МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага ба хувь хүний амины эрхийн хамгаалалт: удиртгал судалгаа", Хууль зүйн тулгамдсан асуудал сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, 2026-5-1, vol. 1, pp. 1-24

Хураангуй

Энэхүү илтгэлээр олон нийтийн сүлжээнд бусдын амины эрх зөрчигдсөн тохиолдолд ямар зохицуулалтын дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх, тухайн зохицуулалтын хэрэглээний улмаас үүсэх асуудал зэргийн талаар дүгнэж, олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн зүгээс бусдын амины эрхийг зөрчсөн мэдээллийг устгах гэх зэрэг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтолцооны хэрэгцээ, шаардлагын талаар удиртгал байдлаар буюу товч байдлаар тодорхойлсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Арилжааны эрх зүй дэх гэрээ дуусгавар болсны дараах ажилтны үл өрсөлдөх үүргийн талаар эргэцүүлэх нь: Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 00707 дугаар тогтоол ба арилжааны хуулийн төсөл" Монголын шүүх эрх зүй судлал, vol. 115, no. 1, pp. 68-96, 2026-4-16

https://www.jtrii.mn/mn/book/109

Хураангуй

Энэхүү өгүүлэлд зохиогч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа ажилтанд үл өрсөлдөх үүрэг оноосон тохиолдлын талаар Хөдөлмөрийн тухай хууль батлагдахаас өмнөх болон дараах нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж, хуульд тодорхой зохицуулалт хийсэн болон хийгээгүй гадаад орны нөхцөл байдалтай харьцуулан судалж, үүний сацуу Арилжааны хуулийн төслийн зохицуулалт болон бусад хууль хоорондын харилцан хамааралд анализ хийж, өнөөгийн зохицуулалт болон шүүхийн практикийн харилцан уялдаа, алдаа дутагдал, хууль зүйн тайлбарын хувьд ойлгомжгүй асуудлыг дүгнэж, тодорхой санал дэвшүүлэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Challenging issues of Mongolian Civil Code Regulation on Personality Rights: Is Soviet Legal Doctrine still Alive?", THE 6th JOINT SYMPOSIUM ON THE FUNDAMENTAL ISSUES OF PUBLIC AND PRIVATE LAW, 2026-3-20, vol. 6, pp. 1-6

Хураангуй

In 1992, Mongolia transitioned from a centralized planning socialist system into a democratic system and market economy. Consequently, there was a urgent need to enact a new civil code, and to deal with this urgent need the Parliament of Mongolia enacted the Civil code as a fully revised version of the 1963 Civil code of the Mongolian People’s Republic in 1994. So that scholars called the 1994 Civil Code as “a code of the transitional period”. After 8 years from that time, the Parliament of Mongolia enacted the present Civil Code (the 2002 Civil Code), which replaced the 1994 Code, with significant technical support from Germany, especially under the project (beratungsdienst wirtschaftsrechtreform) of the German Technical Cooperation Agency (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit). Because of the technical support from Germany, both foreign and domestic scholars conclude that the 2002 Civil Code is directly modelled on the German Civil Code. But if we briefly compare the current Civil Code of Mongolia and the German Civil Code from Pandektensystem features, we can find two very clear differences. First, the current Civil Code of Mongolia lacks the part of property. Instead of the independent part of property, the 2002 Code sets out the regulations on property relations in the general part of the code. Second, the regulations on some so-called personality rights are stipulated in the general part of the 2002 Code. However, the framers of the Code explicitly stipulated that these general part regulations on some personality rights are based on foundational provision of general tort. While the Mongolian population enjoys the benefits of mass communication and other technologies, infringement of personality rights has emerged as a serious issue of concern for all people. However, above mentioned regulations on personality rights in general part of the current Civil Code consist of only 9 paragraphs and legal community has been struggling with the problem of how to interpret the current regulations. Considering beforementioned context, the following questions naturally arise: Why did the framers of the 2002 Civil Code decide to set out the regulations on some personality rights in the general part instead of the obligation part, more specifically instead of tort law section? Why has legal community faced the problem of interpreting the current regulations on personality rights? From this very simple question, the author attempts to explore how the current Civil Code regulations on personality rights in the general part were drafted and analyze its comparative law features and harmonization of the regulations. Finally, the author endeavor to briefly answer the question that are the Mongolian Civil Code regulations on personality rights still influenced by Soviet Legal Doctrine? Since professor E.H.Perreau mentioned the notion of the personality rights and delivered the personality rights’ taxonomy for the first time in the history , it would be no exaggeration to say that the dichotomy of physical personality (life, health) and moral personality (honor, dignity, likeness etc) is accepted and used in the majority of law systems. If we look at the researches on personality rights that recently published, we can understand that civil law and tort law scholars put emphasis on analyzing the so-called the rights to moral personality. But, in Mongolia, personality rights issues are not well studied. Therefore, in this article, the author has decided to focus on the rights to moral personality and briefly analyzes the article 21 of the 2002 Civil Code due to the given time limit.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Монгол Улсын Иргэний хууль дахь тооцоо нийлэх гэрээний зохицуулалтыг тайлбарлах нь: Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 00176 дугаар тогтоолын жишээн дээр" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 26, pp. 129-149, 2025-10-7

www.journal.num.edu.mn

Хураангуй

Энэхүү судалгааны өгүүллээр Монгол Улсын Иргэний хууль дахь тооцоо нийлэх гэрээний зохицуулалтыг хэрхэн хэрэглэж, тайлбарлаж байгаа болохыг судалсан бөгөөд тооцоо нийлэх гэрээний урьдчилсан нөхцөл, үндсэн шинж болон тухайн гэрээ болон иргэний хууль дахь бусад институци болох үүргийг хүлээн зөвшөөрөх, харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох болон бусад холбогдох зохицуулалт хоорондын харилцан хамаарлын талаарх асуудлыг илрүүлэхийг зорилоо. Монголын эрх зүй судлаачид өөрийн орны хувийн эрх зүйн тогтолцоо тэр дундаа Иргэний хуулийг Германы хувийн эрх зүйн тогтолцоо ялангуяа Иргэний хууль болон Арилжааны хуулийн хүчтэй нөлөөн дор боловсруулагдсан гэж үздэг. Германы хуулийн мэргэжилтнүүд (ялангуяа шүүхийн шүүгч нар) Иргэний хуулийн төслийг боловсруулах үйл явцад ихээхэн идэвхтэй оролцсон нь ч үүнийг гэрчилнэ. Тиймээс ч бусад олон зохицуулалттай нэгэн адилаар Монгол Улсын Иргэний хууль дахь тооцоо нийлэх гэрээний зохицуулалт ч гэсэн Германы Арилжааны хуулийн 355 болон 356 дугаар зүйлийн зохицуулалттай ихээхэн төсөөтэй байдлаар боловсруулагджээ. Энэ шалтгааны улмаас судлаач Иргэний хууль дахь тооцоо нийлэх гэрээний зохицуулалтыг Германы Арилжааны хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулан судлахаар шийдсэн болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, анхаарах зарим асуудал", Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2025-5-9, vol. 1, pp. 1

Хураангуй

Тус аман илтгэлээр илтгэгч нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагыг бусад хууль тогтоомжтой харилцан уялдаж буй байдал, хуулийн хэрэглэгдэх хүрээний зохист байдал, зохицуулалт нь цаг үеийн нөхцөл байдалд нийцэж буй эсэх зэрэг шалгуураар тодорхойлж, шинэчлэх шаардлагатай болохыг онцолж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулахыг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Иргэний эрх зүй дэх нотлох үүргийн хуваарилалт: харьцуулсан эрх зүйн судалгаа", Хууль зүйн шинжлэх ухааны эргэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо, 2025-5-2, vol. 2, pp. 1

Хураангуй

Нотлох үүргийн хуваарилалтын талаарх онолын гол төлөөлөгч нар болох Glaser, Leonhard, Rosenberg нарын объектив нотлох үүргийн онолыг тайлбарлаж, одоо үед хүчтэй дэвшигдэж буй шинэ онолын хандлагуудын талаар харьцуулан судалж өөрийн орны нөхцөл байдлыг шүүхийн практикт тулгуурлан үнэлсэн.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Монгол Улсын Иргэний Хуулийн Шинэчлэл: Арилжааны эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох нь" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 69, no. 4, pp. 143-186, 2025-4-30

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Тус эрдэм шинжилгээний өгүүллээр өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2002 оны Иргэний хуулийн шинэчлэлийн асуудлыг бүхэлд нь бус харин арилжааны хуулийн төсөл боловсруулагдаж олон нийтээс санал авч буй энэ үед арилжааны эрх зүйн зохицуулалтыг хэрхэн тогтолцоожуулах, ямар хувилбараар шинэчлэлийг бодит байдал дээр хэрэгжүүлж болох талаар судалж тодорхой санал дэвшүүлэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх нь: иргэний хуулийн 2022 оны нэмэлт, өөрчлөлт ба харьцуулалт, дүгнэлт" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 62, no. 2, pp. 207-226, 2023-5-4

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Энэхүү бэсрэг судалгааны өгүүллээр эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн зохицуулалтын талаар Япон болон ХБНГУ-тай харьцуулан судалж, улмаар 2022 оны Иргэний хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай суурь асуудлыг тодорхойлохыг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар, Н.Норовсамбуу, Л.Банзрагч
"Хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, харьцуулсан судалгаа", 2022-10-10
Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт: харьцуулалт, дүгнэлт, шинэчлэх зарим санал", Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зарим асуудал, 2022-4-21, vol. 2, pp. 1-20

Хураангуй

Тус илтгэлийн хүрээнд 2003 онд батлагдаж өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн нэр томъёоны асуудал, биет байдлын доголдол, бүтээгдэхүүнээс хамаарах хариуцлага, гэрээтэй холбогдох зохицуулалт болон шинэчлэх зарим саналыг дэвшүүлэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Иргэний хуулийн зарим нэр томъёог харьцуулсан эрх зүйн үүднээс шинжлэх нь: reservatio mentalis, negotium simulatum, sponsio stipulatio, scripsi me debere, widerrufsrecht" Хууль дээдлэх ёс, vol. 87, no. 1, pp. 161-170, 2022-4-15

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Энэхүү өгүүллийн хүрээн зохиогч Иргэний хууль дахь төдийлөн судлагдаагүй зарим нэр томъёо болох дүр үзүүлэн хийсэн хэлцэл, нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээ зэргийн талаар харьцуулсан эрх зүйн үүднээс судалж, нэр томъёоны агуулга, мөн чанарыг тодорхойлохыг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Арилжаа (худалдаа)-ны эрх зүйн талаарх харьцуулсан судалгаа: зарим улс орон дахь чиг хандлага ба өөрийн орны нөхцөл байдлыг эргэцүүлэх нь " Хууль дээдлэх ёс, vol. 84, no. 4, pp. 44-64, 2022-1-31

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Энэхүү өгүүллээр арилжаа (худалдаа)-ны эрх зүйн түүхийг хувийн эрх зүйн дуализмын үүднээс судалж, өөрийн орны онцлогийг монизмын хандлагын үүднээс үнэлэн, ХБНГУ, Япон, ОХУ болон бусад пост-социалист орнууд дахь чиг хандлагын талаар харьцуулан судалж хувийн эрх зүйн шинэтгэлийн үйл явцын талаар өөрийн гэсэн саналыг дэвшүүлэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Иргэний хуулийн 498-р зүйлийн талаар судлах нь: харьцуулалт, дүгнэлт" Хууль дээдлэх ёс, vol. 81, no. 1, pp. 70-82, 2021-4-11

https://nli.gov.mn/?p=8522

Хураангуй

Тус өгүүллийн хүрээнд судлаач Иргэний хуулийн 498-р зүйлийн талаар хэвтээ/гадаад орнуудтай харьцуулах/ болон босоо /түүхчилсэн харьцуулалт/ харьцуулалтыг хийх замаар уг зохицуулалтын онцлогийг тодорхойлж, судлаачдын өөр хоорондоо ялгаатай байр суурьт дүгнэлт өгч, 498-р зүйлийн хэрэглээний талаар шүүхийн онцлох шийдвэрт тулгуурлан дүгнэлт хийж өөрийн тодорхой саналыг дэвшүүлэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Арилжаа (худалдаа)-ны эрх зүй дэх төлөөлөл: харьцуулсан эрх зүйн судалгаа" Эрх зүй сэтгүүл, vol. 49, pp. -, 2020-5-20

https://numlawreview.mn/

Хураангуй

Арилжааны эрх зүйн хэрэгцээ, шаардлагын талаар болоод Арилжааны төрөлжсөн хууль батлах хэрэгцээ, шаардлагын талаар 2016 онд зохион байгуулагдсан симпозиумаас хойш судлаачид сонирхон судлах болжээ. Монгол Улсын Иргэний хуулийн хувьд арилжаа эрхлэгч гэж хэн болох, арилжаа эрхлэгч нь ямар үндсэн шинжийг өөртөө агуулдаг болох талаар тодорхойлсон ерөнхий хэм хэмжээ байхгүй учраас арилжаа эрхлэгч хоорондын эрх зүйн харилцаанд хэрэглэх хэм хэмжээг иргэн хоорондын харилцаанд хэрэглэх ч магадлалтай байгаа болно. Тийм ч учраас бусад орны судлаачид цаашид энэ талаар тодруулах шаардлагатайг онцлон тэмдэглэсээр байна. Үүнтэй холбогдуулан миний хувьд арилжааны эрх зүйн нэгэн гол сэдвийн нэг болох төлөөллийн талаар өөрийн орны онцлогийг тодорхойлж, Япон болон ХБНГУ-ын арилжааны хуулийн зохицуулалттай харьцуулсан судалгааг хийхийг зорьсон болно. Судалгааг хийхдээ иргэний эрх зүй дэх төлөөлөл болон арилжааны эрх зүй дэх төлөөлөл хоорондын ялгаатай талыг тайлбарлахыг оролдлоо. Гэвч арилжааны эрх зүйн зохицуулалтын хүрээг хэрхэн тодорхойлох асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас бидний хувьд цаашид иргэний болон арилжааны эрх зүй дэх төлөөллийн зохицуулалтыг хэрхэн хооронд нь ялгах вэ гэх мэт олон асуултыг шийдвэрлэх шаардлага бий болж байна.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар
"Иргэний хууль дахь мэдээ тараах үйлдэл болон тайлбар, санал, шүүмжлэл зэргийг ялгах нь" Хууль дээдлэх ёс, vol. 74, pp. 132-142, 2020-1-20

http://nli.gov.mn/

Хураангуй

Энэхүү судалгаагаар Монгол Улсын Иргэний хуулийн хүрээнд тайлбар, санал, шүүмжлэл болон мэдэ тараах үйлдлийг хэрхэн ялгах вэ гэсэн асуултад хариулт өгөхийг зорих бөгөөд үүний тулд шүүхийн шийдвэрүүд төдийгүй Америкийн Нэгдсэн Улс болон Япон улс дахь энэ асуудлын талаарх онол, хууль зүйн тайлбарын талаар харьцуулсан эрх зүйн судалгааг хийсэн болно.

Зохиогч(ид): Б.Амарсанаа, Р.Пүрэвбаатар
"Хэрэглэгчийн гэрээ ба тулгамдсан асуудал: харьцуулсан судалгаа", Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн тулгамдсан асуудал, 2019-3-29, vol. 1, pp. 1

Хураангуй

хэрэглэгчийн гэрээний асуудлыг Монголын эрх зүйн тогтолцоонд оруулах асуудлыг хөндсөн.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар