МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Дөлгөөн, Д.Үүрийнтуяа, М.Ганбат, Б.Бурмаа, Ж.Бурмаа, Б.Нямжаргал
"STEM боловсролоор дамжуулан тогтвортой байдлын цогц чадамжийг хөгжүүлэх нь (МУ-ын бага боловсролын жишээн дээр)", Монголын физикийн нийгэмлэгийн үндэсний эрдэм шинжилгээний хурал., 2021-5-13, vol. ISSN 2311-1097 МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК №31 (536), pp. аман илтгэл тавигдсан, хэвлэгдсэн хураангуй болон бүтэн өгүүлэл сэтгүүлд ороогүй

Хураангуй

2015 онд УИХ-аас нийгэм, эдийн засаг, бизнес, улс орны бүхий л салбарын хөгжлийг урт хугацаанд баримжаалсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 Түүнчлэн 2000-аад оноос хойш тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, арга зүйг бага дунд боловсролын бүх стандартууд, сургалтын үндэсний болон цөм хөтөлбөрүүд (National and core curriculum) сурах бичгүүдэд зохих түвшинд тусгасаар ирсэн.

Зохиогч(ид): Ж.Дөлгөөн, Б.Бурмаа, Ц.Амартайван, М.Ганбат, Д.Үүрийнтуяа
"Багш нарын тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголт, хичээлдээ тусгаж байгаа байдлын ерөнхий төлөв байдал", ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, 2019-9-25, vol. №29 (518), pp. 104-111

Хураангуй

Тогтвортой Хөгжлийн Боловсрол - Даяар үйлийн хөтөлбөрийн үзэл санааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2030 он хүртэл дэлхийн бүх улс орнууд, түүний дотор манай орны боловсролын салбарт хэрэгжиж байна. Энэ чиглэлийн дагуу Даяар Үйлийн Хөтөлбөрийн үзэл санааг багш мэргэжлийн хөтөлбөрт тусгаж, суралцаж байгаа оюутнууд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт оролцож, зохих мэдлэгтэй болгох, ЕБС-ийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд сүүлийн 3 жилийн үр дүн дээр суурилан Монгол орны боловсролын салбарын ТХБ-ын үзэл баримталын хүрээг тодруулахдаа 4 асуудал дээр төвлөрч, агуулгын хүрээг дараах байдлаар боловсруулан хэрэгжүүлж байна. Сурах агуулга (Learning content): Сургалтын хөтөлбөрт тусгах сэдвүүдийг уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, эрсдлээс хамгаалах, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ гэсэн байдлаар сонгон авсан. Сургаж хүмүүжүүлэх үйл ажиллагаа, сургалтын орчин (Pedagogy and learning environments): Сурах ба багшлах үйл нь суралцагч дээр төвлөрсөн харилцан идэвхитэй үйл ажиллагаа яуулах замаар хэрэгжих ёстой. Ингэснээр шинжлэн судалсан, үйл ажиллагаанд баримжаалсан суралцахуй хэрэгжих болно. Суралцагч тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаг болохуйцаар сургалтын орчинг шинээр бүрдүүлэхдээ хичээлийн судалгааны үзэл баримтлал дээр тулгуурласан. Сургалтын үр дүн буюу сургалтын гаралт (Learning outcomes): Сурах процессийг өдөөж өгөх, шүүмжлэлт сэтгэлгээ, системийн сэтгэлгээ, шийдвэр гаргах, одоогийн болон ирээдүйн үеийнхний өмнө хариуцлага хүлээх гэх мэт цөм компетенцуудыг дэмжих. Нийгмийн өөрчлөлт (Societal transformation): Сурагч бүр өөрийгөө болон өөрийн амьдарч байгаа нийгмээ өөрчлөхийн төлөө сэтгэлтэй болох чиглэлээр сургалтын орчинг өөрчлөх. Тогтвортой амьдралын төлөө хүсэл тэмүүлэлтэй болгох. Би “дэлхийн иргэн” гэдэг сэтгэлгээгээр глобал болон локаль түвшний асуудалд хандах. Бид энэ удаа дээрх чиглэлээр хийгдэж байгаа суурь судалгааны эхний үр дүнгээс танилцуулах зорилго тавьсан юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар