Бидний тухай
Багш ажилтан
Дүрслэх язгуурын бүтцэд sal-ba-γana-, sal-ma-γana-, sal-da-γana-, sal-ta-γana- гэх мэтээр -γana дагаврын өмнө тохиолдож язгуур (sal-)-ын утгыг төрөл бүрийн утгаар нэмэн дэлгэрүүлж буй -ba, -ma, -da, -ta хэлбэрийг судлаачид “язгуурын давталт”, “идэвхгүй дагавар”, “оруулбар”, “язгуурын нэмэгдэл” гэх мэтээр нэрлэж иржээ. Бид эдгээрийг утга, үүргээ алдаж язгуурын бүтцэд шингэж мөхсөн дагавар гэж үзэж байгаа бөгөөд дүрслэх язгуурын бүтцэд тохиолдох -ba/-be, -da/-de, -či, -ǰa/-ǰe, -la/-le, -ma/-me, -qa/-ke, -sa/-se, -ta/-te зэрэг дагаврыг мөхсөн дагавар гэж үзлээ.
Уг илтгэлд үйлдүүлэх хэвийн дагаврын нэгэн өвөрмөц хэрэглээний талаар авч үзэх юм. “Бат машинд мөргүүлсэн”, “Хүү нохойд хазуулсан” гэх мэтээр монгол хэлний халхын аялгуунд үйлдүүлэх хэвийн дагавар зарим тохиолдолд үйлдэгдэх хэвийн утга илтгэх нь буй. Түүнийг төрөлх хэлтэн хэлний мэдрэмжээрээ шууд хэрэглэдэг бол цахимд таниулах, бусад хэл, аялгуутанд зааж сургах зэрэгт ямар нэг хэмжээгээр бэрхшээл тулгардаг. Тиймээс ямар учраас тохиолдолд үйлдүүлэх хэвийн дагавар үйлдэгдэх хэвийн утга илтгэж буйг тодорхойлох шаардлага үүсэж байна. 12000 орчим үйл үгийн санд ажиглалт хийхэд үйлдүүлэх хэвийн дагавар залгаж үйлдэгдэх хэвийн утга илтгэдэг 300 орчим үг байна.
Үгийн бүтцийн судалгаанд “гарал, бүтэц нь тодорхойгүй”, “үгийн бүтцийн тогтолцоог зөрчиж үүссэн буюу буруу үүссэн” гэх мэтээр тодорхойлсон үг цөөнгүй бий. Тэдгээр нь хэлний нэрших үзэгдэл, хэмнэлтийн зарчим, төсөөгөөр үг бүтэх (analogy) болон бүтээврийн авиалбар зүй (morphonology)-н үзэгдэлтэй холбоотой байна. Бүтээврийн авиалбар зүй гэдэг нь “бүтээврүүдийн нийлц дэх авианы хувирал өөрчлөлтийг судалдаг ухаан” бөгөөд “олон хувилбар бүхий бүтээврийг төлөөлөх бүтээвэртэй нь авиалбар зүйн үүднээс харьцуулж судалдаг” ухаан гэж тодорхойлж болно. “Гарал, бүтэц нь тодорхойгүй”, “буруу үүссэн” гэж судлаачдын тодорхойлсон үгсийн олонх нь бүтээврийн авиалбар зүйн үзэгдэлтэй холбоотой бөгөөд тэдгээрийг гаплологи, диттологи зэрэг бүтээврийн авиалбар зүйн үзэгдлийн үүднээс судлан тайлбарласан болно.
Studying the changes in inflectional systems and the origin and extinction of inflectional morphemes is important for language history. In the course of the evolution of the language, new morphemes are created, and some morphemes die out of use. In Mongolian, there are many frozen and extinct suffixes in the root structure, but there is no research on extinct suffixes. In this article, the suffixes that have been frozen in the structure of free roots have been discussed in the example of nouns, and the suffixes that have been frozen in the structure of bound roots have been discussed in the example of visual onomatopoeia. We propose to consider some suffixes that occur in few word structures and do not form new words as extinct suffixes. In addition, the suffixes -na / -ne, -či, -r, -γa / -ge (-ba /-be, -ma / -me), -ǰi occurring in the structure of numerals, and suffixes such as -ba / -be,-da / -de, -či, -ǰa / -ǰe, -la / -le, -ma / -me, -qa / -ke, -sa / -se, -ta / -te occurring in the structure of onomatopoeic root are considered extinct suffixes. Both are included in the structure of free and bound root (onomatopoeic root) in terms of the modern Mongolian language, which agrees with Sh. Luvsanvandan’s suggestion that “one or more extinct suffixes are attached to extinct primary roots” (1963) to create derived roots. In word formation, compounding is more creative than suffixation. Due to this, non-productive suffixes and extinct suffixes tend to increase in the Mongolian language.
Залгаврын тогтолцоонд гарсан өөрчлөлт, залгавар бүтээврийн үүсэл гарал ба мөхлийн талаар судалгаа хийх нь хэлний түүхийн хувьд чухал ач холбогдолтой юм. Хэлний хувьсал хөгжлийн явцад шинэ бүтээвэр үүсэхээс гадна, зарим бүтээвэр хэрэглээгүй болж мөхдөг. Энэхүү өгүүлэлд Л.Бауерын тодорхойлсон дагавар мөхөх шалтгааныг монгол хэлний жишээ баримтаар тодруулахад дагаврын утга бүдгэрэх; үг бүтэх хэв маяг болон үг бүтэх загвар нь хэрэглээнээс гарах; дагаврын хувилбарын хэрэглээ нэмэгдсэнээр нөгөө хувилбар нь мөхөх зэрэг үзэгдэл түгээмэл байна. Түүнчлэн үгийн гарлыг судлан тогтооход чөлөөт болоод чөлөөт бус язгуурыг түүхэн үүднээс задлан тайлбарлах нь чухал юм. Гэвч монгол хэл шинжлэлд язгуурын бүтцийг цааш нь задалж анхдагч язгуурыг тогтоосон судалгаа цөөн байна. Анхдагч язгуурыг тогтоох нь мөхсөн дагаврын судалгаатай нягт холбогддог. Учир нь орчин цагийн монгол хэлний ихэнх амьд язгуур анхдагч язгуур, мөхсөн дагаврын нийлцээс бүтэж байна. Язгуурын бүтцэд шингэсэн дагаврыг тооны нэр бүтээх дагаврын жишээгээр тайлбарлаж, цөөн үгийн бүтцэд тохиолддог, шинэ үг бүтээдэггүй, утга нь тодорхой мэдэгдэхээ больсон дагаврыг мөхсөн дагавар гэж үзэх саналаа тус өгүүлэлд дэвшүүлсэн болно.
Хураангуй: Энэ өгүүлэлд дараалан орсон ижил үе гээгдэх ёс буюу гаплологийн талаар өгүүлнэ. Гаплологи нь бүтээврийн нийлц дэх ижил үе хураагдах бүтээврийн авиалбар зүйн үзэгдэл (morphophonology) бөгөөд монгол хэл судлалд “л” гийгүүлэгч болон “лА” үеийн сугарлаар тайлбарлаж иржээ. Хэлний баримтаас харахад зөвхөн “лА” үе бус үгийн бүтцэд дараалан орж буй ижил үеүд сугардаг аж. Мөн гаплологийн хуулийг судалснаар орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, зөв бичих дүрэмтэй холбоотой маргаантай асуудлыг шийдэх боломжтой байна. Гаплологийн хуулиар нэг үе нь сугарсан хэлбэрээс төсөөгөөр үг бүтсэн тохиолдол ч ажиглагдана.
Залгаврын тогтолцоонд гарсан өөрчлөлт, залгавар бүтээврийн үүсэл гарал ба мөхлийн талаар судалгаа хийх нь хэлний түүхийн хувьд чухал ач холбогдолтой юм. Хэлний хувьсал хөгжлийн явцад шинэ бүтээвэр үүсэхээс гадна, зарим бүтээвэр хэрэглээгүй болж мөхдөг. Энэхүү өгүүлэлд Л.Бауерын тодорхойлсон дагавар мөхөх шалтгааныг монгол хэлний жишээ баримтаар тодруулахад дагаврын утга бүдгэрэх; үг бүтэх хэв маяг болон үг бүтэх загвар нь хэрэглээнээс гарах; дагаврын хувилбарын хэрэглээ нэмэгдсэнээр нөгөө хувилбар нь мөхөх зэрэг үзэгдэл түгээмэл байна. Түүнчлэн үгийн гарлыг судлан тогтооход чөлөөт болоод чөлөөт бус язгуурыг түүхэн үүднээс задлан тайлбарлах нь чухал юм. Гэвч монгол хэл шинжлэлд язгуурын бүтцийг цааш нь задалж анхдагч язгуурыг тогтоосон судалгаа цөөн байна. Анхдагч язгуурыг тогтоох нь мөхсөн дагаврын судалгаатай нягт холбогддог. Учир нь орчин цагийн монгол хэлний ихэнх амьд язгуур анхдагч язгуур, мөхсөн дагаврын нийлцээс бүтэж байна. Язгуурын бүтцэд шингэсэн дагаврыг тооны нэр бүтээх дагаврын жишээгээр тайлбарлаж, цөөн үгийн бүтцэд тохиолддог, шинэ үг бүтээдэггүй, утга нь тодорхой мэдэгдэхээ больсон дагаврыг мөхсөн дагавар гэж үзэх саналаа тус илтгэлд дэвшүүлсэн болно.
Тус өгүүлэлд монгол хэлний үйлээс үйл үг бүтээх дагаврын үгийн бүтцэд тохиолдох байр харьцааг судалсан болно.