МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Даваахүү, С.Уянга, А.Мөнхзул
"Албан хэрэг хөтлөлтийн мэдээллийн систем нэвтрүүлснээр гарах үр ашиг", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2025-5-23, vol. 1, pp. 1-5

Хураангуй

Байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд мэдээллийн системийг нэвтрүүлснээр өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулах, бүх шатны шийдвэр гаргалтыг шуурхай болгох төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай байдаг. Мэдээллийн системийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр зардал хэмнэсний үр ашиг, сайжруулагдсан мэдээлэл болон үйлчилгээний үр ашиг гардаг. Энэхүү өгүүлэлд мэдээллийн системийн эдийн засгийн үр ашгийг уламжлалт цаасан суурьт албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэдээллийн систем ашиглан сайжруулснаар гарах эдийн засгийн хэмнэлт, үр ашгийг архив, албан бичиг хөтлөлтийн системийн жишээн дээр харуулахаар зорьсон.

Зохиогч(ид): П.Гантуяа, Г.Багаболд, А.Мөнхзул
"Монгол үндэсний хээ угалзын зарим дүрсийг математик загварчлалаар вектор график болгон зурах", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2025-5-23, vol. 12, pp. 316

Хураангуй

Хураангуй— Монголчуудын уламжлалт соёлд хээ угалз нь маш чухал байр суурь эзэлж, олон зууны турш эдлэл хэрэгсэл, хувцас, чимэглэлийн зүйлс дээр өргөн хэрэглэгдсээр ирсэн. Хээ угалз нь зөвхөн гоёмсог дүрслэл бус, утга агуулга, бэлгэдэл, ёс заншлыг илэрхийлдэг гүн гүнзгий утга бүхий соёлын илэрхийлэл юм. Монголчуудын өдөр тутмын амьдралд хээ угалзыг дизайны салбарууд тэр дундаа график дизайн, эд зүйлсийг гоёж, чимэглэх зэрэг хэрэглээний урлагт ихээхэн хэрэглэсээр ирсэн бөгөөд түүгээр дамжуулан соёлын элемент, утга бэлгэдэл зэргийг онцгойлон авч, тухайн цаг үеийн оюун санаа, үнэт зүйлсийг илтгэдэг онцлогтой байжээ. Энэ судалгаагаар бид Монголчуудын хээ угалзны зарим дүрсийг математик загварчлал ашиглан чанартай вектор дүрс бүтээх арга эрэлхийлсэн юм. Мөн энэхүү ажлаар Монголын дүрс тэмдгийн тэр дундаа хээ угалзын дүрсийн элементүүдийг орчин үеийн дизайнд ашиглахад үр дүнтэй, чанартай, алдаагүй зөв бүтээгдсэн, хэмжээ бага эзлэх, цааш үргэлжүүлэн зурж дүрслэх боломжтой загвар гарган авахыг зорьж, аналитик геометр аргаар туршин судаллаа.

Зохиогч(ид): С.Баясгалан, С.Уянга, С.Алунгоо, А.Мөнхзул
"Монгол Улсын нийтийн өргөдлийн системд хийсэн үнэлгээ", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2025-5-8, vol. 1, pp. 84-90

Хураангуй

XXI зууны төрийн шинэчлэлийн нэг чухал хөдөлгөгч хүч нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил юм. Өдгөө дэлхийн бүх улс цахим засаглалын системийг боловсронгуй болгох замаар төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, хяналттай, ил тод хүргэх боломжийг эрэлхийлж байна. Төрийн цахим үйлчилгээний гол зорилго нь иргэд байгууллагын хоорондын мэдээлэл солилцоог автоматжуулах, төрийн нээлттэй байдлыг хангах, иргэдийн оролцоог өргөжүүлэхэд чиглэдэг боловч үүнийг практикт нэвтрүүлэхэд багагүй бэрхшээл тулгарсаар байна. Тухайлбал, итгэлцэл, мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай байдал, хэрэглэгчийн ойлголт зэрэг хүчин зүйлс шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Энэхүү судалгаагаар UTAUT загва ашиглан мэдээллийн системийн хэрэглээнд хэрэглэгчийн зан төлөв хэрхэн нөлөөлж буйг Монгол Улсын парламентын нийтийн өргөдлийн судлан шинжилсэн болно. Судалгаанд 500 орчим түүвэр цуглуулж, чанарын хяналт хийсний дараа 300 итгэмжлэгдсэн хариултыг ашиглан бүтцийн тэгшитгэлийн загварчлал (SEM) хийсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд технологийн ойлгомжтой байдал, төрд итгэх итгэл, мэдээллийн чанарт эерэг нөлөөтэй, харин хувийн мэдээллийн талаарх эргэлзээ нь хэрэглээг сааруулдаг болох нь харагдлаа.

Зохиогч(ид): Г.Жаргалмаа, А.Мөнхзул, Т.Сувдмаа, Д.Лхагвасүрэн, П.Энхбаяр, Б.Мижиддорж
"Текст олборлолт ба сүлжээний анализаар илрүүлсэн аутизмын хүрээний эмгэгтэй холбоотой генүүд" MONGOLIAN JOURNAL OF ENGINEERING AND APPLIED SCIENCES, vol. 6, no. 1, pp. 1-11, 2025-4-24

https://journal.num.edu.mn/EAS/article/view/9322/8497

Хураангуй

Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) нь генетикийн болон хүрээлэн буй орчны олон хүчин зүйлийн нөлөөгөөр мэдрэлийн хөгжлийн хоцрогдол үүсгэдэг нарийн төвөгтэй эмгэг юм. АХЭ-ийн шалтгаан нь одоо ч нарийн тодорхой болоогүй бөгөөд судлаачид энэ төрлийн эмгэгийг илүү сайн ойлгох, эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байна. Судалгаагаар АХЭ-ийн 50 орчим хувь нь генетик шалтгаантай байх магадлалтай болохыг харуулж байна. Олон тооны уураг кодлогч генд тэр дундаа мэдрэлийн эсийн хөгжил, мэдрэлийн эсийн сигнал дамжуулалт зэрэгт чухал үүрэгтэй генүүдийн мутаци нь АХЭ-тэй холбоотой болох нь тогтоогдоод байна. Бид уг судалгааны ажлаар текст олборлолтын аргаар аутизмтай холбоотой генүүдийн шинжлэх ухааны өгүүллийн хураангуйд дурдагдсан байдлаар нь тодорхойлон, уураг-уургийн харилцан үйлчлэлийн сүлжээ байгуулж, АХЭ-ийн голлох шалтгаан байж болох эмчилгээний бай болох боломжит уургуудыг тодорхойлов. Үр дүнд нь олон тооны уургуудтай харилцан үйлчилдэг, сүлжээний хувьд зангилаа цэгүүд болж байгаа катенин бета-1 (CTNNB1), синапсын дараах нягтралын 95 (PSD-95 буюу DLG4), сигнал дамжуулагч ба транскрипцийн идэвхжүүлэгч 3 (STAT3) зэрэг уургууд АХЭ үүсэхэд чухал нөлөөтэй байж болохыг тодорхойлов. Мөн бидний байгуулсан сүлжээнд олон тооны цитокинууд байгаа нь дархлааны нөлөөтэй АХЭ-ийн хувилбар байж болохыг харуулж байна. Цаашлаад ДНХ-ийн метилжилт, гистоны модификаци зэрэг процессоор эпигенетикийн түвшинд нөлөөлсөн АХЭ-ийн шалтгаан байж болох нь харагдаж байна. Энэ судалгааны үр дүнд цаашдын судалгаа, эмчилгээний бай болохуйц уургуудыг илрүүлэв.

Зохиогч(ид): Г.Отгонсүрэн, Д.Оюунцэцэг, А.Мөнхзул, М.Сайханаа
"Energy-Efficient Residential Housing Loan: Economic and Environmental Impacts and Current Financing Situation in Mongolia, 2025" Прогрессивная экономика, vol. 6, no. 6, pp. 1-10, 2025-4-20

https://progressive-economy.ru/vypuski-za-2025/

Хураангуй

This study explores the economic and environmental importance of developing energy-efficient detached housing in Mongolia, along with the current challenges in financing such green construction. Given that the building sector accounts for over 30% of global energy consumption and a significant portion of greenhouse gas emissions, transitioning to energy-efficient buildings is crucial for sustainable development. The paper highlights the benefits of energy-efficient homes, including reduced energy costs, improved living conditions, and lower emissions. Using panel data from Mongolian commercial banks (2017–2023), the study employs correlation and linear regression analyses to examine the influence of macroeconomic indicators—such as GDP, unemployment, poverty, and energy consumption—on residential mortgage lending. The results show a strong positive correlation between housing loans and variables like GDP and household energy use, while unemployment and poverty rates exhibit negative correlations. Regression analysis indicates that these factors explain 97.2% of the variance in housing loan issuance. The findings underscore the need for improved green financing mechanisms and policy frameworks in Mongolia to support energy-efficient housing expansion and align with the Sustainable Development Goals (SDGs).

Зохиогч(ид): С.Баясгалан, С.Уянга, С.Алунгоо, А.Мөнхзул, Б.Аззаяа
"Хууль тогтоох үйл ажиллагаа дахь иргэдийн дижитал оролцоо ба цахим ур чадвар" Боловсрол судлал, vol. 211, no. 2025/03, pp. 29-37, 2025-4-18

https://bolovsrolsudlal.mn/index.php/home/index

Хураангуй

Дижитал оролцоо нь төрийн үйл ажиллагааг илүү ил тод, хүртээмжтэй болгож, иргэдийн санал бодлыг төрийн бодлого, шийдвэр гаргахад шууд тусгах боломжийг бүрдүүлдэг. Иргэдийн хувьд төрийн үйлчилгээг цахимаар авахын тулд дижитал ур чадвар эзэмшсэн байх нэн тэргүүний шаардлага болоод байна. Энэхүү судалгаа нь иргэдийн дижитал оролцоонд юу, хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилготой. Бид энэхүү өгүүлэлд Монгол Улсын D-Petition платформын хэрэглэгчдийн оролцооны статистик мэдээлэлд үндэслэн нас, хүйс, бүс нутгийн оролцооны ялгааг тодруулж, дижитал хүртээмж болон технологийн хүлээн зөвшөөрөлтийн загвар (TAM)-ын хүрээнд хэрэглэгчдийн оролцоонд хийсэн дүн шинжилгээгээр сэтгэл зүйн хүчин зүйлс, нууцлал, итгэлцлийн нөлөөллийг судлахыг зорьсон. Түүнчлэн иргэдийн дижитал оролцоо болон цахим ур чадвар нь технологийн хүлээн зөвшөөрөлтийн түвшин, сэтгэл зүйн хүчин зүйлс, хууль эрх зүйн зохицуулалт болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн хүртээмжээс шууд хамаарч байгааг уг судалгааны үр дүнд илрүүлсэн болно.

Зохиогч(ид): M.Chagdarjav, А.Мөнхзул, П.Энхбаяр, B.Batgerel, Б.Мижиддорж
"Revealing the Solvent and Stereochemical Effect on the Self-Assembly of Val-Val-Ile Tripeptide through Molecular Dynamics Simulations", International conference on Mathematics and Digital technologies-2024, Mongolia, 2024-9-20, vol. 1, pp. 83

Хураангуй

Abstract The self-assembly of short peptides has garnered significant interest due to their potential applications in biomedicine and nanotechnology. Key factors such as solvent effects and stereochemistry play critical roles in governing the self-assembly process. In this study, we performed molecular dynamics simulations to examine the self-assembly of L-Val-L-Val-L-Ile (VVI) and L-Val-D-Val-L-Ile (VvI) tripeptides in various solvent environments. Our results reveal that both the stereochemical configuration of the central valine residue and the type of solvent significantly influence the self-assembly behavior, leading to distinct morphological and structural outcomes. These findings provide valuable insights for the design and engineering of peptide-based biomaterials with customized properties.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа, А.Мөнхзул
"Дүрс тэмдгийн судалгааны арга зүйн өнөөгийн байдал, монгол адууны тамганы дүрсийн жишээн дээр" Нүүдэлчдийн өв судлал, vol. 2310-9114, no. ISBN 99929-3-051-9, pp. 00-00, 2024-5-21

http://nationalmuseum.mn/post/63783

Хураангуй

Монгол соёл, урлагийн дүрс тэмдгийн судалгаанд компьютерын ухааны арга хэрэглэх боломж үр дүнгийн талаар энэхүү өгүүлэлдээ орууллаа. Уламжлалт соёлын нэг болох адууны тамганы дүрс нь эртнээс хэрэглээнд байсаар ирсэн бөгөөд үүнийг монгол орны нутагт орших археологийн олдвор болох хад, чулуун дээр дүрслэн үлдээсэн элдэв тамгадтай харьцуулсан судалгаанаас харж болох юм. Хадны дүрс адууны тамганы холбоо хамаарлыг тогтоохдоо компьютерын ухааны арга ашигласан ба үр дүн доор харууллаа. Монгол нутагт байх хад чулуунд дүрсэлсэн тамган дүрс тухайн газарт амьдарч буй малчдын адуунд тамга хэлбэрээр уламжлагдан иржээ гэж хэлж болох үр дүнг бидний хийсэн судалгаанаас харж болно. Урлаг судлалын талаас нь авч үзвэл өнөөгийн монгол үндэстний адууны тамганаас ч эртний монголчуудын соёлын шинж байдал тодрон гардаг. Өөрөөр хэлбэл Монголчуудын тамгаар дамжсан соёлын улбаа тасралтгүй тов тодоор үлджээ. Энэ удаад бид Хэнтий аймгийн малчдын адууны тамгыг тус нутагт орших Рашаан хад хэмээх газарт байх том чулуунд сийлж үлдээсэн тамганы дүрстэй харьцуулах ажлыг хийсэн. Үүгээрээ урлаг, соёлын судалгаанд орчин үеийн судалгааны арга ашиглах нь үр дүнтэй болохыг мөн харуулахыг зорьсон.

Зохиогч(ид): Г.Отгонсүрэн, Д.Оюунцэцэг, А.Мөнхзул
"Текущая ситуация и проблемы рынка Fintech в Монголии" Интернаука, vol. № 17 (334), 2024 г, часть 4, no. № 17(334), pp. 31-34, 2024-5-14

URL: https://internauka.org/journal/science/internauka/334

Хураангуй

Международные тенденции в финтехе. Исследование текущего состояния финтех-типов и финансовых учреждений, предоставляющих услуги в Монголии. Включает SWOT-анализ рынка финтеха и текущих проблем Монголии.

Зохиогч(ид): M.Chagdarjav, А.Мөнхзул, П.Энхбаяр, B.Batgerel, Б.Мижиддорж
"Val-Val-Ile пептидийн уусмалаас хамаарсан сельф-ассемблинг процесс молекулын динамик симуляци", Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Судалгааны их сургууль, Монгол, 2024-4-22, vol. 1, pp. 50

Хураангуй

Сүүлийн жилүүдэд богино пептидүүдийн (2-5 амин хүчлээс тогтсон) сельфассемблинг (self-assembling) процесс, түүний үр дүнд үүссэн наноматериалын хэрэглээ судлаачдын сонирхлыг ихээр татаж байна. Богино пептидүүд орчноосоо хамааран янз бүрийн нанофибр, наносүв зэрэг бүтэц эсвэл гидрогелиүд үүсгэдэг. Пептидийг бүрдүүлж буй амин хүчлийн шинж чанарболон уусгагчийн концентраци ба шинж чанар зэрэг олон төрлийн хүчин зүйлс сельф-ассемблинг процесс болон үүсэх бүтцэд нөлөөлдөг. Пептидэд суурилсан эдгээр материалыг нанотехнологи, биотехнологи, анагаах ухаан зэрэг олон салбарт ашиглаж байна. Тухайлбал, пептидэд суурилсан гидрогелийг 2D принтерийн бэх, эсийн өсгөврийг тэжээлт орчин, эмийн молекул зөөвөрлөгч зэрэгт ашиглана. Сонирхолтой нь туйлт уусмал дахь сельф-ассемблинг процесст амин хүчлүүдийн гидрофоб харилцан үйлчлэл чухал үүрэгтэй. Тиймээс уг процесст гидрофоб амин хүчлийн үзүүлэх нөлөөг ойлгох нь чухал. Бид молекулын динамик симуляциар ароматик биш, гидрофоб амин хүчлээс тогтсон Val-Val-Ile (VVI) пептидийн уусмалаас хамаарсан сельф-ассемблинг процессыг судалж, атомын түвшинд тайлбарлав. Симуляцийн үр дүнд уг пептид нь сельф-ассемблинг болох нь термодинамикийн хувьд таатай бөгөөд усан орчин дахь чөлөөт энерги (∆G) нь ойролцоогоор -3 ккал/ моль байв. Этанол ба гексафторофорпанолын усан уусмалд чөлөөт энергийн утга буурч байсан нь сельф-ассемблинг процесс илүү таатай болж байгааг харуулав. Эдгээр чөлөөт энергийн утгууд нь өмнөх судлаачдын гүйцэтгэсэн туршилтын утгатай ойролцоо гарч байгаа нь тооцооллын үр дүн нарийвчлал сайтай болохыг харуулна. Мөн симуляцийн явцад β-ялтас хоёрдогч бүтэц үүсгэх эрмэлзлэлтэй байв. Эцэст нь Япон улсын Ёкохамагийн Их Сургуулийн профессор Изүрү Кавамүра профессортой хамтарсан туршилтаар VVI пептид уусмалаас хамааран нанофибр эсвэл гидрогель материал үүсгэж байгааг туршилтаар батлав.

Зохиогч(ид): А.Мөнхзул, П.Гантуяа, Г.Багаболд
"Монгол үндэсний хээ угалз адууны тамганы харьцуулсан судалгаа" Нүүдэлчдийн өв судлал, vol. XXV , pp. 00-00, 2024-3-12

http://nationalmuseum.mn/post/63783

Хураангуй

Монголчуудын уламжлалт соёлын судлагдахуунд хээ угалз голлох байр суурийг эзэлдэг бөгөөд утга билэгдлийг тодруулан харуулж эдлэл хэрэгсэл, хувцас, чимэглэлийн зүйл дээр олон зууны турш хэрэглэсээр ирсэн билээ. Энэ соёлын улбаа нь Монголчуудын эдлэл хэрэглэлээр зогсохгүй мал аж ахуй тэр дундаа адууны тамганы дүрстэй холбоо хамааралтай эсэхийг энэ удаагийн судалгаагаараа хийхийг зорьлоо. Ингэсэнээр дүрс тэмдэгийн уламжлалыг харуулах, цаашид Монгол үндэсний хэв шинж бүхий дизайныг бүрдүүлэхэд хээ чимэглэлийн элементийн гүйцэтгэх үүрэг, цар хүрээг өртгөтгөх, нэгдсэн судалгааны сан бүрдүүлэх, нийтэд таниулах түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Зохиогч(ид): С.Ариунаа, А.Мөнхзул
"Төсөвт байгууллагын эрсдэлийг үнэлэх нь ", Монгол хэл, соёл судлалын төв Орхон их сургууль Эрдэм шинжилгээний хурал, 2023-5-16, vol. 19, pp. (1-17)

Хураангуй

At the global macro level, the risk management is necessary to properly manage and direct the effects of the financial crisis, economic growth, and increase the quality and availability of public services. By improving the risk management of the budget organization, the possibility of risk reduction increases. The Police and Domestic Military Organizations of Mongolia are organizations that carry out the main functions of fighting crime, maintaining public order, and ensuring public safety within the scope of their mandate provided by law. Internationally, there are two main standards for risk management: ISO 31000:2018 of ISO and COSO 2004 of COSO. Police and domestic military organizations comply with the international standard "ISO 31000:2018 Risk Management and Guidelines". In this study, we assessed the operational risks of the Police and domestic military organizations using a matrix method. The risks affecting financial reporting were assessed for 16 entities (units). When assessing the risks, the 5th unit is included in the most risky unit due to the insufficient organization of financial information processing, physical control activities and the assignment of tasks and duties. However, the units 15, 14, 7, 2, 16, and 8 have medium risk, and the units 3, 11, 1, 4, and 10 have low risk. In order to ensure the effectiveness of risk management, it is important that the leaders of the Police and domestic military organizations constantly evaluate the methods and processes of implementing risk management, solve the differences and weaknesses according to the framework of risk management, and make the necessary changes and improvements from time to time.

Зохиогч(ид): А.Мөнхзул, С.Ариунаа
"A Comparative Analysis of Social Networks by Computer Calculation and Sociometric Survey", GLOBAL SCIENCE AND INNOVATIONS 2023: CENTRAL ASIA, Казакстан, 2023-4-15, vol. 1, pp. 29-33

Хураангуй

Abstract An individual is a primary participant in social relations, and many individuals participate in social life by forming groups according to their various goals and demands. An example is classmates and course participants for their studying purpose. Teachers and lecturers often work with small social groups of students. Therefore, it is necessary to know the psychology and organization of the group. The simplest and fastest way to determine group psychology and structure is sociometric research. Recently, the prediction methods can be used to identify the characterization of many kinds of networks in all fields of science. For example, in the biological sciences, biomolecular interaction network analysis is used to describe the interactions of small molecules within cells. This method is possible to identify the network and connections of individuals in social groups. In this work, we tried to analyze the classmate networks using the method that determine the interactions of the biological molecules. Furthermore, we compared the calculation with by sociometric survey. Comparing the resulting structure will allow for checking the reliability of the computer analysis.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар