МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал, анхаарах асуудал", Хууль зүйн шинжлэх ухааны эргэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо, 2024-4-24, vol. 1, pp. 8

Хураангуй

Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлалыг нотлох үүргийн хуваарь, хэм хэмжээний бүтцийн онолд тулгуурлаж хөгжүүлэх талаар илтгэл хэлэлцүүлсэн.

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"モンゴルの判決 の書式 ・構成", アジアの法と社会2023, Япон, 2023-8-8, vol. 2023, pp. 19

Хураангуй

Тус олон улсын хуралд Япон, Вьетнам, Узбекстан, Камбож, Монгол гэсэн 5 орны судлаачид оролцсон бөгөөд нийт дараах 6 итгэл хэлэлцэгдсэн. 1. “Япон улсын шүүхийн шийдвэрийн онцлог” Мураками Масако, Нагояа их сургуулийн профессор 2.“Социалист орнуудын шүүхийн шийдвэрийн онцлог:Зөвлөлт холбоот улсын жишээ” Сүгиура Казүтака, Нагояа их сургуулийн эмирит профессор 3.“Камбож улсын шүүхийн шийдвэр, түүний онцлог” Тори Вариан, Камбож улсын өмгөөлөгч, Нагояа их сургуулийн магистр 4.“Вьетнам улсын шүүхийн шийдвэр, түүний онцлог” Туонг Тхи Ту Хоай, БНАВУ-ын өмгөөлөгч, Нагояа их сургуулийн доктор 5.“Монгол Улсын шүүхийн шийдвэр, түүний онцлог” Н.Норовсамбуу,МУИС-ийн багш, өмгөөлөгч, Нагояа их сургуулийн магистр 6.“Узбекстан улсын шүүхийн шийдвэр, түүний онцлог” Ярашев Нодылбек, Узбекстан улсын өмгөөлөгч, Васэда их сургуулийн магистр Миний бие энэхүү олон улсын хуралд Монгол Улсын шүүхийн шийдвэрийн онцлог, түүний бүтцийн талаар тайлбарлаж тулгамдаж асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар, Н.Норовсамбуу, Л.Банзрагч
"Хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, харьцуулсан судалгаа", 2022-10-10
Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"Япон улс дахь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага шүүхэд төлөөлөн нэхэмжлэх тогтолцоо", Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зарим асуудал, 2022-5-12, vol. 1, pp. 1-14

Хураангуй

Япон улсад Ерөнхий сайдаар магадлан итгэмжлэгдсэн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага(япон.適格消費者団体) хэрэглэгчдийг төлөөлөн шүүхэд хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох нэхэмжлэл гаргах тогтолцоог 2006 онд бий болгосон бол, тусгайлан магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага(япон.特定適格消費者団体) хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах тогтолцоог 2013 онд бий болгожээ.

Зохиогч(ид): Б.Амарсанаа, Н.Норовсамбуу
"Эвлэрүүлэн зуучлалын онол ба практик", Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл, 2022-2-16, vol. 1, pp. 1-10

Хураангуй

Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хүрээнд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа асуудалд дүн шинжилгээ хийсэн болно

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"Иргэний процессын эрх зүйн тулгамдаж буй асуудал", Хүний эрхийн үндэсний форум-2021, 2021-12-10, vol. Жил бүр, pp. 1-7

Хураангуй

УДШ нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах буюу хийсвэр байдлаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин байгаа боловч тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэхэд хууль хэрэглээний нэгдмэл байдал хангах эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"ИРГЭНИЙ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙ ДЭХ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЗАРЧИМ", Эрх зүйн дээд боловсрол-Хууль зүйн шинжлэх ухаан, Монгол Улс, 2021-6-2, vol. 1, pp. 341-347

Хураангуй

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан давж заалдах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдаж байна. Гэхдээ уг хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх хэсгийг хэрхэн тайлбарлахаас “иргэний процессын эрх зүй дэх давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох зарчим” үйлчлэх эсэх нь хамаарахаар байна. Иймээс “хянан үзэх”, “шийдвэр гаргах” гэдгийг ялгаатай авч үзэн, ИХШХШтХ-ийн 166-р зүйлийн 166.4 нь давж заалдах шүүх шийдвэр гаргах тухай зохицуулалт биш гэж үзэв. Япон улсын хувьд ч мөн адил хэргийн материалыг шүүх бүхэлд нь хянан үзэх бөгөөд мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн ашиг сонирхлыг дордуулсан байдлаар өөрчлөхийг хориглох зарчим үйлчилж байна. Уг зарчим нь давж заалдах эрхийн баталгаажуулж өгөх чиг үүрэг гүйцэтгэдэг. Учир нь уг зарчим хэрэгжихгүй бол анхны шатны шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээнд эерэг байдлаар хангагдаад байсан ашиг сонирхол нь дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу сөргөөр өөрчлөгдөж болох эрсдэлийг тооцоолон давж заалдах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзахад хүрнэ.

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"ИРГЭНИЙ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙ ДЭХ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЗАРЧИМ", Эрх зүйн дээд боловсрол - хууль зүйн шинжлэх ухаан, Монгол Улс, 2021-6-2, vol. 1, pp. 341-347

Хураангуй

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан давж заалдах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдаж байна. Гэхдээ уг хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх хэсгийг хэрхэн тайлбарлахаас “иргэний процессын эрх зүй дэх давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох зарчим” үйлчлэх эсэх нь хамаарахаар байна. Иймээс “хянан үзэх”, “шийдвэр гаргах” гэдгийг ялгаатай авч үзэн, ИХШХШтХ-ийн 166-р зүйлийн 166.4 нь давж заалдах шүүх шийдвэр гаргах тухай зохицуулалт биш гэж үзэв. Япон улсын хувьд ч мөн адил хэргийн материалыг шүүх бүхэлд нь хянан үзэх бөгөөд мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн ашиг сонирхлыг дордуулсан байдлаар өөрчлөхийг хориглох зарчим үйлчилж байна. Уг зарчим нь давж заалдах эрхийн баталгаажуулж өгөх чиг үүрэг гүйцэтгэдэг. Учир нь уг зарчим хэрэгжихгүй бол анхны шатны шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээнд эерэг байдлаар хангагдаад байсан ашиг сонирхол нь дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу сөргөөр өөрчлөгдөж болох эрсдэлийг тооцоолон давж заалдах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзахад хүрнэ.

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"ИРГЭНИЙ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙ ДЭХ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЗАРЧИМ", Эрх зүйн дээд боловсрол - хууль зүйн шинжлэх ухаан, Монгол Улс, 2020-12-9, vol. 1, pp. 341-347

Хураангуй

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан давж заалдах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдаж байна. Гэхдээ уг хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх хэсгийг хэрхэн тайлбарлахаас “иргэний процессын эрх зүй дэх давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох зарчим” үйлчлэх эсэх нь хамаарахаар байна. Иймээс “хянан үзэх”, “шийдвэр гаргах” гэдгийг ялгаатай авч үзэн, ИХШХШтХ-ийн 166-р зүйлийн 166.4 нь давж заалдах шүүх шийдвэр гаргах тухай зохицуулалт биш гэж үзэв. Япон улсын хувьд ч мөн адил хэргийн материалыг шүүх бүхэлд нь хянан үзэх бөгөөд мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн ашиг сонирхлыг дордуулсан байдлаар өөрчлөхийг хориглох зарчим үйлчилж байна. Уг зарчим нь давж заалдах эрхийн баталгаажуулж өгөх чиг үүрэг гүйцэтгэдэг. Учир нь уг зарчим хэрэгжихгүй бол анхны шатны шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээнд эерэг байдлаар хангагдаад байсан ашиг сонирхол нь дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу сөргөөр өөрчлөгдөж болох эрсдэлийг тооцоолон давж заалдах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзахад хүрнэ.

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"Япон Улсын иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн онцлог", Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2019-12-5, vol. 1, pp. 1-14

Хураангуй

Ерөнхий зохицуулалт Албадан гүйцэтгэх ажиллагаа Ерөнхий зохицуулалт Мөнгөн төлбөрийн үүргийг албадан гүйцэтгэх ажиллагаа Үл хөдлөх хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах Нийтлэг үндэслэл Албадан дуудлага худалдаа Албадан удирдлага Усан онгоцод албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах Хөдлөх хөрөнгөд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах Шаардах эрх болон бусад хөрөнгийн эрхэд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах Шаардах эрхийг хэрэгжүүлэх Бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шаардах эрхийг хэрэгжүүлэх Тэжээн тэтгэх үүрэг зэрэгтэй холбогдох мөнгөн төлбөрийн шаардах эрхтэй холбоотой албадан гүйцэтгэх ажиллагааны тусгай зохицуулалт Мөнгөн төлбөрийн үүргийг зорилгоо болгоогүй шаардах эрхтэй холбоотой албадан гүйцэтгэх ажиллагаа Барьцааны эрхийг хэрэгжүүлэх зорилгоор явуулах дуудлага худалдаа Хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагаа Хариуцлага Бусад

Зохиогч(ид): Н.Норовсамбуу
"Япон Улсын газрын бүртгэлийн тогтолцооны түүхэн хөгжил, онцлог", ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙ: БҮРТГЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ, 2019-10-8, vol. 1, pp. 15

Хураангуй

I. Үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголт II. Газрын бүртгэлийн тогтолцооны түүхэн хөгжил III. Газрын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, онцлог IV. Цахим бүртгэлийн тогтолцоо V. Дүгнэлт

Зохиогч(ид): с.Батбаяр, Н.Норовсамбуу
"Иргэний хууль дахь худалдааны эрх зүйн хэм хэмжээ ба Кодификацчлал", Солонгос, Хятад, Монгол Улсын Иргэн болон Худалдааны эрх зүйн өнөөгийн тулгамдсан асуудал эрдэм шинжилгээний хурал, 2017-5-31, vol. 1, pp. 72-98

Хураангуй

Монгол Улсын Иргэний хууль дахь худалдааны эрх зүйн хэмжээг шүүх хэрхэн зөрүүтэй тайлбарлан хэрэглэж буй талаар өгүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар