Бидний тухай
Багш ажилтан
ГИДЦГ-ын Б хэсгийн уст цэгүүдийн усны мониторинг судалгааны ажлын хүрээнд, уст цэгүүдийн байршлыг зураглаж, усны чанарын найрлага тодорхойлсон. Ажлын үр дүнгээр зэрлэг амьтад болон нутгийн иргэдийн ахуйд нэн хэрэгцээ шаардлагатай уст цэгүүдийг тодорхойлж, түүний эхийг хашиж хамгаалах, усны менежементийн зөв бодлогыг судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх төлөвлөлтийг гаргаж байна. Бид уст цэгүүдийн байрзүйн зурагт 115 цэг тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс 104 уст цэгт химийн дэлгэрэнгүй шинжилгээг, 58 уст цэгүүдэд нян судлалын шинжилгээг хийлгэж, 84 уст цэгийн ууссан хүчилтөрөгч, усны температур, усны даралт, цахилгаан дамжуулах чанар (Cond), TDS зэрэг үзүүлэлтүүдийг газар дээр хэмжилт хийж тодорхойлов. Химийн дэлгэрэнгүй шинжилгээний дүнгээс нийт 104 уст цэгийн усны химийн найрлагыг тогтоон, анги, бүлэг, төрлийг гаргасан. Эдгээрээс 64 нь гидрокарбонатын ангийн (НСОЗ > SO42 > СГ), 34 нь сульфатын ангийн (SO42- > НСОЗ > С эсвэл SO42 > CI> НСОЗ), 4 нь карбонат, сульфатын холимог ангийн найрлага бүхий ус байна. Химийн шинжилгээ болон хээрийн хэмжилт тодорхойлолтын үр дүнгээс бид цаашдын мониторинг судалгаанд 66 уст цэгийг сонгож тодорхойлолтыг тогтмол хийхээр төлөвлөж байна. Төв Азийн их целийн хойд хэсэг, Зүүн гарын говийн экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, олон улсын болон Монголын улаан номонд бүртгэгдсэн биологийн олон янз байдлын амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1975 онд Говийн Их Дархан Цаазат Газрыг (ГИДЦГ) "А", "Б" хэсэгтэйгээр байгуулсан. Гэсэн хоёр ГидЦГ-ын "Б" хэсэг нь Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутгийн өмнөд хэсгийн өргөн уудам талбайг хамран орших ба хамгаалалтын бүсийн талбай нь 2019 онд 2 дахин нэмэгдэж, 18000 км² талбай бүхий хэмжээтэй болсон. Энэ УТХГН-ын хамгаалалтын менежмент нь уугуул нутагтаа бүрэн устсан тахийг сэргээн нутагшуулах, тахийг өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох, энэхүү шүхэр зүйлээр дамжуулан говь целийн экосистемийг хамгаалах зорилгын хүрээнд телевлегден хийгдэж байна. Судалгааны үр дүн нь уст цэгүүдийг түшин амьдрах зэрлэг амьтан ургамлын биологи, экологийн судалгаанд суурь материал болж, говь целийн бүсийн экосистемийг цогцоор нь хамгаалахад байгалийн нөөц баялагт түшин амьдарч буй малчин иргэдийг оролцуулах, тэдний амьжиргааг дээшлүүлэхэд байгаль хамгаалалын уламжлалт болон орчин үеийн шийдлүүдийг төлөвлөж, зевлен туслахад гол ач холбогдолоо өгөх юм. Түлхүүр үг: Уст цэг, химийн найрлага, усны чанар, менежмент
Азийн цөлийн мужийн умард Алашаа, Алтайн өвөр болон Зүүн гарын говийн тойрог хоногийн болон улирлын агаарын температур эрс ялгаатай, хур тунадас маш бага хэмжээтэй унадаг, ууршилтын хэмжээ маш их зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалтай хэдий ч ховор ан амьтан идээшлэн ундаалдаг булаг шанд, баянбүрд бүхий өвөрмөц экосистемийг бүрдүүлдэг (Хауленбек, 2013, Чимэдрэгзэн, 1998). Монгол орны говийн булаг шанд, баянбүрдийн усны сээрнуруугүйтний судалгаа харьцангуй бага байна. Иймээс Говийн Их Дархан Цаазат Газрын (ГИДЦГ) “А, Б” хэсгийн булаг шанд, баянбүрдэд амьдрах усны сээрнуруугүйтний мониторингийн судалгаа явуулж, бүлгэмдлийн олон янз байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал юм. Дээжийг усны тор (D net) юмуу гар тор (hand net) багажийг ашиглан булаг шандын ёроолын хурдсыг бужигнуулах замаар нэг цэгт 3-5 удаагийн давталттай авсан. Шүүгдсэн дээжийг 96 хувийн спиртэд бэхжүүлэн зөөвөрлөж, лабораторид дээжийг ялган, тодорхойлох бичгүүд (Cummins & Merritt, 2008; McCafferty , 1983; Morse 1994; Tsalolikhin, 1997, 2001) болон бинокуляр (Leica, MEIJI) ашиглан боломжит ангилал зүйн түвшин хүртэл тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан булаг, шандны усны сээрнуруугүйтний бүлгэмдлийн бүтцийн үзүүлэлтүүдийг (зүйлийн баялаг, харьцангуй элбэгшил, олон янз байдал (Шэннон-Уинер), жигд байдал (Пилоу)-ын индексүүд) Primer 6 программыг ашиглан тооцож гаргасан. Усны сээрнуруугүйтний бүлгэмдлийн төсөөтэй байдлыг зүйлийн харьцангуй элбэгшил дээр үндэслэн Брэй Куртисийн аргаар төсөө зүйн индексийг тооцоолж, үр дүнг кластер анализ хийсэн.