түүний үзэл баримтлалд харьцуулалт хийлээ. Судалгаанд дурдагдаж буй Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгтэй холбоотой эрх зүйн судалгаа цөөнгүй боловч 2019 онд нэмэлт өөрчлөлт орсоны дараа, түүнийг өмнөх заалттай нь харьцуулсан судалгаа хараахан хийгдээгүй гэдэг талаараа шинэлэг юм. Харьцуулалтын үр дүнд, хэдийгээр нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэг нь илүү дэлгэрэнгүй агуулгыг тусгаснаараа ач холбогдолтой боловч, үндсэн үзэл баримтлалын агуулгын хувьд нэмэлт өөрчлөлтийн өмнөхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Түүний дараа нэмэлт өөрчлөлтийн дараах Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсгийг цогцолбор тус бүрээр нь ангилан, хөндөж буй асуудал болон хамрах салбар эрх зүйн зохицуулалтыг бүлэглэн авч судаллаа. Ингэхдээ, тус заалтад дурдагдсан нэр томъёог үг зүйн хүрээнд болон тухайн цогцолборыг бүхлээр нь буюу зорилго талаас нь тайлбарлахыг оролдлоо. Судалгааны үр дүнд, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёрдахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт нь манай улсын газрын доорх баялгаа ашиглахдаа баримтлах үндсэн бодлогыг тусгасан гэж дүгнэлээ. Тодруулбал, уул уурхайн салбараас ашиг олж, түүний өгөөжийг иргэддээ баялгийн сангийн тусламжтай тэгш хүртээхийн зэрэгцээ байгаль орчны асуудал болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах эрх зүйн үндэслэлийг бий болгосон талаар юм.

Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Making Mongolia’s 1992 Constitution", Asian Comparative Constitutional Law: Volume I - Constitution-Making, Их британи, Оксфордын Их сургууль, 2022-4-21, vol. Volume I , pp. 10

Хураангуй

It is natural to legislate the inviolability of state borders, human bodies and private property, voluntary marriage between men and women, and remuneration commensurate with the quality of their work. But if a law is passed to arrest an innocent person, to marry someone who does not like it, to impose excessive taxes, and to confiscate their property, it would be arbitrary. The difference between the two is far. Therefore, the law is drafted to reflect the common interests and will of the people as much as possible, and to reflect the nature of the relationship. Laws that meet such requirements are considered natural. Therefore, it is necessary to develop and adopt the correct wording in strict accordance with the rules established by law. https://www.law.ox.ac.uk/events/asian-comparative-constitutional-law-volume-i-constitution-making

Зохиогч(ид): Д.Ганхүрэл, Б.Гүнбилэг
"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, хууль эрх зүйн орчны үнэлгээ" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 57, no. 2022 №1, pp. 149-172, 2022-4-1

http://law.num.edu.mn/news/40

Хураангуй

Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох одоо байгаа эрх зүйн орчныг үнэлэх байдлаар асуудлыг тодорхойлж, шийдэл санал болгох зорилготой. Одоогоор манай улсын эрх зүйн тогтолцоонд уур амьсгалын өөрчлөлттэй эрх зүйн зохицуулалт гол төлөв экологийн эрх зүйн хууль тогтоомжуудад ерөнхий байдлаар тусгалаа олсон байх боловч, тэдгээр нь нэгдмэл тогтолцоотой бус, үнэлгээ хэрэгжилт хангалттай байгаа гэж хэлэх боломжгүй байна. Тиймээс Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох хууль тогтоомж, дүрэм, хөтөлбөр зэргийн хэрэгжилтийг үнэлж судлах, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний хувилбарыг тандан судаллаа. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд холбогдох бие даасан хууль байх нь илүү үр дүнтэй хувилбар гэж дүгнэлээ.

Зохиогч(ид): Б.Гүнбилэг, Д.Ганхүрэл
"Уур амьсгалын өөрчлөлт ба түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" Хууль дээдлэх ёс, vol. 2021. №4 (84) , no. 21 оны 4 дугаар, pp. 11-27, 2021-12-1

www.legalinstitute.mn

Хураангуй

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ LEGAL ENVIRONMENT ASSESSMENT FOR IMPLEMENTATION OF DOMESTIC LAW AND OTHER REGULATIONS OF NATIONAL ADAPTATION PLAN Болдбаатарын Гүнбилэг , Дамбын Ганхүрэл АГУУЛГА УДИРТГАЛ I. АСУУДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ II. АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ III. АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУВИЛБАРЫГ ТОГТООЖ, ЭЕРЭГ БОЛОН СӨРӨГ ТАЛЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ IV. ТУХАЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ОЛОН УЛСЫН БОЛОН БУСАД УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА ХИЙХ V. ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ [Товч утга] Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох одоо байгаа эрх зүйн орчныг үнэлэх байдлаар асуудлыг тодорхойлж, сайжруулах зорилготой. Энэ хүрээнд Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох хууль тогтоомж, дүрэм, хөтөлбөр зэргийн хэрэгжилтийг үнэлж, судлах, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний хувилбарыг тандан судаллаа. [Түлхүүр үгс] Экологийн эрх зүй, Уур амьсгалын өөрчлөлтйн эрх зүй, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох эрх зүй, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого   B.GUNBILEG Doctor of Law (Ph.D.) Senior Lecturer of the Department of Public Law, School of Law, National University of Mongolia D.GANKHUREL Master of Law (LL.M.) Lecturer of the Department of Private Law, School of Law, National University of Mongolia

Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Жолоочийн даатгалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал. " Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 2021 №4 (56), no. 21 оны 4 дугаар, pp. 43-62, 2021-12-1

https://numlawreview.mn/power

Хураангуй

[ТОВЧ УТГА] Жолоочийн хариуцлагын даатгалын тухай ойлголт, тухайн даатгалыг ямар учраас албан журмын буюу заавал даатгалын төрөлд тооцож байгааг эрх зүйн зохицуулалт талаас нь судалж, санал дүгнэлт гаргахыг зорив. Жолоочийн даатгал ашгийн төлөө үйл ажиллагаа мөн эсэх, ямар тохиолдолд ашгийн төлөө үйл ажиллагаа буюу арилжааны даатгал болох нөхцлийг хангах вэ? гэдгийг мөн тайлбарлав. [ТҮЛХҮҮР ҮГС] Жолооч, даатгал, даатгалын зорилго, даатгалын эрх зүйн зохицуулалт

Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Үндсэн хуулийн үзэл баримтлал: Төрт ёс гэж юу вэ?" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 2021-03, no. 21 оны 3 дугаар, pp. 1-19, 2021-11-1

https://numlawreview.mn/power

Хураангуй

[ТОВЧ УТГА] Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа түүний оршил хэсэгт төрт ёс гэдэг нэр томьёог тусгасан. Хууль хэрэглээний явцад энэхүү төрт ёс гэдэг нь төр ёсноос ялгаатай эсэх, эсхүл ижил эсэх талаар хууль зүйн хувьд нэг мөр томьёолон тусгасан тайлбар үгүй байна. Иймд энэхүү өгүүлэлд төрт ёс гэсэн нэр томьёог түүхэн болон онолын үүднээс тайлбарлаж, эрх зүй судлаачдын цаашдын хэрэглээнд толилуулж байна. [ТҮЛХҮҮР ҮГС] Үндсэн хууль, Үндсэн хуулийн үзэл баримтлал, Үндсэн хуулийн зорилго, Үндсэн хуулийн оршил, төрт ёс, төр ёс, төрт, ёс.

Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүмүүнлэг нийгэм" Эрх зүй сэтгүүл, vol. 1, pp. 137-146, 2021-5-14

https://numlawreview.mn/power

Хураангуй

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг хэрхэн тодорхойлох вэ? Хүмүүнлэг нийгэм гэж юу вэ? гэх мэтээр өнгөрсөн жилүүдэд хичээл, сургалтын түвшинд цухас ярьж хэлж байснаас өөрөөр онолын үндэстэй тайлбар хийгээгүй байгааг судлаачийн хувьд харгалзан энэхүү тайлбарыг бичлээ.

Зохиогч(ид): Б.Гүнбилэг
"Үндсэн хуулийн үзэл баримтлал:Үндэсний эв нэгдэл" Эрх зүй сэтгүүл, vol. 2021-02, no. 21 оны 2 дугаар, pp. 10, 2021-5-13

https://numlawreview.mn/power

Хураангуй

Үндэсний эв нэгдлийг хэрхэн тодорхойлох вэ? Үндэсний эв нэгдэл гэж юу вэ? гэх зэргээр өнгөрсөн жилүүдэд хичээл, сургалтын түвшинд цухас ярьж хэлснээс өөрөөр онолын үндэстэй тайлбар хийгдээгүй өнөө хүрснийг судлаачийн хувьд харгалзан энэхүү тайлбарыг бичлээ. Тайлбарын хувьд үг зүйн болон утга зүйн тайлбарыг хийж, энэхүү өгүүллээр “үндэсний эв нэгдэл” гэх хууль зүйн нэр томьёог судлан үзэж, тодорхойлох, түүнийг практикт хэрхэн хэрэглэж буйд дүгнэлт хийхийг зорилоо.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар